зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4820 4821 4822 4823 4824 4825 4826
  • Зориг сангаас ”Орон нутгийн байгаль орчин манлайлал” хөтөлбөр зарлалаа
    2016 оны 10 сарын 05
    Нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг Зориг сан ОРОН НУТГИЙНБАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-төө урьж байна.
    Зориг сангийн БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ хөтөлбөр нь зургаан жилийн турш хэрэгжихдээ 120 гаруй залуусыг хамарсан бөгөөд манлайлах чадварт суралцах, байгаль орчны салбарын манлайлагчидтай холбоо тогтоох ховор боломжийг олгодгоороо онцлогтой. Энэ удаад бид хөдөө орон нутагтажиллаж амьдарч байгаа залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор анх удаа ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-өө зарлаж байна.
    Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуучууд Монголын өнөөгийн байгаль орчны хөгжлийн асуудлуудтай цогцоор нь танилцан олон талын чадваруудыг эзэмшиж цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм.
    Оролцохыг хүсэгчид нь орон нутагт ажиллаж амьдарч байгаа, 22-29 настай, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай. Хөтөлбөр2016 оны 11-р сарын 7-ноос 18-ны хооронд Улаанбаатар хотод 2 долоо хоногийн туршид явагдана. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон хоёр талын замын зардлыг Зориг сан хариуцна.
    Шалгаруулалт нь хоёр үе шаттай явагдана:

    1. Эссе болон онлайн өргөдлийн маягтыг үндэслэн урьдчилсан шалгаруулалтыг явуулна. Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчидтай 10 сарын 24-ны өдөр утсаар холбогдоно.

    2. Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн залуучуудтай10 сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос утсаар холбогдож ярилцлаганд оролцуулна.
    Хөтөлбөрийн лавлах утас: 315444, 99058192
    Өргөдлийн маягтыгwww.zorigfoundation.orgболон Zorig Foundation фэсбүүкхаягаар дамжуулан онлайнаар бөглөх бөгөөд2016 оны 10 сарын 19-ний өдрийн Улаанбаатарын цагаар18 цаг хүртэл хүлээн авна.
    Өргөдлийн маягтыг https://form.jotform.me/62521494212449холбоосоор бөглөнө үү.



    ZORIG FOUNDATION “RURAL ENVIRONMENTAL FELLOWSHIP PROGRAM”
    We invite young people who wish to make positive contribution to their communities as well as their personal development to participate in the RURAL ENVIRONMENTAL FELLOWSHIP PROGRAM.
    The ENVIRONMENTAL FELLOWSHIP PROGRAM has been running successfully for 6 years and has graduated over 120 young people and offers participants opportunities to improve their leadership skills, and network with enviromental leaders. To support youth from rural areas, Zorig Foundation initiated RURAL ENVIRONMENTAL FELLOWSHIP PROGRAM for the first time.

    Program participants will increase their understanding and awareness of broad environmental issues affecting Mongolia, strengthen their leadership and communication skills and build a network with fellow young professionals from various sectors.

    To apply you must be currently living and working in rural areas, between the age of 22-29, and have graduated from university. The program will take place from November 7-18, 2016 in Ulaanbaatar for two weeks. Accommodation, meals and transportation to and from Ulaanbaatar will be covered by Zorig Foundation.

    Selection process will consist of two stages:

    1. Initial selection will be based on essay and online application. Candidates selected from this stage will be contacted on October 24th, 2016.
    2. Phone interview will be conducted with selected candidates on October 25-26th, 2016.

    Please contact us at: 11-315444, 99058192

    For more information please visitwww.zorigfoundation.org and Zorig Foundation Facebook page and application deadline is at October 19th, 2016 at 6:00pm.

    Please fill out the application form through https://form.jotform.me/62521494212449.

  • Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 10 сарын 05
    Засгийн газрын ээлжит хуралдаан аравдугаар сарын 5-ны 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар сайд нар ДОЛООН асуудал хэлэлцэж, ГУРВАН танилцуулгыг сонсох юм байна.

    Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хүснэгтээр хүргэж байна.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2016 оны 10 сарын 05
    Оросын Шинжлэх ухаан соёлын төв

    09.00 цагт: Азийн орнуудаас ОХУ (ЗХУ)-д төгсөгчдийн үндэсний холбоодын “Бүх талын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт дөрөвдүгээр чуулга уулзалт үргэжилнэ. Утас: 91113931
    Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

    10.00 цагт: Монголын багш нарын болон дэлхийн багш нарын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болж, оны тэргүүний багш, тэргүүний цэцэрлэг сургуульд шагнал гардуулна. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, БСШУС-ын сайд, ИХ хурал гишүүд багш нарын төлөөлөл оролцоно. Утас 99058414, 88989878
    Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газар

    10.00 цагт: Дэлхийн Банкны хагас жилийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн тайланг танилцулна. Энэ удаагийн эдийн засгийн тайлан нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн өсөлтийн төлөв байдлууд, бодлогын өөрчлөлт, Хятад улсын эдийн засгийн богино ба дунд хугацааны өсөлт, хөгжиж буй эдийн засгийн сорилт, бэрхшээлүүдэд илүүтэй тустгагджээ. Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ахлах эдийн засагч Судир Шетти Вашингтон хотоос хэвлэл мэдээлэлийнхэнд товчхон мэдээлэл хийж, Монгол дахь Дэлхийн Банкны эдийн засагчид сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна. Утас: 70078207
    Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төв

    11.00 цагт: Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд зохион байгуулах ”Спортлог Улаанбаатар” өдөрлөгийн тухай мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Утас 325044
    Төрийн ордон

    11.00 цагт: Монгол улсын анхны хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийхэнийг Шадар сайд хүлээн авч уулзана. Энэ уулзалтад төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг, мөн ажлын явцын талаар шадар сайдад танилцуулах юм.
  • Нойтон цас орох тул халтиргаа гулгаанаас болгоомжлоорой
    2016 оны 10 сарын 05
    Өнөөдөр маргаашдаа ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж, хөлдөж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
    2016 оны 10 сарын 05

    2016.10.5, Лхагва гараг / Билгийн тооллын: 4
    Намрын адаг шар нохой сар
    Найман цагаан мэнгэтэй Цагаан бич өдөр

    Аргын тооллын: 2016.10.5, Лхагва гараг
    Наран ургах шингэх: 06.57-18.23
    Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Мунхрахуй

    Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохойболой. Хол газар яваар одогсод зүүн зүгтмөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
  • Улаанбаатарт өдөртөө 5 хэмийн дулаан байна
    2016 оны 10 сарын 05
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө үүл багасна хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
  • Ерөнхий сайд “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн гишүүдтэй уулзлаа
    2016 оны 10 сарын 04
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ян Дү Плесси, гүйцэтгэх захирал Жан Себястьян Жак, Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арну Суара, Зэс, очир эрдэнийн группийн Бизнес хөгжлийн захирал Крег Киннелл, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Зэс, очир эрдэнийн группийн удирдах ажилтан Х.Амаржаргал,Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүх нарыг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд “Рио Тинто”-ийн гүйцэтгэх захирал Жан Себястьян Жак Монгол Улсад “Рио тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд анх удаа айлчилж байгааг тодотгоод энэхүү айлчлал нь гаднын хөрөнгө оруулагчдад Монгол Улс хөрөнгө оруулахад итгэлтэй улс гэдгийг нотлох үйл явдал болж байна гэв. Мөн Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт ид явагдаж байна. Шинээр 2000 гаруй ажилтан авсан, нийт 5000 орчим ажилтан Оюу Толгойн уурхайд ажиллаж байна гээд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, монгол ажилчдыг илүү олноор ажиллуулахаа илэрхийллээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил таван жил үргэлжилнэ. Тиймээс монгол ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүд бэлтгэхэд анхаарч ажиллаж байна гэж хэллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хувьд томоохон төслүүдийг хөдөлгөх, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Оюу толгой бол манай улсад хэрэгжиж буй том төсөл. Төслийн үр дүн хэдий чинээ сайн байна, ард иргэд, улс оронд ирэх үр ашиг төдий чинээ их байх чиглэлийг баримталж ажиллах болно гэлээ. Түүнчлэн монгол ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх, туслан гүйцэтгэгч компаниудаар аль болох Монгол компаниудаас сонгон ажиллахыг санал болголоо. Ерөнхий сайдын энэ саналыг дэмжиж ажиллахаа захирал Жан Себястьян Жак илэрхийллээ.

    Оюу Толгой төслийн гэрээ, үйл ажиллагаа тогтвортой байдал чухал. Гэхдээ аливаа үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, тодорхой байх ёстой. Монголын газар нутаг, ард иргэд, Монголын талд юу үлдэж байна гэдгийг ил тод тайлагнаж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Өнөөдөр нийт 10 компанийн 22028 ширхэг хувьцаа арилжжээ
    2016 оны 10 сарын 04
    Монголын хөрөнгийн биржийн 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “I” болон ”II” ангилалд бүртгэлтэй нийт 10 хувьцаат компанийн 22,028 ширхэг хувьцаа, ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай 50,000 ширхэг, 39 долоо хоногийн хугацаатай, 16.958%-ийн хүүтэй 50,000 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,004 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 10,208,634,984.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

    Энэ өдөр MSE ALL индекс 812.07 нэгж болж 0.45%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,368,301,670,264.00 төгрөг боллоо.
  • Ховд-Манхан-Булган-Улсын хил чиглэлийн замд цасаар шуурч байна
    2016 оны 10 сарын 04
    Увс аймагт бүх чиглэлдээ цас орж байна. Зам даваа саадгүй байна.
  • Нобелийн шагналтнууд энэ долоо хоногт тодорно
    2016 оны 10 сарын 04
    2016 оны Нобелийн шагналтнууд энэ долоо хоногт тодорно. Хамгийн түрүүнд Физиолог, анагаах ухааны салбарын шагналтнуудыг зарладаг уламжлалтай.


    Харин баасан гаригт Энх тайвны шагналтныг нэрлэнэ. Энэ жил уг шагналын төлөө 376 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн 148 нь олон нийтийн болон олон улсын байгууллага байна. Энэ жил Шведийн Шинжлэх ухааны академи Утга зохиолын салбарын шагналтныг нэлээд хожуу буюу аравдугаар сарын 13-нд нэрлэхээр товложээ.

    2016 оны Нобелийн шагналын хэмжээ найман сая швед крон буюу 932 мянган ам.доллар байх аж.
  • Ц.Цолмон Элчин сайд Ивана Гролловаг хүлээн авч уулзав
    2016 оны 10 сарын 04
    Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2016.10.04/ Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гролловаг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон эрхэмсэг хатагтай Элчин сайд Ивана Гролловатай танилцаж буйдаа баяртай байна гээд Монгол Улс, БНЧУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Тэрээр Монгол, Чехийн харилцаанд хууль тогтоох байгуулага хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглэж, парламент хоорондын харилцааг дэмжих гол механизм болох Улсын Их Хурал дахь Монгол, Чехийн бүлэг 2000 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буйг дурдлаа. Энэхүү бүлэг нь хууль тогтоох байгууллага хоорондын төдийгүй хоёр улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг дэмжихэд чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэллээ.

    Элчин сайд Ивана Гроллова УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд хоёр орны харилцаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааны тухай ярилцаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр хоёр улсын хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байдгаа илэрхийлэн, энэхүү харилцаа, хамтын ажиллагааг парламентын түвшинд цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч ажиллахыг тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Энэ сарын 31-нд хилийн боомтууд амарна
    2016 оны 10 сарын 04
    Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд энэ сарын 31-ний өдөр амарна.

    Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоосон. Үүний дагуу Чингис хааны мэндэлсэн өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амардаг. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг хаана. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.
  • Сэрэмжлүүлэг: Дүү нь ахыгаа халуун хоолруу түлхэж танхайрчээ
    2016 оны 10 сарын 04
    Төрсөн дүү нь ахыгаа халуун хоолруу түлхсэн хэрэг гарчээ. Тодруулбал, ЧД-ийн 16-р хороо “ГССҮТ-д түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 10-р сарын 03-нд цагдаагийн байгууллагад өгсөн байна. Улмаар дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад тус хороонд суух 48 настай эрэгтэй Б-г төрсөн дүү болох 42 настай эрэгтэй М нь согтуурсан үедээ марган халуун тогоотой хоол руу түлхэж гэмтээсэн байна. Хэргийг ЧДЦХ-2 шалгаж байна.
  • Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй
    2016 оны 10 сарын 04
    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.04/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно ...” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тиймээс дээрх заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

    Цэцийн энэхүү дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувьд дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзлээ.

    Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна.

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн О.Баясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ, “Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа, хэрэв хэд хэдэн шүүгч тусгай саналтай бол тэдгээрийг нэгтгэж шүүхийн шийдвэрт хавсаргана.” гэсэн байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зорилт нь шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах ёстой. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоох харилцааны нэг гол зүйл нь шүүгч өөрийн үүргийг гүйцэтгэсний төлөө олон нийт болон хэргийн оролцогчоос үзүүлэх зүй бус нөлөөллөөс хамгаалагдах ёстой. Гэтэл хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгч би тусгай саналтай байна гээд түүнийг олон нийтэд ил тод болгоод байвал шүүхэд хэн итгэх вэ. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр таалагдаагүй тал шүүгчийг ялгаварлан үзэх улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд нь халдах нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд шүүгч болон шүүхийн нэр хүндийг унагах нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээн дурджээ.

    Харин Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа, “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч бүр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, зөвлөлдөн санал нийлсний үндсэн дээр шийдвэр гаргадаг ба бусад шүүгчтэй санал нийлээгүй бол тусгай саналаа бичгээр гаргадаг. Энэхүү шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд байршуулж, хэвлэн нийтэлж байгаа нь шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцэж шийдвэр гаргасны дараа хийгдэж байгаа ажиллагаа бөгөөд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт хамааралгүй, шүүхийн захиргааны байгууллагын зүгээс явуулж байгаа олон нийтэд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгахад чиглэсэн ажлын нэг хэлбэр юм.

    Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч тусгай санал гаргаснаар хэн нэгэн этгээд шүүх, шүүгчийн нэр төрд халдана гэх асуудлыг хуулиар хамгаалсан бөгөөд энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулж өгсөн” хэмээжээ. Тэрбээр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбарынхаа талаар мөн хуралдаанд мэдээлсэн.

    Үндсэн хуулийн цэц дээрх асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “... энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн хэмээн үзсэн байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзлээ.

    Мөн өдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийг төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Д.Алтанхуягийн нэрэмжит уралдааны бүртгэл эхэллээ
    2016 оны 10 сарын 04
    Монгол Улсын соёлын элч, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдаан арваннэгдүгээр сарын 25-26-нд Улаанбаатар хотод болох гэж байна. Тус уралдаан нь Монголын ирээдүйн балетын бүжигчдийг нээн илрүүлж, тэдний мөрөөдөлд жигүүр ургуулан, дэлхийн тавцанд гарах авьяастнуудыг хөгжүүлэх зорилготой аж.



    Уралдаанд 6-8,9-11,15-18 гэсэн насны ангиллаар уралдаанд оролцож болох бөгөөд бага насныхан 4-12 хүнтэй баг бүрдүүлж, дунд болон ахлах ангийнхан гоцлол төрлөөр өрсөлдөх боломжтой. Хоёр үе шаггай зохион байгуулагдах эл уралдааны бүртгэл энэ сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ.



  • Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
    2016 оны 10 сарын 04
    Эрүүл Мэндийн сайдын 2016 оны 09 сарын 22-ны А/54, А/55 дугаар тушаалын дагуу дархлаажуулалтын 10 хоног, улаанбурхан өвчнөөс сэргийлэх ажлууд улс орон даяар 2016 оны 10 дугаар сарын 03-13 өдрүүдэд зохион байгуулж байна.
  • Фото: Испанид ”Хүний цамхаг” тэмцээн зохиогдлоо
    2016 оны 10 сарын 04
    Фото: Испанид ”Хүний цамхаг” тэмцээн зохиогдлоо
  • Монголбанк дуудлага худалдаанд оролцсонгүй
    2016 оны 10 сарын 04
    Монголбанк гадаад валютын дуудлага худалдаанд оролцсонгүй.

    Банкууд 2282.50-2293.10 төгрөгийн ханшаар 4.7 сая ам.доллар худалдан авах, 342.05-342.55 төгрөгийн ханшаар 4.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Харин своп, форвард арилжаагаар банкууд 8.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг Монголбанк биелүүлсэнгүй.
  • Ховд аймагт зарласан өндөржүүлсэн бэлэн байдлыг үргэлжлүүлэхээр боллоо
    2016 оны 10 сарын 04
    Ховд аймгийн хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлыг дахин долоо хоног үргэлжлүүлэхээр боллоо.
  • Хүүхдийн 20 мянган төгрөгийн санхүүжилт шийдэгджээ
    2016 оны 10 сарын 04
    Хүүхдийн 20 мянган төгрөгийн санхүүжилт шийдэгджээ. Өнгөрсөн зургадугаар сараас хойш олгогдоогүй зогссон хүүхдийн 20 мянган төгрөгийг зорилтод бүлэг буюу нийт хүүхдийн 60 хувьд нь бэлнээр олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.



    Тэгвэл өчигдөр Сангийн яамнаас санхүүжилтийг нь Монгол банк руу шилжүүлсэн гэдгийг албаныхан хэлэв. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгө олгодож эхэлнэ гэсэн үг юм. Харин 7,8,9 сарын мөнгийг бөөнд нь өгөхүү, цувуулж өгөх үү гэдгийг Нийгэм, хамгааллын яам болон Монголбанк шийдэх юм байна.
4820 4821 4822 4823 4824 4825 4826
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    9 цаг 17 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    9 цаг 37 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    10 цаг 29 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    10 цаг 34 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    22 цаг 28 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    Өчигдөр 13 цаг 44 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Өчигдөр 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    Өчигдөр 11 цаг 23 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    Өчигдөр 11 цаг 13 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    Уржигдар 22 цаг 26 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    Уржигдар 22 цаг 14 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    Уржигдар 19 цаг 32 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    Уржигдар 18 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
  • ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК