зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4718 4719 4720 4721 4722 4723 4724
  • Шуурхай ажиллагааг хангах штабын дадлага сургууль зохион байгууллаа
    2016 оны 10 сарын 13
    Улаанбаатар хотын ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатарын шуурхай удирдлага зохицуулалтын төв хамтран, нийслэлийн гамшгаас хамгаалах алба, ОСНААУГ, УБЦТС ТӨХК, УБДС, ТӨХК, УСУГ, Хотын гэрэлтүүлэг, Хэсэгчилсэн инженерийн хангамжыг удирдах газар зэрэг байгууллагуудын гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл бэлэн байдал, чадавхийг дээшлүүлэх, шуурхай хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нэгдсэн үзлэгийг зохион байгуулж, холбогдох албаныхан техник хэрэгсэлтэй танилцлаа. Мөн өвлийн улиралд үүсч болзошгүй хүндрэлтэй нөхцөл байдлын үед авах арга хэмжээ, шуурхай харилцан ажиллагааг зохион байгуулах штабын дадлага сургуулийг зохион байгуулсан юм гэж Нийслэлийн Онцгой Байдлын газраас мэдээллээ.
  • “Улаанбаатар” олон улсын кино наадам 2016 болж байна
    2016 оны 10 сарын 13
    Монголын Урлагийн Зөвлөл, Францын Элчин Сайдын Яамтай хамтран, Солонгосын Элчин Сайдын Яам, Гёте-Институт, Тайваний Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой 8 дах удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 2016 оны 10-р сарын 11-14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

    Уг наадам дэлхийн шилдэг Канн, Берлины олон улсын кино наадамд шалгарсан Англи, Афганистан, Герман, Франц, Польш, Солонгос, Тайвань зэрэг орны 10 кино бүтээлийг олон нийтэд толилуулна.

    Наадмын нээлтийн ажиллагаа Берлины олон улсын кино наадамд сонгогдон толилуулагдсан, Польш, Герман, Монголын хамтарсан, найруулагч Марта Миноровицын “Зуд” киногоор 2016 оны 10-р сарын 11-нд нээлтээ хийлээ.

    Энэ жилийн наадмын онцлох орноор Солонгос улсыг сонгосон бөгөөд “Солонгосын Кино Өдөрлөг”-ийг 2016 оны 10-р сарын 12-нд Солонгосын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулсан юм.

    Олон улсын кино хөтөлбөр 2016 оны 10-р сарын 13, 14-ний өдрүүдэд зохиогдох ба дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон улсын наадмаас шагнал хүртсэн артхаус 6 бүтээлийг үзэгчдэд хүргэнэ.

    Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/UBIFF, 319015, 319017 утсаар холбогдон авна уу.

    Эрхэм кино сонирхогч Та бүхнийг Улаанбаатар Олон Улсын Кино Наадам-2016 урьж байна.
  • Өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсаныг шалгана
    2016 оны 10 сарын 13
    Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсаныг шалгах Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нэрэмжит үзлэг” эхэллээ. Үзлэгийн хүрээнд нийслэлийн бүх байгууллагуудыг оролцуулсан 3 ажлын хэсэг гарч, хот нийтийн аж ахуй, инженер хангамж, тохижилт, барилга, орон сууц, дундын өмчлөлийн эд хөрөнгийн арчлалт хамгаалалтын ажлуудтай танилцана. Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлтэй хамтарч өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй орон сууцнуудын халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн ус, хаалга, цонх, дээвэр, барилгын норм дүрэм, стандартыг газар дээр үзэж, тулгамдсан асуудлыг Нийслэлийн Засаг дарга, НИТХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Хотын төвийн гудамжнууд 5 м өндөртэй нарс модоор өнгө нэмлээ
    2016 оны 10 сарын 13
    Нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд ногоон байгууламжийн чиглэлээр баримтлах бодлогын хүрээнд хотын төвийн гудамжнуудад 5 м өндөртэй нарс модыг ногоон байгууламжийн стандартын дагуу тарих үүргийг Хотын Ерөнхий менежер мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагуудад өгсөн.

    Энэ үүргийн дагуу Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт 5 м өндөртэй 59 нарс мод тарьсан бол Энхтайваны өргөн чөлөөний тусгаарлах зурвас, Засгийн газрын ордны баруун тал, Санктпетербург төвөөс Урчуудын эвлэл хүртэлх 2 талын ногоон байгууламжид нийт 61 мод нэмж тарьж хотын гудамжинд өнгө нэмлээ. Удахгүй Засгийн газрын ордны зүүн тал, Клиникийн нэгдсэн 2 эмнэлгийн өмнө нарс мод тарьж нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хөхөө өвлийн хүйтэнд хөсөр хаяагдах нь
    2016 оны 10 сарын 13
    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэг толгой хорогдох байргүй болжээ. Улсдаа ганц байдаг тус цэцэрлэгийн барилга өдгөөгөөс хоёр жилийн өмнө актлагдаж, үүдээ барьсан. Харин 10 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байсан хүүхдүүд багш нарын хамт 2014 оноос хойш нийслэлийн 58 дугаар цэцэрлэг буюу “Өнөр бүл” гэх улсын асрамжийн төвийн зүүн жигүүрт толгой хорогдох болсон ч өдгөө байргүйн улмаас үүдээ барих дээрээ тулаад байгаа аж. Энэхүү мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байрлах сувилалын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборыг зорьв. Хэдийгээр хүүхдүүд нь 58 дугаар цэцэрлэгт байрлаж байгаа ч бид цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзахаар хуучин цэцэрлэгийн өртгөл хэсэгт очсон юм. Хүүхдийн инээд хөөр цалгисан орчин бус дутуу нураасан цэцэрлэгийн барилга биднийг угтах нь үнэхээр зүрх зүсэх шиг болж байсныг энд нуух юун.
  • Өнөөдөр “Хөхний даруулгагүй өдөр” тохиож байна
    2016 оны 10 сарын 13
    Өнөөдөр “Хөхний даруулгагүй өдөр” тохиож байна
    Энэ өдрийг АНУ болон Английн охид, бүсгүйчүүд “Хөхний даруулгагүй өдөр” болгон тэмдэглэж байна. Аравдугаар сарын 13-ны эл өдрийг хөхний хорт хавдрын эсрэг олон нийтэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.
    Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчлөлд ордог. Олон улсын хавдар судлалын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар жил бүр 8.2 сая хүн хорт хавдраас үүдэн хорвоог орхидог байна. Үүний дотор хөхний хорт хавдар өвчлөлийн тоогоор хоёрдугаарт ордог ба энэ нь хорт хавдраар өвчлөгсдийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг гэсэн үг юм. Өнгөрсөн таван жилд нийт 6.3 сая эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчилсөн байна. Мөн 2012 онд гэхэд 1.7 сая хүн уг өвчнөөр шинээр оношлогдсон гэжээ. 2008 оноос хойш хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо 20 хувиар, нас барсан хүмүүсийн тоо 14 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
    Иймд уг өвчний талаар олон нийтэд сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 2009 оноос эхлэн энэ өдрийг “Хөхний даруулгагүй өдөр” буюу хөхний хорт хавдартай тэмцэх өдөр болгон тэмдэглэсээр ирсэн уламжлалтай билээ. Монголд дунджаар жил бүр 4500 гаруй хүн хорт хавдраар шинээр оношлуулж, бүртгэгдсэнээс 100 мянган эрэгтэйчүүд тутмын 273, мөн тооны эмэгтэйчүүдийн 204 нь хорт хавдраар өвчилжээ.
    Б.Цэцэг
  • НҮБ-ын ХХАБ-ын Төлөөлөгчийн газар нээгдэнэ
    2016 оны 10 сарын 13
    НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага манай улсад нээгдлэ. Тодруулбал, Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын дэргэд суух Байнгын Төлөөлөгчөөр тохоон томилогдсон Итгэмжлэх Захидлаа тус байгууллагын Ерөнхий захирал Ж.Г.Де Сильвад өчигдөр гардуулан өгчээ. Ноён Де Сильва шинээр томилогдсон Байнгын Төлөөлөгчид баяр хүргэхийн ялдамд ХХАБ-ын Төлөөлөгчийн газар Бээжин дэх салбарт харьяалагдаж байсныг одооноос халж, тус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрыг бүрэн хэмжээнд нь нээн ажиллуулах шийдвэр гаргаж байгааг тэрбээр мэдээлэв.
    ХХААБ-ын Төлөөлөгчийн газар ийнхүү нээгдэж байгаа нь цаашид Монгол дахь үйл ажиллагааны цар хүрээ, далайц нэмэгдэж, хамтын ажиллагааны өргөн боломжууд нээгдэх юм. Төлөөлөгчийн газраа Улаанбаатарт нээн ажиллуулах болсон тухай мэдээ дуулгасанд талархаж байгаагаа Элчин сайд илэрхийлж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс аливаа дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдсэн. Уулзалтын үеэр ХХААБ-ын шугмаар олон арван төсөл амжилттай хэрэгжиж, ноён Де Сильваг Ерөнхий захирал болсноос хойш Монгол Улс, ХХААБ-ын хамтын ажиллагаа өргөжиж, тус байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн Хуралдааныг Монгол Улс хүлээн авч зохион байгуулсныг Элчин сайд Ц.Жамбалдорж онцлон дурдсан юм.
    Б.Цэцэг
  • Өглөөний үг
    2016 оны 10 сарын 13
    Өглөөний үг
  • Нумын ордныхонд хувийн амьдралд нь томоохон үйл явдал тохионо
    2016 оны 10 сарын 13
    Хонь - (3/21-4/19)
    Өдөр тутмын ажилдаа шинэ арга нэвтрүүл. Үл ойшоодог байсан өчүүхэн жижиг зүйлээс баяр баясгалан ирдэгийг анхаар. Ямар нэгэн юм хийхээр амласнаа мартсан болохоо гэнэт санана. Гаргасан алдаагаа хүлээн зөвшөөр. Утсаар ярьж чин сэтгэлээсээ уучлал гуй. Өвдсөн хүүхдээ халамжил, унтаж байх хооронд нь гэр орны ажлаа дуусгах гэлгүй унтаж амраарай.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 10 сарын 13
    Үхэр - (4/20-5/20)
    Өглөөний цайнаасаа хоцрох эсвэл орон нутгийн кафедаа найзтайгаа эртлэн үдийн цайгаа уух нь танд зугаатай санагдана. Өглөөний цагаар дэлгүүр хэсэх нь тааламжтай. Чанартай цөөхөн зүйлсийгболомжийн үнээр худалдаж авч чадна. Төлөвлөгөөнийхөө уян байдлыг хадгал. Өдрийн цагаар кино, эсвэл хөгжмийн концерт үз. Хол байгаа найзуудтайгаа онлайнаар харьцах нь гэртээ оройг ганцаараа өнгөрөөх гайхалтай ерөндөг болно.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 10 сарын 13
    Ихэр - (5/21-6/21)
    Хэдийгээр хайр дурлалын харилцаа таны хувьд чухал ч ажилдаа хэт их цаг зарцуулснаас харилцаанд асуудал үүснэ. Хайрттайгаа романтик үдшийг өнгөрөө. Ингэж чадвал түүнд зориулж буй сэтгэлийг тань ойлгох болно. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох бөгөөд хүний эрхийг хамгаалах сайн дурын хөдөлгөөнд оролцох магадлалтай. Сайн дурын ажилд оролцсоноор цаашид хийх маш олон ажлын боломж бий болно. Ямар ч хүмүүстэй эвсэг харьцах чадвартай байна.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 10 сарын 13
    Мэлхий - (6/22-7/22)
    Амралтын өдрөө ажил дээрээ өнгөрөөж байгаа мэлхийнүүд хэн нэгэн таны амьдралд хөндлөнгөөс оролцоод байгааг өнөөдөр мэдрэх болно. Юу ч болоогүй мэт байж өнгөрөө. Жижиг сажиг юмнаас болж маргаан хийх нь дэмий. Удирдлагадаа өөрийнхөө талаар сайн сэтгэгдэл төрүүлэх нь таны гол зорилго. Зарим мэлхийнүүдээс хоол хийх хичээл зааж өгөхийг хүсч болзошгүй бөгөөд сурагчиддаа амттай, дур хөдөлгөм хоол хэрхэн хийхийг зааж өгөх нь танд маш их таалагдана.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 10 сарын 13
    Арслан - (7/23-8/22)
    Ямар ч хямралд өртсөн, сэтгэл санаагаа бүрэн жолоодох хэрэгтэй. Хүнд байдлаас нь гаргахын тулд найз нөхөд болоод гэр бүлийнхэн тань туслана. Хуучнаасаа салж чадахгүй байгаа бол салхинд гарахыг зөвлөе. Ямарваа нэг шийдвэр гаргахын өмнө туршлагатай хүнээс зөвлөгөө аваарай. Оюутан арслангуудад гадаадад суралцах үүд хаалга нээгдэж, сурч мэдэх хүсэлдээ өөрийн эрхгүй автах болно.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 10 сарын 13
    Охин - (8/23-9/22)
    Мөнгөний талаар хэт их бодох нь таатай уур амьсгалыг эвдэхэд хүргэнэ. Хэрвээ та бүх зүйлийг сайхан болгохыг хүсч байгаа бол эхнээс нь алдаа гаргахгүй байхыг хичээ. Цалингаа нэмүүлж чадвал цаашид таны орлого улам их өсөх болно. Хэрвээ та нүүхээр шийдсэн бол танд тохирох газрыг амархан олохоос гадна үл хөдлөх хөрөнгөө зарах гэж байгаа бол маш ашигтай наймаа хийх болно. Ямар нэг санхүүгийн хэлэлцээр хийх гэж байгаа бол бага зэрэг болгоомжтой байхад илүүдэхгүй.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 10 сарын 13
    Жинлүүр - (9/23-10/22)
    Шахуу цагийн хуваариа зүгээр л орхих хэрэгтэй. Юу мэдэрч бодож байгаагаа хийх нь өнөөдрийн хувьд илүү чухал. Өнөөдөр та хэн нэгэнд нөлөөлж, хэн нэгэнтэй үүсгэсэн харьцаа тань тун учир утгатай байх болно. Өөртэйгээ ярилцаж, дотоод дуу хоолойгоо сонс. Энэ нь танд өөртөө юу чухал гэдгийг ойлгоход тусална. Асуудлыг тайлах түлхүүр өгсөн байж ч магад.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 10 сарын 13
    Хилэнц - (10/23-11/21)
    Өнөөдөр хэн нэгэнтэй учраа ололцоход яг таарсан өдөр. Хүмүүстэй сайхан харилцаатай бай. Эрүүл мэндийнхээ төлөө атаархал гэдэг зүйлээ авч хая. Хэрвээ танд хэлэх чухал зүйл байгаа бол бүү хойш ухар. Гэхдээ дипломатч байдлаа алдаж болохгүй. Та өргөн хүрээг хамарсан асуудлаар илтгэх гэж байгаа бол хариу шүүмжлэл хүлээж авахдаа бэлтгэ. Хурал зөвлөгөөний дараа зөвлөгөө авсан ч болно.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 10 сарын 13
    Нум - (11/22-12/21)
    Өнөөдөр хувийн амьдралд томоохон үйл явдал тохиох бололтой. Тиймээс энэ өдрийг гэр бүл, хайртай хүндээ зориулж, тайван тухлаг орчин бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй. Гэхдээ эрүүл мэндэд урьдын адил аюул заналхийлж буйг битгий мартаарай. Амлалтаа биелүүлэхэд хүндрэлтэй зүйл тохиолдох учир түүнд бэлтгэлтэй бай. Онцгой найзууд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ байх нь таны стрессийг үлдэн хөөнө.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 10 сарын 13
    Матар - (12/22-1/19)
    Өнөөдөр олон матрынхны хувьд үзэл бодол сонирхлоо хуваалцах сонирхолтой оюун санааны орчинтой холбогдох боломж олдож, сэтгэл санааны хувьд баяр баясгалан, тайтгарлаар бялхана. Найз тань эцэг эхээсээ эсвэл эрх мэдэлтнээс болж асуудалд орвол туслаж дэмжихэд бэлэн байгаарай. Та тэдний зовлон зүдгүүрийг сонсохоос өөр юу ч хийж өгч чадахгүй ч, энэ нь таныг анхаарал тавьж байгаагаа харуулах хангалттай боломж. Бусдаас илүү гарах гэж хэрүүл шуугиан тарих хэрэггүй.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 10 сарын 13
    Бумба - (1/20-2/18)
    Гэр орондоо өөрчлөлт хийхийг хүснэ. Ялангуяа эртний эдлэл сонирхож, худалдаж авах байх. Ийм эдлэл удах тусмаа үнэд орж, гэрийг тань илүү сонин содон болгож чадна. Түүнчлэн үнэ цэнэ өндөртэй эртний эдлэл бол мөнгөө хадгалах хамгийн баталгаатай, үр ашигтай арга. Оройг урлагийн тоглолт, драмын жүжиг үзэж өнгөрөөсөн нь дээр. Бусадтай хүмүүстэй хамт байж хөгжилдөөрэй.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 10 сарын 13
    Загас - (2/19-3/20)
    Бизнесийн хамтын ажиллагаа хийхэд маш сайхан өдөр байх ба таны тэвчиж, хязгаарлаж байсан сэтгэлийн мэдрэмж, тань алга болох болно. Хариуцаж байгаа төсөл төлөвлөгөөнд тань хэд хэдэн саад гарч ирж болзошгүй. Тиймээс хуумгай хандалгүй хоёр гурван өдөр хүлээвэл ашигтай байна. Хэрвээ үр дүн нь бодсон шиг тань биш байвал урт хугацааны төлөвлөгөө бүтэж мэдэх юм. Чухал хүнтэйгээ ярьж байхад сэтгэл хөдлөлөө нуух хэцүү байх ч энэ нь зөв алхам.
  • О.Сүрэн: Дэлхийн жишигт нийцсэн төмөр замтай болохгүй бол Тавантолгойн нүүрс 20 доллар байсаар байх болно
    2016 оны 10 сарын 13
    УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэнтэй ярилцлаа.

    -Та бол мэргэжлийн төмөр замчин. Бас УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүн. Тэгэхээр та бидний ярилцлага төмөр зам хийгээд улс төрийн хүрээнд өрнөх байх. УБТЗ-ын шинэ дарга томилогдоод хэдхэн хонож байна. Нэгдүгээрт, хугацаа нь дуусаагүй Л.Пүрэвбаатар даргыг солих ямар шалтгаан байсан бэ?

    -Төмөр зам бол улс төр, бизнесийн салбарын ашиг сонирхолд маш их өртдөг болсон салбар. Засгийн газар юм уу Зам тээврийн сайд өөрчлөгдөхөд л Замын даргыг сольдог болсон. Сүүлдээ УИХ-д төлөөлөлтэй болж байгаад Төмөр замын даргыг авдаг жишгийг тогтоолоо доо. Жишээ нь УБТЗ-аас салаалж тавьсан 90 гаруй км суурь бүтэц эзэмшдэг, тээвэрлэлт хийдэг, гаднын эзэнтэй компани замын даргыг томилуулах асуудлыг нэлээн эртнээс хөөцөлдөж эхэлсэн. Сонгуулийн үр дүнгээр энэ компани УИХ-д төлөөлөлтэй болсон нь Засгийн газар, төмөр замд төлөөлөл бий болгосон гэж ойлгож байгаа. Иймд Замын даргад нэлээд зоригтой хүн өрсөлдөнө биз дээ. Хараад байхад сая яг л тийм үйл явц болж өнгөрлөө.

    -Хоёрдугаарт, даргын өрсөлдөөнд та яагаад оролцсонгүй вэ. Мэргэжлийн төмөр замчин очих ёстой байдаг бол энэ албан тушаалыг хамгийн сайн хаших хүний нэг гэж таныг хардгийн хувьд Төмөр замын даргад нэр дэвших болов уу гэж харж байлаа?

    -Би өөрөө хувийнхаа ажлыг дийлэхгүй л явна.

    -Төмөр замын даргад өрсөлдсөн гурван хүний хоёр нь төмөр замын салбарынх, тогооных нь хүмүүс. Нөгөө нь улстөрч. Энэ гурван хүний тэр нь томилогдвол салбартаа хэрэгтэй юм даа гэсэн бодол бол байсан биз дээ?

    -Тийм. Л.Халтарын хувьд унаган төмөр замчин. Энэ салбартаа ажиллаж, унаж босож явсан хүн. Мэргэжлийн, маш сайн төмөр замчин. Тиймээс төмөр замаа зөв утгаар нь хөгжүүлэх, улс төр бизнесийн бүлэглэлээс ангижруулах санаатай байсан байх. Д.Загджавыг улс төрийн харьцангуй эрүүл хүрээнийхэн дэмжсэн байх. Гэхдээ Д.Загджав улс төрийн нөхцөл байдлаа арай дутуу үнэлсэн юм болов уу гэж ойлгож байгаа. Нөгөө талаас замын даргын томилгоо 50 хувь оросуудаас хамаарч явдаг. Оросууд манайхныг улс төр, бизнесийн бүлэг¬лэлээс шалтгаалж замын даргаа өөрч¬лөх болгонд өөрсдийн ашиг сонирх¬лыг үргэлж оруулдаг. Яг ийм сонирхлын үүднээс УБТЗ-ын ерөнхий инженер гэж салбарынхаа техникийн бодлогыг хариуцдаг хамгийн чухал албан тушаалыг тэд өөрийн болгож авлаа.

    -Ерөнхий инженерийг бол манай талаас томилдог байсан байх аа?

    -Тийм ээ. Гэтэл сүүлийн хэдэн томилгооноос гол гэсэн орлогч нарыг дандаа оросууд томилсон. Өмнө нь Санхүү эрхэлсэн, Хөдлөх бүрэлдэхүүн эрхэлсэн орлогчийг авсан. Одоо техникийн бодлого хариуцсан орлогчийг авчихлаа. Харин монголчуудад болохоор замын даргааас гадна Хөдөлгөөний аюулгүй байдал, Хөдөлмөр хамгаалал гэсэн ач холбогдол багатай ч илүү хариуцлага хүлээх орлогчийг нь үлдээсэн. Ер нь УБТЗ өнөөдөр Оросын ялангуяа “РЖД”-гийн эрх ашгийг хамгаалсан хэлбэр рүүгээ өдөр болгон явж байгаад би хувьдаа маш их эмзэглэдэг. Тэгэхээр Төмөр замын даргыг гурван жилээр тавих сонгох бол асуудал биш. Үнэхээр манай улс төрийн буруу тогтолцооноос болж улс төр бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол төмөр замыг улам муу тал руу нь явуулж байна даа.

    Уг нь төмөр зам далайд гарцгүй манай орны хувьд номер нэг үндэсний аюулгүй байдлын баталгаа юм шүү дээ. Дэлхийн олон дайн төмөр замаас болж гарч байсан. Ойрын жишээ хэлэхэд 1905 оны Орос, Японы дайн Манжуурын төмөр замыг хэн эзэмших вэ гэдгээс гарсан. Тэгэхэд бид зүгээр л май гээд бэлэглэчихлээ. Д.Жигжиднямаагийн хувьд ажиллахыг нь харах л үлдэж. Технологийн маш нарийн бөгөөд хүнд ажилтай төмөр замчдыг яам тамгын газартай адилтган бүтцийн өөрчлөлт нэрээр битгий бужигнуулаарай. Чиний миний хүн гэж битгий солиорой гэж захих байна.

    -90 км төмөр зам барьсан хувийн компани гэж та хэллээ. Энэ бол “Болд төмөр Ерөө гол”-ыг хэлж байна гэж би ойлголоо. Зөв үү?

    -Зөв, зөв.

    -“Болд төмөр Ерөө гол”-ынхон УИХ-д төлөөлөлтэй болчихлоо, Замын даргыг авахаар зүтгэсэн гэхээр тэдний зүтгүүлсэн хүн нь Төмөр замын шинэ дарга Д.Жигжиднямаа мөн үү. Тэр хүн яаж “Болд төмөр Ерөө гол”-той холбогддог юм бэ?

    -Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн яриа, таавар гардаг. Би тэрхүү мэдээллийн хүрээнд тэгж харж байгаа юм. Д.Жигжиднямааг Тээвэр эрхэлсэн орлогч байх үед Замын-Үүдэд авчраад Монголын вагонд ачих олон улсын дүрэмтэй ачаа Эрээнд “Болд төмөр Ерөө гол”-ын вагонд ачигддаг схем байсан юм. Сүүлдээ УБТЗ-ын биш Эрээний төмөр замынхан вагон хуваарилдаг ачдаг болсон. Эндээс хардлага эхэлсэн юм. Дараа нь үүнийг солих гээд чадаагүй. Ер нь Д.Жигжиднямааг “Болд төмөр Ерөө гол”-той холбоотой гэдгийг саяын томилгооноос гадна өмнө нь явуулж байсан ажлаар нь үндэслэж бичиж, ярьж эхэлсэн байдаг юм. Цаашлаад УБТЗ “Болд төмөр Ерөө гол” гэсэн гадаадын эзэнтэй компанийн төмөр зам болчих вий гэсэн эмзэглэл энэ салбарынханд байгаа.

    -Таны эмзэглэл бодитой байх шалтгаан мэргэжлийн бус бидэнд ч харагдаж байна. Яагаад гэхээр “Болд төмөр Ерөө гол”-ын 90 гаруй км төмөр замыг барьчихсан байгаа. Тэр нь цаашаагаа “МТЗ”-ын эзэмшлийн 30-иад км замтай холбогддог. Тэгэхээр “МТЗ”-ын зам бол ерөөсөө л “Болд төмөр Ерөө гол”-ын замыг ашиглахгүйгээр гол замтайгаа холбогдож чаддаггүй тийм нөхцөл байдал үүсчихээд байна?

    -Төр салаа замын хувьд эзэмшдэг хэд хэдэн үндэслэл байдаг. Хуульд заасан ач холбогдлоор нь суурь бүтцийн 51 буюу түүнээс дээш хувийг төр эзэмшиж болно гэдэг заалт нь зөвхөн салаа зам дээр хэрэглэх заалт юм. Хил гарч байгаа ба стратегийн орд газар руугаа тавьсан 100 хувь төрийн эзэмшлийн гол замаа ачаа тээврээр дэмжих зорилгоор түүнтэй огтлолцсон салаа замын 51 ба түүнээс дээш хувийг төр эзэмшдэг жишиг улс орнуудад байдаг. “Болд төмөр Ерөө гол”-ын төмөр замаас Төмөртэй орд хүртэл тавьсан 30-аад км төмөр зам нь хуулиараа ч ач холбогдолоороо ч төрийн байх ямар ч үндэслэл байхгүй.

    -Гэтэл зууны бүтээн байгуулалт боллоо гээд л өнгөрсөн жил дарга нар очиж тууз хайчлаад байсан шүү дээ.

    -Ямар юмны зууны бүтээн байгуулалт байх вэ. Төр эзэмшээд байх ямар ч ач холбогдолгүй зам. Яагаад гэвэл Нэгдүгээрт, тэр замыг тавьсан орд нь улсынх биш. Хоёрдугаарт, энэ зам нь 100 хувь хувийн салаа замаас үргэлжилсэн салаа зам юм. Энэ зам бол тэр ордын эзэд болон “Болд төмөр Ерөө гол” компанийн эзэмшилд байх ёстой төмөр зам юм. Төрд бол нэг төгрөгийн үнэгүй эд.

    -“Зууны бүтээн байгуулалт”-ыг хэлээд байна уу?

    -Тийм ээ. Тэр ордыг төрийн эзэмшлийнх биш гэж би ойлгож байгаа юм. Хувийн хэвшлийн салаа замаа үргэлжлүүлээд 30-аад км зам тавьчихаад төр түүнийг нь 100 хувь авна гэдэг бол зүгээр л луйвар. УБТЗ-тай огтлолцож байгаа 30 гаруй км зам бол төрд ашигтай, ашиггүй нь огт хамаагүй. Угаасаа манай төр төмөр замынхаа 50 хувийг эзэмшдэг зам руугаа оруулж байгаа салаа замаа тэр тусмаа 100 хувь хувийн хэвшил, гаднынхан эзэмшдэг замаа ашиглуулаад буцаагаад худалдаад авч байгаа нь Монголын төр эзэнгүйн шинж. Хулгайч луйварчдын төлөө үйлчилдэг болчихсон л гэж харж байна. Тэр зам хэнд үнэтэй вэ гэвэл нэгдүгээрт, тухайн замыг тэтгэх ачаа өгч байгаа “Болд төмөр Ерөө гол”-д л ашигтай. Эндээс Монголын төр эзэнгүй болчихсон, луйварчдын гарт хэдийнэ орсныг харж болно.

    -Төр эзэмшилдээ авсан гэхээр Монголын төмөр зам компани (МТЗ)-ийн эзэмшилд ирсэн гэсэн үг биз дээ?

    -Мэдэхгүй байна. “МТЗ”-аас өөр төрийн мэдлийн төмөр замын компани байхгүй юм чинь тэнд л байгаа байх. Ямар ч байсан дээрх төмөр замыг төр худалдаад авсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээс хараад гайхаж сууна.

    -“МТЗ”-ын эзэмшилд тэр зам орсон уу гэж асуугаад байгаа нь одоогийн сайд Д.Ганбат тухайн үед “МТЗ”-ын гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан болохоор ямар нэгэн холбоо байгаа юм болов уу гэж сэтгүүлчийн хардах эрхээ эдлэх гээд л…

    -Энэ талаар сайн мэдэхгүй байна. Хэвлэлийн хэмжээнд мэдээлэлтэй л байна. Гэхдээ тэр зам төрд нэг төгрөгийн үнэгүй гэдгийг дахин хэлье. Ямар зорилгоор хэн нь худалдаж авсан юм бол бүү мэд.

    -Уг нь тухайн замыг УБТЗ-ын замтай огтолцуулсан бол ашигтай байх байсан уу?

    -Салаа зам ер нь ашиггүй байдаг юм. Яагаад гэхээр УБТЗ-ын 50 хувийг л төр эзэмшиж байгаа учраас түүнээс салбарлаж байгаа зам, тэрийгээ ачаа тээврээр дэмжиж явдаг. Түүнээс биш салаа замаас салсан замыг цаашаа үргэлжлүүлээд тавьсан салаа замыг төр нь худалдаж авдаг жишиг дэлхийн түүхэнд байхгүй. Хувийн компанийн тавьсан салаа замаас үргэлжлүүлсэн салаа замыг шүү дээ.

    -1949 оны гэрээгээр УБТЗ-ын 50 хувийг Монголын төр эзэмшдэг. Суурь бүтэц нь 100 хувь улсын мэдэлд байхгүй байх нь ямар хор хохиролтой байдаг юм бэ. Хэрвээ 100 хувь төрийн мэдэлд байвал ямар ашигтай байдаг юм бол

    -Энгийнээр тайлбарлавал автозамтай адилхан. Дархан, Замын-Үүд рүү явж байгаа автозамын тодорхой хувийг нь хувийн хэвшил эзэмшээд эхэлбэл “Чиний машин явахгүй. Миний машин явна” гэнэ биз. Дээрээс нь, тээврийн хураамж өндөр авна гээд зовооно. Үүнтэй л адилхан. Далайд гарцгүй манайх шиг оронд төмөр зам шиг үндэсний аюулгүй байдалд хамгийн их ач холбогдолтой зүйл байхгүй. Бидний хувьд далайд гарцгүй, манайх өргөн царигтай, хятадууд нарийн царигтай учраас Эрээн хүртэл л явдаг. Ийм учраас уул уурхайн бүтээгдэхүүнээс эхлээд бүх юмаа тэндхийн үнээр өгч байгаа. Дэлхийн зах зээлийн үнээр өгөх ямар ч боломжгүй. Эрээнд очоод ачаагаа буулгасан л бол тэндхийн үнийг дагахаас өөр аргагүй. Нүүрсний үнэ жишээ нь 200 ам.доллар байлаа гэхэд яг тэр үнээр Эрээнд аваачаад зарна гэж хэзээ ч байхгүй.

    -Одоо бол Австралиуд нүүрсээ 300 доллараар бид аман дээрээс нь 20 доллараар зарж байна гэж халаглаад байгаа шүү дээ. Ингэхгүйн тулд яах ёстой юм бэ?

    -Уурхайн аман дээрээс шууд далайд гарах дэлхийн стандарт гэж бий. Өөрөөр хэлбэл, дэлхийн стандартаар ажилладаг тийм л төмөр замтай болох хэрэгтэй. Ингэхгүй бол сайн чанарын нүүрсээ Эрээний болон уурхайн аман дээрх үнээрээ өгсөөр байх болно. Уг нь Зам тээврийн яаманд Диспитчерийн албыг бий болгосон. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах зорилгоор. Тэгэхээр энэ алба юу хийх ёстой юм гэхээр Дэлхийн худалдааны байгууллага, Далайд гарцгүй орны дамжин өнгөрөх худалдааны конвенц, Варшавт төвтэй олон улсын төмөр замын холбооны дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Төмөр замаар хоногт хэчнээн галт тэрэг ямар маршрутаар явуулах, ямар боомтод хүргэх зэргийг сар, жилээр нь аваад тээвэрлэлтийн график гаргах ёстой юм. Манайд хил огтолсон Баянтүмэн, Наушк гээд хоёр гарц байдаг. Тэгэхээр дээрх албаныхан энэ замаар явж байгаа гал тэрэгнүүдийг цаашаа явуулах ямар боломж байна гэдгийг нь график маягаар гаргаж байх ёстой байдаг. Гэтэл суурь бүтэц, тээвэрлэлтээ Оростой 50, 50 хувь эзэмшдэг болохоор хийж чадахгүй байна. Одоо Тавантолгойд олон улсын зэрэглэлийн нарийн царигтай төмөр зам тавьчихвал энэ алба жинхэнэ утгаараа ажиллана.Харамсалтай нь, төмөр замаа ч тавьж чадахгүй улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын хүрээнд л ажиллаж байна. Шинээр сайд болсон хүмүүс нь ч намынхаа болон өөрийнхөө сонгуулиар ажилласан хүнийг цалинтай болгох шат нь төмөр зам болчихоод байна. Хөдөлгөөн зохицуулалтын албанд гэхэд нэг ч мэргэжлийн хүн байдаггүй юм гэсэн. Баахан биеийн тамирын багш, хуульч суудаг гэж би сонссон.

    -Суурь бүтцийг 100 хувь эзэмшдэггүй болохоор олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхийг Оросоос шаардаж чаддаггүй юм байна гэж ойлгож болох уу?

    -Монголоос хойшоо гарч байгаа ачааг монгол вагонд ачаад ч гаргадаггүй юм шдээ.

    -Яагаад?

    -Оросууд танай вагоныг хүлээж авахгүй гэдэг. Олон улсын гэрээ конвенцоо биелүүлэхийг шаардаж зарга үүсгэлээ гэхэд 50 хувийг эзэмшдэг оросуудаас бас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг юм.

    -Хэрвээ бид суурь бүтэц, тээвэрлэлтээ 100 хувь эзэмшдэг байсан бол ямар давуу эрхийг эдэлдэг юм. Хууль дүрэмдээ яг юу гэж заасан байдаг юм бол?

    -Далайд гарцгүй орны дамжин өн¬гөрөх конвенцийн маш том заалт байдаг. Тэр нь далайд гарцгүй орны галт тэргийг үг дуугүй хүлээж авна. Ингэдээ дотоод тарифаараа тухайн галт тэргийг хүссэн нь боомт руу нь хүргэж өгөх тухай. Варшавт төвтэй олон улсын төмөр замын холбоо бол тухайн улсын вагон, өөрийнхөө ачааг тээвэр¬лээд явахад ямар нэгэн байдлаар саад болохгүй байх зохицуулалтыг хий¬дэг. Варшавт төвтэй төмөр замын хол¬бооны дүрэм, техникийн нөх¬цөлөөр Оросын нутгаар Монголын вагон явахад илүү техникийн нөхцөл шаардах¬гүйгээр өөрсдийн стандартыг шаарддаг. Тэгээд өөрсдийн дотооддоо мөрддөг тарифаар манай ачааг явуулах үүрэгтэй. Суурь бүтцээ 100 хувь төр эзэмшдэг бол ийм сайхан боломжууд байдаг.

    -Суурь бүтцээ бүрэн эзэмшдэггүй болохоор Оросуудад монопуульдаг юм байна. Тэгвэл Хятад руу холбогдохын тулд заавал нарийн царигтай төмөр замд бидэнд хэрэг болно. Тавантолгойгоос Хятад руу нарийн царигтай төмөр тавих илүү ашигтай байх нь ээ?

    -Тийм. Олон улсын хууль дүрмээр зохицуулаад л цаад боомт руугаа хүрнэ. Манайхан яриад байгаа. Өвөрмонголтой хамтраад төмөр зам тавина гэж. Тэр өртөө бол яг үнэндээ зүгээр уурхай хүртэл Хятадаас оруулж ирэх салаа зам. Өөрөөр хэлбэл, олон улсын хууль дүрмээр зохицуулахгүйгээр орон нутгийн дүрмээр явуулах салаа зам.

    -Зам тээвэр, хөгжлийн яамнаас Өвөрмонголын Шилийн гол аймагтай төмөр замын асуудалд хамтран ажиллахаар болсон тухай мэдээлэл гарсан. Энэ нь бидний хүсээд байгаа нүүрсээ Тянжинь боомт руу аваачдаг замын эхлэл нь болох юм биш үү?

    -Эсрэгээрээ тэр хүслийг бүрэн хааж байгаа асуудал.

    -Яагаад?

    -Олон улсын хууль дүрэм, Варшавт төвтэй төмөр замын олон улсын холбооны дүрмээр биш Шилийн гол аймаг, Монгол Улс хоёрын хооронд байгуулсан гэрээний дагуу л явна. Өөрөөр хэлбэл, Зам тээврийн яамны Хөдөлгөөн зохицуулалтын албаар орж зохицуулах нөхцөл бүрдэхгүй. Харин Шилийн гол аймгийн үнээр нүүрсээ хүргэх гэж байгаа маш буруу асуудал.

    -Тэгээд яана гэж?

    -Урагшаа бүтээгдэхүүнээ гаргах гэж байгаа компаниуд нийлж байгаад олон улсын дүрэм журмаар зохицуулах стратегийн нэг л замтай болох ёстой. Тэр нь 100 хувь төрийн мэдэлд байх ёстой. Тэр замаасаа уурхайнууд руугаа салаа зам тавих эсэх нь тэдний өөрсдийнх нь асуудал. Тэгж байж төмөр замын ачаа, тээвэрлэлт олон улсын хууль дүрмийн дагуу явна. Ингэхгүйгээр Өвөрмонголын Шилийн гол аймагтай гэрээ хийгээд хил гарсан мухар замыг оруулах нь буруу. Энэ нь Шилийн гол аймаг руу бүтээгдэхүүнээ гаргадаг салаа замтай болж буйгаас өөрцгүй. Миний хувьд үүнийг битгий хийгээсэй гэж маш их мөрөөдөж, санаа тавьж байна. Хэрвээ энэ замыг баривал Говь-Алтайгаас Өвөрмонголын нэг аймагтай нийлсэн замтай болно. Хөшөөтөөс бас л Өвөрмонголын салаа мухар зам бий болно. Тэр нь цааш явсаар Дорнод, Сүхбаатар гээд олон салаа замтай болно. Үр дүнд нь бид дэлхийн зах зээлд хэзээ ч гарахгүй. Өвөрмонголын нэг, нэг аймгийн үнээр арилждаг тогтолцоотой болох эхлэлийг нээж өгнө. Тиймээс хилээр бүтээгдэхүүнээ гаргадаг хувь, хувьсгалын хүмүүс бүгдээрээ нийлээд ганцхан суурь бүтэц нь төрийнх байх стратегийн нэг замтай болох хэрэгтэй.

    -Нүүрсний үнэ 300 доллар байсан ч хамаарахгүй гэсэн үг үү?

    -Дэлхийн зах зээлийн үнэ 1000 ам.доллар хүрсэн ч Шилийн гол аймгийн үнээр л зарсаар байх болно.

    -Таны хэлдэг “Тавантолгой анхдагч уу, төмөр зам анхдагч уу” гэдгийн учир ийм байх нь ээ.

    -Төмөр замгүй бол мянган сайхан орд газартай байгаад нэмэр байхгүй. Тэр орд газрыг үнэд хүргэх зүйл нь ерөөсөө л төмөр зам.

    Ярилцсан: С.Гандөл, С.Ононтуул
  • О.Магнай Ц.Нямдоржийн “Чавх”-ны чулуу болов уу
    2016 оны 10 сарын 13
    ...Ц.Нямдорж гэж ард түмний дунд “Баастай бурхан” болтлоо нэрд гарсан “Этгээд” түүний өөдөөс чулуу шидэж, О.Магнай хүч нэмснээр юун “Ариун цэвэр”-ийн асуудал ярихтай манатай болоод байна. Тэрбээр “Ураг төрлийн мод”-ны салаа мөчир бүхнийг нэгд нэгэнгүй тоочсон нь Ц.Нямдоржийн асаасан галыг улам өрдсөн бөлгөө...
  • Өнөөдөр: БХИС-ийн удирдлагууд мэдээлэл хийнэ
    2016 оны 10 сарын 13
    өнөөдөр
  • Монгол хүнд зориулсан ”Өглөөний цай”
    2016 оны 10 сарын 13
    Монгол хүний биеийн онцлогт тохирсон өглөөний цайны жорыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс зөвлөж байна. Өглөөний цайны жор №6. Энэ цэс нь 1 ш өндөг, 1 ш гадил, цөцгийн тос 7.5 гр, элсэн чихэр 2 гр, нэг аяга зөгийн балтай ус зэргээс бүрдэнэ.

    Өндөг, гадил жимстэй бин нь зөөлөн сайхан амттай, эрүүл, амин дэмээр баялаг өглөөний цайнд идэхэд маш тохиромжтой.

    Зөгийн бал бол биеэс хорыг гадагшлуулагч байгалийн органик бүтээгдэхүүн юм. Өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг халбага зөгийн балтай ус ууж байх юм бол ходоодны үйл ажиллагаа, хоолны шингэц сайжирдаг ач холбогдолтой.
  • Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр
    2016 оны 10 сарын 13


    НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос хойш эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай.

    Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг.

    Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Live to Tell” буюу “Мэдлэгээ түгээцгээе” уриаг дэвшүүлээд байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах нь иргэн, хувь хүнээс ихээхэн шалтгаална. Иргэн бүр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлыг эзэмшсэн байх нь чухал.

    Тэгвэл гамшгаас өөрийгөө болон бусдыг аврах хамгаалах мэдлэгээ бусадтай хуваалцаж, бусдад түгээн дэлгэрүүлэхийг НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Мэдлэгээ түгээцгээе” уриагаараа дэлхий нийтэд уриалж байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх өөрт байгаа мэдлэгээ бусдад түгээснээр дэлхий нийтээр гамшгийн эрсдэлийг хамтдаа бууруулж чадах юм.

    Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулан ажиллаж байна.
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    2016 оны 10 сарын 13

    2016.10.13, Пүрэв гараг / Билгийн тооллын: 12
    Намрын адаг шар нохой сар
    Есөн улаан мэнгэтэй Шар луу өдөр

    Аргын тооллын: 2016.10.13, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 07.09-18.08
    Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    Барилдлага: Үл тохирох
    Шүтэн барилдлага: Авахуй

    Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахайболой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт 13 хэмийн дулаан байна
    2016 оны 10 сарын 13
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дундговийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

  • “Оролмаа эх” түүхэн жүжиг маргааш тоглогдоно
    2016 оны 10 сарын 12
    Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид түүхэн жүжгийн өдрүүдийн хүрээнд “Оролмаа эх” түүхэн жүжгийг тоглох гэж байна. Жүжгийг энэ сарын 13,14-нд 19.00 цагт УДЭТ-т тоглоно.



    Уг бүтээлийн гол дүр Оролмаа эхэд Ардын жүжигчин С.Сарантуяа, Найданжавд соёлын тэргүүний ажилтан Б.Отгонбат, Сангадоржид соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Дуламсүрэнд Гавьяат жүжигчин Г.Урнаа нар тоглох аж.



  • Нутгийн иргэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад захидал хүргүүлэв
    2016 оны 10 сарын 12
    Өмнө говь аймгийн Гурван тэс сумын нутагт байх ”Тост, Тосон бумын нуруу”-ны асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Уг хэрэг “Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаач байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Төмөрсүхийн Лхагвасүмбэрэл хэмээх залуу учир битүүлгээр амиа алдсанаар олны хараанд өртсөн юм. Хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байгаа эл асуудлыг нутгийн иргэд ”Ирвэс хамгаалах сан”-аар дамжуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад захидал хүргүүлсэн байна. Энэхүү газрыг байгалийн нөөцөд бүртгэж авах УИХ-ын тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан 2016 оны дөрөвдүгээр сарын 15-нд эмэгтэй гишүүдийн өгсөн мэдээллээр Тост, Тосон бумбын нуруу орчмын 896 мянган га талбайг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагийг тогтоох ажлыг Засгийн газар 60 хоногт багтаан хэрэгжүүлэх үүрэгтэй байжээ. Б.Цэцэг
  • Нийт хадгаламжын хэмжээ 0.1 хувиар буурчээ
    2016 оны 10 сарын 12
    Өнгөрсөн есдүгээр сард улсын хэмжээнд байгаа нийт хадгаламжийн хэмжээ 8,1 их наяд төгрөг болж, 4,3 тэрбум төгрөг буюу 0,1 хувиар буурчээ. Энэхүү хадгаламжийн 69,9 хувь нь төгрөгийн хадгаламж байдаг гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Мөн банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 20,8 тэрбум төгрөг буюу хоёр хувиар буурсан байна. Харин өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 21,6 хувиар өссөн үзүүлэлт юм. Чанаргүй зээлийн үзүүлэлтийг урт хугацаанд харж үзвэл зээлийн хэмжээ 2008 оны есдүгээр сараас нэмэгдэж эхэлсэн байна. Зээлийн өрийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээл 6,3 хувийг эзэлж буй бол чанаргүй зээл 8,4 хувийг эзэлж байгааг тогтоожээ. Гэхдээ чанаргүй зээл 2014 арванхоёрдугаар сард хамгийн өндөр буюу нийт зээлийн 17,4 хувьтай тэнцэж байсан бол одоо 8,2 хувийг эзэлж буй юм байна.
    Б.Цэцэг
  • Сюзан Торнтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2016 оны 10 сарын 12
    Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Г.Занданшатар, тус бүлгийн дэд дарга Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа нар өнөөдөр /2016.10.12/ АНУ-ын Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн товчооны Туслах төрийн нарийн бичгийн даргын тэргүүн орлогч Сюзан Торнтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар Монгол Улсын хөгжлийн олон асуудлаар, тэр дундаа төрийн байгууллагуудын үйл ажиллагааг төлөвшүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг 2012 онд зогсоох шийдвэр гаргасан байдаг. Учир нь тухайн үед Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт өндөр байсан төдийгүй бага-буурай орлоготой орны ангилалаас бага-дунд орлоготой орны ангилал рүү шилжсэн байдал нөлөөлсөн юм. Иймд эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед манай улсад ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжлийг сайжруулах, эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа дуулгасан юм.

    Хатагтай Сюзан Торнтон Улсын Их Хурлын гишүүдийг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Ардчилал болон сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа төдийгүй Монгол Улс бусад гишүүн орнуудтай туршлага хуваалцах зорилт тавин ажиллаж байгааг сайшаав. Уулзалтын үеэр хоёр талын цаашдын хамтын ажиллагаа, өмнө нь хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүн, зорилтын талаар харилцан санал солилцов.

    Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
4718 4719 4720 4721 4722 4723 4724
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    3 цаг 8 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    3 цаг 35 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    3 цаг 37 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    4 цаг 21 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    5 цаг 43 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    5 цаг 55 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    7 цаг 17 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    8 цаг 2 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    8 цаг 54 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    9 цаг 0 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    9 цаг 4 мин
  • “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    9 цаг 6 мин
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
    9 цаг 25 мин
  • Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар боллоо
    9 цаг 37 мин
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
    9 цаг 50 мин
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
    10 цаг 38 мин
  • Д.Амарбаясгалан: Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье
    11 цаг 1 мин
  • Монголчуудын Зөвлөлтийн улаан армид илгээсэн БЭЛЭГ
    11 цаг 16 мин
  • ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
    11 цаг 48 мин
  • ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно
    11 цаг 59 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК