-
2016 оны 8 сарын 30
Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.08.30/ нэгдсэн хуралдаанаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар тогтоолоор байгуулагдсаныг шинэчлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулан, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Жавхлан, Б.Наранхүү, Н.Цэрэнбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр тогтоолын төслийг бүхэлд нь өөрчлөн найруулах тухай ажлын хэсгээс гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн хэмээн танилцуулгад дурдсан.
Тогтоолын төсөлд Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Юмжаагийн Цэдэнбал агсны амьдрал, үйл ажиллагааны талаарх түүхэн үнэнийг ард түмэнд сурталчлан таниулж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх арга хэмжээ авах, Юмжаагийн Цэдэнбал агсны музейг байгуулах арга хэмжээ авч төрөөс түүнд болон эхнэрт нь олгосон шагнал, бэлэг дурсгал, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг уг музейд байрлуулах талаар тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа.
УИХ-аас Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.
Гэвч Эрүүгийн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэллээ. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн болохыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Эрдэнэ, Л.Болд, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Даваасүрэн, Х.Нямбаатар, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав. УИХ-аас Зөрчлийн тухай хуулийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.
Гэвч Зөрчлийн тухай хуулийг олон нийтэд сурталчилан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.9 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулиудыг буцаах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа
Мөн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор 2012-2016 онд байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд батлагдсан боловч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хуралд эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагааг хийж дуусгаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг цаашид хэрхэх талаар холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм..
Ажлын хэсэг дээрх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу УИХ-д эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаа хийгдээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд ёсчлогдож хуулийн хүчинтэй болоогүй байгаа тул хууль санаачлагчид буюу Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи ажлын хэсгийн саналыг дэмжсэн юм. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, Ц.Цогзолмаа, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд хуулиудыг буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталья гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэнээр дээрх хуулиудыг хууль санаачлагчид нь буцаалаа.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Нэгдсэн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа.
Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр заасан.
Уг хуулиар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон барьцаалах, уг барьцааны эрхийг бүртгэх, барьцааны шаардлагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад барьцааг бүртгэх цахим мэдээллийн сангийн программыг боловсруулж, цахим санг байгуулах нь чухал ач холбогдолтой аж. Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай байгуулсан “Хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх” төслийн хүрээнд барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан байгуулахаар хамтран ажиллаж байгаа боловч уг цахим санг байгуулахад шаардагдах техник хангамжийн зардлыг шийдвэрлэх, цахим сангийн программыг боловсруулах хуулийн этгээдийг олон улсын нээлттэй тендерийн аргаар сонгон шалгаруулах ажил хугацаа хоцорсноос үүдэн техникийн саналд үнэлгээ өгөх ажиллагаа хийгдээгүй байгаа аж.
Иймд дээр дурдсанчлан, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай байгаа тул хууль дагаж мөрдөх хугацааг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж, хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслийг хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 30
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.08.30/ Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, тус корпорацийн санаачлан 2014 оноос хойш хэрэгжүүлж буй “Сумдын сургуулийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийн талаар санал солилцлоо.
Уг төслийг “Дэлхийн зөн” олон улсын байгууллага болон орон нутгийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлдэг бөгөөд одоогоор 35 сургуулийн орчинг сайжруулаад байгаа аж. Цаашид Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын Байнгын хороодтой хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ноён Дэвид Холлидэй хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан уулзалтын эхэнд нийгмийн хариуцлагаа хүлээж, хөдөө орон нутгийн сургуулиудын эрүүл ахуйн орчинг сайржуулахад анхаарал хандуулан ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Тэрээр “Ирэх дөрвөн жилд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо сургууль, цэцэрлэгийн төдийгүй гэр хорооллын эрүүл ахуйн орчинг сайржуулах асуудлыг цаашдын төлөвлөгөөндөө тусгаж, анхаарч ажиллах болно. Улсын Их Хурлын ээлжит чуулган эхлэх үед энэ асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын захиргаа, олон улсын донор байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг хийх болно. Та бүхний хэрэгжүүлсэн энэхүү төсөл бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зөв үлгэр дуурайл үзүүлсэн, сайн жишиг тогтоосон ажил болж байгаад баяртай байна” гэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 8 сарын 30
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг угтсан ажлууд хийгдэнэ
-
2016 оны 8 сарын 30
Сэрэмжлүүлэг
-
2016 оны 8 сарын 30
Монголын чөлөөт бөхийн холбоо буруутгаж, хөөх арга хэмжээ авсан байна.
-
2016 оны 8 сарын 30
УИХ-ын гишүүд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг буцаах эсэх талаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Оюундарь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хойшлуулах нь зөв гэсэн Хууль зүйн байнгын хорооны шийдвэрийг уншиж танилцууллаа.
УИХ-ын гишүүн С.Болд эмэгтэй гишүүн ийм шийдвэр танилцуулсанд маш их харамсан, эмгэнэж байна. Энэ удаагийн парламентад хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн бий. Уг нь та нар уриалаад, бусад гишүүдээ манлайлаад, энэ хуулийн төслийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой байсан. Д.Оюунхорол, Д.Сарангэрэл гишүүд өмнөх парламентад байхдаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцсэн шүү дээ” гэв.
Гэр бүлийн хүчирхийлийн тухай хуулийг өмнөх парламентаар баталсан ч албан ёсоор ёслоогүй. Гэхдээ энэ хуулийг Засгийн газраас ойрын хугацаанд дахин өргөн барьж батлуулна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт амлав.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “С.Болд гишүүн буруу ойлгожээ. Бид гэр бүлийн хүчирхийллийн эсрэг байна. Манай улсын 810 мянган гэр бүлийн дотор гэр бүлийн нууц хүчирхийлэл бий. Амьдралд илүү хэрэгтэй, зөв хууль гараасай, Эрүүгийн, Зөрчлийн хуультай хамт энэ хууль хэрэгжих нь зөв гэсэндээ хуулийн хэрэгжилтийг хойшлуулж байна” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат энэ хуулийг анх батлахад л МАН дэмжээгүйг сануулав.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд энэ хуулийн процесс дутуу, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээгүй, нийт таван гарын үсэг зуруулах ёстой байтал тэр нь хэрэгжээгүй, “Төрийн мэдээлэл”-д хэвлээгүй гэв. Иймд хууль гэж үзэхгүй, хуулийн төсөлд тооцогдоно гээд гол шалтгаан нь АН-ын бүлгүүдийн хямрал байсан гэв.
Өнгөрсөн хавар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулсан явдлыг УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр дахин дахин онцолж байлаа. Түүнийг “Төрийн эмхэтгэл”-д хэвлээгүй хуулийг хэрэглэн шийдвэр гаргасан гэж үзээд ажлаас нь халсан юм. Яг үүнтэй адил шалтгаанаар Эрүү, Зөрчил, Гэр бүлийн хүчирхийллийн тухай гэх мэт хуулиудыг хууль гэж үзэхгүй гэж Ш.Раднаасэд тайлбарлав.
Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Би хуульч хүн. 29 жил хуульчаар ажилласан. УИХ баталсан л бол тэр нь хуулийн төсөл хууль мөн. Харин үйлчлэх огноо нь өөр асуудал” гэсэн юм.
Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчдад нь буцаая гэж УИХ-ын гишүүд шийдвэрлэлээ. Ингэснээр эдгээр хуулиуд хэрэгжих үндэслэлгүй болж байгаа юм.
-
2016 оны 8 сарын 30
бизнесмен, зохиолч Ник Харригийн амьдралын сургамжийг танд хүргэж байна.
-
2016 оны 8 сарын 30
“ХЭВ ЖУРМЫН УРАМШИЛТ ЭРГҮҮЛ” АЖИЛЛУУЛЖ, “УХААЛАГ ЦАГДАА” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
-
2016 оны 8 сарын 30
Ж.Эрдэнэбат: Оюутолгой компани эрчим хүчээ Монгол Улсаас худалдаж авах ёстой
-
2016 оны 8 сарын 30
НИЙСЛЭЛИЙН 1 САЯ 953,6 МЯН.М2 ТАЛБАЙН ЗЭРЛЭГ УРГАМЛЫГ УСТГАЛАА
-
2016 оны 8 сарын 30
Ж.Эрдэнэбат: Оюутолгой компани эрчим хүчээ Монгол Улсаас худалдаж авах ёстой
-
2016 оны 8 сарын 30
Нүцгэлэлтээрээ олныг шуугиулсан Э.Сэлэнгэгийн ”ялдам төрх”
-
2016 оны 8 сарын 30
хотын
ногоон хөгжлийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр
-
2016 оны 8 сарын 30
Жирэмсэн амаржсаны тэтгэмжийг хэрхэн авах вэ?
-
2016 оны 8 сарын 30
Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
-
2016 оны 8 сарын 30
Хөгжмийн зохиолч Ницше
-
2016 оны 8 сарын 30
Төв аймагт хорио цээрийн дэглэм тогтоожээ
-
2016 оны 8 сарын 30
ХАН-УУЛ ДҮҮРЭГ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
-
2016 оны 8 сарын 30
1939 онд Францад Германы арми ирэх сургаар бүгд л аюулгүйн бүсрүү нүүж байсан үед 23 настай хадагтай Florian гэрийнхэнтэйгээ хамт байшингаа цоожлоод явсан гэнэ. Тэр мөчөөс хойш түрээсийн байранд төлбөр төлөн амьдарсан байна.
Францад 1939 онд орхиж явсан байшингаа нээж үзтэл...
2010 онд Florian 91 насандаа таалал төгсжээ. Түүнийг нас барсаны дараа хуучин орхиж явсан гэх байшинд хүүхдүүд нь очиж үзтэл зүв зүгээр байсанд их л гайхсан гэнэ. 1939 онд орхиж явсанаас нь хойш бараг анх удаа энэ хаалгыг нээж үзсэн байх хэмээн тэндэхийн оршин суугчид хэлсэн байна.
-
2016 оны 8 сарын 30
Хууль хэрэгжих боломжгүй болсноос болоод хойшлуулахаар Засгийн газар дангаараа оруулж ирж байгаа юм биш. Холбогдох албанаас санал авсан. Эдгээр байгууллагаас ирсэн санал надад байж байна. Яагаад гэвэл дээрх таван хууль ёсчлон батлагдаж байж бэлтгэл хангах ёстой байсан. Үүнийг та бүхэн зөв ойлгоорой.