-
2016 оны 5 сарын 20
Өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны Баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
Баянзүрх дүүрэг
10:30-17:30 цагт: 28-р хороо Хужирбулангийн 5-6, 11-83-р гудамж, эцэс орчмоор
Сүхбаатар дүүрэг
13:00-15:00 цагт: 3, 5-р хороо 5-р хороолол Гант ус ХХК, 68-р цэцэрлэг, Шихихутуг ХЗДС, 1Б, 8А, Б, ТЗ, 33Б, 39Б, 40Б, 44Б, 45Б, 46Б, 52Б, 59Б байр орчмоор
15:00-17:00 цагт: 3-р хороо 5-р хороолол Наран их дэлгүүр, Монгол Оросын хамтарсан 3-р сургууль, Далай ээж зах, ойр орчмын орон сууцууд
Чингэлтэй дүүрэг
10:30-18:00 цагт: 1, 2-р хороо 1-р 40 мянгат 4, 5, 7, 7/4, 8, 9, 18, 19, 22, 23, 36, 37, 38, 40-р байр, ХИД-1, Бэтүб хийд, Бөртэ төв, 70-р цэцэрлэг, Монос фарм, Нийслэлийн прокурорын газар болон болон эдгээрийн ойр орчмоор
Сонгино хайрхан дүүрэг
10.00-17.00 цагт: 15, 16-р хороо 1-р хороолол 22, 23, 24, 25, 26-р байр /өнөр хотхон/, 2, 3-р бага сургууль, ЭЭС эмнэлэг, 110, 113-р цэцэрлэгүүд болон ойр орчмоор
10:30-16:00 цагт: УСУГ-ын төв цэвэрлэх байгууламж
Төв аймаг
10:00-13:00 цагт: Батсүмбэр сум Баянгол амралт орчмоор
14:00-18:00 цагт: Батсүмбэр сум Миний зуслан гэр хороолол
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
-
2016 оны 5 сарын 20
Л.Наранбаатар З.Энхболдтой нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлахаар Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж өрсөлдөхөөр болжээ. Энэ талаар тэрбээр “Би З.Энхболдыг 2016 оны сонгуульд хаана нэр дэвшинэ тэр газарт нь өрсөлдөх болно” хэмээн мэдэгдсэн байна.
-
2016 оны 5 сарын 20
өнөөдөр
-
2016 оны 5 сарын 20
Намууд УИХ-д нэр дэвшигчдээ ирэх долоо хоногт тодруулна. Тиймээс тойрог булаацалдагчдын ширүүхэн тэмцэл нам бүрт өрнөж байна гэсэн үг. 24tsag.mn УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт хэн, хэн нэр дэвшихээр нэр нь шулуудсаныг хүргэж байна. Тус тойрог нь гурван мандаттай. Хүн амын хувьд аль хэдийн 100 мянгад хүрсэн, хөгжлөөрөө бусад аймгаасаа тэргүүлсэн, иргэдийнх нь амьжиргаа харьцангуй сайн тус аймагт намууд нэр хүндтэй, арай дөнгүүр нэгнээ илгээдэг. Энэ нь үйлдвэр дагасан хөгжилтэй холбоотой. Одоо тус аймгийг төлөөлөн УИХ-д УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар сууж байна. Харин энэ удаагийн сонгуулиар тус тойрогт хэн, хаанаас хүч үзэх вэ?
-
2016 оны 5 сарын 20
2016 оны тавдугаар сарын 21-нээс тавдугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21, 22-нд баруун болон говийн нутаг, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 23-нд зарим газраар, 24-нд баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 21-нд говь талын нутгаар, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст дулаарна.
-
2016 оны 5 сарын 20
2016.5.20, Баасан гараг / Билгийн тооллын: 14
Зуны эхэн харагчин могой сар
Хоёр хар мэнгэтэй хар бар өдөр
Аргын тооллын: 2016.5.20, Баасан гараг
Наран ургах шингэх: 06.08-21.30
Үс засуулбал: Эд мал арвидна
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ. Бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих хангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
-
2016 оны 5 сарын 20
2016 оны тавдугаар сарын 19-ний 21 цагаас тавдугаар сарын 20-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дорноговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар сэрүүсч шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
-
2016 оны 5 сарын 19
Улсын хэмжээнд улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдвал зохих хүний 52.1 хувь нь хамрагдсан байна.
-
2016 оны 5 сарын 19
Сүүлийн үед мал, амьтны галзуу өвчин гарах болжээ. Тухайлбал Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Увс аймгийн Завхан, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Архангай аймгийн Ихтамир суманд мал, амьтны галзуу өвчин гарсан байна
-
2016 оны 5 сарын 19
ИЗНН-ын нэр дэвшигчдийг НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бүртгэхээс татгалзсантай холбогдуулан тус намын Нийслэлийн намын хорооноос мэдээлэл хийлээ.
-
2016 оны 5 сарын 19
Итали болон Африкийн орнуудын гадаад хэргийн сайд нарын анхдугаар чуулга уулзалт Ром хотноо лхагва гаригт зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтанд Африкийн 40 гаруй улс орны гадаад хэргийн сайд нар хүрэлцэн ирж орлцсон бөгөөд арга хэмжээний үеэр Ливийн нөхцөл байдал, хэт даврах үзэл болон цагаач, дүрвэгсдийн хямралын асуудлаар санал солилцож, хэлэлцсэн байна. Уулзалтын үеэр Африкийн Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Мусса Факи Махамат Ливийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд их зүйл хийх хэрэгтэй байгааг онцолсон байна. Тэрээр Ливи улсад Исламын Улс бүлэглэлд элсэн орж байгаа хүний тоо улам нэмэгдсээр байгааг анхааруулсан байна. Дан ганц Ливи гэлтгүй Африкийн бусад улс орнуудад ч ИУ бүлэглэлд элсэгчдийн тоо нэмэгдэж байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа талаар Африкийн Холбооны энх тайван, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссар Смайл Черкүй онцоллоо. Харин Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла дүрвэгсдийн аюулгүй байдал болон амьдрах орчин нөхцөлд анхаарал тавих нь чухал байгааг уулзалтын үеэр хэлсэн байна.
-
2016 оны 5 сарын 19
2012 оны сонгуулиар байгуулагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хаалтын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд нийслэлийн ИТХ-ын үе үеийн Тэргүүлэгчид, дарга, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичиг дарга нар хүндэт зочноор оролцов. Энэхүү хуралдаад НИТХ-ын дарга Д.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-
2016 оны 5 сарын 19
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсоор угтах ёслол боллоо
Administrator 2016-05-19 13:33:00
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн
Элбэгдоржийг БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсоор угтах ёслол боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Хөх ордон”-д хүрэлцэн ирэхэд БНСУ-ын Ерөнхийлөгч угтан авч мэндчиллээ. Хүндэт харуул жагсаж, харуулын дарга мэндчилсэний дараа хоёр орны төрийн дуулал эгшиглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг хоёр орны далбаа барьсан хүүхдүүд Монголоор мэндчилэн угтаж баяр хүргэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын зураг авахууллаа.
Угтах ёслолд Монголын талаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Лүндэгийн Пүрэвсүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболд , Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Эрдэнийн Бат-үүл болон албаны хүмүүс БНСУ-н талаас Шадар сайд бөгөөд Стратеги, сангийн сайд Ю Иль Хо, Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ, Засаг захиргааны сайд Хун Юн Шиг, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ким Жун Дог, Аж үйлдвэр, Худалдаа, эрчим хүчний сайд Жу Хён Хван, Газар, дэд бүтэц, тээврийн сайд Кан Ху Ин, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ли Вон Жун болон албаны хүмүүс байлцав.
Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Монгол, Солонгосын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.
Ёслолын үйл ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг хүндэтгэн БНСУ-Ерөнхийлөгч Пак Гын Хэ үдийн зоог барилаа.
-
2016 оны 5 сарын 19
Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1993.00-2000.00 төгрөгийн ханшаар 4.0 сая ам.доллар худалдан авах, 304.00-305.15 төгрөгийн ханшаар 7.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцсонгүй.
-
2016 оны 5 сарын 19
АТГ-ын ажлын хэсэг Гааль, татварын ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх Гаалийн газарт сүүлийн 3 жилийн хугацаанд хийгдсэн томилгоотой холбоотой судалгаанд дүн шинжилгээ хийжээ.
-
2016 оны 5 сарын 19
”Оюунлаг” продакшны шинэ уран бүтээл ”Туршилтын хосууд” уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Инээдмийн төрлөөр бүтээгдэж буй тус кинонд жүжигчин Р.Адъяа, Б.Хулан, СТА, жүжигчин Г.Золбоот, Ааяа, Ц.Дэлгэрсайхан нарын нэр хүндтэй олон уран бүтээлчид тогложээ.
Жүжигчин Р.Адъяа, Б.Хулан нар тус кинонд туршилтаар хосууд болдог байна. Үзэгч та бүхэн энэхүү киноноос залуусын ариун нандин хайр дурлал тэдэнд тохиолдсон хөгжилтэй явдлуудыг харах болно.
Киноны Ерөнхий найруулагч Д.Отгонбаяр ярихдаа ”Зохиол найруулгын хувьд шинэлэг өнгө аяс, шийдлийг харуулахаар ажилласан” гэлээ. Дашрамд дуулгахад, ”Оюунлаг” продакшн нь өмнө нь ”Хүүгүй ломбард”, ”Хуримын сюрприз” зэрэг кино уран бүтээлүүдийг хийж үзэгчдийг хүртээл болгож байсан юм. Харин энэ удаа инээд бэлэглэж, ухаарал хайрлах ”Туршилтын хосууд” киног хүргэх гэж байна.
Т.Энхэлээ
-
2016 оны 5 сарын 19
Зэвсэгт хүчний тухай болон холбогдох хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээ
-
2016 оны 5 сарын 19
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 22-ны өдөр ”Бид сайн сайханд дагуулна” уриатай иргэдийн баярын өдөрлөгийн зохион байгуулах гэж байна.
-
2016 оны 5 сарын 19
Фото: Дэлхийн музейн өдрийг улс орнууд ингэж тэмдэглэлээ
-
2016 оны 5 сарын 19
Цагдаагийн байгууллагын түүхт 95-н жилийн ойн босгон дээр төв орон нутгийн цагдаагийн алба хаагчдын дунд албаны бэлтгэл, бие бялдар, тэсвэр хатуужил, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварын түвшинг шалгаж, шилдэг тэргүүний алба хаагчдыг шалгаруулах ”ЦАГДАА-95” тэмцээн эхэллээ.