Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын дарга С.Эрдэнэд: Таныг дэмжихгүй байх ”Дордохын долоон” шалтгаан байна

2017-3-15
0
ЖИРГЭХ

АН-ЫН ДАРГА, ЖУРМЫН НӨХӨР СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ-Д


 

 

АН-ын дарга таныхаа волюнтюрист бодлогыг энэ намын анхдагчдын нэг би эхлэлээс нь эсэргүүцэж байна. Яагаад?

 

Яагаад гэвэл би таныг сонгоогүй. Яагаад сонгоогүй вэ?. Надад "дордохын долоон" шалтгаан байсаар байна.

 

Таныг дэмжиж чадаагүй миний шалтгаан:


 

1. АН-ын үндсэн дүрмийг хурлын тэргүүлэгчид давуу байдлаа ашиглан хүчирхийлж, үүрт байгаа энэ намын үүх түүхийг мэдэхгүй, энэ намын үнэт зүйл, давуу талыг мэдэрч амжаагүй, зарим нь энэ намд байтугай МАН-ын байж мэдэх өндөр магадлалтай, зохион байгуулагдсан, татварыг нь төлж, "мөнгөн" шагнал авсан байж болзошгүй шинээр бүртгүүлсэн гэх "амьгүй" гишүүдийн оролцоотой намын дотоод сонгуулиар хардалт төрүүлэн байж гарч ирсэн тул

 

2. Анхнаасаа мөнгөөр бус сэтгэлээрээ дэмжиж ирсэн олон мянган гишүүн дэмжигчийн хажуугаар энэ намын гишүүдийг ялгаварлан сортолж харьцдаг, газрын эзэн тариачинтайгаа харьцдаг шиг гишүүдээ алагчилдаг, энэ намын нэр хүнд, дотоод бүтэц,сонгуулийн үед ажиллах тактик,нэр дэвшүүлэлт, сонгуулийн тогтоцод хандах хандлага, сонгуулийн дүнг бүрэн сүйрүүлсэн өмнөх дарга З.Энхболдын аль эрт зайлвал зохих ч түр орогнолоо ашиглан, мөнгөөр хайрцаглан, захиалгаар хийсэн дотоод сонгууль боллоо гэж үздэг тул

 

3. Жагсаалтанд багтсан нийт гишүүдийн 70% сонгуульд жагсан орсон, түүний 30 хүрэхгүй хувиар гарсан гэж үзвэл, АН-ыг хайрцагласан байхад 200 мянган гишүүнтэй байхад хайрцаглаагүй бол 250 гэж үзвэл 80%- нь таныг намын даргаа гэж үзэхгүй байна. Энэ тоогоор бол 200 мянган гишүүн над шиг таныг сонгоогүй тул.

 

4. 1990 оноос хойшхи Ардчилсан хүчний намуудын хуралд, 2000 оноос хойшхи АН-ын болон нийслэлийн АН-ын бүх хуралд үргэлж намын даргыг огцруулахаас өөр ямарч шинэ сайн зүйл сэдэж байгаагүйг харж, сонсож, мэдэрч, гэмгүй хамт зүтгэж бас үргэлж эсэргүүцэж байсныхаа хувьд

 

5. АН-ыг мөнгөний калькуляцад оруулж, бурантаглан хөтлөж болно, нийгмийн халамжийнх шиг тийм сүлжээнд оруулж, хэнтэй ч зөвлөлдөхгүй, эз дийлж, олдсон боломжоо ашиглан, дуртай хүнээ намын аппарат, генсекээр тавьж, дур зоргоороо волюнтюрист зан гаргаж болох итгэл үнэмшил олж авсан, түүнийг уйваагүй хэрэгжүүлсэн, түүндээ эрэмшиж эхэлсэн тул.

 

Яагаад энэ гадаад үгийг 2 удаа хэрэглэв гэвэл: ЗХУКН-ын дарга болонгуут Н.С.Хрущёв гэгч зоргоороо хохол эр эх орны их дайны дараа том дарангуйлагч Сталиныг үхэнгүүт, атомын бөмбөгтөө болмогцоо ВОЛЮНТЮРИСТ буюу аливаа бодит үйл явцыг үл хайхран, зөвхөн өөрийн дур зоргоор шийдэх, тэр ч бүү хэл НҮБ-ын хурлын индэрийг гутлаараа балбаж, намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав гэх танхайрлыг үүсгэж байсантай жишэж байна.

 

6. АН-ын шинэ дүрмээр ҮБХ сонгох дотоод сонгууль, дүүрэг намын дарга нарыг сонгох явцыг зоосны нүхээр харж, хэзээ ч энэ намын түүхэнд байгаагүй их мөнгө дэнчин тавиулж бас түүнийгээ ялагдсан ч өгөхгүй дээрэмдэх журам гаргаж, дуран дээр нь хясах, цаашид энэ мөнгийг яаж ч зарцуулах, юунд зориулах бол гэх түмэн сэжгийг олон гишүүдийн дунд үлдээж, над шиг нь Арабууд шиг Шонхор тэжээхэд зарах вий гэсэн хардлага төрүүлж байгаа тул.

 

7. Хэзээ байхдаа нийслэлийн намын хороонд орохдоо 3 жилийн ҮЗХ-ийн татвартай тэнцэх мөнгө дэнчинд тавьж өрсөлдөж байлаа. Тэгж ярьвал Нийслэлийн намын хороо, аймгийн төвийн намын хороо гэж мухар олгой мөнгө саахаас өөр хэнд ч хэрэггүй, төв намын дэргэд нохойн жогорхойшдээ..


Өнгөрсөн сонгуулиар Э.Бат-Үүл нар нийслэл, дүүргийн намын сонгуульд өрсөлдүүлэх нэрээр миний мэдэх хүнээс дэнчинд 50 орчим сая төгрөг аваад СБ дүүрэг дээр нэр бүхий хэдэн феодал газрын эзэд нь хуйвалдан унагааж, шатаасаныг би мартаагүй. Тэгээд ялсан уу. Цунамид өртөөд, өрөнд ороод хоёр нүдээ тас аниад, хорон санаагаа тас нуугаад өнгөрсөн тул энэ процесс улам даамжрах хандлагатайг над шигээ энэ намын Эмэгтэйчүүд, Ахмадууд, Залуучуудын байгууллага санал нэгтэй эсэргүүцэж байгаад би огт эргэлзэхгүй.

 

Энэ нам дотор над шиг ноёнтой хэрэлдэж толгойгоо алдах, нохойд халдаж хормойгоо уруулах хүмүүс хаа очиж мянга мянгаараа байгаа бөгөөд Д.Дорлигжавыг 8 удаагийн дайралтаар огцруулсан шиг 8 удаа ээлжит бус их хурал хуралдуулхыг шахаж, айлгах хугацаа, эсэргүүцэгч энэ нам дотор төчнөөн байгааг араншинг нь мэддэг миний найз сайн мэдэж байгаа.

 

Бас хүний баримжаа авч, хор найруулахаас өөр ямарч хэрэггүй АТГ-ийн тодорхойлолт шиг коммунизмаас үлдсэн өв гэмээр бичиг нэхэж, Туваанд очиж намын гишүүн мөн үү бус уу, хаанаа өрсөлдөх гэж байна гэсэн хөгийн тодорхойлолт нэхэж бүртгэж байгаа чинь олон гишүүдийн хар сэдрээж, шал дургүй хүргэж байна.

 

АН-ЫН ЗӨВШӨӨРӨХӨӨС ӨӨР АРГҮЙД ХҮРСЭН ДАРГА С.ЭРДЭНЭ ТАНД СОНСГОХОД:


 

1. АН бодлогын нам байх ёстой. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨ ДОТООД СОНГУУЛЬ ГЭЖ 700 ХҮН ЗОДОЛДУУЛЖ, ТАМИРАА, МӨНГӨӨ БАРЖ, ЭВ ТҮНЖИН ХАГАЛЖ БАЙГААГАА ХОЙШЛУУЛЖ, АН-ААС ХОЁР ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРҮҮЛЭХ БОДЛОГО ГАРГАХ НЬ ТАНЫ НЭН ТҮРҮҮНИЙ ҮҮРЭГ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА.

 

2. ДОТООД СОНГУУЛЬ ХИЙЖ АМЖИХ НЬ БҮҮ ХЭЛ ТУУЛ ГОЛД ХАЯСАН ЧҮДЭНЗНИЙ МОД ХОЙД МӨСӨН ДАЛАЙД 3 УДАА ХҮРЭХ ХУГАЦАА БИДЭНД БАЙНА ГЭДГИЙГ ТА АНХААРАЛДАА АВНА УУ.

 

3. АР ХУДАРГААР ЧИНЬ МАН-ЫН НАМ ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХЭЭ СОНГУУЛИЙН АЖЛЫГ АЛЬ ХЭДИЙНЭЭ ЭХЛҮҮЛЖЭЭ.


Яаж гэвэл:



а. Тэд албан тушаалаа худалдаж мөнгө хөрөнгөө босгож амжсан


б. төрд болон хууль хяналтын байгууллагад байсан АН-ын үнэрийг ч арилгасан.


в. АН-ыг Ерөнхийлөгчтэй хамтран муу муухайн үүр болгон харагдуулж эхэллээ. АН-ын гишүүдийг цагаан сараар ч баривчлан эд нар л идээчин уугаачин бид шудрага ёс тогтоож байна гэж харуулах бүх хар пиараа хийгээд эхэллээ.


г. Монгол 21 аймаг 300 гаруй сумын морь малын холбоог босгож, хаврын уралдааныг УИХ-ын, МАН-ын дарга гэх морь уях, унах нь бүү хэл жороо илжиг унуулахад хүчтэй унгавал газар хөлбөрөх "уяач" нөхөр хуулиа ПААКЮ хэмээн зөрчиж, хамгийн тогтвортой, хамгийн олон гишүүнчлэлтэй, хүртээлтэй Уячдын холбоогоо ажилд нь орууллаа.


д. Өрсөлдөгч намын чинь дарга нь АНУ-гийн сонгуульд хувийн өмчийг дээдэлдэг тул, өмчөө,амь насаа хамгаалахад галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрдөг хуулийн хүрээнд Галт зэвсэг эзэмшигчдийн холбоо, клубын гишүүдийг бодлогоор татаж чадсан нам ялдаг туршлагыг ашиглан холбоо клубаа байгуулаад жагсаалд нь оруулсан байна.

 

Тэгэхээр монголын төр барьдаг үндэсний хэмжээний том намын дарга боллоо гэж та дахин дахин ярьдаг тул БОДЛОГЫН НАМЫН даргын хэмжээнд тулгамдаж байгаа ажлуудынхаа ЛОГИК дарааллыг зөв тогтоосноор ажлаа эхэлнэ үү гэж хүсэж байгаагаа илэрхийлье.


Таны зөв бодлогыг намын олонтойгоо санал хуваалцан байж дэмжинэ, буруу гэж үзснээ хуучны ЗХУ-ын үеийн газар унагаад машинаар дайрсан ч ярьж л байдаг СЕВЕРЬ цагаан хоолой шиг ярьсаар байх болно шүү.

 

Энэ нам бол С.Эрдэнэ та бид нарын хамтын зөв шийдвэрээр явах ёстой газар тул хүслээ хязгаарлаж, хүмүүсээ сонсож, дур зоргоо хазаарлаж, тэвчишгүй муу хүмүүсийн үгийг ширгээж, хүчний харьцааг мэдэрч явахыг хичээнгүйлэн хүсье.

 

Ард чинь урвагчдын балгаар амьдралын баталгаа нь алдагдсан олон зуун мянган гишүүн гаднаа Моно Лизагийн инээмсэглэлтэй ч, кармаандаа салаавчтай, шүдэндээ хорхойтойгоор намын амьдралыг анхааралтай харж байгаа бүү мартаарай.

 

Мартвал данхны таглаа, отго жинстэй малгайг аваад ширээн дээр тавьдаг шиг авчихаж мэднэ.


Таныг хүндэтгэсэн журмын нөхөр, Ардчилсан хүчний 1990 оны, АН-ын 2000 оны гишүүн Сонгины ҮЗХ байсан Ц.Сосорбарам

0
ЖИРГЭХ
Санал болгох
М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
Б.Батчимэг: Цахим дээрэлхэлт 24 цагийн турш үргэлжилж, олон хүнээс зэрэг сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (46)

  • Зочин (202.179.29.87)
    энэ зөнөг өөриигөө төрд хэрэгтэи заиран гээд бодчихож дээ
    2017 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.35.61)
    МӨНГӨ Л БОДДОГ НАМ ШҮҮ ДЭЭ.
    2017 оны 03 сарын 19 | Хариулах
  • ӨВӨӨ (103.212.119.130)
    АН БОДЛОГЫН НАМ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ИХ ЯРИХ БОЛЖ ЭНЭ НАМЫН УДИРДЛАГАД БАЙГАА ХҮМҮҮС ДОТОР УЛС ТӨРИЙН БОДЛОГО ГЭЖ ЮУ БОЛОХЫГ МЭДДЭГ ХҮН БАЙНА УУ БАЙВАЛ НЭРИЙГ НЬ БИЧЭЭЧ ОНОЛ УЛС ТӨР НАМ БОДЛОГО ҮЗЭЛ СУРТАЛ ГЭСЭН ОЙЛГОЛТУУДЫН ХАРИЛЦАН ХАМААРАЛ БАГТААМЖ ЯЛГАА ЗЭ РГИЙГ АН ЫН ДАРГА НАРААС АЛТАНХУЯГ ЗИ ЭНХБОЛД ЭРДЭНЭ ГАРАМГАЙБААТАР БАТЭРДЭНЭЧҮҮД НАРААС АСУУЯ ХАРИН ЖИРИЙН ГИШҮҮД ДОТОР ЧАДАЛТАЙ МЭДЛЭГТЭЙ ОЛОН ЗАЛУУС БАЙГАА ТЭДЭНД НРХ МЭДЭЛ ҮГҮЙ БҮГДИЙГ СОЦДЕКҮҮД ҮДН ЫНХАН АВСААН ХАРИУ БИЧЭЭРЭЙ МААНАГУУД АА
    2017 оны 03 сарын 18 | Хариулах
  • зочин (59.153.115.239)
    АН гэж учраа олох оо больсон хэсэг бүлэг бүтэхгүй гаруудын бүлэг болжээ ийм нам улс яагаад ч авч явж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон бүр өөрсдөө нотолсон
    2017 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (76.247.0.91)
    iim hogiin urgamlaar udirduulsan nam uhaantai durakuud uragshaa yvhuu naizuud aa ha ha
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.57.92.20)
    Сосорбарам энэ үгээ хэвлэл мэдээллээр дайж ард олныг талцуулан хэрэлдүүлэхгүйгээр зүгээр өөрт нь хэлчихэж болдоггүй юм уу? Өөрийн чинь Эрдэнийг дэмжихгүй байх 7 байтугай 700 шалтгаан бидэнд түй ч сонин биш. Даргын сонгууль болохоос нь өмнө энэ үгээ хэлж байхгүй одоо тэгээд юугаа яриад цув нөмрөөд байгааг тань ойлгохгүй юм
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Хойд-гойд (27.123.213.2)
    Эрдэнээ даргын Шонхорууд,баттулга даргын МОАХ-хан Орхонйй намыг тал тал тийш нь хаглаж Хотол төвийн Чандман төвийн Зэсийн гэж хуваагаад алж байна дөө нэрээ.Хотол төвийг уяаач Ойдов МАН-ны даргын заавраар , Шонхорууд Эрдэнээ даргынхаа үгээр МОАХ Баттулгаынхаа заавараар ЮБС-ийхэн шонхорооч шакаач МОАХ ч алж байна Энэ нам ч дуусчихлаа
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • zochin (202.179.26.34)
    Harin ch namiin tuluu hiidgee hiigeed yabj bga hun shuu. Eniig harin hun bur medne. So cham shig yu ch hiigeegui hudlaa shalchignaagui shuu. Gonshignoj shalchignahaa bolioroi!!!
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • zochin (202.179.26.34)
    odoo bolnoo. ali bolgon tamiin togoonii ulgeriig urgeljluuleh be de. dor burnee ali boloh bolj buteh talaas n harj eb eyee hicheej namaa busdiin idesh bolgohguig hicheeh yumsan da
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.40.63)
    Дэмжидэгээ дэмжээд АН дарга болгочихоод байхад.Нэргэсэн хойно нь хашиграв гэгчээр сонгогдсон хойно нэг хоер байтугай нэг хэсэг хүн дэмжихгүй гээд bichih ni ymar uchirtai yn bol.Oron dayar yvagsan songuuliar songogdson hoino ni hen negen demjihgui baina geed baidag ungursun borooni hoinoos tsuv numruud zogsono gegch bolood baigaa ym shig ch
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.120.205)
    Нэр нэгтийн чих нэг гэж сайхан унэн уг юмдаа. Ц.Со гэдэг нь усний инженер Со байна.Сэгсгэр Со -г бодоход доктор гэж сонсон. Тэр л ингэж бичиж чадна
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.33.248)
    сахал хулгайч мөн л байна
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (78.232.6.248)
    Hooe ta minee ene hun chin S0 gavyat bishee malnuudaa TS Sosorbrm gej bna
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Bolor (86.32.56.36)
    Erdene dargiig So,Ebii ta 2-s busad ni tsom demjeed gargasan jmaa.
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Migaa (86.32.56.36)
    Elbegdorjiin boosnuud dald or!
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Bold (86.32.56.36)
    Sosorbaram,Elbegdorj ta nar mongoliin ard tumnii zovlongoor bahaa hangaj duusahgui l bainaa luivarchidaa zaildaa!
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Nara (86.32.56.36)
    Erdene dargiig ich demjideg shuu.AMJILT.
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Ynjin (86.32.56.36)
    Sosorbaram ta yaj ARD Kino teatriig avsanaa tailagnan uu?! Elbegdorj beleglesen uu?!
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Daash (86.32.56.36)
    Elbegdorjiin hani hamsaatan bugd hagartlaa bayjaa bizdee! Sosorbaram chi ch gesen!!! Hanaj tsaddaggui ee
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Badraa (86.32.56.36)
    Sosorbaramaa chi Ebiiteigee hamt tonil!
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Bulgaa (86.32.56.36)
    Elbegdorj ta nar oosodiin hunee daraagiin eronhiilogch bolgoh gej noir chin hurehgui bainaa! Elbegdorjiin altan nutag Amarjargaliig bid husehgui baina. Mongoliin ard tumen yduurch tuildaj baina!Ta nar delhiigees zailaa!
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Zochin (86.32.56.36)
    Elbegdorjiin daravgar salbadai bolidoo.
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Janjin (86.32.56.36)
    Elbegdorjiin suganii boos hol ochij dongod!
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Gonchig (86.32.56.36)
    Sosorbsramaa Elbeg ta 2-n ue duussan! Gitaraa nudeed gingineed yvdoo!!!
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Mongolmaa (86.32.56.36)
    Zaildaa Sosorbaramaa! Elbegdorjiin gar hol bologchoo!Chamaar AN dutahgui sh dee! Erdene dargiig 100÷ demjinee!
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • иргэн (122.201.22.245)
    Энэ сэгсгэр чинь АН-с гарлаа гэж хийрхээд байгаагүй билүү
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
    • Migaa
      Elbegdorjiin utsan kukeldeenuudiin 1 sh dee Sosorbaram!
      2017 оны 03 сарын 16
  • Эрдэнэбат (202.9.42.222)
    АН авсандаа орлоо Эрдэнэ луйварчин энэ намыг гутаана. Тэвэрч хэвтсэн авгайгаа түлхэн унагаж, цэргийн он жаваа хадаар толгойг нь хага цохин алсан ийм алуурчин хүн УИХ-ын гишүүн Алтай хэлдэг үнэн юм билээ
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • ebi (150.129.141.10)
    ene bijsen hun eruul bga .. za er n sain ymand sadaa mundah bish dee ... ajilsan jil,ahmadiin huuli ntr geed bas sanaajilaal ybj bhad bas ingeel hutsaal bsan daa humuus muu baitlaa bayngoliig yluulaal bga hun de ene bijsen hun ter muulaad bga oyungerel abgai ntr yu hiisen yu giiguulsen humuus be... bas l bodoh asuudal zaza boddoo humuusee
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.39.91)
    ядаж нүдээ аньчихгүй. шаал худлаа царай. сэжгийн юм бэ? яг элбэгдорж.....
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.5.146)
    Энэ нээрээ Баабарын хэлдэг үнэн болж таарах вий. Би АН -ыг нээлттэй тунгалаг шударга ардчилсан болгонооо гэж С.Эрдэнэ гуай ард түмэндээ хэлчихэж чадахгүй юм байнаа. Нэг л булагнасан хуурах мэхлэх гэсэн царай харагдаад байх юм. Зоригт бүсгүй Ц.Оюунгэрэлийг АН -ынхан хүндэтгэх хэрэгтэй.
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.38.235)
    хуурамч царай. наадмаар элбэгдорж бөхийхдөө яг ингэж эвгүйгээр дүрс нь буусан байдаг
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (78.191.8.221)
    Za So min ta demjeeguich tanaas busad olonhi n demjeed gargaad irsen bolohoor odoo gonshignood hereggui tegeed ch ta orhiloo garlaa geed hashigraad baisan odoo ene nam tanid hamaagui ym bish.uu?
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • ZOCHIN (203.59.109.92)
    NEGENT L SONGOSON N L HOINO OLON YM BITGII GONSHIGONOOD BAI.ERONHIILOGCHIIN SONGUULI ONGORSON HOINO GONSHIGNO.
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.34.233)
    хэт их жинтэй хүн юм. .ер нь хоол ундаа тохируулж чаддаггүй ховдог шунахай хүмүүс л ийм байдаг
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.34.233)
    эрдэнэ гуай ойгүй баян хүн дээ. АН-хан ер нь их баян тарган байдаг болж. батүүл гэхэд л хэт баян болчихсон аймаар яравгар. з.энхболд бас аймаар дээрэнгүй ихэмсэг юм билээ
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.10.23.102)
    Со АНийн их хуралд үнэн үг хэрсэн үүнд нь АН ийг эзгэнсэн хулгайч нар их дургүй байна Хулгайч нарын бөхс долоогч нар энэ дор орилолдож байнаа Эрдэнэ АНийг мөнгөний нам нэг мөр болгож байна Мөнгийг үнэн дагах уу
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (27.123.214.82)
    Муу хар барам эр хүн биш гомдомхой охинцоруу гүй юж
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.32.52)
    АН-ыхан гэх нэр хүндгүй хог новш тарвага зурам гахай нохой цагаан үст салга толгойт сахал лалар аалз жоомнууд намаа огт шинэчлэхгүй өгөр өвгөчүүл болчихоод зайгаа тавьж өгөхгүй хоолоо булаалдаад ноцолодоод байх юм.
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • Монгол хүү (43.228.130.24)
    Эрдэнээ чи үхвэл таарна
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.26.6)
    Монголд ганц ардчилагч нь сосорбарам та биш. Та ганцаараа хувсгалд оролцоогүй та юм бүхэнд хошуу дүрж дүвчигнэдэгээ зогсоо. Намын даргыг ганц та болон таны элбэгдорж сонгодоггүй юм. Та нарын цаг хугацаа дууссан тул өөрт тохирсон юмаараа л оролдоод байж бай. Чадахгүй гэвэл гэртээ тааз ширтээд хэвт
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Хэ зайлуул хүнээ зөв таниад муулдаа хүний бичсэн юмийг эхлээд ойлгохийг хичээ ухаан чинь хүрэхгүй байхдаа
      2017 оны 03 сарын 15
    • Baatar
      Ard kino teataraa butsaaj ogood daraa ni olon yum yari So
      2017 оны 03 сарын 15
  • зочин (202.179.24.43)
    За харав уу. АН эхлээд биеэ, дараа нь гэрээ засах хэрэгтэй. Тэгээд төрөө засах тухай ярих ёстой. Ингээгүй байхад нь бид сонгоод байдаг нь алдаа байсан. Үнэндээ эд нар төрд гарахаар л эдийн засаг сүйрч, өр ширд бариглдаж, нийгэмдэх эрүүгийн элементүүд, танхай этгээдүүд идэвхижиж, авилга гаардаг. Нөгөө талд нь ажилгүйдэл, ядуурал газар авдаг. АН-хан эхлээд ашиг сонирхлын тэмцэл, амбицаасаа салаг.
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • зочин (112.72.11.122)
    АН--н амбицтай новшнууд дахиж төрд гарахгүй ээ улс орныг минь баллаад хаячихлаа Элбэгдорж гэж шуналын тулам эрдэнэтийг луйварчдад өх гэж их зүтгэлээ
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • зочин (203.91.112.137)
    С.Эрдэнэ бол ёстой хамгийн адгийн хутгуур.Юуг ч булхайгаар хийж чадна. Сонгуулийг бол ёстой новшийн аргаар хийж сурсан хулгайч даа. Амтишсан алдартай хулгайч.
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    AN ODOO DOTROOSOO OVOO HEDENNAM UDAHGUI TORUULNEE TER UED ENE ERDENE VAN HEN CH BISH BOLNO DO GADSUUD DUUGAI YAVAAD BGAA NI TSAANAA OILGOMJTOI TOMOOHON HALUUN JING ENE DUNHUUGIIN HOSHNOGO DEER TAVINA DA DAAN CH ENE MUDAK TOM ULS TORIIG MEDEHGUI ZUGEER L UHER MET AASHILJ YAVNA ODOOHONDOO
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    ugaasaa AN gej heden bulegleliin niilber sh de nam bol unendee bish l dee tiimees duriin gishuun nertei bolgon ni ambitslaad odoo ene sagsuu har hurtel yu ch ve de
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • ард батсүх (182.160.34.244)
    Сосорбарамаа чи 7 сарын 1-ний гэмт хэрэгтэн Ард кино театрыг ард түмнээс хулгайлсан хулгайч гэдгээ мэдэх үү? эрдэнээсээ дээрдэхгүй дээрэмчин шүү.
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Ганцхан Сосорбарам таньдаг байж л дээ хэ хэ Ц гээд овгийн эхний үсгээ тавсан байхад Д-тэй хольж хутгаад . хэ хэ. . . Тэмүүжин нэртэй болгон Чингис биш
      2017 оны 03 сарын 15
    • Зочин
      andaa naadah chin ter sosorbaram bishee.
      2017 оны 03 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    4 цаг 41 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    5 цаг 3 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    5 цаг 8 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    5 цаг 17 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    5 цаг 34 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    5 цаг 36 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    6 цаг 10 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    7 цаг 1 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    8 цаг 20 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    9 цаг 4 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    9 цаг 52 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    10 цаг 0 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    10 цаг 4 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    10 цаг 4 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    10 цаг 9 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    10 цаг 12 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    10 цаг 14 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    10 цаг 43 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    10 цаг 45 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    11 цаг 4 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК