-
2016 оны 8 сарын 16
Иргэд ямарч бэрхшээлийг үүрээд л гарна шүү дээ. Харин Засгийн газар ачааны хүндийг баянд нь илүү, ядууд нь арай бага үүрүүлэх шударга бодлого явуулаасай билээ. Нэг хүнд ногдох ДНБ сүүлийн 15 жилд 400 ам. доллараас 4,000 ам. доллар болж 10 дахин нэмэгдсэн. Уналаа уналаа гээд 15 жилийн өмнөх рүү арай ч байна. Өөдрөг байцгаая.
-
2016 оны 8 сарын 16
Баян-Өлгийд үерт өртсөн охид, эмэгтэйчүүдэд НҮБ-аас тусламж өгөв
-
2016 оны 8 сарын 16
Рио 2016: Олимпийн наадмын шилдгийн шилдэг зургууд
-
2016 оны 8 сарын 16
Эрх баригчид зарим яамны төрийн нарийн бичгийн даргын томилгоог сонгон шалгаруулахаар болж уг албан тушаалд томилогдох ажилтны ажлын байрыг нийтэд, нээлттэй зарлах захиалгыг Төрийн албаны зөвлөлд өнгөрсөн баасан гаригт хүргүүлсэн байна. Хэдий ийм ч МАН-ын Удирдах зөвлөлөөс төрийн нарийнуудын томилгоог нууцаар тодруулж эхэлсэн гэх сурагтай. Наанаа хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарласан мэт харагдавч цаанаа төрийн нарийн бичгийн даргын суудлыг 500 саяас нэг тэрбум хүртэл үнэлж байгаа гэсэн яриа улс төрийн хүрээнд ч яригдаж байна. Тодруулбал, аль хэдийн төрийн нарийнд горилогчдын дунд марафоныг явуулж эхэлжээ. Хэн их мөнгөтэй нь өндөр албан тушаалд очно, мэдлэг, туршлага огт хамаагүй гэдэг зарчим МАН дотор үйлчилж буй бололтой. Төрийн нарийний сунгаад оролцогчдоос намдаа хамгийн их хандив өгсөн сонгуулийн үеэр эдийн засгийн болоод бусад зүйлээр ихэд тусалсан хүмүүсийг сонгохоор болсон гэх мэдээлэл байна.
-
2016 оны 8 сарын 16
нөөдөр 10.30 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх гэж байна. Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийж, олон хүчин зүйлээс тэр дундаа өмнөх Засгийн газрын алдаатай бодлогуудаас болж эдийн засаг хүндэрсэн. Тиймээс цаашид төсөвт тодотгол хийж танах ёстой зардлуудаа танана. Тэр дундаа цалинг бууруулж, хүүхдийн мөнгийг ялгавартай олгоно гэдгийг мэдэгдсэн билээ. Мөн Засгийн газраас АН-ын үед хэрэгжүүлж байсан ”Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг зогсоосон.
Энэ бүхний талаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр байр, сууриа илэрхийлж магадгүй байна.
-
2016 оны 8 сарын 16
Нийслэлийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн засварын явцтай танилцаж байна
-
2016 оны 8 сарын 16
Олон улсын моно жүжгийн фестиваль Монголд болно
-
2016 оны 8 сарын 16
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нийслэлийн дүүргүүд дэх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудын төлөөлөлтэй өнөөдөр /2016.08.15/ уулзлаа. Тэрбээр Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд багш нар, тэр дундаа залуу багш нарт тулгарч буй асуудлын талаар ярилцан, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах асуудлаар санал солилцох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэн хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал Монголын залуу багш нарын холбоо боловсролын асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллахыг зорьж байгаа хэмээгээд энэ хүрээнд багш нарт тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах гарцыг бий болгоход энэхүү уулзалт түлхэц өгнө хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.
Дүүргүүдийн сургуулийн удирдлагууд залуу багш нарын нийгмийн асуудалд нэн түрүүн анхаарах шаардлагатай байгаа талаар ярьж байлаа. Багш нарын цалин бага, нийт багш нарын 80-85 хувь нь цалингийн зээлтэй аж. Багш нарт орон сууцны зээл авах боломж тааруу байдгийг уулзалтад оролцсон сургуулийн удирдлагууд хэлсэн. Түүнчлэн багш нарыг мэргэжил дээшлүүлэх давтан сургалтад хамруулах, гадны орны туршлагыг судлах боломжоор хангах, залуу багш нарын хандлагыг өөрчлөх асуудлыг ч сөхөн ярьсан юм. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байдгаас үүдэн нэг анги 28-35 сурагчтай хичээллэхээр заасан ч 50-60 сурагчтай хичээллэж байгаа талаар багш нар дурдаад нэг ангид хичээллэх хүүхдийн тоог хэтрүүлсэн асуудлаар захирлуудад арга хэмжээ авдаг хэмээсэн.
Түүнчлэн уулзалтын үеэр сургуулийн цайны газрын бүтээгдэхүүний чанар, эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага, багшийн үнэлэмж, сургуулийн өмнөх боловсролын салбарт ажилладаг багш нарын ачааллын талаар хөндөн ярилцсан юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал багш нарын саналыг ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ уулзалтын үеэр хэлсэн. Уулзалтад Монголын залуу багш нарын холбооны дэд ерөнхийлөгч, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар, Б.Сүхбаатар нар оролцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 16
2016 оны 08 дугаар сарын 17-ноос 08 дугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд зарим газраар, 18,19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17-нд зарим газраар, 18-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
-
2016 оны 8 сарын 16
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой
-
2016 оны 8 сарын 16
2016 оны 08 дугаар сарын 15-ны 21 цагаас 08 дугаар сарын 16-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүл багасч, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
-
2016 оны 8 сарын 15
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өнгөрөгч амралтын өдрүүдэд нийт 474 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авчээ.
Үүнээс зам тээврийн ослын дуудлага 330 бүртгэгдэж, 25 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Зам тээврийн осолд гурван хүүхэд өртсөнөөс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд байжээ.
Хоёр хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 108 жолоочийг илрүүлж саатуулсан байна. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 2 байжээ.
-
2016 оны 8 сарын 15
С.Сайнбаяр: Өргөтгөн шинэчилсэн дөрвөн цэцэрлэг ашиглалтанд орсноор 500-гаад хүүхэд шинээр сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэнэ
-
2016 оны 8 сарын 15
Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 8 сарын 15
Австрали улсын эмч нар энэ сарын 17-25-ны өдрүүдэд Хөвсгөлийн нэгдсэн эмнэлэг, ГССҮТ-ийн эмч нартай хамтран монгол хүүхдүүдэд үнэгүй мэс засал хийхээр болсон байна.
Тодруулбал, түлэнхийн гэмтэл, сорвитой, төрөлхийн нүүр амны гажигтай хүүхдүүдэд мэс засал хийж, мөн манай эмч нарт сургалт явуулах аж.
Эмч нар 17-20-ны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, 22-25-ны өдрүүдэд ГССҮТ-ийн Түлэнхийн, нөхөн сэргээх тасагт ажиллах юм байна.
-
2016 оны 8 сарын 15
9 дэхь өдөр
-
2016 оны 8 сарын 15
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ЯПОНЫ “ЁС ЗҮЙН НИЙГЭМЛЭГ”-ИЙН ТЭРГҮҮН, ХАТАГТАЙ Н.ИТОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
-
2016 оны 8 сарын 15
Доллар 2.210 2,225
Евро 2,430 2,470
Фунт 2,750 2,850
Юань 338.00 342.00
Вон 1.95 1.98
Рубль 34.30 35.30
Иень 21.30 21.80
Гонконг доллар 277 285
Австрал доллар 1600 1690
Сингапур доллар 1600 1660
-
2016 оны 8 сарын 15
Монгол судлаач эрдэмтдийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав
-
2016 оны 8 сарын 15
Эрдэнэт үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн хамт олон зэсийн хүдэр олборлосноос байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд нөхөн сэргээлтийн ажлыг үе шаттай хийж байна. Сүүлийн 20 гаруй хоногт тус цехийнхэн ил уурхайн ойр орчмын 1,1 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ. Мөн гадаргын ус болон хөрс бохирдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор овоолгоос шүүрэх хүчиллэг ногоон усыг хуримтлуулах 2 цөөрмийг барьсан бөгөөд уурхайн эргэн тойронд гүний усны хяналтын 4 цооног өрөмдүүлж, усанд сорил тавьж байнгын хяналт шинжилгээ хийж байна.
Эрдэнэт үйлдвэр ХХК байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх цогц бодлогын хүрээнд үйлдвэрийн бүс дэх 30 га газрыг хамарсан “Ногоон төгөл” төслийг хэрэгжүүлж байгаа. “Ногоон төгөл”-д 10820 мод суулгасан бөгөөд 1371 модыг нь Хүдрийн ил уурхайн хамт олон тарьж, ургуулжээ.