зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4822 4823 4824 4825 4826 4827 4828
  • Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа
    2016 оны 10 сарын 04
    ​Өнөөдрөөс эхлэн маргааш хүртэл нийт нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг ЦУОШГ-аас анхааруулсан. Өнөөдрийн байдлаар орон нутгийн замд Увс аймагт нойтон цас орж, замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсч болзошгүй нөхцөл үүсээд байна.



    Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумд руу газрын давхрага бүрхсэн их цас орсон байна. Тиймээс тус чиглэлийг зорих жолооч нар анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.



    Мөн нийслэлээс баруун тийш буюу Төв аймгийн Эрдэнэсант сумаас цааш цас бороо холилдон орж үзэгдэх орчин тааруу, цаг агаар муудаж байгаа тул жолоочид орон нутгийн замын нөхцөл, үзэгдэх орчныг зөв тооцоолж анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.
  • Ц.Нямдорж БНИУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзав
    2016 оны 10 сарын 04
    Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр /2016.10.04/ Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Гуидо Гальперти тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглээд УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлэг байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн А.Ундраа томилогдсоныг дуулгав.

    Мөн Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яам Монгол Улсад шинээр нээгдсэн нь хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтой болсныг онцлоод хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, соёл урлаг зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг төлөөлөгчдөөс хүсэв.

    Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Гуидо Гальперти УИХ-ын дэд даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Ардын Нам үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэв. Тэрбээр “2016 он бол манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлсэн чухал үйл явдлууд болсон онцлог жил байлаа. Тухайлбал, Монгол Улс АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулж, Италийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо, Төлөөлөгчдийн танхимын Дэд Ерөнхийлөгч Марина Серена нар Монгол Улсад айлчилсан нь хоёр орны харилцааг гүнгийрүүлэхэд чухал ач холбогдол үзүүллээ. Мөн өнгөрөгч 7 дугаар сард Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яам Монгол Улсад нээгдсэн нь манай хоёр улсын харилцаа хэрхэн хөгжиж байгааг илтгэсэн үйл явдлын нэг болсон” хэмээн онцлоод Италийн Улсын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лаура Болдринигийн халуун дотно мэндчилгээг уламжлав.

    Уулзалтын үеэр талууд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, соёл урлаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэгчдийг дэмжих эрх зүйн орчинг сайжруулах талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

    Уг уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Гадаад харилцааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Нарантуяа, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг, Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Паоло Петрини, Жузеппе Романини, Микеле Пелилло нар болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Япон дахь монгол оюутнууд тэтгэлэг зарлалаа
    2016 оны 10 сарын 04
    Япон дахь Монгол оюутнуудын холбоо, Монгол Сумочдын холбоо хамтран тэтгэлэг зарлалаа. Уг тэтгэлэг нь Монголын их, дээд сургуульд сурч буй залуусыг дэмжих зорилготой юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд нэг оюутныг шалгаруулж, 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг өгөх юм.



    Хөтөлбөрт хамрах хүсэлтэй оюутан дотоодын их дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн үндсэн ангид суралцдаг, сурлагын голч дүн 3 ба түүнээс дээш байх, бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамраагүй, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй манлайлан оролцдог зэрэг шаардлага хангасан байх аж.



    Мөн дэлгэрэнгүй намтар, суралцсан нийт хугацааны баталгаажсан дүнгийн хуулбар, өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт, нийгмийн идэвхийг тодорхойлсон бусад нэмэлт материал, 500-гаас дээш үгтэй “Миний мөрөөдөл” сэдэвт эссе, хөтөлбөрт хамрагдахыг хүссэн тухай өргөдөл зэрэг материалыг бүрдүүлэх шаардлагатай.



    Материалыг 10 дугаар сарын 14-ны дотор sugar.zorigt@yamoh.org цахим хаяг руу илгээх юм. Бүрдүүлсэн материал дээр үндэслэн эхний шатны шалгаруулалтыг явуулж шалгарсан оюутнуудтай интернетээр ганцаарчилсан ярилцлага хийсний дүнд эцсийн шалгаруулалтыг хийх аж.
  • Орон сууц, гэр хорооллын дундах эвдрэл ихтэй замуудыг засварлана
    2016 оны 10 сарын 04
    Хотын Ерөнхий менежер намрын тохижилт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хийгдэх зам засвар арчлалт, тохижилтын ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд танилцууллаа.

    Энэ ажлын хүрээнд орон сууц болон гэр хорооллын дундах ус ихээр тогтдог, эвдрэл ихтэй, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг зайлшгүй засварлах шаардлагатай замуудыг засварлах юм.

    Ус ихээр тогтдог замуудыг тэгшлэх, хайрга асган нягтруулах, асфальтобетон хучилтанд гарсан эвдрэлд нөхөөс хийх ажлууд хийгдэж эхлээд байна хэмээн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • 988 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ
    2016 оны 10 сарын 04


    Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүргийг Хотын Ерөнхий менежер хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өгсөн.

    Энэ үүргийн дагуу нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд хог тээврийн үйлчилгээний байгууллагууд, дүүргүүдийн нийтлэг үйлчилгээний газрууд, хороод, 878 аж ахуйн нэгж хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд 222 рейсээр 988.76 тонн хог хаягдлыг цэвэрлэн ачиж тээвэрлэсэн байна гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.
  • “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын бүртгэл эхэлээ
    2016 оны 10 сарын 04
    Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын бүртгэл эхэллээ.



    Тус наадмын зорилго нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршдог юм.



    Мөн сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэг өрсөлддөг билээ.

  • Энэ сарын 31-нд бүх нийтээр амарна
    2016 оны 10 сарын 04
    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

    Тэгвэл Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил аравдугаар сарын 31-нд буюу даваа гарагт тохиож байгаа аж. Тиймээс энэ өдөр бүх нийтээрээ амарна.
  • ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2016 оны 10 сарын 04
    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 37 дахь дугаарт Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.

  • Батлан хамгаалахын сайд Сүхбаатар аймаг дахь зэвсэгт хүчний ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    2016 оны 10 сарын 04
    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт Хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, сайдын зөвлөх, бэлтгэлд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэг, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай нар Сүхбаатар аймаг дахь Зэвсэгт хүчний ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
  • 24VS24: Төрсөн, төрүүлсэн хоёрын хэн нь буруудав
    2016 оны 10 сарын 04
    Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн 103-ийн эмч төрөх гэж буй эмэгтэйг хөх, няц болтол нь чимхсэн гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олныг цочирдуулсан. Энэ талаар хохирогч М гэх эмэгтэй ”103-ийн эмч намайг түргэний машинаар төрөх эмнэлэг рүү авч явахдаа чимхэж, алгадаж хоёр хөлийг минь хөхрүүлсэн. Төрөхөөр өвдөж байсан надад энэ сэтгэл санааны дарамт болсон” гэж мэдэгдсэн. Харин М-ийг төрөх эмнэлэгт хүргэсэн эмч Г.Алтанчулуун дээрх мэдээллийг эрс үгүйсгэж байгаа юм. Ингээд тэдний байр, суурийг 24VS24 буландаа онцолж байна.
  • “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам энэ сарын 7-нд болно
    2016 оны 10 сарын 04
    Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам ирэх сарын 7-ны өдөр 18 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

    Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлөөр явагдах ажээ.

    Наадамд оролцогчдын шүлгийг энэ сарын 19-нөөс хүлээн авч эхэллээ. Тус наадамд яруу найрагчид 3 шүлгээр оролцох бөгөөд материалыг МЗХ-ны байранд бичгээр болон файлаар хүлээн авах юм байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлөөр явагдах ажээ. “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам болно
  • Хонины цэцэг өвчнөөр өвчилсөн малыг устгалд оруулав
    2016 оны 10 сарын 04
    Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуурт гарсан малын гоц халдварт өвчин болох хонины цэцэг өвчнөөр өвчилсөн 140 гаруй богийг устгалд оруулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
  • Боомтууд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллаж байна
    2016 оны 10 сарын 04
    Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд БНХАУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрийг тохиолдуулан энэ сарын 1-нээс амарсан.


    Хилийн боомтууд гурван өдөр амрах бөгөөд маргаашнаас цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
  • Охины орд: Өнөөдөр хууран мэхэлсэн явдал тохиолдоно
    2016 оны 10 сарын 04
    Хонь - (3/21-4/19)
    Зөн билэг, ухаалаг зан гайхалтай хослох өдөр. Үүнийгээ ч та сайн ашиглана. Гэрээний нөхцлөө аль аль тал нь сэтгэл хангалуун байхаар тохир. Бүх төрлийн бизнесийн яриа хэлэлцээр амжилттай шийдэгдэнэ, хойшлуулах хэрэггүй. Оюутан сурагчид чухал судалгаа хийхдээ сайн хичээвэл өндөр оноо авах боломжтой. Мэргэжлийнхээ салбарт лекц унших ховорхон боломж тохионо. Ичимхий зангаа ял, 5 минутын дараа бүх юм сайхан болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 04
    Үхэр - (4/20-5/20)
    Өнөөдөр мөргөлдөөнөөс зугтаахад хэцүү байх болно. Аливаа зүйлийг чөлөөтэй ярих эсвэл өөрийн салангад бодлоосоо болоод сэтгэлийн түгшүүрийг авчрах болно. Сүүлийн дүгнэлтүүдээс зайлсхий. Мөнгөний асуудал амархан шийдэгдэнэ. Маш их хэмжээний санхүүгийн эрх чөлөөнд хүрч ирээдүйгээ төлөвлөх хэрэгтэй болно. Дараагийн саруудад таныг мөнгө санхүүгийн эерэг сөрөг асуудлууд дагах болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 04
    Ихэр - (5/21-6/21)
    Бүх зүйл маш тодорхой болж ирнэ. Таны эрч хүч өнөөдөр ихээхэн хэлбэлзэлтэй байх бөгөөд алдсан эрч хүчээ нөхөж авахын тулд амин дэм уургаар баялаг хоол хүнс хэрэглэ. Ажил амралтаа зөв зохицуул. Санаа зовохоо боль. Хэрвээ таны сэтгэл санаа бага зэрэг гундуухан байвап өөрийгөө сэргээх ямар нэг зүйл хий. Өөрийн хүч чадлыг мэдэрч өөртөө итгэлтэй байвал амьдралаа дээшлүүлэхийн тулд өөрчлөлт хийж чадна.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 04
    Мэлхий - (6/22-7/22)
    Энэ сардаа зөвхөн өнөөдөр таны хувьд гадны нөлөөнөөс холхди байж, амарч тайвшран, алдсан эрч хүчээ нөхөн сэргээхийг илүүд үзэх өдөр байх болно. Өнөөдөр та ажил дээрээ бодсоноо хэлэхээс өөр аргагүйд хүрэх болно. Гэхдээ үүнийгээ эвтэйхнээр, дипломатч байдлаар хэлэх хэрэгтэй. Хийсвэр сэтгэлгээ мэлхийнүүдийг хайртыгаа хэт өргөмжлөхөд хүргэж болзошгүй бөгөөд энэ нь дараа нь сэтгэл гонсойлт авчрах болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 04
    Арслан - (7/23-8/22)
    Та хайртай хүмүүстээ бүхнээ зориулдаг гэдгийг бусад хүмүүс анзаарч эхэлнэ. Хүндэлж биширдэг хайртай хүн тань бухимдуулж болзошгүй. Утсаа авалгүй үл ойшоож байхын оронд шулуухан хэлж ганцаараа байхыг хүсч байгаагаа ойлгуул. Зарим зүйлд өөрийн гэсэн орон зай, зааг байх ёстой. Тиймээс хуурамч зангаар хязгаараас давах хэрэггүй. Санхүүгийн байдлаа хэвийнээр авч үлдэхийн хүсч байгаа бол очих дуртай үнэтэй газруудаасаа татгалз.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 04
    Охин - (8/23-9/22)
    Өнөөдөр та бусдын дэмжлэгийг маш их авах бөгөөд тэд танд мөнгө болоод сэтгэл зүйн хувьд туслалцаа үзүүлэх болно. Ойрын өдрүүдэд танаас хувийн болоод ажил төрлийн харилцаандаа анхаарал тавихыг шаардах болно. Өнөөдөр хууран мэхэлсэн явдал тохиолдох тул шинээр бизнесийн гэрээ хэлцэл байгуулахад тохиромжгүй. Та өнөөдөр хайртынхаа сул талыг илрүүлэх болно. Таны назгайдуу байдал ажил төрөлд тань сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд ажлаа дахин нягталж үзэх хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 04
    Жинлүүр - (9/23-10/22)
    Өчигдөр шөнийн зүүдэлсэн зүүд тань өнөө өглөөний хийх зүйлсэд нөлөөлөх болно. Юу хийхээ төлөвлөж жагсаалт гарга. Сэтгэл санаагаа хэвийн байлгахад анхаарах нь зүйтэй. Бусдын юу гэхийг сонсолгүй, өөрийн зөн совиндоо л итгэ. Таны дотны хүн чамаас тусламж гуйвал заавал биелүүлээрэй. Өөрийгөө бусдыг ойлгож хүндэлдэг гэдэгт итгэлтэй байж болно. Та сайн үйлсийн аянд оролцож, юу хийсэн түүгээрээ шагнагдах болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 04
    Хилэнц - (10/23-11/21)
    Мөрөөдөмтгий уур амьсгал өнөөдөр зонхилох төлөвтэй: Дотнын найз тань санхүүгийн хэцүү асуудалд орж болзошгүй. Та туслахыг хүсэх ч цаад нөхцөл байдал таныг зовоох тул шийдвэр гаргах хэрэггүй, хүлээ. Заримдаа хүмүүсийн асуудлыг өөрөөр нь шийдүүлэх үнэхээр зөв байдаг. Сайхан сэтгэлтэй Бархасбадь гараг Ихрийн орд руу ухрах бөгөөд гүн ухаан, итгэл, сүсэг бишрэлээ шалгаж, дотоод бодсон зүйлээ гаргах цаг болсныг илэрхийлнэ.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 04
    Нум - (11/22-12/21)
    Ажил хэргээ хянуур, нухацтайгаар төлөвлөх, хүчээ зөв хуваарилах чадвар тань бэрхшээлээс зугтах боломжийг танд олгоно. Холын замд гарах, томилолтоор явах, аялж жуулчлахад таагүй. Удирдах ажил хийдэг энэ ордныхон туйлын болгоомжтой хянуур байх хэрэгтэй. Хурц ухаан, сайн хөгжсөн зөн совин тань танд олон төрлийн санаа бодлоос цорын ганц үнэн зөв хариуг олж, зорилгодоо хүрэхэд тусална.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 04
    Матар - (12/22-1/19)
    Таны өдөр тутам санаа тавих зүйл бол эрүүл мэнд байх болно. Аялах хэрэг гаргавал цаашид их зүйл шаардлагатай болно. Матрынхныг зарим нэг хууран мэхлэлт хүрээлж байгаа тул хайртай хүн тань үнэнийг нуун дарагдуулсан эсэх, худал хэлсэн эсэхийг олж мэд. Шинэ хайртаасаа эсвэл хол байгаа хэн нэгнээс санхүүгийн байдлаа хамгаалах нь ухаалаг алхам болно. Танд давуу тал байна. Интернэтээс юм худалдан авахдаа хүргэлтэнд нь анхаар, бүтээгдэхүүн найдвартай байх хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 04
    Бумба - (1/20-2/18)
    Эргэн тойрондоо юу болоод байгаад анхаарлаа хандуул. Бусадтай өөрийн үзэл бодлыг хуваалц. Хайртай хүнээсээ санхүүгийн дэмжлэг авсан бол хариу яаж барихаа бодох хэрэгтэй. Хамтрагчтайгаа эрх мэдлээ хуваах, дотно харилцаа, санхүүгийн байдал гэх мэт сэтгэл зовоосон асуудлуудаа арилгах арга хэмжээ ав. Урлагг хайртай болсноор сэтгэл хөдөлгөсөн уран бүтэапчийгээ хөгжиж дэвжихэд нь туслах болно. Хууртагдахаас болгоомжил.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 04
    Загас - (2/19-3/20)
    Гэрт тань зохицуулах маш их ажил гарч мэднэ. Гэхдээ энэ нь таны амар амгалан, эрх чөлөөтэй байдлыг хайхыг тань зогсоож чадахгүй. Таны итгэл үнэмшил тань илүү их эр хүчийг цуглуулж чадна. Хүмүүст хэлэх үгэндээ анхаар. Ажлын талаарх нууцаа алдахгүй байх талаар санаа тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол нэр хүнд тань унах магадлал маш өндөр байна. Хэрвээ та гэр бүлийнхнийгээ санхүүгийн асуудлыг шийдэхэд туслана гэж бодож байвал, сэтгэлээр унаж магадгүй.
  • Байнгын хороод хуралдана
    2016 оны 10 сарын 04
    ИХ-ын намрын чуулган өчигдөр нээлтээ хийсэн. Харин өнөөдрөөс хуваарийн дагуу байнгын хороод хуралдана.

    БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
    10 дугаар сарын 04-ний Мягмар гарагт:
    1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт;
    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлт;
    Бусад /Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлах/.

    3.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    Тогтвортой хөгжлийн зорилго /НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлэл хийнэ/;
    Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар мэдээлэл хийнэ/.
  • УИХ-ын дарга М.Энхболд орон нутагт ажиллана
    2016 оны 10 сарын 04
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд энэ сарын 04-05-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт ажиллана.

    Улсын Их Хурлын дарга орон нутгийн томилолтоо Баянхонгор аймгаас эхлэх бөгөөд аймгийн удирдлагуудтай уулзан, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцан, цаг үеийн нөхцөл байдалтай танилцах юм. Түүнчлэн Баянхонгор аймгийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцан, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна.

    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ажиллан, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар аймгийн иргэдэд танилцуулах юм. Мөн Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана. Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ төлөвлөлөөг танилцуулна
    2016 оны 10 сарын 04
    10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдтэй уулзах ажлынхаа хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч уулзана. НЗДТГ-ын А зааланд.

    11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Монгол улсын анхны хиймэл дагуулыг Олон улсын сансрын станцаас хөөргөх үйл ажиллагааг Монгол улсын Засгийн газраас дэмжин ажиллахаар болсон тухай МУИС-ийн эрдэмтэн судлаачид мэдээлэл хийнэ.

    11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ төлөвлөлөөг танилцуулах хэвлэлийн бага хуралтай.
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
    2016 оны 10 сарын 04

    2016.10.4, Мягмар гараг / Билгийн тооллын: 3
    Намрын адаг шар нохой сар
    Есөн улаан мэнгэтэй Шарагчин хонь өдөр

    Аргын тооллын: 2016.10.4, Мягмар гараг
    Наран ургах шингэх: 06.56-18.25
    Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
    Барилдлага: Арвидах
    Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

    Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
  • Улаанбаатарт 6 хэмийн дулаан байна
    2016 оны 10 сарын 04
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус , өдөртөө 4-6 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
  • Ажлын хэсгийг Я.Содбаатар, Б.Жавхлан нар ахлана
    2016 оны 10 сарын 03
    Ажлын хэсгийг Я.Содбаатар, Б.Жавхлан нар ахлана
4822 4823 4824 4825 4826 4827 4828
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    5 цаг 11 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    5 цаг 31 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    6 цаг 23 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    6 цаг 28 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    18 цаг 22 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    23 цаг 50 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    23 цаг 56 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Өчигдөр 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    Өчигдөр 11 цаг 23 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    Өчигдөр 11 цаг 13 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    Уржигдар 22 цаг 26 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    Уржигдар 22 цаг 14 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    Уржигдар 19 цаг 32 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    Уржигдар 18 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК