-
2016 оны 6 сарын 30
Сонгуулийн өдөр ихэнх нутгаар бороо ус элбэгтэй байх тул болгоомжтой байхыг ОБЕГ-аас мэдээлж байсан. Гэвч харамсалтай нь сонгуульдаа оролцоод буцаж яваад голын усанд осолдсон хэрэг гарчээ.
-
2016 оны 6 сарын 30
Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан Сүхбаатарын талбайд тоглох бөгөөд гол дүрүүдийн сонгон шалгаруулалт явагдаж байна.
-
2016 оны 6 сарын 30
үний дараа сонгуулийн үр дүнгийн урьдчилсан мэдээг танилцууллаа. УИХ-ын 76 суудлын 66-ыг МАН, 8 суудлыг Ардчилсан нам, МАХН нэг суудал, бие дааж өрсөлдсөн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан нэг суудал авлаа. Харин нийслэлийн хэмжээнд нийт 45 төлөөлөгч сонгогдсоны 34 суудлыг МАН, 11 суудлыг Ардчилсан намаас нэр дэвшигч тус, тус авсан гэх урьдчилсан мэдээлэл байна. Энэ удаагийн УИХ-ын сонгууль жижиг 76 тойргоор зохион байгуулагдаж, 12 нам, гурван эвсэл, 68 бие даагч нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Нийт нэр дэвшигчдийн 129 нь эмэгтэй нэр дэвшигч байлаа. Сонгуулийн тухай хуульд заасан эмэгтэйчүүдийн квотын дагуу Ардчилсан нам, МАН тус бүр 16 эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүлсэн юм. Энэ удаагийн сонгуулийн үр дүнд хамгийн олон буюу 13 эмэгтэй нэр дэвшигч ялалт байгууллаа. Үүнээс 12 нь МАН-аас, нэг нь АН-ынх байв.
-
2016 оны 6 сарын 30
УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өчигдөр улс, орон даяар болж 22 цагаас албан ёсоор хаасан билээ. Тэгвэл сонгуулийн нэгдсэн дүнг яг одоо СЕХ танилцуулж байна.
-
2016 оны 6 сарын 30
Х.Баттулга шүүхэд хандахаа мэдэгдлээ
УИХ-ын 9-дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч Х.Баттулга штаб дээрх ажилтнууддаа мэдээлэл хийжээ. Тэрээр ”Бид 2900 царцаанаас болж ялагдлаа. Занданшатар, Билэгт, Элдэв-Очир нар Баянхонгорт юу хийсэн юм бэ. Энэ аймаг шиг бүтээн байгуулалт хийсэн аймаг байхгүй. Би энэ царцааны асуудлаар шүүхэд хандана. Бид ялагдлаа. Гэхдээ ялагдал гэдэг ялалтын эхлэл” гэв.
-
2016 оны 6 сарын 30
2016 оны сонгуулийн урьдчилсан дүн мэдээ гарч, МАН ялалт байгуулаад байна. Тэгвэл ялалт байгуулсан намын дарга М.Энхболд хариуцлагаа бүрэн дүүрэн ухамсарлаж ажиллахаа мэдэгдсэн бол намаа ялагдалд хүргэж, өвдөг шороодуулсан АН-ын дарга З.Энхболд МАН-ын ялалтыг хүлээн зөвшөөрч, баяр хүргээд байгаа юм. Харин өмнөх жилүүдийн сонгуульд ийнхүү ялагдал хүлээсэн намыхан шууд дахимаа өгч байсан удаагүй. Тэгвэл цэвэр шахам ялагдаад байгаа АН ийнхүү бууж өгч байгаад зарим хүмүүс улс төрийн соёл хэмээн хүлээн авч байгаа бол зарим нь өөрийнхөө хийсэн үйлийн үрийг эдлэж байна гэдгийг ч хэлж багаа юм. Ямартай 2016 оны сонгуульд зуузай холбон сойгдсон намын дарга нарын байр суурийг хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 30
...Ардчилсан намаас төрсөн “Үр могой” захиалгын УИХ-ыг бүрдүүлэх ажлаа гялалзтал хийлээ. Түүний дараа дараагийн улс төрийн алхамууд нь намаа биш улсаа живүүлэх вий гэсэн айдас л ар нуруугаар хүйт оргиулаад байна. АН-аас төрсөн “Үр могой” гэж...
-
2016 оны 6 сарын 30
НИТХ-ын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн өчигдөр орой гарсан.
-
2016 оны 6 сарын 30
09:00 цагт Сонгуулийн Ерөнхий хороон дээр УИХ-ын сонгуулийн эцсийн дүнг танилцуулна
-
2016 оны 6 сарын 30
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
-
2016 оны 6 сарын 30
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Дорнодын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
-
2016 оны 6 сарын 30
Аймаг, нийслэлийн сонгуулийн урьдчилсан дүн мэдээ гарчээ.
-
2016 оны 6 сарын 30
НИТХ-ын сонгуульд МАН ялалт байгуулсан урьдчилсан дүн гарлаа
-
2016 оны 6 сарын 30
Сонгуулийн Ерөнхий хорооноос өглөө 09:00 цагаас сонгуулийн нэгдсэн дүнг танилцуулахаар боллоо.
-
2016 оны 6 сарын 30
З.Энхболд: Сонголтыг хүндэтгэж байна. Өрсөлдөгч нартаа баяр хүргэе
-
2016 оны 6 сарын 30
Манай нам 63 тойрогт ялсан байна. Энэ сонгуульд Завхан аймгаас бусад газарт манай нам олонх болжээ. Манай намыг дэмжсэн намын гишүүн идэвхтэн, гишүүд, ард түмэндээ бид талархал илэрхийлж байна. Улаанбаатар болон аймаг орон нутагт намын штабуудад ажилласан орон нутгийн идэвхтэн иргэд та бүхэндээ талархал илэрхийлж байна.
Монголын ард түмэн манай намд итгэл найдвар хүлээлгэлээ. Бидний өмнө асар өндөр хариуцлага хүлээлгэж байна. Бид та бүхнийхээ итгэлийг алдахгүй хариуцлагаа бүрэн дүүрэн ухамсарлаж ажиллана. Бид улс орныхоо эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Монгол Улсын нэр хүнд олон улсад доройтож байгааг засч залруулахын төлөө бүхий л хүчээ дайчилж ажиллах болно
-
2016 оны 6 сарын 30
Харин сонгуулийн үр дүнгийн хувьд урьдчилсан байдлаар 76 тойргоос 33 тойргийн дүн 100 ирсэн байна. Бүх тойргийн мэдээллийг нэгтгэсний дараа албан ёсны байдлаар эцсийн дүнг маргааш танилцуулна гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдлээ.
-
2016 оны 6 сарын 30
УИХ-ын сонгуулийн санал хураалт дуусч сонгуулийн урьдчилсан дүн хэсгийн хороодоос Сонгуулийн ерөнхий хороонд ирсээр байна. Тэгвэл зарим хорооны мэдээлэл 100 хувь ирсэн байгаа юм. Ингээд аль тойрогт хэн хэн хэдэн санал авсныг урьдчилсан байдлаар хүргэж байна. Харин нэгдсэн дүнг албан ёсоор СЕХ-оос тун удахгүй мэдээлэх юм.
-
2016 оны 6 сарын 29
УИХ-ын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос зарлаад байна.
Энэхүү мэдээллийг СЕХ-ны Мэдээлэл технологийн хэлтсээс шууд дамжуулж байгаа юм. Үүнд Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Солтан, А.Баделхан, Д.Мурат, Г.Занданшатар, А.Одончимэг санал ойрхон, Н.Түвшинбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Б.Дэлгэрсайхан, Ц.Гарамжав, З.Нарантуяа Г.Мөнхцэцэг нар саналын тоогоороо бусад нэр дэвшигчээсээ давуу байна.
А.Сүхбат саналаараа тасарлаа
Санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар гаргасаар байна. Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, Б.Наранхүү, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, М.Энхболд нар бусад нэр дэвшигчээсээ илүүрхэж явна. Ингэхдээ А.Сүхбат сонгогчдоос 5000 гаруй санал аваад байна. Мөн Н.Энхболд, Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар нар саналаараа илүүрхээд байна.
-
2016 оны 6 сарын 29
Сонгуулийн санал хураалт дууслаа