-
2016 оны 10 сарын 28
“Их хотын хямдрал 377” худалдаа Сүхбаатарын талбайд эхэллээ. Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан уламжлал ёсоор үндэсний үйлдвэрлэгчид, томоохон импортлогчид бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, нийслэлийн иргэддээ бэлэг барьж байгаа юм.
-
2016 оны 10 сарын 28
Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Ахмадын хороо хамтран нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дуурайл үзүүлсэн шилдэг өрхийг шалгаруулан “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр өргөмжиллөө.
-
2016 оны 10 сарын 28
БСШУЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс “Цахим гадуурхал” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2010, 2013 онуудад ЕБС-ийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодож, долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлогыг хийсэн гэж хариулсан байна.
Мөн цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд өнгөрсөн дөрвөн жилийн дотор насанд хүрээгүй 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон талаар мэдээллээ. Тэдний 80 хувь нь цахим орчин дахь гадуурхалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон байна. Тиймээс дээрхи мэргэжлийн байгууллагуудаас “Цахим гадуурхал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.
“Цахим гадуурхал цаашаа” уриан дор эхэлж буй уг хөтөлбөр нь сошиал медиа, интернетийн зөв хэрэглээг олон нийтэд уриалах аж.
Кибер буюу цахим ертөнцөд дээрэлхэх гэдэг нь ухаалаг гар утас, компьютер зэрэг цахим хэрэгсэл ашиглан бусдын нэр хүндэд халдах болон дарамтлахыг хэлнэ. Гадуурхлын олон хэлбэр байдаг ч олон нийтэд хурдан хүрдэг, хүссэн үедээ үйлдэж болдог, өргөн цар хүрээг хамардаг зэргээрээ цахим гадуурхал нь илүү хор хөнөөлтэй. Уг гадуурхал нь тухайн хүүхдийг өөртөө итгэлгүй болгохоос эхлээд амиа хорлоход хүргэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээний бүх ЕБС-иудад “Цахим гадуурхал цаашаа” сэдэвт хичээл орох аж. Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвд ирэх сарын 1-нээс эхлэн “Таны нэг удаа бэлэглэсэн 350 грамм цус гурван хүний амь аврана” уриан дор сайн дураараа цусаа өгөх өдөрлөг зохион байгуулах юм байна.
-
2016 оны 10 сарын 28
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаан Хангарди ордонд хуралдаж байна. Хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийн тодотголын төсөл болон Төслийг дагалдах журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод ёслол хүндэтгэлийн “Гэрэгэ” гардуулан өглөө.
-
2016 оны 10 сарын 28
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд, ”2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Ардын намын мэргэжлийн гэх “Мэргэжлийн бус” Засгийн газрын 100 хоногийн ажлынхаа талаар хийсэн хэвлэлийн хурал дээр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Засгийн газрын гишүүд зарим нэг зардлаасаа татгалзах санал оруулсан боловч харамсалтай нь УИХ дээр Ардын нам ард түмнийхээ цалин тэтгэврийг хасч, танаж эхэллээ гэж сөрөг хүчин улстөржүүлсэн тул уг санал буцсан” гэх хариуцлагагүй мэдэгдлийг олон нийтийн хэрэгслээр цацлаа.
“Мэргэжлийн бус” Засгийн газрын2016 оны 08 дугаар сарын 23-нд 8 төрлийн татвар нэмэх, төрийн албан хаагчдын цалинг бууруулах, тэднийг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн 36 сарын тэтгэмжийг 1-12 сар хүртэл багасгах, бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх төрийн албан хаагчид олгож байсан 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг 3 сар болгох, хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох, Хүүхэд хамгаалах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулийн үйлчлэлийг хойшлуулах, хүчингүй болгох, Нийгмийн даатгалын тэтгэврийн санд ажилтан болон ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг таван нэгжээр нэмэгдүүлэх, оюутны тэтгэлэг, гадаадын их дээд сургуульд засгийн газрын тэтгэлгээр сургаж байсан тогтолцоог хүчингүй болгох хуулийн төслүүдийг өргөн барьсан.
Гэвч төсвийн тодотголтой холбогдуулж оруулж ирсэн нийт 40 гаруй хуулиас 70 гаруй хувь нь нийгмийн бухимдал, сөрөг хүчний шаардлага, УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч УИХ-ын гишүүдийн олонхийн шийдвэрээр хууль санаачлагчид буцсаныг монголын ард түмэн мэдэж байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг төрийн өндөр албан тушаалтны цалинг бууруулах асуудлыг дэмжиж байсан төдийгүй 16 дэдсайдын орон тоог хасч Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж мэдэгдэж байсан, одоо ч энэ шаардлагыг тавьсаар байгаа болно.
Өөрсдийн хариуцлагагүй үйлдлээ сөрөг хүчнээс болсон мэтээр тайлбарлаж, ард түмэндээ амласан амлалтаасаа буцсан бодит үнэнээ нуун хайцаалах гэсэн увайгүй оролдлогоо зогсоох нь зүйтэй гэж МАН-ын Засгийн газарт хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.
-
2016 оны 10 сарын 28
“Алтан намар 2016” хөгжмийн зохиолчдын наадам 35 дахь удаагын наадам өчигдөр буюу 10-р сарын 27-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгад нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээг Д.Цэдэвийн шүлэг, Н.Жанцанноровын хөгжим “Алтан намар” дуугаар ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад 35 дахь жилдээ дуулж нээсэн юм. Тус наамдын шилдэгийн шилдэг, шинэ бүтээлүүдийн гала тоглолт маргааш буюу 10-р сарын 29-нд 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдоно. Тоглолтонд Улсын филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш/СТА/, Б.Батбаатар нар удирдан үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаахад бэлэн болжээ.
Тоглолтын тасалбарыг Филармонийн кассаар болон www.ticket.mn сайтаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99689904-с лавлана уу.
-
2016 оны 10 сарын 28
Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын 1-нийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан.
-
2016 оны 10 сарын 28
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Япон Улсын “Фронтиер” компанийн захирал Маса Игатаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Маса Игата “Инвест Монголиа конференц”-ийг Монгол улсад 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа талаараа Засаг даргад танилцуулав. Ноён Маса Игата “Есдүгээр сарын 5,6-ны өдрүүдэд олон улсын хөрөнгө оруулагчдын уулзалтыг 10 дахь жилдээ Улаанбаатар хотод зохион байгуулсан. Мөн энэ оны арванхоёрдугаар сарын 7,8-ны өдрүүдэд Токио хотод зохион байгуулах гэж байна. Уулзалтаас гарсан олон сайхан санал санаачилгыг бид эмхтгэл болгон гаргадаг. Үүнийг та бүхэн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажилдаа тусган ажиллах боломжтой юм.
Шинээр сонгогдон ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын анхны гадаад айчлал Япон Улс байсан. Энэ айлчлалын үр дүнд Япон Монголын харилцаа шинэ шатанд гарах боломж бүрдээд байгаа юм. Дан ганц Засгийн газар хоорондын харилцаанаас гадна хоёр улсын нийслэлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх нь чухал юм. Арванхоёрдугаар сард Япон улсад зохион байгуулагдах Инвест Монголиа чуулга уулзалтад таныг өөрийн биер оролцохыг урьж байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Урилгыг талархан хүлээн авч байна. Өөрийн биеэр оролцох болно. Манай хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын тулд энэ төрлийн яриа хэлэлцээр маш чухал гэж бодож байна. Энэ эмхтгэлд Улаанбаатар хотод хэрэгтэй зүйлс ихээр багтсан байна. Бидэнд хийж, хэрэгжүүлэхээр бэлдсэн олон төслүүд бий. Энэ төслүүдээ уулзалтын үеэр танилцуулна” гэдгээ хэллээ гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 28
Энэ сарын 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна.
-
2016 оны 10 сарын 28
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. Өнгөрсөн хугацаанд авлигад өртөх эрсдэл бүхий ямар салбар байгааг гишүүн Ж.Ганбаатар асуусан юм. АТГ-ын дарга н.Энхжаргал “Авлигын эрсдэлд өртөх магадлалтай салбарыг иргэний байгууллагын судалгаагаар тодорхойлж гаргадаг. 2015 оны байдлаар авлигад өртөх эрсдэл бүхий салбарын жагсаалтад яамдаас Барилга хот байгуулалтын яам тэргүүлж, удаад нь Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Байгаль орчин_ ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд тус тус багтсан байна. Харин агентлагуудаас Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг нэгдүгээрт бичигдэж, АМГ, ГЕГ мөн багтжээ. Харин аймгуудаас Баян-Өлгий, Завхан, Дундговь, Өмнөговь багтсан байна” хэмээсэн юм.
Олон улсын байгууллагын судалгаагаар авлигад өртөх эрсдэл бүхий салбарт улстөрчид, хууль хяналт, мэргэжлийн хяналт, яамд багтдаг байна.
-
2016 оны 10 сарын 28
Энэ сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо БҮК-ын замын урд, төв дулааны шугамны орчмоос хэн болох нь тодорхойгүй, шатсан цогцос олдсон хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
-
2016 оны 10 сарын 28
Ирэх даваа гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу ”Монгол бахархлын өдөр” тохионо.
-
2016 оны 10 сарын 28
Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2363 төгрөг 10 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2385 төгрөгөөр худалдан авч 2395 төгрөгөөр арилжиж байна.
-
2016 оны 10 сарын 28
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. Өнгөрсөн хугацаанд авлигад өртөх эрсдэл бүхий ямар салбар байгааг гишүүн Ж.Ганбаатар асуусан юм. АТГ-ын дарга н.Энхжаргал “Авлигын эрсдэлд өртөх магадлалтай салбарыг иргэний байгууллагын судалгаагаар тодорхойлж гаргадаг. 2015 оны байдлаар авлигад өртөх эрсдэл бүхий салбарын жагсаалтад яамдаас Барилга хот байгуулалтын яам тэргүүлж, удаад нь Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Байгаль орчин_ ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд тус тус багтсан байна. Харин агентлагуудаас Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг нэгдүгээрт бичигдэж, АМГ, ГЕГ мөн багтжээ. Харин аймгуудаас Баян-Өлгий, Завхан, Дундговь, Өмнөговь багтсан байна” хэмээсэн юм.
Олон улсын байгууллагын судалгаагаар авлигад өртөх эрсдэл бүхий салбарт улстөрчид, хууль хяналт, мэргэжлийн хяналт, яамд багтдаг байна.
-
2016 оны 10 сарын 28
<iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fanbuleg%2Fvideos%2F1223237724381770%2F&show_text=0&width=560” width=”560” height=”315” style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0” allowTransparency=”true” allowFullScreen=”true”></iframe>
-
2016 оны 10 сарын 28
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт энэ сарын 19-ны өдөр хүн амины онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Анх цагдаагийн байгууллагад Эрдэнэт хотын гэр хорооллын жалганд нохой овоорч, хүний гар хөл зуугаад явж байгаа тухай иргэд мэдээлжээ. Золбин нохойнууд эмэгтэйн гар, хөл, толгойг жалганд зууж авчирсан байсан аж. Улмаар цогцсыг таниулах ажиллагаа явуулж, 27 настай Ц гэгч эмэгтэйгийн цогцос болохыг тогтоожээ. Энэхүү хэрэгт гурван эрэгтэйг холбогдуулан шалгаж байгаа ба хэргийн газарт Орхон аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн гэмт хэрэг шалгах тасаг, Мөрдөн байцаах газарт онц ноцтой хэргийн талаар шуурхай мэдээлэл авч, хүч нэмэн ажилласан байна.
-
2016 оны 10 сарын 28
Хан-Уул дүүрэг дэх Яармагийн гүүрэн дороос энэ сарын 25-нд буюу өнгөрсөн мягмар гарагт толгойдоо сумны шархтай эрэгтэй олджээ.
Тодруулбал, Толгойдоо сумны шарх авсан эрэгтэйг харсан иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдэж улмаар түүнд эмнэлгийн тусламж үзүүлж амийг нь аварчээ.
Одоогоор түүний биеийн байдал гайгүй байгаа аж. Хэргийн газрын үзлэгээр тайрсан “ТОЗ-8” буу, хонгио олдсон байна.
-
2016 оны 10 сарын 28
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Филаделфиа оркестрийн Гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Владимир Петровичийг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 10 сарын 28
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Азийн оюутны аварга, Азийн элсний наадмын мөнгөн медальт Монгол улсын сагсанбөмбөгийн шигшээ баг тамирчдыг төрийн ордонд хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэх ажээ.
Энэхүү уулзалтын үеэр Ази тивийн түвшинд бахдам амжилт үзүүлээд байгаа баг тамирчид маань Монгол улсын 4 дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид #4 номерийн дугаартай цагаан өнгийн өмсгөлөө дурсгал болон өгөхөөс гадна аваргын тоглолтын гарын үсэгтэй бөмбөг, торыг дурсгал болон өгөх юм.
-
2016 оны 10 сарын 28
Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан билээ. Уг нь ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед эдийн засгийн хүнрэлээс гарах хөтөлбөрийг хамтад нь хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг зарим гишүүд илэрхийлж байсан.
Тус хөтөлбөр нь эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилготой гэдгийг Сангийн сайд онцлов. Хөтөлбөр нь Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй юм байна. Энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төсвийн тэнцлийг сайжруулж, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах замаар макро эдийн засгийг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын макро эдийн засгийн бодлого, бодлогын хэрэгжилтийн үр дүнд итгэх итгэлийг сэргээх, Засгийн газрын авсан зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр солих замаар зээлийн зардлыг бууруулах, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, дунд хугацаанд уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавих боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна.
Макро эдийн засгийг тогтворжуулах эхний стратегийн хүрээнд төсвийн болон мөнгөний бодлогыг оновчтой хослуулан хэрэгжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар гадаад, дотоод макро тэнцвэрт байдлыг сайжруулж, тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 2017 онд 3.0 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна. Уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, бодит салбарын өсөлтийг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн зардал буурч, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн бүтэц сайжрах, эдийн засгийн цар хүрээ өргөжих боломж бүрдэх тул эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүрч өснө хэмээн тооцсон байна.
Мөн боловсруулах салбар 2017-2019 онд дунджаар 6.3 хувиар, 2019 оноос эхлэн 10 гаруй хувиар өсөх боломж бүрдэх аж. Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд 8.0 хувиас ихгүй болж буурах тооцооллыг тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.
Түүнчлэн, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж 2019 онд 5.4 тэрбум ам.долларт хүрэх, бүтээн байгуулалтын хэрэгцээг дагаж импорт 2019 онд 5.5 тэрбум ам.доллар болох, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.9 тэрбум ам.долларт хүрч өснө хэмээн тооцсон байна.
Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд 2.0-3.0 тэрбум ам.долларт хүрэх, улмаар хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг нэмэгдэж урсгал дансны алдагдлыг нөхөх, төлбөрийн тэнцлийн дарамт буурч дунд хугацаанд ашигтай гарах, түүнчлэн валютын ханшид эерэгээр нөлөөлөх боломж бүрдэх зэрэг эерэг үр дүн гарах талаар тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.