-
2016 оны 11 сарын 24
БШТ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДЭЭС БОГД ЛАМЫН ИХ ДҮЙЧИН ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР
07.00 -8.00 Их Хөлгөний нэг өдрийн бацаг санваар хүртээх / тэгчэн сожин / Гунгаачойлин дацанд Ганданлаврангийн багш Одсэр ренбүчи сүсэгтэн олон хайрлана.
07.00- 20.00 Гандан дуганд Богд ламын чого хурна
10.00 – 12:.00 Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд Цагаан дарь эхийн цэван айлдана. / Одсэр ренбүчи /
12.30 -13.30 Баянгол дүүргийн “Шинэ өргөө “ ТҮК –ийн ажилчдад ажлын байранд үдийн цай өргөж , Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд лекц яриа хийнэ.
1. Төмөр зам
2. Бичил хороолол
3. 10 дугаар хороололын ажлын байранд тус тус хүрэлцэн очиж лекц яриа хийнэ.
07.00 – 20.00 Гандантэгчэнлин хийдийн Очирдарийн дуганд Сандуйн чого хурна
Гандантэгчэнлин хийдийн Дашчоймпэл дацанд Өвлийн эхэн сарын 24-26 өдрүүдэд гураван өдөр “Гурван нарын хурал” буюу “Чойнзод дом”-ын хурал хурна.
21.00 Очирдарийн дуганд энхтайваны мандал өргөнө. /Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, сүсэгтэн олон/
21.00 - 07.00 Гунгаачойлин дацанд Монголын Сүсэгтэний холбоо “ Мэгзэм” хурж хононо.
-
2016 оны 11 сарын 24
09:00 цагт: Өндөр гэгээн Г.Занабазарын Соёмбо үсэг гийсний 330 жилийн ойд зориулан ШУА-ийн Философийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Соёмбо судлал: оюун сэтгэлгээ, бичиг соёл” эрдэм шинжилгээний бага хурал Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
10:00-16:00 цагт: Монгол Улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах үндсэн зорилгынхоо хүрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж “Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармагийг МЗХ-ны “Залуус” танхимд зохион байгуулах гэж байна.
11:00 цагт:Төмөр замын эмнэлэгт ”Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн нээлт болно.
11:00 цагт: Мал эмнэлгийн салбарынхны дунд эрдэм шинжилгээний хурал Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн зааланд болно.
11:00 цагт: MN-мэдээллийн төвд Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
14:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд ”Ам.долларын ханшийн цаашдын хүлээлт” сэдэвт хэлэлцүүлэг болно. Монголбанк, эдийн засагчид, судлаачид болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.
14:00 цагт: Барилга,хот байгуулалтын яамны хурлын танхимд ”Газрын бирж” хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлэгт УИХ-ын зарим гишүүн, БХБЯ,ХЗДХЯ,СЯ,ХХААХҮЯ,Үндэсний хөгжлийн газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Нийслэлийн Газрын алба, Төв, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын холбогдох албаныхан болон судлаачид оролцоно.
14:00 цагт: Зайсангийн гүүрнээс урагшаа хэсэгт.., ХААИС-ийн Багш, ажилчид нийт 6200 гаруй оюутнуудын хамт сайн дураараа цас цэвэрлэнэ.
16:00 цагт: Олон нийтэд болон хууль тогтоогчдод гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц тогтолцооны ач холбогдлыг таниулах зорилгоор Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ нь Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ-тай хамтран Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгээр “Хаалганы цаана” Артивизм зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний нээлт Шангрилла их дэлгүүрт байрлах IMAX кино театрт 16 цагт болох болно.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-2030: ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХЭРЭГЖИЛТЭД ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН
Монгол Улсын хөгжлийн бодлогын уялдаа холбоо, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх салбар дундын нэгдсэн зохицуулалт, төлөвлөлт, удирдлага, санхүүжилтийн тогтолцоо, хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг хэлэлцэж, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилготойгоор “тогтвортой хөгжил-2030: төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулганыг зохион байгуулах гэж байна.
09:00 цагт: “Монгол Улсын Тогтвортой хогоон хөгжилд хүрэх зам” дээд түвшний уулзалт,
09:00 цагт: Бэст Вестерн Туушин зочид буудал, Соёмбо танхим, “Бүс нутгийн тогтвортой хөгжил” семинар
БШТ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДЭЭС БОГД ЛАМЫН ИХ ДҮЙЧИН ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР
07.00 -8.00 Их Хөлгөний нэг өдрийн бацаг санваар хүртээх / тэгчэн сожин / Гунгаачойлин дацанд Ганданлаврангийн багш Одсэр ренбүчи сүсэгтэн олон хайрлана.
07.00- 20.00 Гандан дуганд Богд ламын чого хурна
10.00 – 12:.00 Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд Цагаан дарь эхийн цэван айлдана. / Одсэр ренбүчи /
12.30 -13.30 Баянгол дүүргийн “Шинэ өргөө “ ТҮК –ийн ажилчдад ажлын байранд үдийн цай өргөж , Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд лекц яриа хийнэ.
1. Төмөр зам
2. Бичил хороолол
3. 10 дугаар хороололын ажлын байранд тус тус хүрэлцэн очиж лекц яриа хийнэ.
07.00 – 20.00 Гандантэгчэнлин хийдийн Очирдарийн дуганд Сандуйн чого хурна
Гандантэгчэнлин хийдийн Дашчоймпэл дацанд Өвлийн эхэн сарын 24-26 өдрүүдэд гураван өдөр “Гурван нарын хурал” буюу “Чойнзод дом”-ын хурал хурна.
21.00 Очирдарийн дуганд энхтайваны мандал өргөнө. /Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, сүсэгтэн олон/
21.00 - 07.00 Гунгаачойлин дацанд Монголын Сүсэгтэний холбоо “ Мэгзэм” хурж хононо.
-
2016 оны 11 сарын 24
Баримт 1. Би Түвд хүн. Түвдийн улс төрийн тэргүүний ажлаа би 2011 онд шилжүүлж өгсөн. Сонгуулиар сонгогдсон хүн цаашид улс төрийн тэргүүний ажлыг авч явна.
Баримт 2. Хамгийн сүүлд IX Богд Жавжумдамба хутагттай уулзсан минь гайхамшигтай тохиол байлаа. Би түүнд таны дараагийн төрөл авах газар Монгол шүү” гэж айлтгасан юм.
Баримт 3. X Богдын дараагийн дүрийг тодруулах нь миний гарцаагүй үүрэг.
Баримт 4. IX Богд Жавзундамбын дараагийн дүр Монголд мэндэлсэн шинж, тэмдэг илэрсэн. Гэхдээ хүүхэд балчир байгаа учраас одоохондоо нийтэд зарлах шаардлагагүй.
Баримт 5. Би Түвд хүмүүст “Өндөр суудалд сууснаар шашныг авч явдаггүй юм шүү” гэж хэлдэг.
Баримт 6. Миний бие ес дөх удаагаа Монголд айлчилж байна. Энд ямар ч улс төрийн зорилго байхгүй. Цэвэр шашны айлчлал. Монголд дахин айлчилж байгаадаа би туйлын их баяртай байна.
Баримт 7. Монголын Богд Жэвзундамба хутагт бол агуу түүхтэй лам. Урьд урьдын далай ламуудтай ч барилдлагатай хүн байсан.
Баримт 8. Бурханы ном сургаалыг зөвхөн сүсэглэх төдийгөөр авч явах боломжгүй, учир шалтгааны үүднээс судалж, ойлгож авч явах ёстой.
Баримт 9. Төвдийн шашин, соёл хэл бичиг, үүнийг хамгаалах, түүний орчныг бас доройтуулахгүй авч явах үүргийг би үхэхийг хүртэл хийх болно.
Баримт 10. Монгол, Түвд орны хувьд 3000 жилийн өмнөөс холбоотой, барилдлагатай байсан ард түмэн. Түвдийн шашин дэлгэрэхээс өмнө ч бид холбоотой байсан болов уу.
Баримт 11. Эртнээс хэлж ирсэн үгээ одоо ч хэлье. Та бүхэн номд сайн суралцаарай
Баримт 12. Түвдэд том лам, хувилгаан гэхээр эрдэм, ном нь аяндаа бий болчихсон юм шиг яриа байдаг. Тиймээс бид энийг өөрчлөх ёстой. Энэ бол хоцрогдол.
Баримт 13. Удахгүй АНУ-д хүрэлцэн ирнэ үү гэсэн урилга ирэх байх. Тэр үед нь би айлчилж очно.
Баримт 14. Х Богд нялх, жаахан байна. Гурав, дөрөв, таван нас хүрэхэд нь бодолцох хэрэгтэй. Жаахан хүүхдийг сэнтийд залах хэцүү. Том болоод ном эрдэмд гэгээрч, олонд тусыг хүргэх учиртай.
Баримт 15. Намайг хаана ч очсон Хятадын зүгээс ийм асуудал байнга тавьдаг. Би энэ дэлхийн бурхны шашинтай улсуудаас Монгол, Японд л чөлөөтэй ирж, очиж чаддаг.
Баримт 16. Би бурхны шашинтай хүн ч бурхны шашинтай улсад очиж чадахгүй байна гэдгийг тоглоом, шоглоом болгон хэлдэг.
Баримт 17. Би 1974 оноос хойш Түвдийн тусгаар тогтнолын асуудлыг дэвшүүлэхгүй байгаа. Хятадын засгийн бодлого бол намайг салан тусгаарлагч гэж үздэг.
Баримт 18. Зарим хүн “Түвдийг тусгаар улс болгохын төлөө явахгүй байна” гэж намайг буруутгадаг. Би анхнаасаа “Бид ялна, тэд ялагдана” гэсэн санаагаар бус хоёр улсад харилцан тустай байх юмсан гэсэн бодлоор хандаж ирсэн.
Баримт 19. Би Далай лам гээд хүнтэй дээрээс харилцах нь утгагүй. Бурхны сургаальд хуврагууд бурхны шашныг авч явна гэсэн болохоос биш ганц лам гээгүйг санах хэрэгтэй.
Баримт 20. Ванчин Богд одоогоор хоёр болчихоод байна. Ирээдүйд миний дүрийг ч хоёр тодруулж магадгүй шүү. /инээв/
Баримт 21. Надад одоо улс төрийн үүрэг, хариуцлага байхгүй болсон. Харин номын үйл хэргийг авч явах үүрэг үлдсэн.
Баримт 22. Дэлхий дээр долоон тэрбум хүн байдаг. Тэд зовлонг эс хүсч амар амгаланг хүсдэг. Гэвч зовлонгийн шалтгаан нь уур хилэн, хүсэл, шунал юм.
Баримт 23. Би аль ч улсад айлчилсан хамгийн эхний үүрэг хариуцлага маань дэлхийд энх тайвныг тогтоох, амар амгаланг түгээх.
Баримт 24. Монгол оронд шашин шүтэх, шашны ном үзэх хориотой байсан ч өнөөдөр сайхан цаг ирсэн.
-
2016 оны 11 сарын 24
2016.11.24, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25
ӨВЛИЙН ЭХЭН ШАРАГЧИН ГАХАЙ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2016.11.24, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 08.12-17.06
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага:
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйл, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
-
2016 оны 11 сарын 24
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 29-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Орхон, Хараа голын хөндийгөөр 25-30 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Дархадын хотгороор 20-25 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус байна
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
-
2016 оны 11 сарын 23
Аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалах чиглэлээр сургалт, судалгаа эрхлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын их сургуулийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болголоо.
-
2016 оны 11 сарын 23
Ирэх онд тусгай зориулалтаар 68 угалз, 75 тэх, 32 халиу буга болон бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 400 толгойг хүртэл агнуулахаар, тул загас 500 толгойг барьж буцаан тавиулахаар Засгийн газраас тогтоолоо.
-
2016 оны 11 сарын 23
“Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав.
-
2016 оны 11 сарын 23
Манай улсын хөрш орнуудтай хийсэн худалдаабуурсан үзүүлэлттэй гарчээ.
-
2016 оны 11 сарын 23
Бөөрний хурц болон архаг дутагдалтай иргэдийн бөөр орлуулах-гемодиализ эмчилгээний тасралтгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ чиглэлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаар гемодиализийн эмчилгээг гүйцэтгүүлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Уг эмчилгээний төлбөрийг төрөөс хариуцах бөгөөд зардлыг жил бүр улсын төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгалаа.
-
2016 оны 11 сарын 23
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 11-13-нд Улаанбаатар хотод хийхээр хоёр тал тохироод байгаа юм.
-
2016 оны 11 сарын 23
Өвөлжилт хүндэрч, зуд, үер болон болзошгүй гэнэтийн аюул, байгаль цаг уурын бэрхшээл тохиолдож болзошгүй энэ өдрүүдэд ашиглалт болон гүйлтийн нормын хугацаа дууссан, эвдрээд зогссон, нэн яаралтай машин хэрэгтэй зарим сумын түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдлээ.
-
2016 оны 11 сарын 23
Д.Хишигбаяр: Ц.Насанбатыг Н.Алтанхуягийн дүү гэсэн шалтгаанаар зохиомол хэрэг үүсгэн үндэслэлгүйгээр хорьж байна
-
2016 оны 11 сарын 23
Энэ сарын 18-ны УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэн бүх нийтээрээ амрахаар шийдвэрлэсэн.
Гэвч энэ жилийн арваннэгдүгээр сарын 26 амралтын өдөр буюу бямба гариг таарч байгаа юм. Тиймээс амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлж ирэх баасан гаригт амрахаар болсон.
Үүнтэй холбогдуулан, энэ сарын 25-нд буюу ирэх баасан гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
-
2016 оны 11 сарын 23
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Гаалтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хатагтай Женифер Гаалттай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар манай нам ард түмнийхээ итгэлийг хүлээж парламентад олонхи болж, шинэ Засгийн газраа бүрдүүлээд байна. Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал хүндэрсэн энэ үед Монголын ард түмэн МАН-д итгэсээр байгаагаа саяхан 10 дугаар сард болсон орон нутгийн сонгуулиар ч нотоллоо” хэмээн онцлов.
-
2016 оны 11 сарын 23
11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны баярыг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуульчилсан билээ.
-
2016 оны 11 сарын 23
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сиалункон Сэнг Утхоныг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 11 сарын 23
“Өнөөдөр бидэнд арилжааны банкнаас хараат байдлаар батлан даалт хийх эрх зүйн орчин үйлчилж байна” гээд нийт зээлийн 60 хувьд гаргаж буй батлан даалтаас бусад хэсэгт л арилжааны банк эрсдэлээ тооцох ёстой гэлээ.
-
2016 оны 11 сарын 23
Энэ сарын 26-нд Улс тунхагласны баярыг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуульчилсан билээ.
-
2016 оны 11 сарын 23
УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлан “Хамаг Монголчуудын халуун сэтгэл” хандивын тоглолт хийнэ.