зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4828 4829 4830 4831 4832 4833 4834
  • Рио Тинто компани Оюутолгойг Хятадтай ойлголцохыг хүлээж байна
    2016 оны 12 сарын 09
    Оюутолгой зэсийн баяжмалын экспортоо хэдийд эхлүүлэх нь тодорхойгүй байгаа юм
  • Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүдийн томилгоо хойшлогдлоо
    2016 оны 12 сарын 09
    Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Тус байнгын хороог хуралдуулах товыг нийтэд мэдээлээгүй байсан ч өнөөдөр /2016.12.09/ гэнэт хурал зарлаж, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.

    Гэвч хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн хугацаанд Монголбанк 11 их наяд төгрөг хэвлэж, зах зээлд гаргасан. Үүнээс өнөөгийн эдийн засгийн хярал үүсээд байгаа. Монголбанк мөнгө хэвлэж байхад Хяналтын зөвлөл нь юу хийж байсан юм бэ? Хянах үүргээ биелүүлээгүй байж зарим нэг гишүүд улиран сонгогдох гээд ороод ирсэн байна. Хяналтын зөвлөлд нэр дэвшиж байгаа гишүүдийг сайн судлах шаардлагатай” гээд хэлэлцэх асуудлыг хойшлуулах хүсэлтийг Байнгын хороонд тавив. Түүний гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнээр Эдийн засгийн байнгын хорооны хурал Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийн томилгооны асуудлыг хэлэлцэхээ түр хойшлуулж, өндөрлөлөө.

    Монголбанкны хяналтын зөвлөлд Д.Даваасамбуу, Л.Дондог, Б.Цэрэнбалтав, Б.Лхагважав, М.Энх-Амгалан, Г.Хэрлэн, Л.Ариунаа нарын долоон хүний нэрийг дэвшүүлсэн байв
  • Улаанбаатар хотыг теле камерын хяналтад бүрэн шилжүүлнэ
    2016 оны 12 сарын 09
    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлуулсан хяналтын камерын ашиглалтын талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайд төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1483 камерыг 2011 оноос хойш байрлуулж эхэлсэн аж. Уг камерыг нийслэлийн цагдаагийн газрын 56 албан хаагч хянадаг. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Камерын хяналтыг ашигласнаар 2016 оны эхний арван сарын байдлаар 42 гэмт хэргийг үйлдэл дээр нь барьж, 163 захиргааны зөрчил илрүүлсэн. Энэ тоо нь гэмт хэрэг гарсан үйлдэл дээр нь хугацаа алдалгүй илрүүлсэн хэргийн статистик тоо. Харин хэрэг гарсны дараа болон гэмт хэргээс урьдчилан сэргийлж арга хэмжээ авсан хэргийн тоо хэдэн мянгаар тоологдоно. Түүнчлэн гэмт хэргийг нөхөн илрүүлэх арга хэмжээ авахаас гадна иргэдийн хүсэлтийн дагуу эд зүйлээ алдсан, дээрэмдүүлсэн зэрэг хэргийг илрүүлж ажиллаж байна. Саяхан Баянзүрх дүүргийн 130 камерын асуудлыг Засаг дарга шийдэж өгч одоогоор хэвийн ажиллаж байгаа. Харин өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1483 камер байдгаас 376 нь эвдрэлийн улмаас ажиллахгүй байгаа юм. Эдгээр камерыг засч, солиход шаардлагатай төсвийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэсэн юм.

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Хотын гудамж талбайд байгаа камеруудыг цэгцлэх асуудалтай санал нэг байна. Цаашид тавих камерыг нэгдсэн системтэй болгож хянаж байх шаардлагатай. Эхний удаад нийслэлээс тавьсан камеруудын засварын хөрөнгө гаргаж засварлуулсан нь зөв байх гэж бодож байна. Харин дүүрэг бүрт байгаа камеруудын засварын ажлыг тухайн холбогдох дүүрэг нь хариуцаж байвал яасан юм бэ. Удахгүй дүүргүүдийн төсвийг батлах гэж байгаа шүү дээ. Үнэхээр хуучирсан камерыг засах биш сольсон нь дээр болов уу” гэсэн санал гаргалаа.

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд Улаанбаатар хотыг телекамерын хяналтад бүрэн авснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэх, иргэдийг амар тайван амьдрах “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэхэд чухал ахиц авчирна гэж үзэж байгаагаа хэлсэн. Нөгөө талаар телекамерын хяналтыг нэг дор төвлөрүүлж, засвар, хяналт, үйлчилгээг Улаанбаатар хотын цагдаагийн газар авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц авчрах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн телекамергүй газруудыг камержуулах нь зөв гэсэн шийдвэрийг гаргалаа. Шинэ оны босгон дээр ажиллахгүй байгаа камеруудыг засварлаж, хэвийн үйл ажиллагааг нь хангах, шинээр камержуулах байршлыг тогтоох зэрэг ажлууд хийхийг Улаанбаатар хотын цагдаагийн газарт үүрэг болгов. Баянзүрх дүүрэг телекамерын бүрэн хяналтад орсон. Одоо ажиллахгүй байгаа дээрх камеруудыг засварлаж, шинэчилсэнээр шинэ жилийн өмнө Улаанбаатар хот телекамерын хяналтад бүрэн шилжиж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Мөсөнд цөмөрсөн ачааны машиныг гаргалаа
    2016 оны 12 сарын 09
    Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ мөрөнд мал ачсан бага оврын ачааны машин осолдсон хэрэг өчигдөр гарсан байна. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид хэргийн газар очиход гурван тоннын даацтай ХӨА 78-18 улсын дугаартай Маяти маркийн автомашин Бага ацын бирвааз гэдэг газраар зорчиж явахад нь мөс нь цөмөрч, живсэн байжээ.

    Долоон цагийн турш тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга Л.Ганзоригоор ахлуулсан нийт найман албан хаагч аврах ажиллагааг явуулж, мөсөнд цөмөрсөн автомашиныг татан гаргажээ.
  • ОБЕГ: Нийт 13 аймагт өвөлжилт хүндэрсэн байна
    2016 оны 12 сарын 09
    Улсын хэмжээнд 60.8 сая мал өвөлжиж байгаагаас 16.0 мянган өрхийн 7.0 сая мал отроор өвөлжиж байна.

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2016 оны 3 дугаар тушаалаар өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий хоёр шуурхай бүлгийг 21 аймагт томилон ажиллуулав.

    Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 50-90 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтсон, мөн цас орж цасан бүрхүүл тогтох үеэр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байсан тул тал хээрт тогтсон цас өдөртөө хайлмагтан, шөнөдөө мөстөн, нягтарч хатуурсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн.

    Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг аймгуудын орон нутгийн чанартай зам, даваа цас орох, шуурах үеэр хаагдаж, иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээнд ихээхэн хүндрэл бэрхшээл үүсэх явдал гарсаар байна.

    Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудын уулархаг нутгаар өвөлжиж байсан малчид цас их орж байгаа тул мал сүргээ тарга тэвээрэг алдаагүй байгаа дээрээ говийн бүс рүү отор нүүдэл хийх ажлыг аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж байна.

    Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн удирдлагууд, малчдын зүгээс улсын нөөцийн өвс, тэжээлийн үнийг хямдруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх автомашин шинээр олгох, цасанд суусан, боогдсон, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага нэмэгдэж байгаа тул шатахууны асуудлыг шийдвэрлэх, цасанд хаагдсан зам, давааг нээх зориулалтаар ачигч, түрэгч ковш, туулц сайтай автомашин олгож өгөх хүсэлтүүдийг Улсын онцгой комисст ирүүлсэн.

    Монгол Улсын Засгийн газраас тодорхой асуудлуудыг шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа донор улсууд, хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулахад хамтран ажиллах, туслалцаа дэмжлэг үзүүлэх, бэлэн байдалд ажиллах саналаа илэрхийлээд байна.
  • Танилц: Нийслэлийн 2017 оны төсөв
    2016 оны 12 сарын 09
    Нийслэлийн ирэх 2017 оны төсвийг НИТХ хэлэлцэн хуулийн хугацаандаа буюу өнгөрөгч баасан гаригт баталсан билээ. Хотын төсвийн нийт орлогыг 542.1 тэрбум төгрөг байхаар баталсан. Хэрвээ дүүргүүд төсвөө батлахдаа хотын төсөвт төвлөрүүлэх орлогыг зохих дүнгээр баталвал нийслэлийн нийт орлогын төсөв 656.2 тэрбум төгрөг байх юм. Харин хотын шуудын 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 601.5 тэрбум төгрөгөөр баталсан байна. Мөн нийслэлийн төсвөөс 2017 онд Улсын төсөвт шилжүүлэх орлогын хэмжээг 89.4 төгрөгөөр баталсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Ирэх оны нийслэлийн төсвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.
  • ”Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулна
    2016 оны 12 сарын 09
    Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Монгол Улсын “Оны онцлох хүүхэд”-ийг тун удахгүй тодруулан, алдаршуулах гэж байна.

    Жил бүр эх орныхоо өнцөг булан бүрээс сурлага, урлаг, спортоор тэргүүлсэн шилдэг хүүхдүүдийг шалгаруулан “Оны онцлох хүүхэд”-ээр өргөмжилдөг уламжлалтай билээ. Иймд улиран өнгөрч буй 2015 онд Үндэсний болон Олон Улс, тив, дэлхийн түвшинд оюун ухаан, урлаг, спортын төрлөөр үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөн, онцгой амжилт гаргаж, эх орноо сурталчлан, манлайлсан шилдэг 9 сурагч “Оны онцлох хүүхэд” болох юм. “Оны онцлох хүүхэд”-ийг үндсэн есөн номинациар шалгаруулна.

    Үүнд:

    1. Сурлагын амжилт

    2. Урлаг, уран бүтээл

    3. Биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжил

    4. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага

    5. Бүтээлч, ажилч хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа

    6. Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс

    7. Техникийн сэтгэлгээ, шинийг сэдэх санал санаачилга

    8. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин

    9. Эх орны түүх, соёл, өв уламжлал гэсэн төрлүүдэд бусдыгаа манлайлж, амжилт гаргасан байх аж.

    Дашрамд дурдахад Монголын улсын ”Оны онцлох хүүхэд” шалгаруулалтад анхан шатны байгууллагаас шалгарсан 270 хүүхдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг хүүхэд” медалийг олгохоор болжээ.
  • Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог Төрийн шагнал хүртлээ
    2016 оны 12 сарын 09
    Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондог Төрийн шагнал хүртээлээ.
  • Тавантолгойн төслийг хөдөлгөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх ажлын хэсэг анхны уулзалтаа хийлээ
    2016 оны 12 сарын 09
    Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр анхны уулзалтаа хийлээ. Уг ажлын хэсгийг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулан байгуулж, оролцогч талтай хийх уулзалт, хэлэлцээрийн үеэр баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаас баталсан юм. Ажлын хэсэг 19 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дэд даргаар БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол, ЗТХ-ийн сайд Д.Ганбат нар ажиллана.

    Монгол Улсын Засгийн газрыг бүрэн төлөөлөх уг ажлын хэсэг өнөөдөр удирдамжийн хүрээнд Шинхуа группийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

    Уулзалтын эхэнд ажлын хэсгийн ахлагч, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж Монгол Улсын Засгийн газраас Тавантолгой төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй Өмнөговь аймгийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогц байдлаар шийдэх байдлаар хэлэлцээрийг үргэлжлүүлэх бодлого барьж буйгаа илэрхийлэв.

    ”Шинхуа” группийн талаас группийн дарга Lu Bing, ерөнхий менежер Liu Xiang нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд тэд “Тавантолгойн төслийн тендерт бид хоёр ч удаа орж, мөн хоёр удаа ялсан. Монгол Улсад болсон сонгуулийн дараа байгуулагдсан танай Засгийн газраас Тавантолгойн өмнөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх, “Шинхуа” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай байна. Бид ч танай ажлын хэсэгтэй хэлэлцээрээ үргэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байна” гэлээ.

    Ажлын хэсгийнхэн өнөөдөр Тавантолгойн төсөлд оролцох боломжтой үндэсний олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл арваад компанийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, үндэсний олборлогч компаниуд бүтээн байгуулалтын ажилд хэрхэн оролцох, тэдэнд ямар нөөц боломж байгаа талаар тэдэнтэй санал солилцох юм.
  • ОХУ-ын Чита хотын төлөөлөгчидтэй уулзлаа
    2016 оны 12 сарын 09
    Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан ОХУ-ын Чита хотын Тамгын газрын дарга Олег Кузнецовтой уулзлаа. Хотуудын байгаль орчин, спорт, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.



    ОХУ-ын Чита хотын Тамгын газрын дарга Олег Кузнецов “Манай үндсэн хамтын ажиллагааны чиглэл нь аялал жуулчлалын салбар. Бид энэ салбарын хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхийг хүсч байна. Чита хотод байгалийн үзэсгэлэнт газар, хөшөө дурсгал бүхий газрууд олон бий. Эдийн засгийн хөгжлийн хувьд ч 2 хот хоорондын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах хэрэгтэй гэж бид үзэж байгаа. Манай хотын хувьд Улаанбаатар хоттой биеийн тамир, боловсролын салбарт мөн идэвхтэй хамтарч ажилладаг. Цаашид ч дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн.” гэлээ.



    Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Чита хот бол ОХУ-д өвлийн спортоор чухал байр суурь эзэлдэг. Зөвхөн өвөл гэлтгүй аялал жуулчлалын нэг чухал бүс. Цаашдаа аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлж, илүү өргөжүүлэх шаардлагатай гэж бодож байна.” гэлээ. Мөн 2 хотын хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар болон Чита хотын иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдэнэ гэдэгт имтгэлтэй байгаагаа хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Төсвийн байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    2016 оны 12 сарын 09
    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.09/ хуралдаан 10.05 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдаанд Гадаад харилцааны яам болон Гаалийн ерөнхий газраас ажлын хэсэг оролцов.



    Төсвийн байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төсөлд найруулгын засвар хийж зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулан анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Баделхан, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны жишгээр аж ахуйн нэгжүүд нэн тааламжтай нөхцөлд хамрагдах бол барааны гарал үүслийг нотлох баримт бичгийг гаргах шаардлагатай эсэхэд товч, тодорхой хариулт өгөөч. Учир нь тодорхойгүй нөхцөл байдлын улмаас аж ахуйн нэгжүүдэд гаалийн байцаагчийн зүгээс дарамт ирэх эрсдэлээс болгоомжилж байна гэж байлаа. Ажлын хэсгийнхэн, нэн тааламжтай нөхцөлд хамрагдах бол мэдүүлэгч нь барааны гарал үүслийг нотлох баримт бичиг шаардахгүй гэв.



    Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Баделхан нар хуулийн төслийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт тариф эдлэх гэдгийг үгийн сонголт оновчтой биш байна хэмээн саналаа хэлцгээж байлаа. Ингээд төслийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Нэн тааламжтай болон хөнгөлөлтөд хамрагдахын тулд мэдүүлэг гаргагч нь барааны гарал үүслийн нотлох баримт бичгийг гаалийн байгууллагад гаргаж өгнө” гэж өөрчлөх саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.

    Эцсийн хэлэлцүүлэг хийсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Шиньхуа” групп Тавантолгойн ордод хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ
    2016 оны 12 сарын 09
    Өмнөх Засгийн газрын үед Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах сонгон шалгаруулалтад ”Шиньхуа” групп, ”Энержи ресурс” компани, Японы ”Сумитомо” корпорацитай хамтран консорциум бүрдүүлэн өрсөлдөж, ялалт байгуулсан. Гэвч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалж асанУИХ-аас томилогдсон Ажлын хэсэг тус групптэй байгуулах гэрээг хойшлуулсан байдаг.
  • Улаанбаатар-Дархан чиглэлийг гол зам болгоно
    2016 оны 12 сарын 09
    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэн дөрвөн эгнээтэй, тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөж, нэгдүгээр ангиллын гол зам болгон шинэчлэхээр болжээ. Энэхүү замаар хоногт 2600 тээврийн хэрэгсэл зорчдог байна.

    Тус замын 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт туннель барих зэрэг ажил хийхээр төлөвлөсөн байна.
  • ”Аз жаргал” УСК өнөөдөр нээлтээ хийнэ
    2016 оны 12 сарын 09
    Найруулагч Б.Чингүүний бүтээл “Аз жаргал” уран сайхны киноны нээлт өнөөдөр болно. Мөн энэ өдөр Б.Чингүүний төрсөн өдөр тохиож буй юм байна.



    “Аз жаргал” уран сайхны кинонд хүний дотоод сэтгэлийн мөн чанар, амьдралын үн цэнийг харуулахыг зорьсон аж. Киноны гол дүрд “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, Ц.Ганзориг, залуу жүжигчин Ч.Сэлэнгэ нар дүр бүтээжээ.



    Киноны нээлт энэ өдрийн 15.00 цагт “Тэнгис” кино театрт, 19.00 цагт “IMAX” кино театрт болно.
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна
    2016 оны 12 сарын 09
    БЗД-ийн 4-р хороо Доржийн гудамж, КТМС-ийн урд замд амины Nissan Tiida автомашины жолооч А нь явган зорчигч ХУД 26-р хороонд оршин суух Н /29н,эм/ нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн байна. Жолооч А гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.

    Харин ЧД-ийн 12-р Дэнжийн мянгын зам, “Нарантуул-2” захын урд уулзварт амины Toyota Prius-20 автомашины жолооч М нь явган зорчигч БЗД 21-р хороонд оршин суух М /50н,эм/-г чирж гэмтээжээ. Жич: Жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Др:1.17%

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна.
  • Газрын алба, улс төрийн намууд авлигад их өртдөг
    2016 оны 12 сарын 09
    Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 330 аж ахуйн нэгж, компанийн менежер, удирдлагууд хамрагдсан байна.
  • Авлигын эсрэг бүлэг байгуулснаа зарлана
    2016 оны 12 сарын 09
    Өнөөдөр Авлигын эсрэг өдөр тохиож байна. Жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдрийг Авлигын эсрэг олон өдөр болгон тэмдэглэсээр иржээ.



    Энэ өдөртэй холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд ГХЯ-ны хурлын танхимд дипломатчидтай уулзах аж. Энэ үеэр авлигатай тэмцэх парламентын бүлэг байгуулснаа зарлах юм байна.

  • Өнөөдөр ”Авлигын эсрэг олон улсын өдөр”
    2016 оны 12 сарын 09
    Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас тунхагласан билээ. 2003 оны 11 дүгээр сарын 1-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн батласан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид гарын үсэг зурах ажил 2003 оны энэ өдөр мексикийн Мерида хотод өндөр хэмжээний улс төрийн бага хурал дээр эхэлсэн юм.



    Дэлхийн 100 улсын төлөөлөгчид гурван өдрийн хугацаанд олон улсын шинэ баримт бичигт гарын үсэг зуржээ.Тийнхүү бага хурал нээгдсэн өдрийг Авлигатай тэмцэх олон улсын өдөр гэж зарласан юм.



    2005 оны 12 дугаар сарын 14-нд Конвенц хүчин төгөлдөр болжээ. Уг конвенц нь НҮБ-ын үзэж буйгаар, улс орнуудын эдийн засгийн хөгжлийг бусниулж, ардчилсан институтуудыг сулруулж, олон нийтийн дэг журмыг зөрчиж, нийгмийн итгэлийг алдагдуулдаг авлигыг дэлхий нийтийн хэмжээнд сэргийлж, үндсээр нь устгах зорилготой билээ. Конвенц “улс орнуудын хөгжилд хохирол учруулж, ардчилал, эрх зүйт төрд аюул учруулж байгаа” авлигыг эсэргүүцэх олон улсын эрхийн чухал хэрэгсэл болох ёстой юм.
  • Ядуу орны тоонд манай улс 82-т жагсаж байна
    2016 оны 12 сарын 09
    АНУ-ын Калифорнид төвтэй Graphiq компаниас гаргасан дэлхийн хамгийн ядуу орнуудын жагсаалтад Монгол Улс 82 дугаарт бичигдсэн байна.



    Тэдгээр бэлэн мөнгөний хомсдол ихтэй, дэлхийн хамгийн ядуу буурай орнуудыг жагсаахдаа тэд Дэлхийн банкны 2015 оны тайланд дурдсан нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг үндэслэжээ. Жагсаалтад НҮБ-ын гишүүн 115 орныг багтаасан бөгөөд Хойд Солонгосын эдийн засгийн талаарх судалгаа, тоо баримт хангалттай биш тул жагсаалтад оруулаагүй байна.

  • Судсан дотуур хийдэг мэс заслыг Монгол эмч нар нутагшуулж чаджээ
    2016 оны 12 сарын 09
    П.Н.Шастины нэрэмжит 41 төв эмнэлгийн Зүрх судас, мэс засал, эрчимт эмчилгээ гээд олон тасгаар орж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Аль ч тасгаар орсон орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, эмч сувилагчдын харилцаа хандлага сайжирсан, сэтгэлд нийцтэй орчин угтаж байв.



    П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлэг хот, хөдөөгийнхөнд харьяалал харгалзахгүй үйлчилдэг.Нийт 700 гаруй эмч, ажилчидтай. Жилдээ 18 мянган хүнд амбулаторийн үйлчилгээ үзүүлдэг, том эмнэлэг. Тиймээс тус эмнэлгийнхэн иргэдийнхээ тав тухтай байдлыг бүрдүүлэх үүднээс өнгө төрх болоод эмчилгээ үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг нэлээд сайжруулжээ.



    Хот, хөдөөнөөс, холын аймгуудаас ирж хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн сэтгэгдлийг сонсвол ам сайтай байна. “П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлэгт тархины харвалтын бүлэн хайлуулах эмчилгээ, судсан дотуурх зүрхний төрөлхийн гажгийн мэс засал, судсан дотуурх тархины хавдрын судас бөглөх мэс засал, тархины судасны эмгэгийн мэс заслын эмчилгээ, гадаадад өндөр өртгөөр хийгддэг зүрх, тархины мэс заслуудыг монгол эмч нар хямд өртгөөр, чадварлаг хийж, өвдсөн зовсон хүмүүст амьдрал бэлэглэж байгаад талархаж байна” гэж байв.



    МОНГОЛД ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНҮҮД ЦӨӨРЧЭЭ



    П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт зүрхний хэм алдалтын аблаци эмчилгээ, судасны эмгэгүүдийн үеийн мэс засал, тархи мэдрэлийн мэс заслууд, тархины судсан дотуурх оношилгоо чих, хамар хоолойн мэс засал, нүдний болор, торлог шилэнцрийн мэс засал гээд нарийн мэргэжлийн ихэнх мэс заслуудыг амжилттай хийж байгаа ажээ.



    Энэ тухай Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Л.Аваажигмэд хэлэхдээ ”Монголчуудын дунд цус харвах өвчний тохиолдол бусад орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй, залуужих хандлагатай байна. Энэ өвчнөөр ид хөдөлмөрийн насны хүмүүс их өвчилж байна. Манай эмнэлэг дээр 25,35 насны залуус хүртэл цус харвалт болоод ирж эмчлүүлж байна.



    Хагалгаанд орж байгаа хүмүүсийн хувьд 25-55 насныхан дийлэнх байна. Монголд эмчлэх боломжгүй гадаад оронд явуулж эмчлүүлдэг долоон төрлийн өвчнөөс хоёрыг нь дотооддоо эмчилдэг болсон. Энэ бүх нарийн хүнд хагалгаануудыг монгол эмч нар өөрсдөө бие даан хийж байгаа” гэв.



    Тэр ч бүү хэл, Монгол Улсад хүний гавлын ясыг нээхгүйгээр, унтуулахгүйгээр судсан дотроос нь хагалгаа хийж. эмчилдэг болоод жил гаруйн нүүрийг үзэж байгаа ажээ. Энэ төрлийн хагалгаа нь дэлхий дахинд харьцангуй сүүлд хөгжиж эхэлсэн залуу салбар гэгддэг ч манай эмч нар энэ төрлийн хагалгааг цаг алдалгүй хийж эхэлсэнд монгол эмч нараараа бахархах сэтгэл төрөв.



    ЗҮРХ, ТАРХИ, МЭДРЭЛИЙН ГАРАЛТАЙ ӨВЧИН ЗАЛУУЖИЖ БАЙНА



    Тасгуудаар явж байхад Монголд зүрх, судасны өвчлөл, тархины хавдар зэрэг өвчлөл залуужиж байгааг хараад сэтгэл зовнив. Зүрхний мэс заслын тасагт төрөлхийн зүрхний гажигтай бага насны хүүхэд, тэр дундаа 1-2 насны хүүхдүүд хагалгаанд орсон байна. Гол төлөв судсан дотуур хийгддэг энэ хагалгааг зургаан сараас дээш настай хүүхдэд хийдэг ажээ.



    Энэ тухай зүрхний мэс заслын тасгийн эмч нар хэлэхдээ “ Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүд жил ирэх тусам нэмэгдэж байна. Уг нь хүүхдийн зүрхний цоорхой төрснийхөө дараа аяндаа битүүрэх ёстой. Битүүрэхгүй удах л юм бол яаралтай хагалгаанд оруулах зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ цоорхой жижигхэн байсан ч гэсэн хүүхдийг аль болох бага байхад нь хагалгаа хийх хэрэгтэй.



    Цаг хугацаа алдвал амь насанд нь аюултай” гэж байсан. Мөн сүүлийн жилүүдэд зүрхний хэм алдагдах өвчин нэмэгдэх хандлагатай байгаа аж. Харин азаар монгол эмч нар маань энэ өвчнийг эрт оношилдог, эмчилж чаддаг болсон гэж байв. Монгол хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй зүрхний хэм алдагдах өвчин буюу аблаци эмчилгээ нь дэлхий дахинд өртөг зардал өндөртэй эмчилгээнд ордог.



    Тухайлбал, зүрхний хэм алдагдлын электрофизиологийн оношилгоо, аблаци эмчилгээний зардалд монгол иргэд Азийн орнуудад 8,000-30,000 ам доллар, АНУ, Европын орнуудад 20,000-50,000 ам долларыг зөвхөн аблаци эмчилгээнд зарцуулдаг аж.
4828 4829 4830 4831 4832 4833 4834
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    2 цаг 16 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    5 цаг 17 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    5 цаг 24 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    5 цаг 31 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    5 цаг 34 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    5 цаг 40 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    6 цаг 2 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    8 цаг 19 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    8 цаг 25 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    9 цаг 2 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    9 цаг 31 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    10 цаг 21 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    10 цаг 24 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    11 цаг 4 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    13 цаг 13 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    13 цаг 27 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    13 цаг 35 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    13 цаг 40 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    13 цаг 42 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    13 цаг 58 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК