зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4710 4711 4712 4713 4714 4715 4716
  • Д.Болд НҮБ-ын Хүүхдийн сангийн агаарын бохирдолтой тэмцэх элчээр сонгогджээ
    2016 оны 12 сарын 07
    “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” судалгааны тайланг НҮБ-ын Хүүхдийн сангаас өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

    Тэрээр ”Улаанбаатар хотын тоосонцорын хэмжээ дэлхийн стандартаас долоо дахин их байгаа аж. Манай улсад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь тэргүүлэх шалтгаан нь уушгины хатгалгаа өвчин болоод байна. Энэ нь өөрөө эх нялхсын эндэгдлийн 15 хувийг эзэлж байгааг эмч нар хэлж байна. Тэгвэл уг өвчинд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь агаарын бохирдол юм. Ялангуяа хүүхдүүд насанд хүрэгчдээс хоёр дахин хурдан амьсгалдаг учир уушги бохирдоход амархан байдаг” хэмээн тайланд дурджээ.

    Мөн энэ үеэр Монгол Улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг НҮБ-ын Хүүхдийн сангийн агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсоныг дуулгалаа. Харин Д.Болд нэн тулгамдаж буй агаарын бохирдлын эсрэг тууштай тэмцэж, дуу хоолой болон ажиллахаа мэдэгджээ.

  • Ерөнхий сайд Увсын Засаг даргыг томилсон захирамжаа хүчингүй болгожээ
    2016 оны 12 сарын 07
    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Лхагважавын мэдээллийн дагуу Увс аймгийн Засаг даргыг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцлээ.



    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болохоос 2 хоногийн өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 129 дүгээр захирамж гарган Увс аймгийн Засаг даргыг томилсон 2016 оны 3 дугаар захирамжаа хүчингүй болгож Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна.



    Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Лхагважавын мэдээллийн шаардлага хангагдан Үндсэн хуулийн зөрчлийн шинж арилсан хэмээн үзэж 33 дугаар магадлал гаргасан байна хэмээн ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
  • Гал түймэрт өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд өртөж байна
    2016 оны 12 сарын 07
    Сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гал түймэр гарсаар байна.

    Эдгээр ахуйн орчинд гарсан гал түймэрт өндөр настай болон өвчтэй, өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд, хараа хяналтгүй цоожилж үлдээсэн бага насны хүүхэд болон архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд амь насаа алдах тохиолдол эрс ихсэх хандлагатай байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд ахуйн гал түймэрт өртөж таван хүн амь насаа алджээ.

    Иймд: Иргэд та бүхэн гэр, орон сууцандаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд,

    -Пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах

    -Цахилгааны угсралт түүнд үүсэх хэт ачаалалаас урьдчилан сэргийлэх

    -Шаардлага хангахгүй цахилгааны утас хэрэглэхгүй байх

    -Асрамжид байдаг өндөр настан болон бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх

    -Пийшин зуухны галлагааны зарчмыг мөрдөх

    -Халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалах

    -Хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох

    -Эзэнгүй гэр, байшингаа хэт ихээр галлаж орхихгүй байх

    -Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх

    -Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх /шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах/-ыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

    Мөн пийшин, зууханд зориулалтын бус түлш болох хуучин хувцас, дугуй, хуванцар, хуурай хог хаягдал зэргийг хэрэглэхгүй байх, яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх, үнс нурмыг тусгай төмөр саванд хийж хөргөсний дараа бусад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях хэрэгтэй. Орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг заавал эрх бүхий мэргэжлийн этгээдээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөе.

    Түлсэн гал түймрийн үнс нурамыг тагтай төмөр саванд хийж, шатах материалаас зайтай байлгах, цахилгаан хэрэгслийн хүчдэлд тохирсон чанар стандарт хангасан залгуур, разетка ашиглах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй, цоожлохгүй байх, хөлдсөн, хөрсөн автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, галласан гэрийг эзэнгүй орхихгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвших сануулж байна.

    Улсын хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 3456 удаагийн обьектын гал түймэр гарч иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өмчид 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирч 46 хүн амь насаа алдаж, 31 хүн түлэгдэж гэмтсэн. Үүнээс гал түймэрт өртөж 13 хүүхэд амь насаа алдсан бөгөөд долоон хүүхэд түлэгдэж гэмтжээ.

    Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын аврагч гал сөнөөгч нар нийт 1035 эрдэнэт хүний амь нас, 21,9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Байнгын хороодын ирц бүрдээгүйгээс хуралдсангүй
    2016 оны 12 сарын 07
    УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 9 цагаас хуралдах ёстой байсан ч ирц хүрээгүй тул хойшлогдлоо. Тус хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг сонсох байсан юм.



    Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 09.00 цагаас хуралдах ёстой байсан ч мөн ирц хүрээгүй тул хойшлов.
  • З.Энхболд: МАН-ынхаан, 4 тэрбум ам.долларын өр тавихын оронд 40 сая тонн нүрсийг зарчих
    2016 оны 12 сарын 07
    Дөрвөн тэрбум ам.долларын өр тавихын оронд, 40 сая тонн нүрсийг хурдхан зарчих
  • А.Сүхбат: Р.Нямдорж гэдэг хүн Монгол бөхөөр 26 жил тоглолоо, самарлаа
    2016 оны 12 сарын 07
    Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их эе” хурал энэ сарын 10-ны өдөр болох талаар цэцдийн гишүүд мэдээллэж байсан. Уг хурлыг Улсын дээд шүүхээс 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг үүрэг болгосон байдаг. Харин МҮБХ-ноос хурлыг хийгээгүй учраас Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанаас 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан. Энэ асуудал 2016 оны тавдугаар сард эцэслэн шийдэгдэж байсан.



    Харин Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “Энэ хурлыг болохгүй, албан ёсны биш” хэмээн мэдэгдэл хийсэн юм. Энэхүү мэдэгдлийн хариу болгож, УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийлээ.



    Тэрбээр А.Сүхбат “Р.Нямдорж гуай хурлыг ирцгүй болгох, хийлгэхгүй байлгахаар увайгүй мэдэгдэл хийж байгаад харамсаж байна. Би 30 гаруй жил монгол бөхдөө үнэнч явна. Үүний 26 жил нь бөхийн холбоог Р.Нямдорж гэдэг хүн удирдлаа. Одоо болоо юм биш үү. Монголын түүхэн их соёлоо хөгжүүлэх үйлсийг боомилж байгаа хүмүүс нүгэл хийж байгаа гэдгээ ухаараасай. Таниар удирдуулъя гэсэн нэг ч бөх байхгүй байна.



    Өнгөрсөн 26 жилийн хугацаанд бөхийн найраа утгаа алдаж байна. Ард түмэнд жүжиг үзүүлснийхээ төлөө нэг ч хүн хариуцлага хүлээдэггүй. Мөн монгол бөхөд шинэ менежмэнт хөгжил хэрэгтэй байна. Гэтэл ямар ч арга хэмжээ авдаггүй. Монголын бөхийн өргөөг амин хувийн аж ахуйдаа ашиглаад л сууж байна шүү дээ” гэв.



    Ийнхүү цэцдийн гишүүд шүүхийн шийдвэрийн дагуу “Их эе” хурлаа энэ сарын 10-нд ямар ч гэсэн хуралдуулна гэдгээ мэдэгдлээ.
  • Эм уухгүйгээр ханиад дарах аргууд
    2016 оны 12 сарын 07
    1. Сүүгээр ханиад дарах арга: 500 гр сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана. Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уугаад унтахад ханиадны шинж тэмдэг алга болно. Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгнө Сүүнд чихэр өвс чанаж ууж болно Цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ шар тостой нь идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болдог
    2. Зөгийн балаар ханиад дарах арга: Нэг цайны халбага зөгийн балыг 2,5 цайны халбага манжингийн шүүстэй хольж өдөрт 4 удаа, хамрын нүхэндээ тав таван дуслаар дусаах ­Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг хамарт дусааж хэрэглэнэ ­Нярай хүүдэд 1 цайны халбага зөгийн балыг 2 цайны халбага бүлээн усанд уусгана. Энэ шингэнээ хөвөнд шингээж хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчин цэвэрлээрэй
    3. Хий ханиалгасан үед: 1. Чацарганыг сайн нухаж няцлаад 200гр усанд 10 гр­ыг хийж 30минут буцалгаад өдөрт 3 удаа хоолны халбагаар ууна 2. Цагаан гааны буцалсан шүүсийг ууж болно 3. Янлуй 3 ширхэгийг 150 гр усанд хийж 2­3 минут буцалгаад бүлээнээр нь хүүхдэд өгнө ­ Том хүнд 5 ш янлуй 150 гр усанд хийж 2­3 минут буцалгаад бүлээнээр нь ууна ­ Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт 3 удаа буцалгаж уугаарай
    4. Ханиаднаас урьдчилан сэргийлэх арга: Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд гараа байнга бүлээн усаар хэд дахин угааж, амны хөндий, хоолойгоо содтой усаар зайлж байвал танд хэрэгтэй. Мөн 1 гр аскорбины хүчлийг өглөөний цайны дараа уугаарай. Мөн дараагийн өдөр дараалан уух хэрэгтэй. Цагаа олж уусан бол ханиаднаас өөрийгөө хамгаалж чадна. Ханиадны шинж тэм­дэг хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, шархирах шинжүүдээр илэрнэ. Ийм үед 1. дулаан байх 2. амин дэмээр баялаг хоол хэрэглэх 3. их хэмжээний шингэн уух
    5. Ханиалга намдаах энгийн аргууд: Ханиалга дөнгөж эхэлсэн үед хамар битүүрч ханиадны шинж тэмдэг илэрч буй үед амархан аргаар гэрийн нөхцөлд дарж болохыг зөвлөе. 500 гр сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана.Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уугаад унтахад ханиадны шинж тэмдэг алга болно.Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгнө .
    6. ­ Сүүнд чихэр өвс чанаж ууж болно.­ Цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ шар тостой нь идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болдог.­ Чацарганыг сайн нухаж няцлаад 200гр усанд 10 гр-­ыг хийж 30 минут буцалгаад өдөрт 3 удаа хоолны халбагаар ууна. ­ Цагаан гааны буцалсан шүүсийг ууж болно.­ Янлуй 3 ширхэгийг 150 гр усанд хийж 2­3 минут буцалгаад бүлээнээр нь хүүхдэд өгнө.­ Том хүнд 5 ш яншуй 150 гр усанд хийж 2­3 минут буцалгаад бүлээнээр нь ууна. ­ Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт 3 удаа буцалгаж ууж болно.
  • Энэ сарын 30-нд бүх нийтээр амрах уу
    2016 оны 12 сарын 07
    Энэ сарын 29-нд буюу пүрэв гаригт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохионо. Энэ өдөр бүх нийтээр амарна. Харин маргааш нь буюу баасан гарагт ажиллаад шинэ жилийн амралтын өдрүүд үргэлжилж байгаа юм.



    Тиймээс энэ сарын 30-ны ажлын өдрийг мөн амралтын өдөр болгож ирэх жилийн 1-ний амралтыг шилжүүлбэл ямар вэ гэсэн санал асуулгыг Засгийн Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.



    Тэрээр ”Бүх нийтээр амардаг 1 -р сарын 1-ний өдөр энэ жил ням гаригт таарч байна. Иймд амралтын хоёр өдөр болох 29 ба 31-ний дунд буй 30-ны ажлын өдөрт 1-ний хууль ёсны амралтыг шилжүүлж, 29, 30-нд болон 31, 1-ний бямба, нямд, нийтдээ 4 өдөр амарвал ямар вэ. Дэмжвэл лайк шейр, эс дэмжвэл коммент үлдээнэ үү.


    Ирэх долоо хоногоос асуудал ярих санал гарвал л.... гэж тандалт хийж байгаа юм шүү.


    Яг 30-ны өдөр ажиллах идэвхи, ажиллаад бүтээх бүтээмж, хийдүүлэлтийн аль нь илүү байхыг сайн мэдэхгүй ээ. Харин амралтын өдөрт эдийн засаг, ялангуяа өргөн хэрэглээний, хүнс, хоолны худалдаа борлуулалт болон үйлчилгээний орлого ажлын өдрийнхөөс 2 дахин нэмэгддэг л гэсэн.” хэмээжээ.



    IFrame
  • Монголын зураачид Бусан хотод үзэсгэлэнгээ нээнэ
    2016 оны 12 сарын 07
    БНСУ-ын Бусан хотод энэ сарын 12-17-нд “Шинэ давалгаа” үзэсгэлэн гарахаар болжээ. Тэрээр тус хотод суугаа консулын газраас санаачлан МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэлтэй хамтарч гаргаж байгаа аж. Үзэсгэлэнд нийт 33 уран бүтээлчийн 50 гаруй бүтээл багтсан бөгөөд хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.



    Энэхүү үйл ажиллагаанд хамтран БНСУ-ын Бусан хотын захиргаа, AIR BUSAN, SUNG GEON, Монголын Урчуудын Эвлэл зэрэг байгууллага оролцох аж.

  • Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 12 сарын 07
    №

    Хэлэлцэх асуудал

    Засгийн газрын гишүүн
    1.
    Нээлттэй сонгон шалгаруулалтын дүнгийн тухай
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    2.
    Зээл авах зөвшөөрөл олгох тухай
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    3.
    Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай Протоколыг соёрхон батлах тухай, Олон улсын хөрөнгө оруулалтын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүд
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    4.
    Гаалийн ерөнхий газрын дүрэм батлах тухай
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    5.
    Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
    Н.НОМТОЙБАЯР
    Б.БАТ-ЭРДЭНЭ
    С.БЯМБАЦОГТ
    6.
    Үндэсний хөтөлбөр батлах тухай
    Ж.БАТСУУРЬ
    7.
    “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
    Д.ГАНБАТ
    8.
    Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны тухай
    Ц.ДАШДОРЖ
    9.
    Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай(Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоол)
    П.СЭРГЭЛЭН
    10.
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Гамшгаас хамгаалах тухай болон Онцгой байдлын албаны тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай1
    С.БЯМБАЦОГТ
    11.
    Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
    С.БЯМБАЦОГТ
    12.
    Бусад асуудал*
    Ж.ЭРДЭНЭБАТ

    Танилцуулах асуудал

    13.
    Тэвшийн говийн цахилгаан станцын төслийн явцын талаар (Дундговь аймгийн Сайнцагаан сум)
    Ж.МӨНХБАТ
    14.
    Гадаад харилцааны сайдын айлчлалын талаар
    Ц.МӨНХ-ОРГИЛ
  • АН шинэчилсэн дүрмээ хэлэлцэж байна
    2016 оны 12 сарын 07
    Ардчилсан намын Их хурал өчигдөр Соёлын төв өргөөнд эхэлсэн бөгөөд өнөөдөр үргэлжилж байгаа билээ. Хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 1210 төлөөлөгч оролцож байна.



    Өнөөдрийн хуралдааны эхэнд АН-ын дүрэмд өөрчлөлт оруулан, шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж төслөө танилцуулсан бөгөөд Их хурлын 1210 төлөөлөгчид төслийн танилцуулгаа хийсэн байна.
  • Индонезид Монголын соёлын төвийг нээжээ
    2016 оны 12 сарын 07
    Монгол Улс, Индонез улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэхүү ойг тохиолдуулан Индонезийн Ява арлын Бантэн мужийн аялал жуулчлалын тусгай бүс Танжунг Лэсунгд Монголын соёлын төвийг нээжээ.



    Нээлтийн үеэр Элчин сайд Ш.Батцэцэг “Энэ арга хэмжээ нь жилийн турш зохион байгуулж буй цуврал арга хэмжээнүүдийн нэг. Соёлын төвд зочилсноор ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийнн жагсаалтад бүртгэлтэй Монгол гэр, нүүдэлчдийн түүх. соёл, амьдралын хэв маяг, монголчуудын оюун ухааныг шингээсэн оньсон тоглоом, Монгол үндэсний хоолтой танилцах боломжтой” хэмээжээ.
  • Трансформаторт даруулж гэмтжээ
    2016 оны 12 сарын 07
    Цахилгааны шугам шалгаж байх үед трансформатор нь унаж хүн гэмтээжээ.
  • Ардчилсан намын Их хурал гэрэл зурагт
    2016 оны 12 сарын 07
    Ардчилсан намын Их хурал гэрэл зурагт
  • Б.Болор: “Эрдэнэт”-ийн шуугиан хэдэн улстөрчийг л тэжээж байгаа юм
    2016 оны 12 сарын 07
    АН-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Болортой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

    -Таныг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд өгсөн гэсэн шүүмжлэл маш их явсан. МАН-ын зүгээс ч өмнөх Засгийн газрын алдаа гэж шүүмжилж байгаа?

    -“Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтад би оролцоно гэж байхгүй. Эрүүлээр бодоод үзсэн ч ОХУ 49 хувиа худалдаж байхад Монгол Улсын Засгийн газар оролцоно гэж байхгүй. Монгол Улсын Засгийн газар 49 хувийг авах саналаасаа л татгалзсан. Ийм зүйл болсныг одоо ч би зөв гэж харж байгаа. Яагаад гэвэл Монгол Улс 51 хувийг эзэмшдэг, 49 хувийг эзэмшсэнээрээ 100 хувь эзэмших боломж бүрдэнэ. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Засгийн газар авсан бол улстөрчдийн саалийн үнээ л болох байсан. Учир нь, сүүлийн 10 гаруй жил ийм байж ирсэн юм. Аль ч нам засаг эрх барьж байсан ийм л зүйл болдог. Томилогдсон захирлуудыг нь харсан ч дандаа улс төрийн томилгоогоор очдог улстөрчид байдаг. Улс төрийн томилгоогоор очсон хүмүүс өөрийг нь илгээсэн улс төрийн хүчний төлөө л ажилладаг. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшил авснаар энэ бүхэн зогсох юм. Түүнээс биш өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр доголдоод байгаа зүйл алга. Харин ч янз бүрийн шахаа нь зогсож байгаа байх. Ерөнхий сайд саяхан очихдоо ажил хэвийн явж байгааг харсан. Наад зах нь “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 2-3-хан дэд захиралтай ажиллаж байна. Гэтэл өмнө нь 7-8 дэд захиралтай, удирдлагын баг гээд том бүтэцтэй байсан. Зэсийн үнэ 10 мянган ам.доллар хүрч байх үед зардлаа 7000 ам.доллар болгочихоод явж байсан нөхдүүд шүү дээ. Гэнэт улс төр гэдэг зүйлээ “Эрдэнэт” үйлдвэрт аваачиж наагаад, тэр нь ард түмэнд таалагдаад, ард түмний нэр барьж яриад байгаа юм. Товчхондоо бол ОХУ өөрийн эзэмшлийн 49 хувиа л худалдсан.

    -Тухайн үедээ УИХ-аар оруулах байсан гэсэн шүүмжлэл их байсан. УИХ-аар оруулах боломж байгаагүй юм уу?

    -Миний хувьд олон улсын гэрээ гэдэг утгаараа УИХ-аар оруулж соёрхох асуудал байсан гэж үзэж байгаа. Гэхдээ тухайн үед УИХ тарчихсан байсан. Үүнийг л Ч.Сайханбилэг Ерөнхий сайд хэлсэн байх гэж бодож байна. Миний хувьд шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байсан гэж харж байгаа юм. Худалдан авалт дууссаны дараа “Эрдэнэт” үйлдвэр эзэнгүй болох аюултай болчихсон байсан.

    -Яагаад эзэнгүй болно гэж. Таныг чинь шийдвэр гаргасан гээд байгаа шүү дээ?

    -Худалдан авалт хийгдсэний дараа оросууд хаяад явчихсан юм. Сонгууль болоод засаг байгуулагдаж амжаагүй байсан завсрын үед томоохон хэмжээний худалдан авалт хийгдвэл яах вэ гэх мэтчилэн асуудлууд байсан тул ТУЗ-өө яаралтай байгуул, дүрэм журмаа яаралтай Монгол Улсын хуулинд нийцүүл гэсэн. Учир нь, хуучин олон улсын гэрээгээр зохицуулдаг байсан үйлдвэрийн дүрэм чинь Монголын компани 49 хувийг нь худалдаад авчихаар Монгол Улсын хуулинд захирагдах ёстой. Энэ хүрээнд шийдвэр гарсан. Үүнээс болоод Эрдэнэт үйлдвэр хохирчихоод байгаа зүйл байхгүй. Компанийн засаглалын хувьд өмнө нь Эрдэнэт үйлдвэр совет буюу ТУЗ нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй даргаа ээлжилж хийгээд явдаг байсан. Миний хувьд сүүлийн хэдэн жил олонх талаасаа ТУЗ-ийн дарга томилогдож байсан тул ТУЗ-ийн дарга нь цөөнхөөсөө байх нь илүү хяналттай байна гэж үзсэн. Олон улсын ийм жишиг байдаг. Дэлхийн томоохон компаниудын ТУЗ-ийн дарга нь дандаа цөөнхөөсөө тавигддаг. Цөөнх нь хяналтаа тавиад явчихдаг юм.

    -Төр хяналтгүй боллоо гээд байгаа шүү дээ?

    -Төр хяналтгүй болно гэж байхгүй. Төр 51 хувийг эзэмшиж байгаа тохиолдолд бүх зүйл дээр хяналт тавьж чадна. Ядаж л татварын шалгалт оруулаад бүх зүйлээ хяначихна. Мэргэжлийн хяналт, орон нутгийн Засаг захиргаа нь давхар хянана. Тэгэхээр энэ бүхэн зүгээр л улс төр. Миний хувьд компанийн засаглал ийм байх нь зөв гэдэг зарчим барьсан. Ер нь Сангийн сайдаар ажиллаж байхдаа төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн дарга нар нь болж өгвөл хараат бус юм уу, цөөнхөөсөө байх ёстой гэдэг зарчим барьж ажилласан. Учир нь, төрийн өмчит компаниудыг улс төрийн нөлөөллөөс гаргах зарчим барьсан минь буруу биш байх.

    -“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудал 2-3 жилийн өмнөөс яригдсан байхад УИХ-д танилцуулаагүй гэх. Ер нь энэ асуудал гэнэт сонгуулийн өмнө гараад ирсэн асуудал биш байх?

    -Хоёр компани хэлцлүүдийг хийж байсан байх. Аж ахуйн нэгжүүд хоорондоо хийж байгаа хэлцэлд хэн ч саад болж болохгүй. Засаг давуу эрхийнхээ хүрээнд 49 хувийг яг ийм нөхцөлөөр авах уу гэдэг зүйл яригдах үед л Засгийн газар хариугаа өгдөг. Ийм хэлцэл явагдаж байна гэх л юм бол улс төр болчихно. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг бөөн сүр дуулиан болгоод яриад байгаа биз дээ. Энэ чинь хэдэн улстөрчийг л тэжээж байгаа юм. Үнэн шүү. Тэр хүмүүст гаргаж байсан зардал тэр бүгдийг нь хар. Энэ бүх зүйлээсээ салах учиртай. Ингэж гэмээнэ “Эрдэнэт” үйлдвэр ашигтай ажиллана. “Эрдэнэт” үйлдвэр хэдэн ч улстөрчийг тэрбумтан болгож байсан юм бүү мэд. Хэрэв Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авна, авахгүй гэдэг дээр шийдлээ олохгүй удсан бол, гуравдагч этгээдэд зарсан бол яах вэ. Өнөөдөр бас л шуугина даа. Энэ бол бөөсний онигоо гэдэг шиг улстөрчдийн олж авсан сэдэв. Сэдэв олж аваад л танай, манай гэлтгүй ярьж байгаа биз дээ. Нэг нөхөр гарч ирээд “Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд өг” гээд орилж байна. Тэр 49 хувь чинь ОХУ-ын мэдэлд байсан шүү дээ.

    -Улсын төсөв алдагдалтай, улсын данс улаасан өмнөх Засгийн газар өрнөөс өөр юм үлдээсэнгүй гээд байгаа?

    -Тийм зүйл байхгүй. Төсвийн гүйцэтгэл чинь хуваарийнхаа дагуу явдаг. Монгол Ардын намынхан ч гэсэн үүнийг сайн мэдэж байгаа. Монгол Ардын намынхан улс төрийн янз бүрийн мэдэгдлээсээ болж эдийн засгийн хүндрэл рүү улам түлхэж байна. Тэд ард түмэн гэж хамгийн их ярих дуртай. Тэгсэн мөртлөө үргэлж ард түмнийхээ эсрэг популизм хийж улам уруудах шалтгаан болж байна л даа. МАН, АН-ынхан популистуудаа дагаж намирдагаа л больчих. Хэрэв дагаад намираад байх юм бол ард түмний амьдрал улам л уруудсаар байх юм.

    -МАН-ынхан чинь төсвийн алдагдал 4.3 их наяд төгрөгт хүрсэн гээд байгаа шүү дээ. Энэ төсвийн алдагдал тэгэхээр хаанаас гарсан болж таарч байнаа?

    -Эрх баригчдаас өөрсдөөс нь асуусан нь зөв байх. Дөрвөн жилийн хугацаанд 500 орчим төгрөгөөр ам.долларын ханш нэмэгдсэн бол гурав, дөрөвхөн сарын дотор 600 гаруй төгрөгөөр нэмэгдлээ. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл буурчихлаа. Үүнд өмнөх Засгийн газраа буруутгаад байх шаардлагагүй. Дахин хэлэхэд өөрсдийнх нь гаргаж байгаа мэдэгдэл, үйлдлээс шалтгаалж ийм байдалд хүрч байна. Монгол Ардын намынхан өөрсдөө энэ бүх зүйлээ мэдэж байгаа байлгүй дээ. Засаг барьж байгаа хүмүүс энэ асуудлаа яриад явах байх. Эрх баригчдад сайн эдийн засагчид олон бий. Тэднээсээ зөвлөгөө аваад ажлаа хийгээд явах нь илүү оновчтой байлгүй.

    -Улсын төсөв алдагдалтай одоогийн Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар болж. Мөн БНХАУ-аас зээл авах асуудал яригдаад эхэлсэн. Яг одоогийн нөхцөлд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь зөв үү, Сангийн сайд байсан хүний хувьд?

    -Зах зээлийн эдийн засгийн зарчмаар хөгжиж байгаа улсын хувьд зээл авах нь буруу зүйл биш. Харин үүнийгээ зөв зүйлд зарцуулна гэдэг чинь хамгийн чухал. Үүнийгээ л хийх ёстой. Эдийн засагч хүний хувьд зээл авах, бонд гаргах асуудлыг буруутгахгүй. Үүнийгээ харин зөв зарцуулах эсэх асуудал л байна. Өнөөдөр Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг шүүмжлээд байх нь тийм сонин биш. Цаг хугацааны хувьд шинэ Засгийн газар ажлаа эхлээд хагас жил ч болоогүй байна л даа. Харин зоригтой ажиллах л хэрэгтэй. Гаргах ёстой шийдвэрээ гаргаад явах нь чухал юм. Тэгэхгүйгээр нэг жижигхэн хайрцагт багтчихаад ажил явуулна гэдэг хэцүү. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд бүх нөөц боломжоо дайчлан, улс төрийн шахаанд оролгүй ажлаа явуулах нь хамгийн зөв алхам. Хоёрдугаарт, тэртээ тэргүй Монголын ард түмэн МАН-ыг сонгочихсон. МАН-ынхан анх сонгуулиар гарахдаа бид чадна, бид хийгээд өгнө гэсэн юм чинь одоо олон юм ярилгүй ажлаа хийх л ёстой. Чадна л гэж гарч ирээ биз дээ. Одоо ийм байна, тийм байна гээд байж болохгүй. Түрүүчийн засгийн үед хамтарсан засагт хүртэл байсан. Эдийн засгийн нөхцөл байдал ямар байсныг хангалттай мэдэж байсан хүмүүс. Одоо үглэх биш урдах ажлаа л хийх шаардлагатай байна.

    Ш.ЧИМЭГ
  • С.Амармандахын шүүх эмнэлгийн дүгнэлт хүндэвтэр гэж гарчээ
    2016 оны 12 сарын 07
    Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр дуучин Амараа ОХУ-ын дипломатчид зодуулж хүнд гэмтсэн хэрэг гарсан билээ
  • Жолооч нарт 4.1 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
    2016 оны 12 сарын 07
    Замын цагдаагийн алба, Лицензийн төвтэй хамтран “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор улсын хэмжээнд хяналт шалгалтын ажлыг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 14-23-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
  • Танилц: Ардчилсан намын Их хурлын өнөөдрийн албан ёсны хөтөлбөр
    2016 оны 12 сарын 07
    Ардчилсан намын Их хурал өчигдөр Соёлын төв өргөөнд эхэлсэн бөгөөд өнөөдөр үргэлжлэх юм. Хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 1210 төлөөлөгч оролцож байгаа билээ.
  • Мал тооллого өнөөдөр эхэлнэ
    2016 оны 12 сарын 07
    Статистикийн тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2003 оны 224 тоот тогтоолд заасны дагуу энэ жилийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2016 оны жилийн эцсийн тооллого 2016 оны 12-р сарын 7-ноос 12-р сарын 17-ны хооронд орон даяар зохион байгуулагдах гэж байна.

  • “Бүргэдийн анчин” кино Оскарын эхний шалгаруулалтад тэнцжээ
    2016 оны 12 сарын 07
    “Оскар”-ын шагналын баримтат киноны төрлийн эхний шалгаруулалт өчигдөр болсон бөгөөд энэ төрөлд бүргэдчин охин Н.Айшолпаны тоглосон “Бүргэдийн анчин” кино тэнцжээ. Тус төрөлд нийт 145 бүтээл өрсөлдсөнөөс эхний шатанд 15-ыг шигшиж оруулахаар болсон байна.



    Баримтат киноны шүүгчид таван нэр дэвшигчийг энэ жагсаалтаас дахин шалгаруулж ирэх оны нэгдүгээр сарын 24-нд зарлах юм байна. Ингэснээр хоёрдугаар сарын 26-нд болох шагнал гардуулах ёслолд оролцох эрхтэй болох юм. Одоогоор тус наадамд өрсөлдөх кинонуудыг шалгаруулах ажил үргэлжлэн явагдаж байна.
4710 4711 4712 4713 4714 4715 4716
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
    17 цаг 4 мин
  • “Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө
    18 цаг 46 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    22 цаг 35 мин
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
    22 цаг 53 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 104.031 хүүхэд бүртгүүлжээ
    22 цаг 58 мин
  • Амралтын өдрийн жор: Испани омелетт
    23 цаг 3 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    23 цаг 6 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    23 цаг 12 мин
  • Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
    Уржигдар 17 цаг 30 мин
  • А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
    Уржигдар 16 цаг 09 мин
  • Олон Улсын Улаанбаатарын Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ
    Уржигдар 14 цаг 05 мин
  • Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадамд Монголоос 25 хүнтэй баг оролцоно
    Уржигдар 12 цаг 17 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК