-
2016 оны 11 сарын 15
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд боллоо. Хуралдаанаар Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.
-
2016 оны 11 сарын 15
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, шуурхай хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлж буй Нийслэлийн 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох, Нийслэлийн шилдэг хамтарсан багийг шалгаруулах зорилгоор “Центавр” ур чадварын тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.
-
2016 оны 11 сарын 15
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Хан-Уул дүүргийн 8-р хороо, 60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртэлх 1.2 км авто зам барилгын ажлын гүйцэтгэгчээр ”Тэргүүн саруул зам” ХХК шалгарч,гэрээт ажлыг эхлүүлсэн.
-
2016 оны 11 сарын 15
Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Х.Баделхан, Д.Тогтогтохсүрэн нар асуулт асууж, саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүдийн хувьд тогтоолын төсөлд төсвийн сахилга, хариуцлагын талаар тодорхой тусгаж өгөөгүйг сануулахын зэрэгцээ бэлэглэлийн гэрээний асуудалд арга хэмжээ авах цаг болсныг онцолж байлаа. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар 2016 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулж авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд төсвийн төсвийн сахилга, хариуцлагыг чангатгах талаар илүүтэй чиглэл өгсөн. Харин 2017 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөлд бид төсвийн зардал хэмнэх чиглэлд анхаарсан. Түүнчлэн тогтоолын төсөлд тусгагдсан арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлсэн талаархи тайланг Төсвийн байнгын хороонд гурван сар тутам танилцуулж байхаар болсон гэдгийг онцолж байлаа.
Үүний дараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 15
Өчигдөр нийгмийн сүлжээгээр Казакстаны ерөнхийлөгч Н.Назарбаевын “өлсгөлөн Монголчуудад талх өгдөг” гэж хэлсэн нь олны эгдүүцлийг хүргэж ихээхэн шүүмжлэл дагуулсан юм. Гэтэл энэ нь 1998 онд Н.Багабанди ерөнхийлөгчийн айлчлалын дараахан хэлсэн улс төрийн мэдэгдэл байжээ. Өнгөрсөн баларсан мэдээллийг тойрон маргалдсан нь ач холбогдолгүй мэт боловч чухам юунаас шалтгаалан ийнхүү хэлэх болсон нь харин ноцтой мэдээлэл болов.
Юу гэвэл ерээд оны үед Эрдэнэт УБҮ-ээс Казакстан улсад 12 сая амдолларын зэсийн баяжмал нийлүүлж, өнөөг хүртэл нэг ч ам.доллар авч чадаагүй байгаа юм. Тухайн үед Н.Багабанди Ерөнхийлөгч энэхүү баяжмалын төлбөр тооцооны асуудлыг сануулахад Н.Назарбаевын өгсөн хариу ийм байсан аж.
Ер нь Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч Казакстанд хийсэн айлчлалынхаа үеэр энэхүү өрийн асуудлыг сөхөн хэлэлцдэг ч ямар ч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрчээ. Эрдэнэт үйлдвэр хоёр улсын өмч байсан тул уг авлагыг тэгсгээд замхруулчихдаг байсан аж.
Харин өнөөдөр Эрдэнэт үйлдвэр зуун хувь Монголынх болсон. Эх орны баялгийнхаа араас явж, эзэнтэй айл шиг цэгцрэх цаг ирсэн. Гучаад жил “луу унжсан” баяжмалын төлбөр 12 сая долларыг Монголдоо авчрахыг хөөцөлдөх эзэнтэй боллоо хэмээн нийтлэлч Баабар “жиргээ”-гээрээ хэлээд авсныг энд сануулах юун. Зутарсан эдийн засагтай Монголд 12 сая доллар чамлахааргүй л мөнгө юмсан.
-
2016 оны 11 сарын 15
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Уламжлал ёсоор хотын даргатай уулзах хүсэлт, өргөдлөө ирүүлсэн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа агентлаг, газар, төрийн өмчит үйлдвэрийн удирдлагууд оролцсон юм.
Хотын даргатай уулзсан эхний иргэн Чингэлтэй дүүргийн иргэн Н.Төгссайхан байлаа. Тэрээр БЗД-ийн 14-р хороо, 14-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны орчимд зам тавиулах нэн шаардлагатай байгаа талаар Засаг даргад танилцуулсан юм. Түүний тавьсан асуудалд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлага зохих хариултыг өглөө. Ирэх дөрвөн жил төрийн өмчийн сургууль , цэцэрлэггүй хороо гэж байхгүй болгох зорилт тавьж байгаагаа хотын дарга хэллээ. 2017 онд гэхэд 31 сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийхээр үндсэн чиглэлд тусгасан гэдгээ хэлж, иргэн Н.Төгссайханы хүсэлт бол нийслэлийн иргэдээс тавьдаг нийтлэг санал учраас анхааран ажиллахаа ярьлаа.
Баянзүрх дүүргийн иргэн М.Бат-Очир СБД-ийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн хойд талын орц, гарцыг хаасан асуудлаар хотын даргатай уулзлаа. Тэрээр “Тухайн газрыг 2016 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн орох гарах гарцгүй болгож хаана гэсэн мэдэгдэл өгсөн. Нийслэлээс газар өмчилж өгөх болон хувьчлахдаа иргэдийг боддог байх хэрэгтэй” гэв. Энэ талаар СБД-ийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтэн “Уг хэсэгт иргэн Л.Сосорбурам 14 га газартай. Анх өөрийн баталгаажсан талбайгаар хашаагаа бариагүй байсан бөгөөд одоо барьж байгаа. Энэ талаар иргэдээс маш олон гомдол мэдүүлж, Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаад байгаа”-г мэдэгдлээ. Нэг иргэн 14 га газар эзэмшиж, хашаа хатгаснаас олон нийтийн эрх ашиг хөндөгдвөл төр газраа авч, орц гарц гаргаж, иргэдийнхээ эрх ашгийг нэгд тавина гэдгийг хотын дарга хэлсэн юм.
Үүнээс гадна Баянзүрх дүүргийн иргэн Т.Түмэн-Өлзий нийслэлийн төр, захиргааны байгууллагууд хүнд суртал ихтэй, өгсөн өргөдөл гомдлыг цаг хугацаанд нь шийдвэрлэдэггүй гэсэн гомдол гаргаж байна. Тухайлбал, 2016 оны 2 дугаар сараас эхлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудад материалаа бүрдүүлж өгсөн ч одоог хүртэл шийдтэй хариу өгөөгүй гэлээ. Хотын дарга С.Батболд түүний тавьсан гомдол саналыг судалж, холбогдох байгууллагуудад уламжлахаа хэлээд “Төр захиргааны байгууллагын алдаа оноог зөв харж чаддаг, нүд чих болж чадах залуусыг дэмжинэ. Мэргэжилдээ эзэн болсон, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг мэддэг залуусыг удахгүй нээлттэй ажлын байранд урина. Таныг бас ажилд урьж байна” гэлээ.
Мөн үндэсний үйлдвэрлэгч “БЧГ” ХХК Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх боломжтой талаараа танилцууллаа. Барилга угсралт, төмөр хийцийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг тус компани импортын тоног төхөөрөмжийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Патентыг нь албан ёсоор авсан хог ачиж, буулгах, хадгалах тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ ашиглан, Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэв. Нийслэлийн Захирагчийн ажлын алба тус компанитай хамтран ажиллах чиглэлээр уулзалт хийх боломжтойг хэллээ. Хотын дарга ч импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжихийг онцолсон юм.
Баянгол дүүргийн иргэн, ахмад эмч Б.Эрдэнээ мөн хотын даргатай уулзаж, саналаа уламжиллаа. Тэрээр Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт ажиллаж байх хугацаандаа архи, тамхи, хар тамхины хор уршгийн эсрэг эмчилгээ хийдэг байсан байна. Үүнийгээ улсын эмнэлгүүдийн эмч нарт зааж сургах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Ахмад үеийн, туршлагатай хүмүүсээ сонсч, тэднээс зөвлөгөө авч ажиллахаа хотын дарга хэллээ.
Хотын дарга иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, асуудлыг шийдэж, шийдэх гарц олохын төлөө ажиллаж байгаад иргэд талархаж байна. Нэг удаа уулзаад өнгөрөх биш асуудлыг хэрхэн шийдсэн мэдээллээ ч хотын даргад ирүүлэхийг холбогдох албаны дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 15
Цаг уурын өөрчлөлттэй үед сурагчдыг амраах нь тодорхойгүй байна.
-
2016 оны 11 сарын 15
Энэ жил улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая, хонин толгойд шилжүүлснээр 100.4 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын зохион байгуулалт хийгджээ.
-
2016 оны 11 сарын 15
энэ сарын 15-наас эхлэн нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэврийг шинээр тогтоолгох иргэд тэтгэвэр авах банкаа өөрөө чөлөөтэй сонгох боломж бүрдсэн байна.
-
2016 оны 11 сарын 15
Өнөөдөр өглөө 09.00 цагийн үед Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлагын төвд Хөвсгөл аймгийн Түнэл суманд орших Цэнгэл нууранд шатахуун тээвэрлэх зориулалттай автомашин осолдсон тухай дуудлага иржээ.
-
2016 оны 11 сарын 15
Хилийн чанадад түр болон удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй иргэд, мөн хувийн болон албан хэргээр зорчсон монгол иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.
Хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон буюу ял эдэлж буй Монгол иргэд
2016 оны 1 сарын 1-нээс 11 дүгээр сарын 11-ний байдлаар хилийн чанадад манай улсын 294 иргэн гэмт хэрэгт холбогдож, өнөөдрийн байдлаар 15 улсад нийт 169 Монгол иргэн ял эдэлж байна.
Жич: Швейцарь, Австри, Канад, ХБНГУ, Япон, БНЧУ, ИБУИНВУ-д ял эдлэж буй иргэдийн үйлдсэн хэргийн талаар тухайн улсын хуулиар хувь хүний мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр өгөхгүй гэсэн үндэслэлээр ЭСЯ-дад тодорхой мэдээлэл өгдөггүй болно.
Монголд гэмт хэрэгт холбогдсон буюу ял эдэлж буй гадаад иргэд
Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр 2016 оны 10 дугаар сарын байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын 45 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны дотор БНХАУ-ын 23 иргэн, БНСУ-ын 5, ОХУ-ын 6, АНУ-ын 5, Япон, Вьетнам, Унгар, ХБНГУ, Израйль, Нигери улсын тус бүр 1 иргэн байна.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар гадаадын 11 иргэн баривчлах, цагдан хорих байранд хоригдож байгаа бол 7 улсын 22 иргэн ял эдэлж байна.
Гэмт хэрэгт өртөж хохирсон гадаадын иргэдийн тухай
Гадаадын 123 иргэн гэмт хэрэгт өртөж хохирчээ.
БНХАУ-ын 47,
БНСУ-ын 23,
ОХУ-ын 12,
Вьетнам улсын 7,
АНУ-ын 6,
Япон 4,
ХБНГУ 4,
Франц улсын 3,
Энэтхэг, Малайз, Турк улсын тус бүр 2,
Австрали, Армени, Украйн, Перу, Польш, Австри, Швейцарь, Бельги, , Англи улсын тус бүр нэг иргэн
Хилийн чанадад нас барсан иргэдийн мэдээлэл
2016 оны эхний 11 сарын 11-ний өдрийн байдлаар хилийн чанадад 56 иргэн нас барсан бөгөөд тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, тэдэнд тухайн улсын виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, бүх талаар тусалж дэмжиж байгаа аж.
-
2016 оны 11 сарын 15
Хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байгаа гол шалтгаан нь ломбард гэдгийг цагдаагийн газраас онцлов.
-
2016 оны 11 сарын 15
Өнгөрсөн долоо хоногт Мунзуй хочит Нямдоржийг нас барсан тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас түүнийг батлан даалтад байх хугацаандаа цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй хилээр гарсан тул түүнийг оргон зайлсан хэмээн үзэж, эрэн сурвалжилж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн юм.
-
2016 оны 11 сарын 15
“Дэлхийн мисс-2016” тэмцээний оролцогч мисс А.Баярцэцэгийн видео танилцуулга
-
2016 оны 11 сарын 15
“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/.
-
2016 оны 11 сарын 15
Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаагаар дамжуулан 20.0 сая ам.доллар, 56.5 сая юань тус тус худалдан авах саналыг ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлсэн байна. Валютын ханшийн өнөөгийн түвшинг Монголбанк эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцгүй, хөөсөрсөн гэж үзэж байгаа тул гадаад валютын зах зээлд үргэлжлүүлэн оролцох шийдвэр гаргалаа.
Сүүлийн хоёр удаагийн дуудлага худалдаагаар Монголбанк нийт 92.4 сая ам.доллар, 129.5 сая юанийг гадаад валютын захад нийлүүлсэн байна.
-
2016 оны 11 сарын 15
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтохын хувьд “Уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөн, байгалийн баялаг, газар нутгийн төлөөх өрсөлдөөн нь бодит уу? Хэтрүүлэг үү?” гэсэн ажлын нэгдүгээр хэсэгт, Батлан хамгаалахын яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга, бригадын генерал Ч.Сосорбарам “Уур амьсгалын өөрчлөлтийг тогтворгүйжүүлж буй хүчин зүйлсийн эсрэг бүс нутаг болон олон улс хамтран ажиллах нь” гэсэн ажлын гуравдугаар хэсэгт орж ажиллаж, мэдээлэл хийжээ.
Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох чуулганд оролцох явцдаа Францад суугаа элчин сайд М.Батсайхан, Элчин сайдын яамны зөвлөх У.Нямхүү нартай уулзаж, Онцгой байдлын албаны талаар мэдээлэл хийж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 15
ОУХМ М.Анхцэцэг Япон улсад үргэлжилж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс аваргын алтан медаль хүртлээ.
-
2016 оны 11 сарын 15
Тусгаар тогтнолын өдрөөр Төрийн ордны Их танхимд нийслэлийн шилдэг 800 сурагчийн иргэний андгай өргөх ёслол болно. Тус арга хэмжээ нь Ерөнхий сайдын ивээл дор 14 дэх жилдээ уламжлал болон зохиогдох гэж байна.
-
2016 оны 11 сарын 15
Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээллээ.
Тэрбээр ”Энэ сарын 16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-ныг хүртэлх хугацаанд манай орны нутаг дээр байрлана. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд арваннэгдүгээр сард ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөвтэй байна” гэж хэллээ.
Үүнтэй холбоотойгоор энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдаж, харагдац муудаж, хальтиргаа гулгаа нэмэгдэж, хээр гадаа байх тохиолдолд хөлдөж осгож болзошгүйг анхаарууллаа.
Мөн энэ сарын 17-нд нутгийн хойд хэсэг цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор -42-оос -47 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30-аас -40 хэм хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжид хүндрэл учруулах цаг агаарын онцгой нөхцөл бүрдэж байгааг анхаарууллаа.