-
2016 оны 10 сарын 20
“Шинэ санаа, шилдэг инноваци” төслийн уралдаан зарлалаа. Уралдааны зорилго нь нийслэл хотын өмнө тулгамдаж буй хот байгуулалт, хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдвэрлэх, хотын хөгжилд оруулах иргэдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх, хөгжлийн шинэ шийдэл бүхий техник, технологийг нэвтрүүлэх, шинэ санаа санаачлагыг дэмжин ажиллахад оршиж байгаа юм.
УРАЛДААНЫ БОЛЗОЛ
“Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдаан нь үндсэн 3 төслийн хүрээнд явагдана. Үүнд:
“Ухаалаг Улаанбаатар”
/Дэд бүтэц, хот байгуулалтын салбарт тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх/
“Цэвэр Улаанбаатар”
/Агаарын бохирдол, хог хаягдал, хөрсний бохирдол, ус хангамжийн зохистой хэрэглээ, саарал усны ашиглалт зэрэг хүрээлэн буй орчны тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх/
“Аз жаргалтай Улаанбаатар”
/Өдрөөс өдөрт нийслэл хотоо аз жаргалтай хот болгон хөгжүүлэхэд хотын иргэд оршин суугчдын оролцоог өргөжүүлж, аж байдлыг дээшлүүлэх, нийгмийн салбарт тулгамдаж буй асуудлыг шинэ шийдлээр шийдвэрлэх/
Уралдаанд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, ахмад, оюутан залуус оролцох боломжтой. Харин дараах шаардлагууд тавигдах юм байна.
Танилцуулгын эхний хуудсанд оролцож буй чиглэлийн төсөл, төсөл танилцуулагчийн овог нэр, холбоо барих утасны дугаар байна.
Төслийн танилцуулгын мөр хоорондын зай single, үсгийн хэмжээ 12, Arial фондоор бичигдсэн байна.
Цаасны хэмжээ А4 байх бөгөөд 15 хуудас хүртэл зураг, тайлбар, тооцоолол, үр дүнг тусгасан байна.
Нэг хүн зөвхөн 1 төсөл танилцуулах бөгөөд уг технологи нь урьд өмнө танилцуулагдаж байгаагүй цоо шинэ бүтээл байна.
Төслийг Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын /99017470, 99003933/ 520 тоот өрөөнд 2016 оны 10 дугаар сарын 21-ээс өдрөөс 2016 оны 11 сарын 21-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна. Шилдэг шийдэл, инноваци технологийн болзолт төслийн “Шинэ санаа-Шилдэг инноваци” уралдааны шагналыг 2016 оны 11 дугаар сарын 25-ны өдөр гардуулна гэж Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 20
Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос сонгуулийн санал хураалтын нэгтгэсэн дүнгийн талаар мэдээллээ. ИТХ-ын нэр дэвшигчдийн дахин санал хураалтын талаар тайлбарлав.
-
2016 оны 10 сарын 20
ийслэлийн хэмжээнд гурван хүүхдийн амь нас хохирч, 785 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн. Нийслэлд зам тээврийн ослын улмаас гэмтэж, бэртсэн хүүхдүүдийг насны байдлаар нь үзвэл 0-14 насны хүүхдүүд хамгийн их буюу 85,7%-ийг эзлэж байна.
-
2016 оны 10 сарын 20
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад заасан хувийн аж ахуй эрхлэх эрхийг хязгаарласан гэх мэдээлэл ирүүлсний дагуу Цэцэд маргаан үүсгэсэн байна.
Уг маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан аравдугаар сарын 21-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн ордонд нээлттэй болно хэмээн Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 20
Монголын уран зургийн галерей, Швейцарийн хөгжлийн агентлаг, харааны бэрхшээлтэй
хүүхдийн 116 дугаар сургууль, Клей арт керамик арт студийн хамтран хэрэгжүүлсэн
"Аниргүйн мэдрэмж" тэмтрэхүйн төслийн үзэсгэлэнгийн нээлт 2016.10.21-ний 15 цаг
Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэх гэж байна.
Төслийн зорилго: Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд керамик урлалын сургалтын
явуулснаар сургалтад хамрагдсан 20 хүүхдэд урлагийн боловсрол олгох, цаашлаад нарийн
мэргэжлийн уран бүтээлч болох, бусдад хэдий хараагүй ч бид урлагийн бүтээл туурьвих
чадвартай, хүсэл сонирхолтой гэдгийг харуулах зорилготой юмаа. Дээрх төсөлд
хамрагдсан 20 хүүхдийн нийт 122 ширхэг керамик гар урлалын бүтээлүүдийг үзэсгэлэнд
тавих бөгөөд эрхэм та дээрх үзэсгэлэнг хүрэлцэн ирж үзэж сонирхохыг урьж байна.
Үзэсгэлэнгийн мэдээллийг 88054696 утсаар лавлана уу.
Үзэсгэлэнгийн үргэлжлэх хугацаа 2016.10.21-25- ны хооронд
-
2016 оны 10 сарын 20
Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10:00 цагт эхэлсэн ч ирц 30 гаруй хувьтай байв.
-
2016 оны 10 сарын 20
Санхүүгийн зохицуулах хорооноос шинээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг байхаар шийдвэрлэв.
-
2016 оны 10 сарын 20
Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр иргэн, хуулийн этгээдэд хуулийн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь туслах, хуульзүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм Өдөрлөг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон дахь салбаруудад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10:00-19:00 цагт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 20
Багануур дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух иргэн Б-гийн гэр есдүгээр сарын 30-ны өдөр шатаж, есөн настай хүү Ү гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.
-
2016 оны 10 сарын 20
Автобусны “U Money” картыг ирэх сараас шинэчилж карт уншуулахгүй автобусаар зорчих шийдэлд хүрчээ. Өөрөөр хэлбэл, иргэд гар утасны симдээ автобусны картын чип суулгана. Энэ нь автобусанд гар утсаа уншуулаад үйлчлүүлдэг болох юм.
-
2016 оны 10 сарын 20
Сүхбаатар дүүргийн I хороонд Энэ сарын 9-10-нд шилжих шөнө ноцтой зэвсэгт дээрмийн гэмт хэрэг гарсан. Уг гэмт хэрэг дээр гурван хүнийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа талаар ЦЕГ-аас хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн билээ.
Тэгвэл Орхон Аймгийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрэн сурвалжлагдаж байсан С.Галбадрах гэгчийг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.
Харин өчигдөр хоёрдахь эрэн сурвалжлагдаж байсан этгээд болох Нямгэрэл овогтой Билэгбаатарыг СХД-ийн нутаг дэвсгэрээс саатуулан баривчилж эрэн сурвалжлах ажиллгааг зогсоосон байна.
Одоо нэг этгээдийг үргэлжлүүлэн эрэн сурвалжилж байна.
-
2016 оны 10 сарын 20
Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нийтийг хамарсан соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ болохгүй.
-
2016 оны 10 сарын 20
Олон улсын технологийн мэргэжилтнүүд манай улсыг мэдээлэл дамжуулах, тээвэрлэхэд хоёр тивийг холбосон хамгийн тохиромжтой бүс гэж үзжээ. Үүний дагуу Улаанбаатар хотод Ази, Европыг холбосон өндөр хурдны дата төв байгуулах төсөл санаачилж, уг төслийн хүрээнд “Microsoft” компани албан өрөөгөө нээгээд байгаа юм.
-
2016 оны 10 сарын 20
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас ”2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4-р хорооноос нэр хаяг нь тодорхойгүй 50-55 орчим насны зүүн нүд хөхөрсөн шархтай эрэгтэй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж нас барсан” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
Уг хэргийн хохирогч нь Б гэгч болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг болох үед шүүгдэгч Э хамт байжээ. Хохирогч болон шүүгдэгч нар аль аль нь тодорхой оршин суух хаяггүй, тэнэмэл амьдралтай, согтууруулах ундааг хэвийн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэдэг бөгөөд тухайн үед мөн согтууруулах ундаа хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй байсан байна.
Дээрх хэрэгт Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор Д.Оюунгэрэл хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Э-г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгэсэн байна.
-
2016 оны 10 сарын 20
Яагаад эрчүүд анхны сексийн дараа сонирхолгүй болж өөр эмэгтэйг эрэлхийлдэг вэ? Ямар шалтгаанаар хүмүүс нэг шөнийн сексийг сонгодог юм бол? Мэргэжилтнүүд энэ эдгээр асуултад ийн хариулжээ.
Баталгаагүй, ямар ч үүрэг хариуцлагагүй нэг удаагийн секс орчин үед нэлээд түгээмэл болсон үзэгдэл. Нэг удаагийн сексийг эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн хайдаг. Шалтгаан нь ерөнхийдөө ойлгомжтой. Нэг удаагийн секст татагдагсад хүсэл тачаалдаа хөтлөгдөхийн сацуу үүрэг хариуцлагаас ангид байхыг эрмэлздэг.
Нэг удаагийн секс тохиолдох магадлалтай үеүүд
Анхны болзоон дээр. Хэн хэндээ илт таалагдан, хүслээ барьж дийлээгүй үед юмуу цаашид тэдний харилцаа нэг их ирээдүйгүй юм, гэхдээ хэн хэн нь бэлгийн харилцааг хүсч буйгаа ойлголцсон үед,
Хосын нэг нь секс тэдний харилцааг илүү ойртуулж, үргэлжлүүлнэ гэж найдсан үед тохиолдож болох аж.
Секс таалагдсангүй
Ийм тохиолдол бишгүй тулгардаг. Танилцлаа, уулзлаа, харилцлаа. Бүх зүйл гайхалтай. Түүний биеэ авч яваа байдал, ухаалаг яриа, хувцаслалт ер нь бүх зүйл дур татам. Гэвч бэлгийн харилцааны дараа бүх зүйл эсрэгээрээ мэт. Та тэр үед танд тохирох хүн яавч биш гэдгийг мэдэрч эхэлнэ. Гэхдээ хамтрагчдаа надад таалагдсангүй гээд шууд хэлэхэд нэг л эвгүй. Тиймээс за “Утасдья” хэмээгээд хурдхан зугатахын түүс болно.
Таны нэг удаагийн хамтрагч хэзээ нэгэн цагт өөртөө тохирох хүнийг олж л таараа. Тиймээс түүнийг зөнд нь орхисон нь дээр. Бараг л эхлээгүй харилцааг хялбархан дуусгах нь аймшигтай зүйл бус. Хамгийн гол нь худлаа дүр эсгэснээс зайгаа барин, мөрөө хөөсөн нь шударга зан.
Эрэгтэй хүний амжилтгүй байдал
Та болзсон залуутайгаа үдшийг гайхамшигтай өнгөрүүллээ. Бараг л түүнд анхны харцаар дурласан мэт сэтгэгдэл төрнө. “Секс” гэдэг десертээр эл сайхан үдшийг дуусгачихмаар. Гэвч хамтрагчид тань бие махбодийн асуудал тулгарчээ. Энэ бол жинхэнэ сүйрэл. Иймэрхүү асуудал сэтгэл зүйтэй холбоотой агаад өөрийгөө хэт энхрийлэхээс үүдэлтэй гэгддэг. Эрэгтэй хүн өөрийнхөө хэр чадвартайг үзүүлж чадахгүй байх нь хамтрагч эмэгтэйгээ алдах шалтгаан мөн. “Иймэрхүү зүйл хүн бүрт тохиолддог, дараагийн удаа туршаад үзье” гэх тайлбар тус болохгүй л болов уу. Мөн эрэгтэй хүн ийм үед хэт хурдан тавьдаг бол мөн л ирээдүйгүй гэсэн үг.
Хамтрагч харилцаанд бэлэн бус
Нэг удаагийн сексийг тухайн эмэгтэйтэй цаашид харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсээгүй, үүрэг хариуцлагаас зайлсхийгч юмуу ердөө л урт хугацааны харилцаа хараахан төлөвлөөгүй байгаа эрчүүд илүүд үздэг. Иймэрхүү бодолтой байгаа эрчүүд одоохондоо ямар нэг нухацтай алхам хийхэд бэлэн бус гэх юмуу “хөл дээрээ” зогсох хэрэгтэй байна, эхлээд карьераа өсгөчихөөд дараа нь…гэх мэтээр тайлбарладаг. Гэвч энэ нь худал цэцэрхэл байж болзошгүй гэдгийг бодолцох нь зүйтэй. Яагаад гэвэл эрүүл, зөв сэтгэлгээтэй хэн боловч амьдралын саад бэрхшээл, сайн сайхны төлөө ганцаараа тэмцсэнээс хамтдаа зүтгэсэн нь дээр гэдгийг мэднэ. Гэхдээ амьдралынхаа ямар нэгэн үед урт хугацааны харилцаа хүсэхгүй байх нь хэвийн үзэгдэл. Эмэгтэйчүүдийн хувьд энэ нь өөр төлөвлөгөөтэй холбоотой байж болно. Түүнээс гадна үүрэг, хариуцлагагүй секст татагдаж буйд орчин үеийн кино, шоу-бизнесийнхний нөлөө асар их бий.
Хамтрагч-найзууд
Сайн найзуудын хоорондох сексийн тухай ойлголт эртнийх. Сайн найзууд байснаа бэлгийн харилцаанд орох нь ерөнхийдөө түгээмэл байдаг. Сайн найзтайгаа нэг удаагийн бэлгийн харилцаанд орох үзэгдэл нэг бол эртнээс төлөвлөсөн, эсвэл санамсаргүй тохиолддог.
Ийм төрлийн сексийн үндсэн шалтгаан аажмаар дасаж бий болсон хүсэл эсвэл нөхрөө дэмжиж, сэтгэл санааг нь тайтгаруулах оролдлого, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зэргээс үүдэлтэй байдаг.
Градустай секс
Орчин үеийн бүсгүйчүүд залуучуудыг соёлгүй, мэдрэмжгүйгээр нь голж чамлах нь их болсон. Эмэгтэй хүнийг хүндэтгэх харилцааны талаар ямар ч ойлголтгүй, ямар ч романтикгүй…гэх мэтээр тоочоод байвал олон шүүмж сонсч болно. Гэхдээ романтик, хүндлэл “ханхалдаггүй” залуусыг хаанаас олдогоо гэнэхэн охид маань заримдаа эргэцүүлдэггүй. Хүмүүс номын сан, нийтийн тээвэр, үзвэрийн газар зэрэг газруудад танилцдаг үе нэгэнтээ өнгөрч. Баар, шөнийн цэнгээний газар, шөнийн клуб зэрэг хар энерги шингэсэн “нүгэлт газруудад” залуус маань чөлөөт цагаа өнгөрүүлэн хүмүүжиж байгаа болохоор юун соёл, хүндлэл? Иймэрхүү газраас танилцсан хүмүүс ирээдүйтэй, удаан харилцаа үүсгэнэ гэдэг юу л бол доо?
Иймэрхүү газар танилцсан залуугаа та соёлгүй энэ тэр гэж буруутгах ч аргагүй. Ердөө л ийм газар хүмүүс яах гэж цуглардгийг бодоод үз дээ? Хар бараан бүхнээс ангижирч, гомдол гунигаа тайлан тайтгарч, бүхнийг мартахын тулд хорвоогоос тасартлаа мансуурах гэж голдуу ийм газрыг зоридог. Хүнийг мансууруулах бодисны хүч удирдаж буй үед хүмүүс хүссэнээрээ тэнэгтэж чаддаг. Ийм үед юун романтик манатай…
Иймэрхүү газар, халамцуу байдалд танилцан, үйлдэгдсэн секс ердөө л таатай үдшийн логик төгсгөл. Хүсвэл десерт ч гэж болно. Үүнийг хамтрагчид хоёулаа ойлгох бөгөөд цаашдын сайхан ирээдүйд найдлага тавихын хэрэггүй л болов уу.
Хамтрагч их ууж, их ярьдаг
Би л лав уудаг хүнд дургүй гэж хүн бүр ярьдаг. Тэр тусмаа эрчүүд уудаг эмэгтэйчүүдийн тухай ямар ч сайхан зүйл бодохгүй нь ойлгомжтой. Тэгсэн мөртлөө эмэгтэйчүүдийг уу хэмээн шахаж, дайлах нь хачирхалтай. Үнэндээ ийм төрлийн сексийн дараахь харилцаа удаан үргэлжилдэггүй. Бодоход ч бараг ойлгомжтой. Амьдралынхаа түшиг, тулгуур болсон хань гашуун ундаанд дурлан толгойгоо мэдүүлээд байгаасай гэж хэн ч хүсэхэв дээ. Ер нь хэтэрхий их ярьдаг эмэгтэй эрчүүдийг амархан залхаадаг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол харьцангуй бага ярьдаг тул хэтэрхий олон үгийг тэсвэрлэж чаддаггүй. Тиймээс эмэгтэй хүн хэчнээн дур татам, сайхан байлаа ч хэтэрхий чалчаа бас уух дуртай бол нэг удаагийн сексэд л тохирно.
Хамгаалах хэрэгсэлд санал нийлэхгүй байх
Эрчүүдийн дийлэнх нь бэлгэвчгүй харилцаанд орохыг хүсдэг. Гэвч танихгүй эртэй ийм харилцаанд орсноор үлдсэн амьдралдаа харамсаад барахгүй алдаа хийж болох. Хамгаалалт хэрэглэхийг хүсэхгүй байгаагийн шалтгаан юу вэ? Амиа хичээсэн, хариуцлагагүй үзэгдэл үү? Мэдээж аль аль нь. Хэрвээ та хоёр биесээ ямар нэг халдварт өвчингүй гэдгийг тодорхой мэддэг бөгөөд эмэгтэйн хүслээр хамгаалалтгүй харилцаанд орвол тухайн эмэгтэй тань танаас жирэмслэхэд бэлэн байна гэсэн үг.
Таарамжгүй байдал
Ийм байдал шууд анзаарагдахгүй байж болох ч ямар нэг зүйл дээр илэрч болох юм. Танд хагас цаг, түүнд гурван минут хэрэгтэй байдаг. Эсвэл эсрэгээрээ ч юмуу. Тэр таны тэвчиж чадамгүй байрлалыг санал болгох юмуу танд таалагдахгүй зүйлд дуртай байж болно. Иймэрхүү зүйлсийг та олон удаа тэвчиж чадна гэж үү? Сексийн дараахь биеэ авч явах байдал ч эргэн уулзахааргүй шалтаг болж болдог. Тухайлбал, та хоёр шөнийг гайхалтай өнгөрүүлчихээд байтал найз бүсгүй тань өөр рүү тань утасдана. Гэтэл та ямар гайхалтай шөнийг өнгөрүүлсэн тухайгаа юмуу түүний тухай цагаахнаар нэгд нэгэнгүй ярина. Иймэрхүү илүү үг эрчүүдийн эгдүүцлийг жинхэнэ төрүүлдэг гэнэ.
Амиа хичээсэн секс
Хамтрагчийнхаа хүсэл, сонирхлыг үл ойшоон зөвхөн өөрийгөө боддог хүн хэнд ч таалагдахгүй нь ойлгомжтой. Сексийн харилцаанд ийм байдал маш тод илэрдэг. Хамгийн гол нь хэтэрхий их шаардлагатай, ихийг хүсэгч хамтрагч хэнд ч хэрэггүй. Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн сексийн харилцаанаас энхрийлэл, хайр сэтгэл, халамж анхаарал л хүсдэг. Нэг нь байнга “хүсч байна” гээд байвал сүүлдээ нөгөөхөд нь залхмаар санагддаг. Хүнийг шаардлагынхаа дагуу байнга ашиглах нь буруу.
-
2016 оны 10 сарын 20
Өнөөдөр сонгуулийн санал хураалтын нэгтгэсэн мэдээг 15:00 цагаас өгнө. Одоогоор СЕХ санал хураалттай холбоотой мэдээллийг нягтлах, баталгаажуулах ажил хийж байгаа юм.
-
2016 оны 10 сарын 20
Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргасан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүн өнөөдөр хуралдаж, цэрэг татлагын бэлтгэл ажлын талаар танилцууллаа.
-
2016 оны 10 сарын 20
Монгол улсын нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслолыг 4 дэх жилдээ зохион байгуулна. Энэ удаагийн оны шилдэг бүтээн байгуулалтыг дараах 4 төрөлд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулахаар боллоо.
Үүнд:
Барилга байгууламж //2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор ашиглалтад орсон байх/
Дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэр
Франчайзинг /сүүлийн 3 жилд нэвтрүүлсэн байх/
Брэндинг гэсэн дөрвөн төрөлд нэр дэвшүүлэх саналыг Нийслэлийн Засаг
даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтэст хүлээн авч байгаа юм.
Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, дэлхийн стандартад хүрсэн, орчин үеийн техник, технологид суурилсан, хүрээлэн буй орчинд ээлтэй, өрсөлдөх чадвартай, чанар сайтай оновчтой шийдэлтэй, барилга байгууламж, дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалтыг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шалгаруулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 20
БНСУ-д суралцдаг 26 настай монгол оюутан эмэгтэй Солонгос иргэний захиалгаар бэлэн хувцасны дэлгүүрийг шатааж, их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Сөүл хотын Синданг худалдааны төвийн бэлэн хувцасны лангууны 30 сая воны 400 ширхэг барааг шатаагч бодис цацан шатаажээ.
-
2016 оны 10 сарын 20
ХААИС-ийн ХААШУЗ-ийн харьяанд Нүүдлийн соёл судлалын төв байгуулагдлаа. Энэхүү төв нт үндэсний болон бүс нутаг, олон улсын хэмжээнд нүүдлийн соёл иргэншил, уламжлалыг судлан сурталчлах зорилготой аж. Мөн дэлхийн Монгол судлалыг дэмжиж, гадаад болон дотоодын хэл, соёлын байгууллагуудтай хамтран ажиллаж, Монголын нүүдлийн соёлыг хүртээмжтэй, үр өгөөжтэй, ашигтай бүтээл болгоход чиглэгдэж буй юм.