зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бөмбөг дэлбэрвэл аюултай…

2016-9-19
0
ЖИРГЭХ

Юм бичилгүй нэлээд удав. Намайг шүүмжилж энд ч буруу байна, тэнд ч алдчихаж гэж шүүмжилдэг баагийнуудыг өөрсдөө бичих байх гэж нэлээд хүлээв. Юу ч байхгүй шүү ! Манай сэхээтэн нэрт лаларууд хүний бичсэн юмыг нулимж амьдардаг гэдэг нь үүгээр нотлогдож байгаа юм. Ингээд сонгуулийн дараах улс төрийн үйл явцад анализ хийсэн өгүүллээ толилуулж байна…

 

“Гайхалтай үндсэрхэл…”


Ардчилсан нам анир алдрав. Улс орны эдийн засгийн байдал авах юмгүй боллоо гэлцэж байгаа ч яг юу нь авах юмгүй болчихсоныг тоо баримттай ярьж байгаа хүн алга. Энд ч сүйрэл, тэнд ч сүйрэл ярьсан улс. Тэгээд сүйрчихсэн үү гэвэл “үгүй”, хараад байхад “сүйрүүлчих юмсан” гэсэн санаа л яваад байна. Харин энэ нь бидний санаа юу эсвэл өөр хүчин зүйл үйлчлээд байна уу? Төр засгийн бүхий л институциуд “сүйрлийн” тарниар ховсдуулчихаар өөрөөр харж чадахаа байчихдаг юм байна. Өөрөөр харсныгаа харин ч бөөрөлхөж дарж авах янзтай болоод явчихлаа.

 


Ардын намын улстөрчид эдийн засаг ярьж байна. Ингэхдээ буруу ярьж байна. Мордохын хазгай гэж энэ. Угаасаа ч МАН-д эдийн засгийн ухаан мэддэг хүн байхгүй, харин хулгай хийчихээд тэрийгээ эдийн засгийн “элдэв онолоор” тайлбарладаг баагийнууд л олон бий.

 

Гэхдээ асуудал сунжирвал МАН дахь хүчирхэг фракц Ерөнхийлөгч асан Н.Багабанди, ЕТГ-ын дарга байсан С.Баяр болоод түүнийг ил далд дагагсдыг чиглэх болно. Ийм нөхцөлд МАН-ын Засгийн газар асуудалд хариуцлагатай хандах бүрт дотоод фракцуудын нэгнээ дарах зэвсэг болж хувирна. Ийм бол Ц.Элбэгдорж удтал найзалсан С.Баяр нарыг талбайгаас гаргах гэж оролдож байна уу ? гэсэн асуулт зүй ёсоор урган гарч байна. Энэ нь М.Энхболдын хаанчлалыг бэхжүүлж, МАН дахь Харвард-коммунистуудад үхлийн цохилт болох биш үү ?


МАН 65 тойрогт ялалт байгуулсан савалт нь нэг талаар энэ яриад байгаа сүйрлээс нь нэг толгойтой гарчих юмсан гэх олон нийтийн санаашралд байсан юм. Нийтээр ийм бодолтой болохоор “зуу дахь сармагчны эффект” үйлчилдэг. Сармагчингууд сонгосон болохоор парламентын дугуй танхимд сармагчингууд л дэвхцээд эхэлнэ шүү дээ.


Одоо эцсийн найдвар гэж “хятадууд мөнгө өгөх юм гэнэ билээ. Тиймээс засгийн газар, парламентад хятад зүгийнхэн олон байх нь дээр, бидэнд мөнгө, мөнгө, мөнгө л хэрэгтэй…” гэлцэж байгаа нь нууц биш. Энэ бол нэг талаасаа арчаагаа алдсан, увайгүй бэртэгчин үндэстний байдаг л төрх. Нөгөө талаасаа УИХ, Засгийн Газрын өнөөгийн удирдах бүрэлдэхүүн ингэж хэлэх боломж олгож байна.


Барууны үндэстэн дамнасан болон оффшор компаниудын увайгүй луйврыг хазаарлах оролдлогыг эсэргүүцсэн өнгөрсөн 10 жилийн үйл явц эцэстээ айж хулчийсан МАНАН-гийн айдсаас болж улс орноо хятадын өрийн хавханд оруулж байна.


Иргэдийн ердийн ухамсар, аливаа үзэл санаа хийгээд үйлдлийг хүлээн авах чадвар ийм арчаагүй түвшинд байгааг элдэв төслийн судалгаагүй мэдэж авсан нь магадгүй өнгөрсөн сонгуулийн сайн тал биз. Ямар ч гэсэн 2012 онд 20 мянга байсан саналын ханш сая 50 мянга болсон, 2012 онд түмэн төгрөг болно. Тэр цагт муусайн хятадуудын мөнгийг цөлмөж хохироож байгаа юм гэлцээд суух болно, манай монголчууд…

 

Өрийн мөглөн


Сангийн сайд төрийн сангийн дансны үлдэгдлийг 50 тэрбум хэмээн зарлаж “ажилдаа эзэн болж байгаагаа” харуулав. Үгүй дээ, Чойжоо минь. Сангийн сайд урсгал дансны үлдэгдэл ярьдаггүй байхгүй юу ? Өөрийг чинь ярьж байхад тэр үлдэгдэл нэг бол зарцуулагдаад “0” болчихсон, эсвэл татвар орж ирээд 100 тэрбум болчихсон байх вий. Урсгал данс шүү дээ. Манай компани дансандаа тэдэн төгрөгтэй, түүнийгээ ингэж зарцуулна гэж тооцож сурсан бизнесийн арга барил чинь улсын төсөв зохицуулахад тохирдоггүй, яг Сангийн сайд хүн бол алдагдлаа л ярьдаг.

 

Төв банкны Ерөнхийлөгч ба Сангийн сайдын тэнэг мэдэгдлийн дараа манай Засгийн газар Гректэй адил нөхцлөөр зээл авна гэж тэнэгтэх шалтгаан нь маш энгийн. АН-ынхан асар их зээл авч улс орныг өрөнд бариулж, өтөнд идүүлсэн гэх нэр хоч зүүх ердийн “хар пиар”.


Төв банкны шинэхэн захирал манай валютын нөөц “ниад” гээд бараг л шуудай гаргаж ирээд хуруугаараа нүхлэж үзүүлэх нь халаг юм болов. Түүнтэй нь зэрэгцээд төгрөгийн ханш хоногт 100 төгрөгөөр унаж, Блүүмбергийн сурвалжлагч Майкл Кон гэгч монголд удсаныхаа хэргийг гаргаж, Монголын дампуурлыг төгрөгийн зургаар хачирлан дэлхий дахинд зарлахад түүнийг нь яг нөгөө Баабар, Да.Ганболдын илтгэлүүдийг орчуулж нийтэлдэг Хонконгд голдуу эрхэлдэг хэвлэлүүд шүүрэн авч тарааж байх юм. Энэ “Блүүмбэрг” гэгч ямар учиртай телевиз вэ ?


Хамгийн осолтой нь Монголын гадаад өр ДНБ-тэйгээ тэнцсэн гэх мэдээлэл. Үүнийг манай яруу алдарт намынхан ч, АН-ынхан ч олонтаа давтан баталсан. Гэтэл яахаараа парламент нь нэмж 4 тэрбум ам.долларын зээл авахын тулд өрийн босгыг ДНБ-ын 88 хувьд хүргэх тухай хуулийг хэлэлцэж байдаг юм ? Алт хэдийн 100 хувь болчихсон гээд байгаа биш бил үү ? Нэг бол парламент нь тэр чигээрээ мангуунуудаар дүүрсэн, эсвэл Засгийн газар тэр чигээрээ мангуу. Сангийн сайд нь урсгал дансны үлдэгдлээр төсвөө тооцож байгаа бол энэ ч үнэн л болж таарлаа.


Ердийн пропорциор тооцоод үзэхэд Засгийн газрын гадаад өр ДНБ-ын 50 орчим хувь л байгаа. Яг үнэндээ ДНБ-тэй 100 хувь тэнцчихээд байгаа тэр өр гурван хэсгээс бүтдэг. Нэгд цэвэр Засгийн газрын гадаад өр, хоёрт дотоод өр, гуравт дотоодын компаниудын зээл авахад зориулж гаргасан Засгийн газрын баталгаа. Яг үүнд асуудал бий. Цөөхөн хэдэн “үндэсний” компаниуд Засгийн газрын баталгаатай, баталгаагүй асар их өр тавьсан. Тэр нь улсын өрөнд бүртгэгдэж яваа. Хэрэв цэвэр Засгийн газрын гадаад өрийг салгавал ДНБ-ын 50 орчим хувьд л хүрнэ. Дотоод өр 13 орчим их наяд төгрөг.


Төв банкны Ерөнхийлөгч ба Сангийн сайдын тэнэг мэдэгдлийн дараа манай Засгийн газар Гректэй адил нөхцлөөр зээл авна гэж тэнэгтэх шалтгаан нь маш энгийн. АН-ынхан асар их зээл авч улс орныг өрөнд бариулж, өтөнд идүүлсэн гэх нэр хоч зүүх ердийн “хар пиар”. Ёстой Баабарын хэлэх дуртайгаар “жоомоо алах гээд гэрээ шатааж” байгаа нь энэ. Одоо зээл авбал 12-14 хувийн хүүтэй авах төлөв байна гэх шив.


Үнэндээ МАН, АН-ын мангуунууд нэгийгээ муулахын тулд гэрээ түймэрдэж байгаа, харин цаана нь хэдхэн гэр бүл, хэдхэн улстөрчдийн “МАНАН” бүлэглэл энэ улс орныг сүйтгэж байгаа юм. Тэднийг олоход маш амархан, тэд бол Засгийн газрын баталгаагаар авсан асар их өр тавьсан хэдхэн компани, тэдний эзэд л байхгүй юу. Тэд улс орныг удирдаж байгаа, тэд л хэний ч санаанд оромгүй Засгийн газрыг томилсон. МАН-ын яруу алдар нь ялгадас болж, нийтээр үзэн ядаж эхэллээ.


Энэ Засгийн газар ард түмнийх ч биш, МАН-ынх ч биш, тэднийх. Хэрэв үндэсний эрх ашгаа мэддэг бол Засгийн газар нэн даруй дараахь арга хэмжээг авах ёстой. Ингэвэл тэд ядаж МАНАН-гаас салж, далд хорлолоос зайлсхийж чадна. Бид үүнийг хийнэ гэж хав дарах нь одоо утгагүй болчихлоо.

 

Үүний дараа л нэмж зээл авах тухай асуудал ярьж болно, хэрэв үүнийг ялгаж салгаж зарлахгүй бол улс орныг өндөр хүүтэй өрийн дарамтанд оруулсны хариуцлагыг Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд хариуцах болно.


Үүнд:


Нэгдүгээрт: Улсын өрийн бүтцийг ялгаж салган зарлах. Үүнд яг цэвэр Засгийн газрын гадаад өр хэд юм, баталгаа нь хэд юм, дотоод өр хэд юм. Ингэснээр дэлхий дахинд санаатай санаандгүй алин бүү мэд шалтгаанаар зарлаад байгаачлан “Монголын гадаад өр ДНБ-тэйгээ тэнцсэн үү?” эсвэл нийт өр ДНБ-тэйгээ тэнцсэн үү? гэдэг нь тодорхой болно. Хэрэв Засгийн газрын гадаад өр ДНБ-ын 50 хувьтай тэнцэж байгаа бол манай эдийн засгийн байдал харьцангуй зөв танигдах нь дамжиггүй.



Хоёрдугаарт: Засгийн газрын баталгаагаар асар их зээл авсан тэр компаниудыг зарлах ёстой. Тэдний өрийг Монголын Засгийн газар иргэдийн татварын мөнгөөр төлөх ёсгүй, харин зээл авснаараа тухайн компаниуд төлж барагдуулах ёстой. Харин компаниуд дампуурвал баталгаа гаргасан үеийн Засгийн тэргүүнүүд хар толгойгоороо хариуцах ёстой. Буян Жагааг “Марубени”-ийн зээлээр яаж ноцож байсан, яг түүн шиг гэсэн үг.



Гуравдугаарт: Дотоод өр нийт өрийн тэн хагасыг эзлэж байгаа. Тиймээс Засгийн газрын баталгаа болон дотоод өрийн хооронд ямар уялдаа холбоо байгааг илрүүлэх ёстой. Хамгийн сүүлийн жишээ нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан 500 сая ам.долларын зээлийн баталгааг Ч.Сайханбилэгийн Засгийн газар гаргасан эсэх, тэр зээл нь ХХБ-ны бондоор хэлбэржсэн үү? Эсвэл “27 настай тэрбумтны компанийн хур хөрөнгө” үү ? гэдгийг ялгаад гаргаад ирэхэд асар их мөнгөний манхинаци ил болно. Ингэвэл МАНАН гэгч гарт баригдаад нүдэнд үзэгдээд эхлэхгүй хаачих вэ?


 

Үүний дараа л нэмж зээл авах тухай асуудал ярьж болно, хэрэв үүнийг ялгаж салгаж зарлахгүй бол улс орныг өндөр хүүтэй өрийн дарамтанд оруулсны хариуцлагыг Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд хариуцах болно. АН-ынхан үүнд нь баярлаад байх ч хэрэггүй, учир нь үүний дараа хоёр нам хоёул үнс нурам болно. Гэхдээ харамсалтай нь тэр үймээн бужигнаан дунд МАНАН амьд үлдэх магадлалтай юм.


Хэрэв Засгийн газар энэ алхмуудыг хийхгүй бол үүнийг бид хийх болно. Ингэвэл “Голомт”, “Улаанбаатар”, ХХБ-тайгаа, Ц.Элбэгдорж, С.Баяр, сахал Эрдэнэбилэг, Т.Бадамжунай, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, П.Цагаантайгаа тэр хэдэн компаниудтайгаа сүйрэх болно гэдгийг харин амлачихъя. Харин АН-аас сошиал орчинд түгээгээд байгаа МАН-ын УИХ-ын гишүүдийн компаниудад ногдох өрийн баримтууд бол сүүлийн 4 жилийн л баримтууд, тэгээд ч тун өчүүхэн хэсэг нь. Түүнээс өмнөх нь ёстой газар тэнгэр нийлж, галав юүлэх эд л дээ…

 

Үүний дараа л нэмж зээл авах тухай асуудал ярьж болно, хэрэв үүнийг ялгаж салгаж зарлахгүй бол улс орныг өндөр хүүтэй өрийн дарамтанд оруулсны хариуцлагыг Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд хариуцах болно.


Ер нь дан ганц бид сүрдүүлээд байх ч хэрэг алга, хэрэв АН үнэхээр “МАНАН”-гаас Н.Алтанхуягийн хэлсэн шиг тусгаарлах гэж байгаа бол өнгөрсөн хоёр Засгийн газрыг дамнан цэгцэлж зарласан өрийн асуудлаарх баримт бичгүүдийг ил тод мэдээлэх хэрэгтэй. Тэр баримт бичгүүдийг Засгийн газар нууж чаддаг юм гэхэд өмнөх парламентын гишүүн бүрт бий.


Хамгийн осолтой нь тэнэг илжгүүд түүгээр ашиг олох гэж өлөв долов хийхдээ баримтуудыг замбараагүй цацаж, тэр бужигнаанаар эх толгойгүй мэдээллийн төөрөгдөлд олон нийт орох магадлалтай. Ийм учраас илүү системчилсэн мэдээлэлтэй бидэнд найдсан нь дээр, мөн ямарваа мэдээллийг бидний түгээж байгаа баримтуудаас авах нь зөв гэдгийг урьдчилан сануулсан нь зөв байх. Ингэхгүй бол улс орон өрийн дөнгөнөөс өрийн мөглөнд шилжих аюултай нөхцөл байдал бий болоод байна. Өнөөдөртөө л ядаж сэтгэл зүйн хувьд…


Уг нь байдал гайгүй байгаа шүү дээ. Хамгийн гол яагаад гайгүй юмыг найгүй болгох гэж эрх баригчид нь ч, МАНАН бүлэглэл ч улайраад байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй.

 

Шинэчлэл ба МАН

Үнэндээ МАН-д “түй” ч шинэчлэл явагдаагүй. Одоохондоо “хятад уяачдын” бүлэглэл, “Харвардын коммунистуудын бүлэглэл” гэдсэндээ хөлөө хийлцэж байна. Сү.Батболдын фракцид юу ч өгөөгүй учраас талх Ганхуяг, танхимын Лхагважав Засгийн газрыг шүүмжилж байгаа болохоос нэг их зарчмын асуудал байхгүй.

 

МАН шинэчлэгдсэн гэж байгаа боловч шинэчлэл гэдэг хэдэн нусгай бацаан, дүүргийн түвшний луйварчид парламентад орсноор хэмжигддэггүй юм. Үнэндээ МАН-д “түй” ч шинэчлэл явагдаагүй.


Одоохондоо “хятад уяачдын” бүлэглэл, “Харвардын коммунистуудын бүлэглэл” гэдсэндээ хөлөө хийлцэж байна. Сү.Батболдын фракцид юу ч өгөөгүй учраас талх Ганхуяг, танхимын Лхагважав Засгийн газрыг шүүмжилж байгаа болохоос нэг их зарчмын асуудал байхгүй.


Бялууны ихэнхийг М.Энхболд хүртсэн, чухам ингэх учиртайг би аль эрт “МАН-д болсон явдал” өгүүлэлдээ тодорхой дурдсан. С.Баяр удаалж байгаа. У.Хүрэлсүхэд өөрт нь амсуулснаас өөр юмгүй шахам. Сү.Батболд хоосон хоцорсон. Энэ “дөрвөн дээрэмчин” МАН-ын эрхийг барьдаг.


М.Энхболд болон намын хуучин удирдлагад шигдэгсэд “хятад баримжаатай”, харин С.Баярын далд дэмжлэгтэй У.Хүрэлсүхийн залуучууд, Сү.Батболдын фракцид Харвардад төгссөн коммунист-комсомолчид дүүрэн бий. Үнэндээ бүх тулаан яг ийм шугамаар өрнөнө. Ж.Эрдэнэбат бол С.Баяр, М.Энхболдын тохиролцоогоор түр тавигдсан. Харин У.Хүрэлсүх, Сү.Батболд нар шаралхаж байгаа учраас өнөөх тогтвортой МАН чинь Засгаараа оролдож байна. Засгийг бол гурав дохидог, яг өнөөдөр гуравдахь нь хэрэгжиж байна.


Эцсийн дүнг харцгаая. Ж.Эрдэнэбат хэр хэмжээндээ төсвийн шинэтгэл хийх гэж ноцолдсон боловч парламент бүгдийг нь нэгбүрчлэн нураан дэвсэллээ. Түүний дэргэд Н.Алтанхуяг хамаагүй хол алхсан байна. Одоо бол Ч.Сайханбилэгийн ЗГ, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хооронд ямар ч ялгаа байхгүй.


Жишээ нь Ж.Эрдэнэбат тактикийн том алдаа гаргаж байна. Хүүхдийн мөнгийг хасахын тулд УИХ-ын гишүүдээс эхлээд дарга нарын цалинг хасах гэхээр шинэтгэл нь сүйрч, олон нийтээс ч парламентаас ч дэмжлэгээ алдаж байна. Уг нь хямрал нүүрлэвэл нийгмийн эмзэг хэсэг хүүхдүүдийг хамгаалаад бусдыг нь хумьдаг юм шүү дээ. Ингэсэн бол ядаж нийгмийн дэмжлэгтэй болох байв. Дээр нь орон нутгийн сонгуулийн өмнө яаран зарласан шинэчлэлийн хөтөлбөр нь М.Энхсайханы улстөрийн алдааг Ж.Эрдэнэбат давтах нь гэсэн айдаст намыг оруулснаас бүх талын “ил” дэмжлэгээ алдсан байна.

 

Эцсийн дүнг харцгаая. Ж.Эрдэнэбат хэр хэмжээндээ төсвийн шинэтгэл хийх гэж ноцолдсон боловч парламент бүгдийг нь нэгбүрчлэн нураан дэвсэллээ. Түүний дэргэд Н.Алтанхуяг хамаагүй хол алхсан байна. Одоо бол Ч.Сайханбилэгийн ЗГ, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хооронд ямар ч ялгаа байхгүй.


Хоёрдугаарт намын 60 тэрбум төгрөгийн өрийг дарахын тулд хийсэн томилгоонууд нь Засгийн газрын нэр хүндийг унагаж, МАН-ыг боловсон хүчний чадавхиа барсан гэсэн дүгнэлтэд хүргэлээ. Дээр нь парламент ихээхэн мулгуу байдалд байгаа ба тэр мулгуу гишүүдийн 65 тойргийг тэжээх нь Ерөнхий сайдад дааж давшгүй ачаа болох нь ойлгомжтой. Дээр нь “Эрдэнэт”-гүй Засгийн газар шүү дээ…


Одоо Засгийн газар юу хийх юм бэ? Нэмж зээл авах л ганцхан шахаа руу орчихож байна. Ингээд өмнөх АН-ын Засгийн газрын хийсэн алдаанууд давтагдаж, улс орон нэр хүндээ алдаж, хамаг бурууг Ж.Эрдэнэбат, Чойжилсүрэн хоёрт наана. Одоо Засгийн газар юун дээр тогтож байна гэж үү? МАНАН дээр тогтож байна.


Бас тооцохгүй алддаг хүчин жижгэвтэр зүйл ч бий. Жишээ нь Ө.Энхтүвшин намын даргаа өгөхдөө Ерөнхийлөгчид дэвших сонирхлоо илэрхийлсэн. Цаадуул нь тооцож үзэхээр амласан ч одоо хулхидаж байна. Ө.Энхтүвшин нэр дэвшихийн тулд Засгийн газрыг унагаж, М.Энхболдыг татаж Ерөнхий сайд болгочихвол гол нөхцлөө бүрдүүлчихнэ. Намын дарга л Засгийн газраа толгойлохгүй бол ямар ч шинэчлэл явахгүй, мангуу парламентад дэвслүүлээд дуусах нь байна гэх зарчмын гаргалгаа л түүнд хангалттай шүү дээ. Тиймээс мань эрийн нэр “шударга, шүүмжлэгчийн” имижээр үе үе тодорч байгаа юм. Ядаж л “цэвэр халх” шүү дээ, Ө.Энхтүвшин…

 

“Шинэчлэл АН”


“Аливаад цаггүй нь үгүй, одоо тусгаарлах болсон” гэж Богдын лүндэнгээс эшлэж байгаад өгсөн ярилцлага бол “МАНАН”-г сүйрүүлэх эхний дохио байж болно. Хамгийн чухал нь Н.Алтанхуягт “баримтууд, тоонууд, мэдээллүүд” бий. Наад зах нь ямар ямар компаниуд Засгийн газрын баталгаагаар зээл авснаас эхлээд. “Голомт”-оор дамжсан ЕСБХБ-ны баримтуудаас эхлээд өөрийнх нь Засгийн газрынх нь хувь заяаг шийдсэн ХХБ-ны тэрбум ам.долларын бондод гаргасан Засгийн газрын баталгааны детектив өрнөлийн түүх хүртэл.


Харин Ч.Сайханбилэг бол юугаа ч мэдэхгүй явсаар намтайгаа юутай хээтэйгээ годройтсон мангар комсомолч бацаан, ганц хийж чадсан юм нь залуучуудын холбооны ноосорхог даргаар залуучууд руу салаавч өгүүлсэн л байх. Чухам тийм учраас Н.Алтанхуяг Засгийн газрын эмзэг цэгийг олж хатгаж байна. Өөрөө яг ийм байдалд орж байсан учраас юм юмнаас унадаг өнцөгдсөн суудалд дөрвөн жил тарчилсан мань эр одоо хариугаа авах таатай цаг гэж тооцож байна. Хэрэв авир занг нь бодвол харин энэ удаад тэрээр гол эзнийх нь голыг эхлээд гогодож байхыг бодвол танагаа тасартал үзэлцэх бололтой.

 

Ц.Элбэгдорж нэгд “Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан булхайг гардаж хийсэн эзнээр нь даруулах” сонирхолтой байна,

 

Хэрэв Н.Алтанхуяг ахиад АН-ын дарга болбол асар их булай булхай нийгэмд цацагдаж, магадгүй ээлжит бус сонгууль эсвэл Үндсэн хуулийн шинэчлэл рүү орох байх. Мань эрд өөрт нь ийм санаа байхгүй ч үнэхээр МАНАН-гаас тусгаарлаж, намаа салгавал үйл явцын өрнөл энэ рүү эргэлт буцалтгүй орно. Түүний эргэн тойрон адгийн шаарууд хангалттай олон бий л дээ, гэхдээ бүлэг адгийн шаар нөгөө бүлэглэлийн авах юмгүй адгийн шааруудыг нидэрч байвал бид алгаа ташаад суухаас өөр яах билээ ?


Тиймээс гэв гэнэт ЕТГ-ын дарга П.Цагаан албаа өгөөд АН-д очсоноор Засгийн газрыг чиглэсэн шүүмжлэл таг гацаж, намын дотоод зөрчил нурамнаас гарч эхэлснийг л ажиглах ёстой. ЕТГ-ын дарга бол манай улсад дээрээс тавд ордог албан тушаал. Гурван өндөрлөг, ҮАБЗ-ын нарийн бичгийн дарга тэгээд ЕТГ-ын дарга. Гэтэл үүнийгээ өгөөд гудамжинд хөсөр хэвтсэн нам руу зүтгэнэ гэдэг том эрх ашгийн төлөө л хийх алхам юм. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж нэгд “Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан булхайг гардаж хийсэн эзнээр нь даруулах” сонирхолтой байна, хоёрт өөрсдийн гадаад эздэд төлөх мөнгийг Засгийн газраас гаргуулахын тулд өндөр хүүтэй зээл рүү шахаж, Засгийн газрыг АН-ын дайралтад өртүүлчихгүй халхлах хүсэлтэй байна. Үүний цаана өрийн асуудал тун ноцтой эргэх магадлалтай юм. Өөрөөр хэлбэл АН-аас МАН-д очих дайралтыг саармагжуулсны хариуд МАН Эрдэнэтийн асуудлыг шалгах ажлын хэсгээ идэвхгүйжүүлэх үүрэг хүлээсэн байна.


П.Цагаан намын дарга болж чадахгүй ч генсек болох улстөрийн болон санхүүгийн ресурстай. Хэрэв намын даргыг мэдлээсээ “алдвал”, хэрэв “дайсан” Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид дэвшвэл АН-ын “тавдугаар цувааг” бүрдүүлж унагах зорилготой. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн компанийг удирдах эрхийг гартаа авах үүрэгтэй очиж байна. Жишээ нь хамгийн эхний алхам болгож намынхаа “Алтан гадас” голлосон ҮЗХ-руу дайралт хийж байна. Мэдээж Н.Алтанхуягийг хүлэхийн тулд түүнийг биш, харин ҮЗХ-нд олонх болдог түүний фракцыг нугаслахыг гол болгох нь ойлгомжтой, тэртэй тэргүй хувь хүнийх нь тухайд МАН-тай хуйвалдаж Увсад унагасан юм чинь. Харин Ц.Элбэгдорж МҮДН, МоАХ, Баабар нарын “Зүүн хойд Ази” фракцыг нэгтгэж П.Цагааны тулгуур болгохыг зорьж байна.


Хэрэв Ц.Элбэгдорж илэрхий толгойлох болсон МАНАН энэ удаад АН-д бэхжиж чадвал 2020 оны сонгуульд АН-ын үнэмлэхүй ялалтаар Засгийн эрхийг авах, Үндсэн хуулийн өөрчлөлтийг гацаах, бүс нутгийн интеграциас улсаа холдуулж, барууны дөнгөнд лавхан суулгах замаар “ардчиллыг бэхжүүлэх” уриан дор ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийн айлчлалын үеэр орж ирсэн 500 сая ам.долларын санхүүжилтийн тэн хагас бэлээхэн байгаа ба “Эрдэнэт”-ийг эрхшээлдээ оруулснаар улс орны эдийн засгийн гол судсыг хянах эрхтэй болсондоо аархаж байгаа юм. Гэвч жүүд бол жүүд гэдэг шиг Эрдэнэтийг одоо нэг их жаргаах нь юу л бол, Эрдэнэт өөрөө яг Монгол улс шиг болчихсон. Жилийн ДНБ-ийнхээ 40 хувьтай тэнцэх өртэй, энэ өрийг шахан гаргуулах болно. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн орлого яаж ийгээд төрийн данс руу урсдаг байсан урсгал таг зогсож улс орон элгээрээ хэвтэх болно.


Харин Эрдэнэтийг худалдаж авсан 500 сая ам.долларын өрийг Таван толгойгоор төлөх нь манай Засгийн газрын ариун үүрэг болно. Улстөр санхүүгийн ийм тогтолцоонд орсон манай улс 4 тэрбумыг авлаа ч тэн хагасыг нь гадагш урсгаж, үлдсэнийг нь хувааж идээд дуусгана. Харин яг эдний зөгнөж байгаачлан бүх өр улсынх болж ДНБ-тэйгээ тэнцэх учраас үүнийг урьдчилан ухуулаад байгаа билээ.

 

Цаг нь болсон бол…


Уг нь Богдын лүндэнгийн уг үг нь “Аливаад цаггүй нь үгүй, болохгүй нь болох цаг ирсэн” гэж байдаг юм.


С.Зоригийг хөнөөсөн хэргийн шуугиан хаашаа эргэж нөлөөлөхийг хэлэхэд хэцүү байна. Булганыг яг үнэндээ АН-ын үед барьсан. Сонгууль дөхсөн үед осолтой тоглоом л доо.


АН-ын санаа нь “Эрдэнэт”-ийн Ш.Отгонбилэг рүү хэргийн сэжүүрийг эргүүлж түүгээр дамжуулан МАН-ыг дарж авах гэж байна гэх таамаг байсан. Дээр нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан асуудал ч үүгээр дам холбоотой биш үү ?!


Гэхдээ Булган өөрийн мэдүүлгээс үл хамаарч хоёр үзүүртэй зүү болох байв. Хэрэв “МАН ялбал…?” гэж хэн ч бодоогүй, ингэвэл С.Зоригийг хөнөөсөн хэргийн үзүүр буцаад эрх мэдлээ алдсан АН руу эргэчихнэ дээ гэж хэлэх хүн харин байсан юм, тэр ёсоор л болж байна.


Энэ асуудал “Эрдэнэт”-ийн хувьцааг авах сэдлээр Ц.Элбэгдоржийн сэргээсэн тоглолт байж болно, учир нь шалгалтад Тагнуулын Ерөнхий газар идэвхтэй оролцоотой байна гэдэг гадаад хүчин зүйлсийг мухарлахад илүү дөхөмтэй.


Гэхдээ асуудал сунжирвал МАН дахь хүчирхэг фракц Ерөнхийлөгч асан Н.Багабанди, ЕТГ-ын дарга байсан С.Баяр болоод түүнийг ил далд дагагсдыг чиглэх болно. Ийм нөхцөлд МАН-ын Засгийн газар асуудалд хариуцлагатай хандах бүрт дотоод фракцуудын нэгнээ дарах зэвсэг болж хувирна. Ийм бол Ц.Элбэгдорж удтал найзалсан С.Баяр нарыг талбайгаас гаргах гэж оролдож байна уу ? гэсэн асуулт зүй ёсоор урган гарч байна. Энэ нь М.Энхболдын хаанчлалыг бэхжүүлж, МАН дахь Харвард-коммунистуудад үхлийн цохилт болох биш үү ?


Хэрэв иймдээ тулбал МАНАН-гийн гол цөм АН-д төвлөрч байна. Үүнийг Н.Алтанхуяг харж байгаа учраас тосч цохихоор тооцсон байна. Тиймээс одоо улстөрийн үйл явцын гол өрнөл эрх баригч МАН-д биш, харин “аллагын” зохиомжтойгоор АН-д өрнөх нь тодорхой болчихлоо. Бөмбөг одоо АН-ын талбайд байна. Тэд нэгэн рүүгээ пааслаж байна. Удвал тэндээ дэлбэрнэ. Ингэвэл АН бүрмөсөн устаж жижгэрээд эргэж нийлэхийн аргагүй юм болно.


АН-ын партизануудын хэвлэлийн хурлын дараа Ц.Элбэгдоржийг давхар өмгөөлж байна гэж олон хүн ойлгож байна, гэтэл тэд тэгж хэлээгүй, Э.Бат-Үүлийг л өмөөрч байна. Ийм хэргээр орон нутгийн сонгуулийн фон пиар хийдэг гэж байхгүй. Ийм нөхцөлд бүр аюултай нь АН-ын удирдлагад хэн зонхилох нь тус нам “Эрдэнэт”-ийн шинэхэн луйврыг хаацайлах бамбай төдий үүрэгтэй, дарамтанд орсон Эрдэнэтийн 49 хувьд түшиглэсэн компанийн жижиг нам, улстөрийн бүлэглэл болох уу? эсбөгөөс дотоод цэвэрлэгээний дүнд МАНАН-гийн гол жигүүрийг хяргаад, бөмбөгийг МАН руу шидсэн нэгдмэл нам байх уу? гэдгийг шийдэх шинжтэй болоод явчихлаа даа.


Хэн хэний чинь зөв өө, хэрэлдээд бай, хамгийн гол нь улсад л өгөөжтэй байх хэрэгтэй л дээ… Нээрээ нэмж хэлэхэд сонгуулийн өмнө улин хуцалдаад байсан либерал гөлөгнүүд хаашаа алга болчихов оо? Улс орныг чинь эзэд чинь зараад дууслаа…


Судлаач Х.Д.Ганхуяг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
“СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
О.Хангай аваргаас шалтгаалах МОГОЙ жилийн бэлгэт давхцал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • МАНАН-гүй (202.179.23.125)
    Өнөөгийн байдал өмнөх ЗГ-ын хүлээлгэж өгсөн ажлын үр дүн. Шинэ ЗГ одоо л бүрдэж ажлаа эхэлж байна. Гэхдээ МАНАН -тай байхад улс орныг дэвшил өөд гаргах зүг чиг тодрохгүй гэж мөрийцхөд бэлэн байна.
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.23.6)
    ЯГ Л БИЧСЭН БАЙНА. ЯАЛТ Ч ҮГҮЙ Л ИЙМ БАЙГАА. МАНАН БАЙГАА ЦАГТ МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ Ч БҮР ХЭЗЭЭ Ч ХӨГЖИХГҮЙ ШҮҮ ӨРӨӨС ӨР, ЗЭЭЛЭЭС ЗЭЭЛИЙН ХООРОНД ЯВНА. АРД ТҮМЭН НЬ ХЭЗЭЭ Ч ӨМЧ ХӨРӨНГӨТЭЙ БОЛОХГҮЙ, БАЯН ЯДУУГИЙН ЯЛГАА УЛАМ Л ИХ БОЛНО. МАНАНГ УСТГАЖ БАЙЖ, ТУСГААР ТОГТНОЛТОЙ УЛС ШИГ УЛС БАЙЖ МОНГОЛ УЛС ХӨГЖИНӨ. ТОЛГОЙЛОГЧ БОЛООД БАЙГАА ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ АШГҮЙ УДАХГҮЙ ХУГАЦАА НЬ ДУУСНА. ГЭХДЭЭ ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ХҮНЭЭС БАС МАШ ИХ ЮМ ШАЛТГААЛНА... ТИЙМЭЭС БИД Ч ЗӨВ СОНГОЛТ ХИЙЖ ЭХ ОРНОО МАНАН-ГААС АВРАХ ХЭРЭГТЭЙ.
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • ИРГЭН (59.153.113.119)
    ГАНХУЯГИЙН ЭЭЛЖИТ СОЛИОРОЛ. ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН СҮЙРЛИЙН ТАЛААР ХАНГАЛТТАЙ, БАТАЛГААТАЙ БАРИМТУУД НИЙТЭД ИЛ БОЛСОН ШҮҮ ДЭЭ. УЯНГАА ГАНХУЯГААР ИЙМ ЮМ БИЧҮҮЛЭЭД ХОЛ ЯВАХГҮЙ ЭЭ. ГҮЙХ НОХОЙН ХООРОНД ГҮЙХГҮЙ НОХОЙН СААД ГЭГЧ Л БОЛНО
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.252.213)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • mn (202.9.44.179)
    bichij bga yum chin jaahan dutuu l bna 49 huvitai gol holbogdoh hun chin Miye gedgiig yagaad nuuj haatsailaad bnaa yamar uchir bna
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.119.114)
    Бид гээд бгаа нь Уянга та хоёр уу? За ёстой яалаа байлаа ш дээ. Чам шиг өвгөн нээлттэй компанийн мэдээллийг хуулж тавьж муулчаад өөрийгөө судлаач гэдэггүй юм. Тэр хариуцлагатай компаниуд гарч явсанд харин Уянга та хоёр шиг хогийн юмнууд нэрмээс болсон. Одоо байгаагаа хар. Юун 3дагч хөршийн бодлого. Ганц Хятадууд л үлдлээ. Сангийн сайдын болон 96ын тэнэглэлийг харин их зөв хэллээ. Эрдэнэтийн маапааныг ч бас.
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.228.131.11)
    Энэ хун юу бичээд байна аа. Шал тэнэг
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (139.5.219.100)
    Ene huneer ES tavichival yasiim aaan... Kkk
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (116.7.65.219)
    Судлаач Х.Д.Ганхуяг. Чамайг овоо юм гэсэн чинь харин чи ёстой хов бичиж ард түмний тархийг угаадаг хогийн пиздаа байна даа. Наад хоёр нам чинь нэг карманы хоёр шүүдээ? Чи юундаа энэ хоёр намыг салгаад байгаа юм. Үндсэн дээ энэ хоёр намд бүртгэлтэй энэ хоёр намаас гарсан хулгайчид Монгол орныг өнөөгийн байдалд хүргэсэнийг яагаад чи бичихгүй байгаа юм. Чи яагаад Монголын ард түмэн амьдарлынхаа баталгаанаас салж гуйлагчины замаар орж байгаа үнэн мөнөөр нь бичихгүй байгаа юм. Тэртээ коммунизм байгуулж байсан ард түмний амьдарлыг яагаад харьцуулахгүй байгаа юм. Тэгэхлээр энэ талаар бичихгүй байна гэдэг бол нэг талаас чи бол хутган үймүүлэгч болж байна. Өөрөөр хэлбэл хогийн шаар болж байна даа
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Энэ хэрүүлчийг үзэн ядагч (122.201.26.164)
    ганхуяг гэж ямар суут ухаантан сэтгэгч вэ.Энэ хүний дэргэд Аристотел ч балчирдах юм байна даа
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    9 цаг 5 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    15 цаг 7 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 25 мин
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрс
    15 цаг 32 мин
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
    15 цаг 40 мин
  • "Номын баяр" гурав дахь өдрөө үргэлжилж байна
    15 цаг 43 мин
  • АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛЫН ТОГЛОЛТ: Парис Сен-Жермен vs Интер
    15 цаг 47 мин
  • Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан, үүлшинэ
    16 цаг 1 мин
  • Голомт банк хүүхэд, залуусын сайн дурын ажлыг дэмжих хөтөлбөр эхлүүллээ
    2025-05-16
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
    2025-05-16
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
    2025-05-16
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
    2025-05-16
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    2025-05-16
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    2025-05-16
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    2025-05-16
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    2025-05-16
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    2025-05-16
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    2025-05-16
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    2025-05-16
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    2025-05-16
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК