зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4963 4964 4965 4966 4967 4968 4969
  • 98 иргэнийг угаартахаас аварчээ
    2016 оны 10 сарын 08
    Өчигдөр 19:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43 дугаар байрны суурийн давхараас утаа гараад байна гэсэн дуудлага Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.

  • Үнэ цэнэтэй брэндийн жагсаалтыг ”Apple”, ”Google”, ”Coca-Cola” тэргүүлэв
    2016 оны 10 сарын 08
    Энэ оны хамгийн үнэ цэнэтэй 100 брэндийн жагсаалтыг “Apple”, “Google”, “Coca- Cola” компаниуд тэргүүлсэн бол технологи, автомашины брэндүүд жагсаалтад давамгайлсан байна. “

  • “Спортлог Улаанбаатар” өдөрлөг өнөөдөр болно
    2016 оны 10 сарын 08
    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/652 дугаар захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг зохион байгуулах талаар нийслэлийн нийтийн Биеийн тамир, спортын хорооноос мэдээлэл хийсэн. Өдөрлөг өнөөдөр 10:00-17:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна.


  • 24 баримт: Ардын бор эмчилгээний анагаах чадвар
    2016 оны 10 сарын 08
    Гарын доорх эд бодис, эмийн ургамлаар ямар ч хор харшилгүйгээр, гарлага зардалгүйгээр өөрөө өөрийгөө эмчлэх 24 аргыг хүргэж байна.

  • Өнөөдөр зарим чиглэлд зам хаана
    2016 оны 10 сарын 08
    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойд зориулсан ”СПОРТЛОГ УЛААНБААТАР” бүх нийтийн өдөрлөг, гүйлтийн арга хэмжээ өнөөдөр 08:30-16:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
  • Ө.Магсаржав: Чацаргана, Улиас зэрэг модыг тарихдаа хар шороогоо хайргатай хольж тарих хэрэгтэй
    2016 оны 10 сарын 08
    Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Харин энэ жил мод тарих өдөр өнөөдөр тохиож байна. Тиймээс энэ өдөртэй холбоотойгоор модыг хэрхэн тарих ёстой, чухам юунд анхаарах хэрэгтэй гэх мэт олон нийтийн дунд асуулт болдог сэдвээр “Цэцэрлэгжилт” ХХК-ийн захирал, Монгол Улсын Зөвлөх инженер Ө.Магсаржавтай ярилцлаа.
  • ”Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгуулж, дүнг нь ил тод мэдээлнэ
    2016 оны 10 сарын 08
    ”Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгуулж, дүнг нь ил тод мэдээлнэ. Иргэд, олон нийтийн анхаарлын төвд байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай хрлбоотой асуудал УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр дахин сөхөгдлөө. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нар гишүүдийн асуултад хариуллаа.
  • Өнөөдөр мод тарих үндэсний өдөр
    2016 оны 10 сарын 08
    Өнөөдөр бүх нийтээр мод тарих үндэсний өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд жил бүрийн хавар, намар “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг гаргаснаас хойш энэ хүрээнд 9,7 сая мод тарьж, ургуулсан байна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2016 оны 10 сарын 08
    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
  • Даваа гаригаас эхлэн зарим автобусны зогсоолд өөрчлөлт орно
    2016 оны 10 сарын 08
    Нийслэлийн Тээврийн газар, ЗХУТ, ЗЦГ, Авто замын газрын хамтарсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах” ажлын хэсгээс 120 мянгатын автобусны зогсоолд өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ. ХУД-ийн 120 мянгатын автобусны буудлыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7, Ч:10, Ч:18А, Ч.32, Ч:34, Ч:44, Ч:50, Ч:53, Ч:56, Ч:58, ХО:6, ХО:7 гэсэн чиглэлүүдийн замналын зураглалд өөрчлөлт орж хуучин зогсоолооос 300 метрийн зайд шинэ автобусны зогсоолыг тусгаж өөрчлөлт оруулсан байна.

    Чингийн өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд 120 мянгатын автобусны буудал зогсоолыг дайран өнгөрч баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийдэг нийт 12 чиглэлийн 135 тээврийн хэрэгсэл шинэ 120 мянгатын автобусны зогсоолд зогсон иргэдэд үйлчилэхээр төлөвлөлт хийгдлээ. Учир нь Чингисийн өргөн чөлөөний автозамын ачаалал ихсэж, түгжрэл үүссэнээр улмаар Энхтайвны өргөн чөлөөний нэвтрэх чадвар, замын ачааллыг ихээр нэмэгдүүлж байгаа нь 7, 8, 9 дүгээр сард хийгдсэн судалгааны үр дүнгээр гарчээ. Тиймээс дээрх 12 чиглэлээр үйлчлүүлдэг иргэд 120 мянгатын автобусны буудлаас 300м яваад шинэ тэмдэг тэмдэглэгээ бүхий 120 мянгатын шинэ автобусны зогсоолоор үйлчлүүлнэ. Харин Зайсан чиглэлдээ буюу Ч:8, Ч:42, Ч:52, Ч:55 чиглэлүүд хуучин 120 мянгатын зогсоолоор хэвээр үйлчлүүлэх юм. Энэхүү нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусны зогсоолын байршлыг өөрчилж буй ажил нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байгаа болно.

    Үйлчилгээг аравдугаар сарын 10-ны өдөр буюу даваа гаригт эхлүүлэх юм байна.
  • Улаанбаатар 3 хэмийн дулаан байна
    2016 оны 10 сарын 08
    УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
  • Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 10 сарын 08
    2016 оны аравдугаар сарын 13-наас аравдугаар сарын 14-ны өдрүүдэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд...

    10 дугаар сарын 13, 14-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
  • Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр
    2016 оны 10 сарын 08
    Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнөөдөр буюу энэ сарын 8-нд тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд жил бүрийн хавар, намар “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг гаргаснаас хойш энэ хүрээнд 9.7 сая мод тарьж ургуулжээ.

    Мөн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол 2015 оны дөрөвдүгээр сард “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” зохион байгуулах тухай” тушаал гаргаж, уг тушаалын дагуу бүх нийтээр мод тарих өдрийг “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх хэлбэрээр зохион байгуулсан. Уг хөдөлгөөнд 227.4 мянган иргэд, 12.8 мянган аж ахуйн нэгж байгууллагууд оролцож нийт 30 гаруй төрлийн 1.78 сая мод тарьж ургуулжээ. Мөн улсын хэмжээнд 44.4 мянган өрх хашаандаа 296.9 ширхэг мод тарьж ургуулсан байна.

    Энэ жил бүх нийтээр мод тарих арга хэмжээний хүрээнд тарьсан мод бут, сөөгийг эзэнтэй болгож тарьсны дараа цаашид арчилж хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх, мөн тарьсан модыг бүртгэлжүүлж мэдээллийн сан байгуулах юм. Энэ намрын мод тарих өдрийн хүрээнд гэр хорооллын иргэдийн хашаандаа мод тарьж, ургуулах идэвх санаачлагыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа бөгөөд үүний дагуу Баянзүрх дүүргийн 200 орчим иргэнд мод тарих сургалтыг зохион байгуулсан байна.

    2016 оны хаврын “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд улсын хэмжээнд 86.926 иргэд, 41.62 аж ахуй нэгж байгууллага оролцож, нийт 583.343 ширхэг мод, сөөг тарьжээ.

    Энэ дашрамд уншигч та бүхэнд мод тарьж ургуулах аргачлалын талаар танилцуулья.

    1.Суулгацын нүх ухах гүн 50-60 см, диаметр 70-80 см байна.

    2.Хөрс бэлтгэхдээ 50 хувь хар шороо, 30 элс, 20 хувь нь хөх бууц байхаар хийнэ.

    3.Суулгацыг тарихдаа нүхний голд үндсийг нугалахгүйгээр жигд тарааж суулгана.

    4.Услах арга-Суулгасны дараа хөрсийг сайтар нягтруулж гишгэж өгна. Нэг модыг 60-80 литр усаар услах шаардлагатай. Намар тарьсан мод тайван байдалд шилждэг учир цэнэг усалгааг сайтар хийх ёстой.

    5.Байгальд дасан зохицон ургах-Гурван жилийн дараагаас арчилгаа усалгааг хийх шаардлагагүй болно.

    Эх сурвалж: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсад айлчилна
    2016 оны 10 сарын 07
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ.
  • Орон нутгийн замыг түр хугацаагаар хаажээ
    2016 оны 10 сарын 07
    Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Айраг сумын хооронд буюу Чойр-Сайншанд чиглэлийн замд цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, хөдөлгөөн нэвтрүүлэх боломжгүй болсон тул Аймгийн онцгой байдлын газраас автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан байна.

  • Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 мод тарих ажлыг маргааш эхлүүлнэ
    2016 оны 10 сарын 07
    Бүх нийтээр мод тарих Үндэсний өдрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Гантөмөр болон холбогдох хүмүүс маргааш 12.30 цагт Сүхбаатарын талбайн “Хонхтой цэцэрлэг”-т мод тарина. Хотын төвийн гол гудамжуудад нийтдээ 5 метрийн өндөртэй 200 ширхэг нарс мод тарихаас “Хонхтой цэцэрлэг”-т 56 модыг нь тарих юм.

    Ирэх 4 жилд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам хүртэл төмөр зам дагасан ойн зурвас дундуур Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас мод тарих ажлыг эхлүүлнэ. Ингэснээр нийслэлийн иргэд төмөр замаар зорчихдоо модон дундуур зорчдог болох юм. Энэ ажлын хүрээнд ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг хувийн хэвшлийн байгууллагууд мод тарьж, ногоон байгууламжийн стандартад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хяналт тавина.

    Мөн энэ өдрийн хүрээнд дүүрэг бүрт мод, сөөгний тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа гарч, аж ахуйн нэгжүүдийн эзэмшил талбай, айл өрхийн хашаанд мод тарих ажлыг зохион байгуулна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд шинээр тарьсан мод. сөөгөнд усалгаа хийх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлээ.
  • Таван газар хурд сааруулагч байршуулна
    2016 оны 10 сарын 07
    Иргэдээс ирсэн гомдол, хэлэлцүүлгүүдэд гарсан саналуудыг нэгтгэн хотын авто замын тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хурд сааруулагчыг байршуулж эхэллээ. ”Аюулгүй зам” төслийн хүрээнд авто замын хурд сааруулагчийг хөдөлгөөний эрчим ихтэй дараах таван газар байршуулахаар ажлыг эхлүүлээд байна.

  • Усны нөөцийн “K-WATER” корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2016 оны 10 сарын 07
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бүгд Найрамдах Солонгос Улсын усны нөөцийн “K-WATER” корпорацийн гадаад төсөл хариуцсан захирал У Бён Гинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд У Бён Гин өөрийн корпорацийн үйл ажиллагаа, хамрах хүрээний талаар танилцууллаа. “K-WATER” корпораци нь БНСУ-ын гадаргын болон газрын доорх ус, гол мөрөн, далан боомт болон ундны усны асуудлыг цогц хэлбэрээр хариуцан ажилладаг. Тус корпораци нь зөвхөн БНСУ төдийгүй дэлхийн олон улсад усны холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн байна. У Бён Гин “БОНХАЖЯ-аас энэ оны нэгдүгээр сард манай корпорацид Монгол Улсын “Газрын доорх усны хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээ байгуулах, төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын байгууламжийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн ТЭЗҮ боловсруулах хүсэлт тавьж, уг төслийн судалгаа, ТЭЗҮ боловсруулах ажлыг Солонгос, Монголын хамтарсан ажлын хэсэг гурван сарын хугацаанд хийж дуусгасан. Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон бусад хот суурингийн ус хангамжийн эх үүсвэрийн 200 гаруй худгийн тоног төхөөрөмжийг засварлан сайжруулах, 300 цооногт хяналт-шинжилгээний автоматжуулсан төхөөрөмж суурилуулах, сүлжээ байгуулах, хяналт удирдлагын нэгдсэн төв байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна” гэдгийг хэллээ. Мөн Монгол Солонгос улсуудын усны салбарын бодлого болон хамтын ажиллагааны тухай семинарыг 2016 оны арваннэгдүгээр сарын 3,4-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаагаа Засаг даргад дуулгалаа.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Монгол Улс усны нөөцөөр элбэг баян улс биш ялангуяа Улаанбаатар хотод усны нөөцийн маш сайн менежмент хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Засаг даргын хувьд нийслэлийн иргэдээ цэвэр усны нөөцтэй, эрүүл цэвэр устай байлгахын тулд бүхий л зүйлийг хийх болно. Та бүхний үргэлжлүүлж байгаа ажлыг дэмжин ажиллана. Мөн удахгүй болох семинарт Улаанбаатар хотын зүгээс ач холбогдол өгч идэвхтэй оролцоно” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Монгол улс “Оюутолгой” төслөөс 10 жил ногдол ашиг хүртэхгүй нь
    2016 оны 10 сарын 07
    Рио Тинто” групп “5.3 тэрбум долларын өртөг бүхий далд уурхайн бүтээн байгуулалтыг эн тэргүүнд тавин ажиллаж байгаа Монгол Улс “Оюутолгой” төслөөс 10 жилийн хугацаанд ногдол ашиг хүртэхгүй” гэж мэдэгдсэнийг ”Вloomberg” уламжиллаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак хэлэхдээ “Оюутолгой” бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц дэлхийн хамгийн том таван зэсийн уурхайн нэг болно. Монголын уул уурхайн түүхэн дэх хамгийн том энэ орд тус улсын ДНБ-ий гуравны нэгийг дангаараа бүрдүүлэх боломжтой. “Оюутолгой” бол урт хугацааны төсөл гэдгийг бид мартаж болохгүй. Ордын дэд бүтцийг бий болгоход таван жил, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд 7-9 жилийн хугацаа хэрэгтэй” гэжээ.
    Мөн тэрээр “Бидний ажил дуусах хүртэл буюу ирэх 10 жилийн хугацаанд хэнд ч ногдол ашиг төлөхгүй. Энэ оны эхний хагаст манай компани “Оюутолгой” ордоос 53 сая долларын цэвэр орлого олсон” гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил урагштай, одоогийн байдлаар 1600 хүн уг төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд оны эцэст ажилчдын тоо 2400-д хүрэх гэнэ.
    Б.Цэцэг
  • 120 мянгатын автобусны зогсоолд өөрчлөлт орлоо
    2016 оны 10 сарын 07
    120 мянгатын автобусны зогсоолд өөрчлөлт орлоо. Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газар, Авто замын газрын хамтарсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах” ажлын хэсгээс дараах шийдвэрийг гаргаад байна. ХУД-ийн 120 мянгатын автобусны буудлыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7, Ч:10, Ч:18А, Ч:7, Ч.32, Ч:34, Ч:44, Ч:50, Ч:53, Ч:56, Ч:58, ХО:6, ХО:7 гэсэн чиглэлүүдийн замналын зураглалд өөрчлөлт орж хуучин зогсоолооос 300 метрийн зайд шинэ автобусны зогсоолыг тусгаж өөрчлөлт оруулаад байна.

    Чингисийн өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд 120 мянгатын автобусны буудал зогсоолыг дайран өнгөрч баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийдэг нийт 12 чиглэлийн 135 тээврийн хэрэгсэл шинэ 120 мянгатын автобусны зогсоолд зогсон иргэдэд үйлчлэхээр төлөвлөлт хийгдлээ. Учир нь Чингисийн өргөн чөлөөний авто замын ачаалал ихсэж, түгжрэл үүссэнээр улмаар Энхтайваны өргөн чөлөөний нэвтрэх чадвар, замын ачааллыг ихээр нэмэгдүүлж байгаа нь 7, 8, 9 дүгээр сард хийгдсэн судалгааны үр дүнгээс гарчээ.

    Тиймээс дээрх 12 чиглэлээр үйлчлүүлдэг иргэд 120 мянгатын автобусны буудлаас 300 м яваад шинэ тэмдэг, тэмдэглэгээ бүхий 120 мянгатын шинэ автобусны зогсоолоор үйлчлүүлнэ.

    Харин Зайсан чиглэлдээ буюу Ч:8, Ч:42, Ч:52, Ч:55 чиглэлүүд хуучин буудал зогсоолоор хэвээр үйлчлүүлэх юм. Энэхүү нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусны зогсоолын байршлыг өөрчилж буй ажил нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байна. Үйлчилгээг 10 дугаар сарын 10-ны өдөр буюу даваа гарагт эхлүүлнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв.
4963 4964 4965 4966 4967 4968 4969
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    1 цаг 54 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    2 цаг 1 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    2 цаг 38 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    3 цаг 7 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    3 цаг 57 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    4 цаг 0 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    4 цаг 39 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    6 цаг 48 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    7 цаг 3 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    7 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    7 цаг 15 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    7 цаг 18 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    7 цаг 34 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    23 цаг 35 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    23 цаг 48 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    Өчигдөр 15 цаг 59 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    Өчигдөр 15 цаг 38 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК