НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2016.10.8, Бямба гараг
Наран ургах шингэх: 07.01-18.17
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахайболой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүйтэн шүүдэр буух улирал 6 цаг 00 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.