-
2016 оны 5 сарын 23
Италийн Неаполь хотноо дэлхийн хамгийн урт пиццаны дээд амжилтыг тогтоох арга хэмжээ болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс 400 гаруй пиццаны тогооч нар хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэд хамтдаа 1853 метр урт маргерита пиццаг хийснээр дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна. Хамгийн урт пиццаг бүтээхийн тулд 2 тонн моцарелла бяслаг, 2 тонн гурил, 1497 кг улаан лоолийн сүмс, 201 литр ургамлын тос болон 20 кг базилик ашиглагдсан бөгөөд пиццаг нийт 11 цагийн хугацаанд хийж дуусгасан байна. 2015 оны Миланы үзэсгэлэн яармагийн үеэр хийж байсан 1.5 км-ийн урттай пиццаны амжилтыг Неаполь хотноо ийнхүү эвдэж, шинэ дээд амжилтыг тогтоолоо.
-
2016 оны 5 сарын 23
М.Гандигийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын хойд урсгалыг “Home plaza” дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийн хөдөлгөөнийг 05 сарын 24-ний 00:00 цагаас 05 сарын 29-ний 23:00 цаг хүртэл, замын урд хэсэгт аюулгүйн тойргоос зүүн чигт “Home plaza” дэлгүүр хүртэл 05 сарын 31-ний 00:00 цагаас 06 сарын 05-ны 23:00 цагийн хооронд хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө. Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд 1 талдаа Нийслэлийн гудамжаар явж үйлчилнэ.
-
2016 оны 5 сарын 23
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ХХААҮҮХХ, Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлийн улсын /ахлах/ байцаагчид хамтран цагаан будаа савлах үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулан хальсалсан цагаан будааг өнгөлөх,
-
2016 оны 5 сарын 23
С.ШИЙЛЭГТӨМӨР
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-Та сүүлийн үед Төрийн ордонд харагдсангүй. Тойрогтоо сонгуулийн бэлтгэлээ хийж байна уу?
-Сүүлийн үед тойрогтоо их ажиллаж байна. Мөн зөвхөн тойрог гэлтгүй хөдөө орон нутгаар явж хуулийн төслүүддээ санал авах ажил хийлээ. Тухайлбал, Дундговь аймгийн бүх суманд ажиллалаа. Эрдэнэт, Сэлэнгэ аймгаар бас явлаа. Иргэдтэй уулзаж Бэлчээрийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн төслүүддээ санал авсан. Төслөө хэд хоногийн өмнө өргөн барилаа. Ийм л ажилтай хөдөөгүүр яваад байлаа. Байнга Төрийн ордонд байж дөрвөн жилийн хугацаанд дуугараагүй хэрнээ сонгууль дөхөхөөр гэнэтхэн дуугарч эхэлдэг хүмүүсийг би ойлгодоггүй юм. Харин дөрвөн жил дуугарч, зарим ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдэд баалуулж янз бүрийн нэр хоч зүүж байсан хүний хувьд сонгууль болоход хэдхэн хоног дутуу байхад үнэгүй сурталчилгаа хийж байгаа юм шиг чуулганы танхимыг ашиглах нь ёс зүйгүй үйлдэл гэж бодож байна.
-Таныг аль намаас нэр дэвших бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд байгаа байх. Та аль намаас нэр дэвшихээр төлөвлөж байгаа вэ?
-Ямар ч байсан МАНАН-гаас нэр дэвшихгүй. Өөрийнхөө энэ үзэл бодолд үнэнч байна. МАН-ын олон сайхан, шударга гишүүд, дэмжигчид намайг дэмждэг, хайрладаг. Бас өдий дайтай явахад нь нөлөөлж санаа өгсөн. АН-ын гишүүд ч ялгаагүй. Харин МАНАН-гийн орой дээр байгаа, өөрсдийгөө нам гэж бодсон бүлэглэлүүдтэй хатуу тэмцэх болно. Тэднийг бүр үндэстэн дамнасан корпорацуудын эрх ашигтай нэгдсэнийх нь эсрэг тэмцэнэ.
-МАХН-аас нэр дэвших юм уу?
-Сүүлийн үед МАХН-д орох нь гэж хэсэг шуугилаа. Би МАХН-д орохгүй. Мөн өөр бусад намд намайг орчихсон мэтээр мэдээлсэн байна лээ. Тухайлбал, Г.Уянга гишүүний Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд орохоор болсон байна гэж яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Харин бусад жижиг намтай яриа хөөрөө хийж байгаа. Ойрын үед шийдвэр нь гарна.
-Одоохондоо ХҮН-ын гишүүн хэвээрээ байгаа юу?
-ХҮН-ыг сонгуульд оруулж ялалт байгуулахаар би их урам зоригтой зүтгэсэн. Гэтэл Б.Найдалаа гэдэг залуу хэдхэн хүн дагуулчихаад “Би энэ намын дарга нь” гээд зэрэгцээд гараад ирсэн. Намайг нийт гишүүдийн 98 хувь нь дэмжээд даргаараа сонгосон. Харин Улсын дээд шүүх дээр очоод бүртгүүлэх гэхээр Б.Найдалаа гэдэг залуу “Би дарга нь” гээд л гараад ирдэг. Хоёр ч удаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэх гэж оролдсон. Бүр болохгүй болохоор нь би өргөдлөө өгөөд “Та нар маань намаа удирдаад аваад яв. Хариуцлагаа бас үүрээрэй Б.Найдалаа. Хоёр удаа Улсын дээд шүүхэд бүртгүүлээд энэ намыг удирдаж сонгууль оролцох гэлээ. Гэтэл та нар санаатайгаар зэрэгцэж зүтгэлээ. Би даргын суудал булаацалдаж зүтгээд байдаг хүн биш” гээд намаас гарсан.
-Та ХҮН-ын дарга нь болж чадаагүй ч гэсэн санаачлан үйл ажиллагааг нь идэвхжүүлсэн “эзэн нь” биз дээ?
-ХҮН-ыг удирдан сонгуульд оролцож ялалт байгуулж өгөөч гэж олон гишүүн нь надад санаал тавьж, итгэл хүлээлгэсэн ч дотор нь байгаа зарим залуугийн болчимгүй үйлдлээс шалтгаалан дарга нь болж чадсангүй. Гэхдээ надад шинэ, зөв хүмүүсийг улс төрд оруулах боломж зөндөө олдоно гэж итгэж байна.
-Та аль нэг намаас нэр дэвших нь ойлгомжтой байх. Аль тойрогт нэр дэвших вэ. Таныг “Ерөнхий сайд хаана нэр дэвшинэ. Би тэр тойрогт нь очиж нэр дэвших болно” гэж хэлсэн гэж сонссон. Энэ үнэн үү?
-Би бол тойргоо солино гэж байхгүй. Харин Ч.Сайханбилэгийг “Ерөнхий сайд л юм бол манай Дархан-Уул аймагт хүрээд ирж нэр дэвшээч” гэсэн юм. Ерөнхий сайд надаас зугтана шүү дээ. Тэр хүн бол “Дубайн гэрээ” гэгчээр Монгол Улсыг зарчихлаа гэдгийг би баримттайгаар гаргаж тавьж байгаа. Үүний эсрэг тодорхой хариулт өгөхгүй хэрнээ “С.Ганбаатар бослоо, хэвтээд өглөө” гэсэн л юм яриад байх юм. Асуудлаа ярихын оронд хэлбэр дүрсийг нь, хувь хүнийг ярина гэдэг бол миний тавьсан асуудалд ялагдсаны шинж.
-Таны төрсөн дүү С.Гантуяа УИХ-д бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн байна лээ. Тантай энэ талаараа ярилцаж шийдвэр гаргасан уу?
-Манай гэрийнхэн бүгд өөр өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс. Би бол “Нэр дэвших хэрэг байна уу даа. Улс төр гэдэг чинь хэцүү ажил шүү дээ” гэж зөвлөсөн. Харин миний дүү надад хэлэхдээ “Миний ард маш олон иргэний хөдөлгөөн, байгаль орчныг хамгаалдаг төрийн бус байгууллагууд хамтарч ажиллаж байгаа. Би тэднийхээ саналыг хүндэтгэнэ” гэсэн. МАНАН-гийн орой дээр байгаа бүлэглэлүүд, “Рио Тинто”-гийн пиарын компаниуд “С.Ганбаатар Оюутолгойгоос мөнгө авсан” гэж гэж миний эсрэг хар пиар хийдэг байсан. Харин одоо удахгүй миний дүүгийн эсрэг ийм пиар хийх гэж байгаа юм билээ. Ийм пиар хийсэн ямар ч хэвлэл мэдээллийн байгууллагыг би шүүхэд өгнө гэдгээ мэдэгдье. Намайг хэвлэл мэдээллийнхэн маш олон янзаар гүтгэж, гүжирдэж бичдэг. Тэр болгоныг нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын онцлог гэж үзээд тоодоггүй. Нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй. Намайг гүтгэсэн нэг л хүнийг шүүхэд өгч байсан. Тэр хүн бол Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа. Н.Алгаа гуай “С.Ганбаатар гадаадынхнаас мөнгө авч байгаа” гэж намайг гүтгэсэн ярилцлага өгч байсан юм. Тиймээс би шүүхэд хандсан. Шүүх түүнийг “Хүн гүтгэсэн байна” гэж үзсэн. Н.Алгаа гуай ярилцлага өгсөн хэвлэл мэдээллийн байгууллагаараа дамжуулаад надаас уучлалт гуйж байсан санагдаж байна. Харин одоо “Рио Тинто” болон “Оюутолгой”-гоос мөнгө авсан гэж намайг болон манай гэр бүлийнхнийг гүтгэсэн хэвлэл мэдээллийг хэрэгслийг шууд хууль шүүхийн байгууллагад өгнө. Манай дүүтэй холбогдуулж ийм мэдээлэл гаргах гэж байгааг урьдчилан мэдсэн учраас ингэж хэлж байгаа юм шүү. Ер нь улс төрд ороод ирэхээр миний эсрэг ямар пиар явах гэж байна вэ гэдгийг урьдчилаад мэдчихдэг юм байна.
-
2016 оны 5 сарын 23
Швейцарийн нийслэл Берн хотын ойролцоох Интерлакен хотод хурдан галт тэрэг автобустай мөргөлдөж, осолдсоны улмаас 16 хүн бэртэж гэмтээд байгаа талаар тус улсын цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Уг мэдэгдэлд осол орон нутгийн цагаар баасан гаригийн шөнө төмөр замын уулзвар дээр гарсан гэжээ. Бэртэж гэмтсэн 16 хүнийг тэр даруй ойрын эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдгээр хохирогчид хэр хүнд, ноцтой гэмтэл авсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Цагдаагийн албаныхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхлэсэн байна.
-
2016 оны 5 сарын 23
”Hero”-ын бэлтгэн хүргэдэг ”Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн бичлэг алдагдаж нэг хэсэг дуулиан тарьсан. Чухам энэхүү бичлэг хэрхэн алдагдсан хэн хулгайлсан талаарх мэдээлэл өнөөдрийг хүртэл таамаг төдий хөвөрч байсан. Тэгвэл сонгууль хаяанд ирсэн энэ үед хөтлөгч П.Анужин бичлэгийг УИХ-ын нэр бүхий гишүүн ”хулгайлсан” тухай өөрийн нүүр номондоо бичжээ.
-
2016 оны 5 сарын 23
Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх нягтын шахалт болон засварын ажлын хуваарийн дагуу өнөөдрөөс буюу энэ сарын 23-наас зургаадугаар сарын 6-н хүртэл Соёлж, ЗЦГ, Шинэ үе сургууль, Оюутны хотхон, 13-р хороолол, Бөхийн өргөө, СЭЗДС, Сайд нарын 2-р эмнэлэг, 15-р хороолол, Кино үйлдвэр, БЗД, ЭКО хотхон орчмын халуун усыг хязгаарлах юм байна.
-
2016 оны 5 сарын 23
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит,
-
2016 оны 5 сарын 23
Йордан улсад суух Иракийн онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сафиа Аль Сухайл хоёр улсын хаагдаад байсан хил хоёр долоо хоногийн дараа эргэн нээгдэнэ хэмээн мэдэгдсэн байна. 11 сарын турш хаагдсан хил эргэн нээгдсэнээр хоёр талын худалдаа сэргэж эхлэхээс гадна мөн Йордан руу гарсан Иракийн дүрвэгсэд эх орондоо буцаж ирэх боломжтой болж байгаа юм. Тухайн хилээр орж, гарч байсан ачааны автомашинуудаас Исламын Улс бүлэглэлийн зүгээс дур мэдэн татвар авч байсан явдлыг таслан зогсоохын тулд 2015 оны 7 дугаар сард хилийг Иракийн зүгээс хаасан юм. Хил хаасан явдал нь Йорданы эдийн засагт багагүй хэмжээний цохилт өгч, 2015 онд Ирак руу гаргасан экспортын хэмжээ 2014 оныхтой харьцуулахад 470 сая ам.доллараар буурсан байна.
-
2016 оны 5 сарын 23
Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр Булгийн тохой гэх газраас олдсон шатсан цогцосны талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр 12.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.
-
2016 оны 5 сарын 23
“Алтанбулаг экспо 2016” олон улсын форум, үзэсгэлэн худалдаа боллоо
-
2016 оны 5 сарын 23
Өсвөр насны 600 гаруй хүүхэд архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн тухай мэдлэгтэй боллоо
-
2016 оны 5 сарын 23
Монгол Улсын Ерөнхийлөгч “Хааны эрэлд-2016” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцов
Administrator 2016-05-22 12:24:00
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр “Хааны эрэлд-2016” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцов.
Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болсон ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний жанжин штабын /ЗХЖШ/ дарга хошууч генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлага, олон улсын сургуульд оролцогч улсуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн, гадаад, дотоодын хүндэт зочид, гадаадын орнуудаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цэргийн атташе нар, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцлоо.
Энэ удаагийн хээрийн сургалтад 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч оролцов. Тодруулбал Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, Босни Герцеговина, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЧУ, БНЭУ, Буркина Фасо, Вьетнам, Гватимала, Гондурас, ИБУИНВУ, Индонез, Камбодж, Киргизстан, Канад, Катар, Кени, Малави, Малайз, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Перу, Польш, Румын, Сингапур, Тажикстан, Танзани, Тонга, Унгар, Уругвай, Фижи, Филиппен, Франц, ХБНГУ, Чили, Швед, Шинэ Зеланд, Шри Ланка, Эль Сальвадор, Япон улсаас цэргийн албан хаагчид оролцож байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж “Хааны эрэлд-2016” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагын нээлтийн ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “
Эрхэм генерал, офицер, ахлагч нар, цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчид аа,
Хүндэт зочид оо,
Дэлхий ертөнцийн энхийн төлөө зорилгод нэгдэн манай сайхан оронд морилон саатсан “Хааны эрэлд-2016” Олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад оролцож буй энхийн элч Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Зуун зууны баатарлаг түүхтэй Монгол эх орны зуны дэлгэр сайхан өдрүүдэд дэлхийн болон бүс нутгийн чанартай, улс орныг хамарсан олон чухал ажил, арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага юм.
Өнөөдөр дэлхийн зарим хэсэгт хүн ард эцэс төгсгөлгүй хямрал мөргөлдөөний золиос болж, маргаантай зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд цэргийн хүч, зэр зэвсэг хэрэглэсээр байна. Ингэснээр мянга мянган хүн амь насаа алдаж, сая сая хүн орон гэрээсээ дүрвэж, олон хүн зовж шаналж байгаа нь эх дэлхийн хүн бүрийн санааг зовоосоор байна. Энэ бүхэн нь аливаа үүссэн маргаантай асуудлыг эвийн аргаар яриа хэлэлцээрээр шийдэх, нөхцөл байдлыг аль болох түргэн хяналтдаа авч, хямралыг урьдчилан намжаахад бүх талаар хамтран ажиллах шаардлагатайг бидэнд сануулсаар байгаа юм.
Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тодорхой үүрэг, хариуцлага хүлээж, өөрийн хувь нэмрээ оруулахыг эрхэмлэж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд манай цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна.
2006 оноос эхлэн Манай Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалтай хамтран энэхүү энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн сургалт, дадлагыг “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой болохыг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Энэ жил 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж “Хааны эрэлд” сургалт, дадлага нь НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээг өргөтгөх, оролцогч орнуудын энхийг сахиулах үйл ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцлэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж, нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бүс нутгийн хэмжээний томоохон арга хэмжээний нэг яах аргагүй мөн гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрөх болжээ.
Энэхүү сургалт, дадлагыг хамтран зохион байгуулж, энхийг сахиулагчдын мэдлэг туршлагаа хуваалцах, харилцан суралцах боломжийг бүрдүүлэн, даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж байгаа нийт энхийг сахиулагчид та бүхэнд дахин талархал дэвшүүлж, цаашдын албанд тань их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Энхийг сахиулагчид нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй орчинд үүрэг даалгавар биелүүлж, шинэ шинэ сорилт, шалгууртай байнга нүүр тулж байдаг хэн бүхний хийж чадах амар хялбар ажил биш. Гагцхүү цэрэг хүний цог жавхаа, хийморь золбоо, нугаршгүй хатан зориг, мятаршгүй идэвх зүтгэлээр л биеллээ олдог учраас би та бүхний шударга ариун үйл хэргээр ямагт бахархаж байдгаа зориуд хэлэхийг хүсэж байна.
Монгол Улс НҮБ-ын байгууллагын бүрэн эрхт гишүүний хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлан, энхийг эрхэмлэгч улс гэдгээ нотлон харуулж, даян дэлхийн энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл ажиллагааг тууштай дэмжин, нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэж ирсэн, цаашид ч энэхүү бодлого, чиглэлийг тууштай баримтлах болно.
Дэлхий ертөнцийн энхийн зорилгод нэгдэн манай сайхан оронд морилон саатсан Та бүхэнд баярлалаа. Энхийн элч Та бүхэн сургалт дадлагадаа хамрагдан мэдлэг туршлагаа арвижуулахын зэрэгцээ Монгол үндэстний нүүдлийн соёлтой танилцаж, улс орнуудын найрамдлын гүүр болно гэдэгт итгэж байна.
ДЭЛХИЙ ЕРТӨНЦӨӨ АМГАЛАН ТАЙВАН, АЮУЛГҮЙ БАЙЛГАЖ, ИЛҮҮ ӨНДӨР ХӨГЖИЛ, ДЭВШИЛД ХӨТЛӨН ГАРГАЦГААЯ” хэмээв.
-
2016 оны 5 сарын 23
“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Нийслэл хүрээ өргөн чөлөөнд 35 метр квадрат талбайд явган замын хавтан суурилуулах, 2180 метр квадрат талбайг тэгшлэх ажил хийсэн. Нийт тохижилтын ажлын явц 50 хувьтай байна.
-
2016 оны 5 сарын 23
Их аварга М.Даваажаргал цагийг эзэлсэн хосгүй аварга гэдгээ нотоллоо
-
2016 оны 5 сарын 23
200 сая төгрөгийн Супер азтан тодров
-
2016 оны 5 сарын 23
Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчдээ намууд өнөөдрөөс тодруулж эхэлнэ. Нэг тодруулах үйл явц, энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Бага хурал хуралдахаар төлөвлөж байсан ч хойшилсон. Ардчилсан нам ҮЗХ-гоо энэ долоо хоногийн сүүлчээр хуралдуулахаар товлоод байгаа гэнэ. Хуульд уульд зааснаар нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна. Өмнө нь үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа хийдэг байсан бол энэ удаад сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 11-нээс сурталчилгаа хийх эрх нээгдэж байгаа юм.
-
2016 оны 5 сарын 23
...У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай, Ж.Мөнхбат нарын нөхдүүдийг алга болсон 14 тэрбумаар БНСУ-д казинод тоглосон гэж шалгаж байсан ч, хэргийн гол эзэн нь тэд биш, харин тус банкны ахлах нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг Ц.Чимэдцэрэн гэгч тодорсон ба тэр нөхөр гав ганцаараа 14 тэрбүм төгрөгөөр казино тоглосон гэх инээдтэй асуудлаар уг хэрэг замхарсан юм...
-
2016 оны 5 сарын 23
Өнөөдөр болох зарим үйл явдлуудыг танилцуулж байна.
11.30 цагт: Зээлдэгчдийн холбооноос банкуудаас хариу ирсэн талаар ”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Сонгуулийн луйврын талаар төрийн бус байгууллагуудын төлөөлөл ”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.30 цагт: Хэнтий аймгийн Сонгуулийн хороо нэг намд үйлчилж бнйа гэсэн сэдвээр Хэнтий аймаг дахь ИЗНН-ын хорооноос ”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
14.00 цагт: Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг МҮЭСТО-нд зохион байгуулагдана.
14.00 цагт: “Мэдээллийн эрин ба мэдээллийн бичиг үсгийн боловсрол” зөвлөлдөх уулзалтыг Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулж онлайн болон офлайн орчинд үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл, мэдлэг олж авах, бусадтай хуваалцах, солилцохдоо бусдын эрх, хувийн нууцыг хүндэтгэх нийгмийн зан суртахуун, соёлын тухай хэлэлцэнэ.
-
2016 оны 5 сарын 23
Талийгаач 25-аас дээш насны эрэгтэй 168 см өндөртэй хүн байсан. Тиймээс гэрээсээ гараад ор сураггүй алга болсон, тэнэмэл амьдралтай тиймэрхүү хүмүүс байгаад өнөөдрийг хүртэл сураггүй байгаа бол цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй” гээд хохирогчийн талаар танилцуулсан юм.