-
2016 оны 7 сарын 07
Үндэсний их баяр, наадам болоход ердөө дөрөв хоног үлдлээ. Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой тохиож байгаа билээ. Тэгш ой тохиосон энэ жилийн наадамд 1072 бөх зодоглох бөгөөд өргөн дэлгэр наадам болно гэдгийг албанхан онцолж, зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлэн бэлтэл ажлаа хангаад байгаа билээ. Тэгвэл үндэсний их баяр наадмын талаарх багц мэдээллийг хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 07
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаална.
-
2016 оны 7 сарын 07
2016.7.7, Пүрэв гараг / Билгийн тооллын: 3
Зуны адаг хөхөгчин хонин сар
Найман цагаан мэнгэтэй цагаан бар өдөр
Аргын тооллын: 2016.7.7, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 06.02-21.53
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номруулах үйлд сайн. Эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Замд гарвал олз олох сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих хангинавал зочин ирэх баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирнэ. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
-
2016 оны 7 сарын 07
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ . Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
-
2016 оны 7 сарын 06
Fdgg
-
2016 оны 7 сарын 06
Өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны байрны орцонд өндөр настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.
-
2016 оны 7 сарын 06
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бүртгэлжүүлж, үйл ажиллагааг тогтмолжуулах, эрх зүйн орчинг тодорхой хэмжээгээр бүрдүүлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам”-ыг боловсруулж, Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 34 дүгээр тушаалаар батлуулсан билээ.
Энэхүү журамд “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны зааврыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж заасны дагуу “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны заавар”-ыг ОБЕГ-ын даргын 2015 оны А/185 дугаар тушаалаар батлуулаад байна.
Уг заавар нь “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх, журамд тусгагдсан сайн дурын ажиллагааг зохион байгуулах ерөнхий арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, түүний дэс дараалал, холбогдох эрх зүйн баримт бичгийн загвар зэргийг нарийвчлан тодорхойлж, төв, орон нутгийн удирдлага, онцгой байдлын байгууллагад сайн дурын ажиллагааг зохион байгуулах гарын авлага, заавар, зөвлөмж болгоход чиглэж байгаа юм.
Орон нутгийн сайн дурын ажиллагааны хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, сайн дурын ажилтны ажлын чиг үүргийг боловсруулах, сайн дурынхныг бүртгэх, гэрээ байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, сайн дурын бүлэг, хэсэг байгуулах, түүний удирдлага зохион байгуулалт, багаж хэрэгсэл, сургалт дадлагыг төрөл, эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, сайн дурын хэсгийн хүлээх үүрэг, бэлэн байдын талаар тусгажээ.
Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сайн дураар оролцох хүсэлтэй иргэд, олон нийтийн оролцоог хангах, ажиллах нөхцлийг хангах, сайн дурынхныг чөлөөлж, гэрээг цуцлах зэрэг үйл ажиллагааг хэрхэн аль байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулах талаар ч тусгагдсан болно.
Энэхүү зааврыг боловсруулахад үнэтэй санал, зөвлөмж өгч дэмжлэг үзүүлэн ажилласан бүх байгууллага, Онцгой байдлын газар, хэлтсийн дарга, албан хаагчдад талархлаа илэрхийлье.
-
2016 оны 7 сарын 06
Улсын онцгой комиссын 2016 оны III хурал өнөөдөр болж, цаг үеийн 4 асуудлыг хэлэлцлээ.
Улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг уялдуулан зохицуулах үүрэгтэй Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсгийн хийсэн ажлын тайлан, үр дүнгийн талаар ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд танилцууллаа. Энэ оны эхний 5 сарын байдлаар 27363 иргэн улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин сүүлийн 7 хоногийн байдлаар 116 хүн өвчилсөн нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 26 хувиар буурсан үзүүлэлт. Өвчний дэгдэлт буурч байгаа бөгөөд дархлаажуулалт хийсэн насныхны хувьд өвчлөл 1.5 дахин буурсан гэдгийг онцолсон юм.
Цаг агаарын урьдчилсан төлөвөөр 7 дугаар сарын 7-10-нд 38 хэм хүртэл хэт халах магадлалтай байгаа бол баяр наадмын өдрүүдэд бага зэргийн бороо орно, 13-наас цаг агаар сэрүүсэн 21 хэмд хүрч, аадар бороо, мөндөр, аянга, цахилгаан, хүчтэй салхи зэрэг үзэгдэл болох төлөв ажиглагдаж байна гэж УЦУОШГ-ын дарга Д.Цогт-Очир мэдээлэв.
Мөн улсын онцгой комиссын эхний хагас жилийн ажлын тайлан, цаашид шийдвэрлүүлэхээр хүлээгдэж байгаа хөрөнгийн асуудлуудын талаар тус комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар танилцууллаа.
Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ц.Оюунбаатар шуурхай ажлын хэсгийг татан буулгаж байгааг онцлоод улаанбурхан өвчин ес дүгээр сараас дахих магадлалтай гэсэн ДЭМБ-ын шинжээчдийн зөвлөмжийн дагуу ЭМСЯ-нд нөхөн дархлаажуулалтыг үргэлжүүлэн зохион байгуулахыг үүрэг болгов. Мөн комиссын гишүүдэд хариуцсан чиглэлээрээ өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллах, гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах асуудлыг Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж, шийдвэрлүүлэхийг даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 06
“Сэрсэн тал” соёлын наадам Хүй долоо худагт болно.
-
2016 оны 7 сарын 06
Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон.
Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 9-нөөс 17-ны өдрүүдэд бүх нийтээр амарч, долдугаар сарын 18-ны даваа гаригт ажил цуглана.
Тиймээс олон хоног үргэлжлэх амралтын өдрүүдэд ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхаарууллаа. Түүнчлэн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас үзвэл хэт их халалтын дараа хур бороо орох нь үерийн гамшиг дагуулж болзошгүй тул учирч болзошгүй гамшгаас сэрэмжилж, голын эрэг хөндийд байрлахгүй байхыг сануулж байна.
-
2016 оны 7 сарын 06
Олон улсын жүдо бөхийн холбоо(IJF)-ны хөтөлбөрт алыан багтдаг “Чингис хаан” гран при тэмцээн энэ сарын 1-3-нд Буянт-Ухаа спорт цогцолборт боллоо. “Рио-2016” олимпын наадам дөхсөн тул дэлхийн шилдэг жүдочид хуруу дарам цөөн байлаа. Гэхдээ орон бүрийн залуучуудад тус тэмцээн өөрийгөө нээн харуулах боломж олгосон нь онцлог юм. Жүдо бөхөөр дэлхийд тэргүүлдэг Япон, ОХУ, БНСУ өсвөр, залуучуудын ДАШТ-ээс медаль хүртдэг залуу жүдочдоо илгээжээ. Манайх ч бас гол тамирчдаа нөөж, залуу жүдочдоо тэмцээнд сойсон юм. Ийнхүү энэ жилийн “Чингис хаан” гран прид 13 орны эрэгтэй 65, эмэгтэй 61 жүдоч хүч чадал, авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдаж, гурван өдрийн турш бөхөд хайртай монгол түмнийг Буянт-Ухаа спорт цогцолборт “уяж” чадлаа.
Эрэгтэйчүүдийн 90 кг-д 10 жүдоч өрсөлдөв. Монголдоо төдийгүй дэлхийн дэвжээнд энэ жиндээ шилдэг амжилт үзүүлж буй ОБЕГ-ын харьяа “Аврагч” техник, спортын клубын тамирчин Жудо бөхийн ОУХМ Л.Отгонбаатар ОХУ-ын Е.Иванов, БНХАУ-ын Бүргэд нарыг дараалан цэвэр ялж, финалдсан юм.
Түүний хүчтэй өрсөлдөгч Г.Алтанбагана БНХАУ-ын Эрхэмбат, манай О.Цэцэнцэнгэл нарыг ялж, аваргын төлөө барилдаан. Отгонбаатар, Алтанбагана нар энэ жилийн УАШТ-д мөн финалдсан билээ. Энэ удаа дахин Л.Отгонбаатар өрсөлдөгчөө юүкогоор ялж, “Чингис хаан” гран прид хоёр жил дараалан аваргалав.
Тус жинд БНХАУ-ын Эрхэмбат, Азербайжаны Дадашов нар хүртэв.
-
2016 оны 7 сарын 06
Баяр наадмын өдрүүдэд банкуудын салбар нэгжийн ажиллах цагийн хуваарь, байршлыг танилцуулна.
-
2016 оны 7 сарын 06
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД
-
2016 оны 7 сарын 06
Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа долдугаар сарын 18-нд хуралдуулахаар болжээ.
-
2016 оны 7 сарын 06
МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлж санал хураахад олонхийн дэмжлэг авлаа.
-
2016 оны 7 сарын 06
УИХ-ын гишүүн асан Су.Батболдыг Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргаар нэрийг нь дэвшүүлээд байна. Түүнийг хотын даргаар томилох эсэхийг яг одоо хэлэлцэж байна.
Хотын шинэ даргад нэр дэвшигчтэй танилцъя
- Төрсөн огноо, газар: Төв аймгийн Зуунмод хотод 1968 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн.
- Боловсрол: 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
- 1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Инженер-багш мэргэжлээр
- 1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежерээр
- 2000 онд Хөдөө аж ахуйн их сургуульд Техникийн ухааны магистрын зэрэг
- 2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр
- 2012 онд Удирдлагын Академи-д Төрийн захиргааны менежментийн доктор (Ph.D) – ын зэрэг тус тус хамгаалсан.
- Ажил эрхлэлт: 1990-1993 онд Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд инженер, ерөнхий инженер
- 1993-1997 онд Төв аймгийн ЗДТГазрын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст хөдөө аж ахуйн Ерөнхий инженер, хэлтсийн дарга
- 1997-1998 онд тус газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга
- 1998-2000 онд тус газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
- 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга
- 2002-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2005 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
- 2005-2006 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
- 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 2011-2012 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга
- 2014-2015 онд Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
- Сонгуульт ажил: Монгол Ардын Намын бага хурлын гишүүн
- Монголын Нутгийн удирдлагын холбооны Тэргүүн
- Монголын Хөдөө аж ахуйн инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч
- Монголын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Тэргүүлэгч гишүүн
Гавъяа шагнал: “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”
“Алтан гадас” одон
Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
Гэр бүлийн байдал: Эхнэр, 3 хүүгийн хамт амьдардаг
24tsag.mn
-
2016 оны 7 сарын 06
УИХ-ын гишүүн асан Су.Батболдыг Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргаар нэрийг нь дэвшүүлээд байна. Түүнийг хотын даргаар томилох эсэхийг яг одоо хэлэлцэж байна.
Хотын шинэ даргад нэр дэвшигчтэй танилцъя
- Төрсөн огноо, газар: Төв аймгийн Зуунмод хотод 1968 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн.
- Боловсрол: 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
- 1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Инженер-багш мэргэжлээр
- 1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежерээр
- 2000 онд Хөдөө аж ахуйн их сургуульд Техникийн ухааны магистрын зэрэг
- 2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр
- 2012 онд Удирдлагын Академи-д Төрийн захиргааны менежментийн доктор (Ph.D) – ын зэрэг тус тус хамгаалсан.
- Ажил эрхлэлт: 1990-1993 онд Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд инженер, ерөнхий инженер
- 1993-1997 онд Төв аймгийн ЗДТГазрын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст хөдөө аж ахуйн Ерөнхий инженер, хэлтсийн дарга
- 1997-1998 онд тус газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга
- 1998-2000 онд тус газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
- 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга
- 2002-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2005 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
- 2005-2006 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
- 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 2011-2012 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга
- 2014-2015 онд Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
- Сонгуульт ажил: Монгол Ардын Намын бага хурлын гишүүн
- Монголын Нутгийн удирдлагын холбооны Тэргүүн
- Монголын Хөдөө аж ахуйн инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч
- Монголын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Тэргүүлэгч гишүүн
Гавъяа шагнал: “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”
“Алтан гадас” одон
Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
Гэр бүлийн байдал: Эхнэр, 3 хүүгийн хамт амьдардаг
24tsag.mn
-
2016 оны 7 сарын 06
МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр үдээс өмнө хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан. Тэгвэл өнөөдрийн Удирдах Зөвлөлийн хурал дээр өөр нэг асуудал нь яригдсан нь зарим гишүүд нь УЗ-өөсөө гарахаар болсон явдал юм.
Тодруулбал, А.Телейхан, Д.Оюунбилэг, П.Анужин, Б.Амарсанаа нар Удирдах Зөвлөлөөс гарч байгаа юм байна.
-
2016 оны 7 сарын 06
Яг одоо Хотын даргын асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Сундуйн Батболдыг нэр дэвшүүлээд байна.
-
2016 оны 7 сарын 06
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.