-
2016 оны 12 сарын 07
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан. Жил бүр энэ өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн Хүний эрхийн олон улсын өдрийг “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг гурван өдрийн турш зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тус өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт энэ сарын 7-9-ний өдөр 8:30-17:30 цагийн хооронд зохион байгуулна. Иргэд та бүхнийг өөрт хамгийн ойр байрлах салбарт хүрэлцэн ирж хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авахыг урьж байна.
2016.12.07-нд Дүнжингарав салбар
09.00 – 09:30Өдөрлөгийн нээлт:
/ ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг
НҮНТ-ийн дарга О.Мөнх-Оргил
МХХ-ны БЗХ-ийн дарга Д.Оюунчимэг /
09:30 – 17:00 Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх
2016.12.08-нд Мишээл экспо салбар
09:00 - 09:30 Өдөрлөгийн нээлт:
/ ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр
НҮНТ-ийн дарга О.Мөнх-Оргил /
09:30 – 17:00 Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх
2016.12.09-нд Драгон салбар
09:00 - 09:30 Өдөрлөгийн нээлт:
/ ХЭҮК-ын АА-ны дарга А.Дашдэлэг
НҮНТ-ийн дарга О.Мөнх-Оргил /
09:30 – 17:00 Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх
-
2016 оны 12 сарын 07
Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хүүхдийн амь аварчээ. Өнгөрөгч 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19:00 цагт тус цагдаагийн хэлтэст “Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Golden-park” хотхоны 105 дугаар байранд гал гарч байна” гэсэн мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу уг хэлтсийн эргүүлийн офицер, ахмад Б.Ундармаа дэд ахлагч М.Билэгсайхан шуурхай очин шалгахад гал гарсан байрны тог тасарсан, долоодугаар давхраас дээш үзэгдэх орчин муу, маш их утаатай байсан тул хамгаалалтын арга хэмжээ авч, чанга яригчаар иргэдэд сэрэмжлүүлэг зарлаж тус байрны 50 гаруй оршин суугчдыг аюулгүй газар гаргасан байна.
-
2016 оны 12 сарын 07
Монгол Улс эдийн засгийн хүнд үеийг хэрхэн даван гарах талаар эрх баригчид толгой гашилган суугаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнө БНХАУ улс төрчдийн урд хөшид хийх айлчлалыг цуцалж, гурван боомтын хураамжийг нэмж орхисон. Үүнийг учир мэдэх хүмүүс Далай ламын айлчлалтай холбоотой хэмээн үзэж, буруутанг хайж эхэлсэн нь нууц биш. Тэгвэл энэхүү дуулиан намжиж амжаагүй байтал монголчууд Орос ах нарын нүүрийг “маажиж” эхэлсэн бололтой.
-
2016 оны 12 сарын 07
09:00-17:00 цагт: ”БИЧИЛ УУРХАЙГ АЛБАЖУУЛАХАД ТАЛУУДЫН ОРОЛЦОО” үндэсний чуулган Чингис зочид буудлын хурлын танхимд болно. Бичил уурхайн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал, уурхай эрхлэгчдийн эрүүл мэндийн нөхцөл, эрх зүйн орчин, мэргэшүүлэх сургалтын талаар ярилцана.
09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Увс аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.
10:00 цагт: Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь тайлангийн нээлт Шангрила зочид буудлын их танхимд болно
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж энэ сарын 10-нд болох МҮБХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулахгүй бөхчүүдийг хагаралдуулж, ирц бүрдүүлэхгүй байх хүсэлт тавьж байгаа талаар МҮБХ-ын Ажлын хэсгээс мэдээлэл хийнэ. Хуралд Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат оролцоно.
11:00-11:50 цагт: Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөх үйл ажиллагаа нь иргэдийн орон байртай байх эрхийг зөрчиж байгаа судалгаанд суурилсан мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд хүргэнэ. Хаана: Улаанбаатар зочид буудлын 6 давхарт Номын хүрээ танхим
12:00 цагт: Улсын Филармонийн байранд дуучин Н.Наранбаатарын ”МИНИЙ ЗАХИДАЛ” шинэ цомгийн нээлтийн хэвлэлийн бага хуралд болно. Хэвлэлийн бага хуралд дуучин Н.Наранбаатар, герман улсын хөгжимчин, продьюсер Мартин Зенкер нар олон сонирхолтой мэдээллүүдийг хүргэнэ.
14:30 цагт: Барилга, Хот Байгуулалтын яам болон Монголын Архитекторуудын Эвлэл Сургалт зохион байгуулах эрх олгох гэрээнд гарын үсэг зурна.
-
2016 оны 12 сарын 07
ХОНЬ - (3/21-4/19)
-
2016 оны 12 сарын 07
Ардчилсан намын Их хурал өчигдөр Соёлын төв өргөөнд нээлтээ хийж, оройн 18 цагт завсарласан. Харин өнөөдөр хуралдаан үргэлжлэх бөгөөд Ардчилсан намын Үндсэн дүрэм, журмын нэмэлт, өөрчлөлтийг батлана. Мөн Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хороо /Үндсэн Дүрмийн Хороо/, Дотоод Сонгуулийн Хороог байгуулах юм. Тэгвэл өчигдөр Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягийн намын Их хурал дээр хэлсэн үг гишүүдийнх талархалыг хүлээж, олны анхаарлыг татсан байна. Түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
-
2016 оны 12 сарын 07
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
-
2016 оны 12 сарын 07
2016.12.7, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8
ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2016.12.7, Лхагва гараг
Наран ургах шингэх: 08.28-17.00
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болох болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
-
2016 оны 12 сарын 07
Улаанбаатарт өдөртөө 9 хэмийн хүйтэн байна
-
2016 оны 12 сарын 06
Монголын спортын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 23-нд “SS club”-т болохоор товлогджээ.
-
2016 оны 12 сарын 06
Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан зодож бэртээн хүнд гэмтэл учруулсан талаар ар гэрийнхэн нь өнгөрсөн Баасан гаригт олон нийтэд хандан мэдээлэл хийсэн. Өчигдөр түүний өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын ЭСЯ-нд очин холбогдох хүмүүстэй уулзахад тус ЭСЯ-наас дуучин С.Амармандахаас уучлал гуйх болно гэж хэлсэн хэмээн мэдэгдсэнийг хэвлэлүүд түгээсэн.
Харин энэ мэдээллийг Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ үгүйсгэсэн байна. ЭСЯ-ны цахим хуудасны орос хэл дээрх хувилбарт дараах мэдэгдлийг нийтэлжээ. Үүнд, “Дуучин С.Амармандахын өмгөөлөгчийн ЭСЯ-нд хийсэн уулзалтын талаар худал мэдээлэл цацагдсантай холбогдуулан ЭСЯ-наас мэдээлж байна: Дуучин С.Амармандахыг манай дипломат ажилтан зодсон гэсэн хэргийг тодруулах зорилгоор өмгөөлөгчтэй уулзсан. Ямар ч амлалт, уулзалтыг товлоогүй. Энэ ярианы талаар зөрөөтэй мэдээлэл тараасан нь цаашид түүнтэй /өмгөөлөгчтэй/ уулзах шаардлагагүй болгож байна. Оросууд нэг удаа худлаа хэлвэл хэн чамд итгэх билээ гэж ярьдаг” хэмээн мэдэгджээ.
-
2016 оны 12 сарын 06
Н.Алтанхуяг: Ардчилсан нам бол Ардын намаас тохой өндөр шүү дээ гэдгийг ард түмэн хэлдэг
-
2016 оны 12 сарын 06
Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Авлигатай тэмцэх газар, Гадаад харилцааны яам хамтран “Авлига ба хүний эрх” сэдэвт бага хурлыг зохион байгуулах гэж байна.
НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр нь жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог бөгөөд энэ жилийн хувьд Авлигатай тэмцэх газраас авлигын үйлдэл нь хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаад дүгнэлт хийж, уг асуудалд иргэд, олон нийтийн анхаарлыг хандуулахаар зорьж байна.
Бага хуралд “Хүний эрхийг хангах эрх зүйн зохицуулалт”, “Хүний эрх ба авлигатай тэмцэх бусад улсын туршлага”, “Авлига, албан тушаалын гэмт явдлаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад шүүхийн гүйцэтгэх үүрэг, анхаарах зарим асуудал”, “Хүний эрх ба авлига”, “Шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалахад прокурорын үүрэг оролцоо ”зэрэг сэдвээр Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газар, “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм.
-
2016 оны 12 сарын 06
МУГЖ Э.Амартүвшин өнөөдөр Монгол Улсын Соёлын элч хүндэт өргөмжлөлийг гардан авлаа. Тэрбээр МУГЖ Э.Амартүвшингийн хувьд Мариинский, Их театр, ЮНЕСКО-гийн танхим, Ослогийн дуурийн театр, Стэнфордын концертын танхим, Германы Киелийн театр гэх мэт алдартай тайзнаа ая дуугаа өргөж яваа билээ.
П.И.Чайковскийн уралдааны дэд байр, BBC телевизээс зохион байгуулдаг ”Cardiff of singer”-ийн үзэгчдийн таашаалд нийцсэн дуучин, ”Пласидо Доминго”-гийн уралдааны ялагч болж байсан.
-
2016 оны 12 сарын 06
“Эх орны үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн хүндэрлээс гаргацгаая” сэдэвт энэ үзэсгэлэнг улс орондоо шинэ технологи, инновацийн үйлдвэрлэлийн хөгжлийг нэвтрүүлж, гадагш урсах валютын урсгалыг саармагжуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн “Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл”-ийн гишүүн компани, аж ахуйн нэгжүүд зохион байгуулжээ. Импортыг орлосон, экспортод чиглэсэн металлурги, машин байгууламжийн цоо шинэ салбарыг дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээнд түшиглэн хөгжүүлэх боломж, бололцоог нээн илрүүлж, төр засгийн зүгээс гаргасан бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангахад энэ үзэсгэлэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид нь үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 06
Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах Бичигтийн боомтын ойролцоо олон адуу үхсэн бичлэгийг нэгэн иргэн цахим хуудастаа нийтэлсэн нь өнөөдөр олны анхаарлыг татсан юм.
-
2016 оны 12 сарын 06
Ардчилсан намын зургаадугаар Их хурал хаалттай горимд шилжин хуралдаж байгаа.Тус Их хуралд Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас ирсэн 1000 гаруй төлөөлөгч оролцож байна.
-
2016 оны 12 сарын 06
Хятадын “we chat”-д иргэдийн мэдээлж байгаагаар энэ хэргийг Хөлөнбуйрын цагдаагийнхан шалгаж эхэлсэн гэнэ.
-
2016 оны 12 сарын 06
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.06/ хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
-
2016 оны 12 сарын 06
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжлээ