зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5019 5020 5021 5022 5023 5024 5025
  • Сагсан бөмбөгийн ахмадын УАШТ ирэх долоо хоногт болно
    2016 оны 9 сарын 13
    Сагсан бөмбөгийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-30-нд болно.

  • Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтжээ
    2016 оны 9 сарын 13
    Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 368 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгдсэн байна.
  • Их аварга М.Даваажаргал мэс засалд оржээ
    2016 оны 9 сарын 13
    Бэртлийн улмаас намрын башёг өнжиж буй их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр мэс засалд орлоо. Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын тэмцээний үеэр баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээсэн бөгөөд уг гэмтэл нь сэдэрч, аки башёг өнжихөд хүргэсэн юм. Их аварга хөлийн хурааныхаа бяцарсан ясны хэлтэрхийг авахуулсан бөгөөд эмч нар түүнийг өнгөрсөн хугацаанд бэлтгэл хийж барилдах байтугай яаж алхаж гишгэж байсныг нь гайхжээ.

    Их аварга Хакүхо 2007 онд ёкозүно цол хүртсэнээсээ хойш анх удаа тэмцээнийг бүрэн өнжиж байгаа юм.
  • Өнгөрсөн долоо хоногт нийт 1657 нохой устгажээ
    2016 оны 9 сарын 13
    Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 1657 нохой устгажээ
  • Торонто кино наадмын улаан хивсний ёслолын зургууд
    2016 оны 9 сарын 13
    Торонто кино наадмын улаан хивсний ёслолын зургууд
  • “Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” тоглоно
    2016 оны 9 сарын 13
    “Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” тоглоно
  • ЗГ 155 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үнэт цаас гаргахаар болжээ
    2016 оны 9 сарын 13
    Засгийн газар 155 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үнэт цаас гаргахаар болжээ. Тодруулбал, маргаашнаас эхэлж 12 долоо хоногийн хугацаатай 50 мянган ширхэг, 28 долоо хоногийн хугацаатай 100 мянган ширхэг, 52 долоо хоногийн хугацаатай 5000 ширхэг үнэт цаасыг тодорхой хугацаанд үе шаттайгаар гаргахаар болоод байна.

    Үнэт цаасыг төсвийн алдагдлыг нөхөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг босгох, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гэсэн тодорхой зорилгоор гаргадаг. Засгийн газрын энэ удаад гаргах үнэт цаас нь төсвийн цоорхойг нөхөхөд чиглэнэ.

    УИХ-аас 2016 оны төсвийн тодотголыг батлахдаа алдагдлыг бууруулах бус өсгөсөн. Засгийн газрын зардлаа танах зорилгоор санал болгосон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг бууруулах, оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг зогсоох, төрийн албан хаагчдын тэтгэвэртээ гарахад авдаг тэтгэлгийн хэмжээг бууруулах заалтууд чуулганы танхимд шил дараалан унасан нь чухамдаа хууль тогтоогчдын тайлбарлаад байгаачлан эдийн засгийн хямралыг бодож гаргасан шийдвэр биш ирж яваа орон нутгийн сонгуулийг л харж хийсэн нүүдэл юм.

    Уг нь бол статистик мэдээллүүд хууль тогтоогчдод төсвийн зарлагыг өсгөж болохгүйг удаа дараа анхааруулсаар ирсэн. Тухайлбал, энэ оны найман сарын гүйцэтгэлээр улсын төсвийн алдагдал 1.8 их наяд төгрөгт хүрч, оны төгсгөл рүү 4 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй болсон. Төсвийн орлого төвлөрүүлэлт хоёрдугаар улирлаас хойш сайжирдаг ч эсрэгээрээ бууралт үзүүлэх болсон юм. Сангийн яамнаас гаргасан энэ оны наймдугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр төсвийн орлого төвлөрүүлэлт 785.4 тэрбум төгрөгөөр дутуу биелээд байна. Орлого буурахад импортын барааны НӨАТ ын орлого 160.8 тэрбумаар, импортын гаалийн албан татварын орлого 76 тэрбумаар, газрын тосны орлого 59.7 тэрбумаар, өмч хувьчлалын орлого 94.8 тэрбумаар, гадаад хандив тусламжийн орлого 206.4 тэрбумаар гэх мэтчлэн тус, тус төлөвлөсөн хэмжээнээсээ тасарсан нь нөлөөлжээ. Дээрх үзүүлэлт бол хувийн секторууд мөнгөгүй болж, эдийн засаг агшиж буйн том дохио юм. Тиймээс Засгийн газар арга буюу бонд гаргах замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж, амь торгоох арга хэмжээ авахаар зэхсэн хэрэг.

    Уг нь өнөөгийн эрх баригчид өнгөрсөн дөрвөн жил цөөнх байхдаа Шинэчлэлийн болоод Шийдлийн Засгийн газарт “Төсвийн алдагдал 1 их наяд төгрөгт хүрлээ, зардлаа бууруулаач ээ. Төсвийн алдагдлыг бонд гаргаж битгий нөх” гэхчлэн зөвлөж ирсэн атал одоо харин төсвийн алдагдлыг бонд гаргаж нөхөх даалгаврыг Засгийн газартаа өгчихөөд ээлжит бус чуулганаа завсарлуулав.

    Монгол Улс хэзээнээс төсвийн алдагдлыг бонд гаргаж нөхдөггүй болох юм бол доо.
  • Танилц: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нарыг шинээр томиллоо
    2016 оны 9 сарын 13
    Танилц: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нарыг шинээр томиллоо
  • Шөнийн цэнгээний газрууд 00:00 цаг хүртэл ажиллана
    2016 оны 9 сарын 13
    Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй баар, рестораныг өвөл болон зуны цагийн хуваарийн дагуу ажиллуулах захирамжийн төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас боловсруулжээ.
  • Байнгын ажиллагаатай парламент үүсч хөгжсөний 26 жилийн ой тохиож байна
    2016 оны 9 сарын 13
    Манай оронд 1990 онд явагдсан бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнд Монгол Улсад анх удаа парламентат ёсны төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Бага Хурал байгуулагдаж, 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.

    Өнөөдөр энэхүү түүхт өдрийн 26 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан ард түмнийхээ итгэлийг хүлээж төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдон ажиллаж байсан үе үеийн парламентын гишүүд болон Монголын нийт ард түмэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

    1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, засгийн эрх мэдлийг итгэж сонгосон төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлэх бүрэн эрхтэй болсон билээ. Энэхүү дээд эрх мэдлийг 1990-1992 онд Улсын Бага Хурал, 1992 оноос эдүгээ хүртэл Улсын Их Хурал амжилттай хэрэгжүүлж ирлээ.

    Монгол Улс парламентын засаглалыг сонгож, олон намын төлөөллөөс бүрдсэн хууль тогтоох байгууллагын үндэс суурь тавигдсанаар ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, иргэний эрх, эрх чөлөөг дээдлэн, ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллах түүхэн нөхцөл бүрдсэн юм. Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан үе үеийн Улсын Их Хурал эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх Үндсэн хуулийн эрхэм зорилгыг амжилттай хэрэгжүүлж, улс орны эдийн засаг-нийгмийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох, парламентын залгамж чанарыг хадгалан ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх, эх орныхоо хөгжил дэвшлийг түргэтгэхэд анхаарлаа хандуулан ажиллаж ирлээ.

    2016 онд явагдсан УИХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Улсын Их Хурал улс орны нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засаг-санхүүгийн хямралт байдлыг богино хугацаанд хохирол багатайгаар даван туулах, цаашдын хөгжлийн зорилтуудыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

    Түүхэн энэ өдрийг дашрамдуулан Монгол Улсынхаа гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг нийт ард түмэндээ хандан уриалъя.
    Монгол хүн бүрийг төрийн минь сүлд ивээх болтугай

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД
    Улаанбаатар хот
    2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр
  • Гэрэлтүүлгийн засвар хариуцсан компаниудын ажилд үнэлгээ хийж байна
    2016 оны 9 сарын 13
    Гэрэлтүүлгийн ашиглалт, засвар хариуцсан компаниудын ажилд үнэлгээ хийж байна
  • Иргэд спорт явган аялалаар өрсөлдөв
    2016 оны 9 сарын 13
    Нийслэлийн иргэдийн дунд спорт явган аялалын тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулж, нийслэлийн аваргаа тодрууллаа. Энэхүү наадам нь ”Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн Нийслэлчүүдийн өнгө төрх” уриатайгаар Улаанбаатар хотын иргэдийг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвх сонирхолыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын амжилтыг ахиулах зорилготой юм.

    Аялалын анхан шатны тэмцээнд 9 дүүргээс 72 хорооны 864 иргэн хамрагдсанаас шигшээ тэмцээнд 8 дүүргийн 110 иргэн амжилттай оролцож хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөв.

    Тэмцээнийг “Байгальд нуувч илрүүлэх”, “Газрын зураг дээр зай, чиглэл тодорхойлох”, “Уулын оргил булаалдах”, “Техник, тактикийн тэмцээн”, “Багийн болон хувийн бэлтгэл”, “Эмийн сан”, “Цугларалт, ирц”, “Аялах явц”, “Байгаль болон отгийн ариун цэвэр” гэсэн 9 төрлөөр явуулж дүгнэлээ. Үүнд:

    Нэгдүгээр байранд Н.Батбилэг ахлагчтай Налайх дүүргийн “Жавхаа” баг 77 оноогоор
    Хоёрдугаар байранд Н.Мандалмаа ахлагчтай Чингэлтэй дүүргийн 19-р хорооны “Согоот” баг 71 оноогоор
    Гуравдугаар байранд Д.Гэрэлцогт ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хорооны “Хийморь” баг 67.5 оноогоор
    Дөрөвдүгээр байранд Түвшинжаргал ахлагчтай Хан-Уул дүүргийн 8-р хорооны “Хан-Уул” баг 66 оноогоор
    Тавдугаар байранд Хүдэрчулуун ахлагчтай Багахангай дүүргийн ..-р хорооны “Согоот” баг 65,5 оноогоор
    Зургаадугаар байранд Мэндбаяр ахлагчтай Баянзүрх дүүргийн 17-р хорооны “Баянзүрх” баг 62.5 оноогоор
    Долдугаар байранд Дэлгэрмаа ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн ..-р хорооны “Хайрхан” баг 57 оноогоор
    Наймдугаар байранд Хулангоо ахлагчтай Сүхбаатар дүүргийн “Цоглог” баг 56 оноогоор тус тус шалгарлаа гэж Нийслэлийн биеийн тамир, спортын газраас мэдээллээ.
  • Мэлхийн ордныхонд амьдралынх нь ихэнх талбарт санаандгүй зүйл тохионо
    2016 оны 9 сарын 13
    Хонь - (3/21-4/19)
    Хүсэл тэмүүлэл, өөрийгөө илэрхийлэхдээ нөхцөл байдалд тааруул. Ажлаасаа өмнө эсвэл цайны цагаар биеийн тамирын зааланд очиж дасгал хий. Бие махбодийн чилээгээ гаргах нь оюунд ч тустай. Бусадтай харилцан ярилцсанаар эрч хүчийг мэдэр. Бизнесийн яриа хэлэлцээний үеэр маш болгоомжтой бай. Учир нь та их мэдээллийг нөгөө этгээддээ санамсаргүй өгч, өөрт ашиггүй нөхцөлтэй нүүр тулгарна.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 13
    Үхэр - (4/20-5/20)
    Хэрвээ өчигдөр чимээгүй бас тайван байсан бол өнөөдөр эсэргээрээ байна. Сэтгэл догдлуулсан ямар нэг зүйл хий. Шинийг сэдсэн санаанууд маш хурдан орж ирнэ. Үхрийн ордныхон өөрийн туршлагаар гэр орноо тохижуулахыг хүснэ. Үнэ цэнэтэй эд хөрөнгө худалдан авахыг хүснэ. Найдвар төрүүлсэн үдэшлэг эсвэл нийтийн онцгой үйл ажиллагаанд оролцоно. Хайр дурлал танд урам зориг өгнө. Магадгүй хуучны найз тань таны хүрээлэлд эргэн ирнэ.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 13
    Ихэр - (5/21-6/21)
    Хамтрагчаасаа тусламж хүсэх нь тийм ч сайхан санаа биш. Яг одоо өөрийн юу хүсч байгааг олж мэдэн сэтгэлээ хөгжөөх зүйл олж хий. Хэрвээ хэрэгтэй байгаа зүйлээ мэдэж чадвал энэ нь өөртөө тусламж үзүүлж буй хэрэг юм. Цагийн хуваариа шалгаж чухал уулзалтаа мартсан эсэхээ шалга. Ойр дотны хүндээ машин барихыг зааж өгч байгаа бол хичнээн уур хүрэм зүйл гарлаа ч тайван байж, харилцаагаа хадгалж үлдэхийг хичээгээрэй.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 13
    Мэлхий - (6/22-7/22)
    Ирж буй хэдэн өдрийн турш амьдралын чинь ихэнх талбарт санаандгүй зүйл тохиолдох болно. Бодлогогүй явдлаас гадна бас өөр хэдэн ноцтой асуудлууд гарах нь. Таны санхүүгийн байдалд өөрчлөлтүүд гарч магадгүй бөгөөд гэнэтийн таатай бэлэг, эсвэл сэтгэлийн тэнхээ авчрах болно. Урамшуулал, бонус, эсвэл бизнесийн хэлэлцээрийн амжилттай үр дүн энэ өдрийг дурсгалтай өдөр болгоно. Таны хайр дурлалын амьдрал ч хоцрохгүй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй өдөр байна.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 13
    Арслан - (7/23-8/22)
    Бусдын сэтгэл санаанд их мэдрэмтгий учир таны зан хувирах нь олонтаа. Танд шулуухан ханддаг хамтрагчдаа өөрийгөө нээн харуулахын хүснэ. Тэд таны бодож байснаас ч хүчтэй байж мэдэх учир болгоомжтой байхыг сануулъя. Тэднийг үл ойшоовол аяндаа тантай зууралдахаас залхаж, өөр нэгнийг байгаа болгох вий. Өглөө гарахдаа сайхан хувцасла. Удирдлага менежерийн сул орон тоо гарч, дарга тань хүн хайж эхлэх байх.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 13
    Охин - (8/23-9/22)
    Танд урам зориг нэмж, эрч хүч нэмдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Таны дарамттай таагүй болгодог орчноос холдож, дургүй хүмүүсээсээ зайгаа барь. Эс тэгвээс та сэтгэлээр унаж, хэт их идсэнээс болж таны хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа муудна. Охины ордныхон үргэлж шинэ хүмүүстэй танилцахыг хүсдэг тул ямар нэг арга хэмжээнд оролцохоос татгалзах хэрэггүй. Та хайр дурлалтайгаа учрахыг маш их хүсч байгаа бол удахгүй таны хичээл зүтгэл биелэлээ олно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 13
    Жинлүүр - (9/23-10/22)
    Байнга хийдэг зүйлээсээ ондоо зүйл хий. Тэгвэл амьдрал таньд таалагдах болно. Өнөөдөр уулзах хүмүүс найз нөхдийн хүрээллээс тань өөр амьдралын хэв маяггай байх болов уу. Шинээр хайрын холбоо сэтгэл хөдөлгөм байх болно. Уулзалт, төлөвлөгөө богино болвол бүү зөв. Сурах зүйл гэвэл хүн болгон харагдаж байгаа шигээ байдаггүй. Таны хамтрагч ачаалалтай, ажил хэрэгч байдпыг ойлгохгүй байж магад. Асуудлаас зугтахын оронд сууж ярилцаад шийдэлд хүр. Ойлголцсоноор өөрчлөлт бий болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 13
    Хилэнц - (10/23-11/21)
    Ажлаар дүүрэн дахиад нэг өдөр эхэллээ. Хилэнцүүд өглөө эрт их ажлыг шуурхай амжуулна. Сүүлийн үед үүссэн мөнгөний хомсдол арилж, төсөөлж байгаагүйгээр цалин орлого өсөх болно. Дараагийн хэд хоног нийгмийн үйл ажиллагаанд оролцох урилганд дарагдах бололтой. Хайр дурлал улам асан дүрэлзэх болно. Ганц бие хүмүүсийн хувьд шохоорхдог хүн нь гэнэт гайхшруулах байх.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 13
    Нум - (11/22-12/21)
    Өнөөдөр танд санасан зүйлээ бүтээх, өнгөрсөн долоо хоногийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж олдоно. Худалдааны гэрээ хэлэлцээр хийх, эрсдэлтэй зүйлд хүч сориход тохиромжтой. Найз нөхдийн болон нөлөө бүхий хүний тусламж дэмжлэгийг ав. Таны эрч хүчтэй байдал, сэтгэл татам чанар өсөн нэмэгдэж, замдаа тохиолдсон саад бэрхшээл, бүхий л сорилтыг даван туулах боломжийг олгох бололтой.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 13
    Матар - (12/22-1/19)
    Од гарагсийн нөлөөгөөр хайрын талбарт болох гэнэтийн үйл явдалд бэлтгэлтэй бай. Найзуудтайгаа холбогдох нь таатай байх ба бие махбод, оюун ухаанаа амраахад гайхалтай таатай үе. Амлаж байснаасаа илүү бүтээлчээр төсөөлөгдөх таны санаанууд бусдын анхаарлыг татаж эхлэнэ. Хувцасны шүүгээ, шургуулгаа цэвэрлэж, гэртээ шинэ энерги оруул. Та орон нутгийн буяны байгууллагад хандив өг, хэрэглэхээ больсон үнэт эдлэлүүдээ зар.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 13
    Бумба - (1/20-2/18)
    Өглөө байдал тайван бус, хүндрэл үүсэх шинжтэй. Гэвч тэвчээртэй бай. Өөрийн бялхам их эрч хүчээ ажлаа сайн хийхэд ашигла. Бизнесийн төлөвлөгөөндөө шинэ зүйлс оруулахыг оролд. Ямар ч хурал зөвлөгөөнд явсан гадаад байдалдаа онцгой анхаарал тавь. Учир нь та тэнд сэтгэгдэл төрүүлж өөрийнхөө талд оруулахыг хүссэн чухал, нөлөө бүхий хүнтэй уулзаж магадгүй.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 13
    Загас - (2/19-3/20)
    Өнөөдрийн од эрхэсийн төлвөөр, өнөө шөнө хайр дурлал болон уран сэтгэмж, төсөөллөө бэхжүүлэх сайхан өдөр. Мөн хайрын асуудалд тань шийдвэр гаргахад туслах бодит чиг хандлага, хуучны үзэлтэн гарч ирэх болно. Хэрвээ хайртай хүндээ хэлэх чухал зүйл байгаа бол, тайвшираад ямар нэгэн шийдэлд хүрэхийн тулд хоёулахнаа илэн далангуй ярилц. Дурлал тань таныг сайхан аялалд явуулах болно. Хайрттайгаа хамт урагшлах нь ирээдүйгээ тотвортой, аюулгүй болгох шидэт алхам л гэсэн үг гэдгийг сана.
  • 60 тэрбумын хэрэг МАН эрх барих хүчин болсноор хэрэгсэхгүй болов уу
    2016 оны 9 сарын 13
    2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарын төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах талаар ярьж буй бичлэг цацагдаж, олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Харин энэхүү бичлэгийн Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй “Энэхүү бичлэг нь хоёр жил гаруйн өмнөх бичлэг бөгөөд хэн ямар шалтгаанаар хулгайлан олон нийтэд цацсаныг хууль хяналтын байгууллагаар шалгуулан тогтоолгоно” хэмээн мэдэгдэж, бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг хүлээн зөвшөөрч байв.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 9 сарын 13
    09:00 цагт: Үндэсний Статистикийн Хороо, Австрали улсын Статистикийн Товчоо болон НҮБ-ын Статистикийн хэлтэстэй хамтран “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын групп”-ыг байгуулах Удирдах зөвлөлийн хуралдаан Blue Sky зочид буудалд болно.

    11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд маргааш БЗД-ийн ИТХ-д бие даан нэр дэвшигчид БЗД-ийн сонгуулийн хороо, сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийнэ.

    14:00 цагт: Гадаад харилцааны яамнаас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” тус яамны Зөвшилцөл танхимд болно.
  • Ц.Даваацэрэн: ”Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг хэрхэн худалдсан тухай УИХ-д танилцуулах байх
    2016 оны 9 сарын 13
    Уул уурхайн салбар улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн салбар болоод байна

    ”Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

    -Оросын тал ”Эрдэнэт’ үйлдвэрийн еөрийн эзэмшдэг 49 хувийг зарж, манай талаас ’Худалдаа хөгжлийн банк” авсан гэсэн мэдээлэл сонгуулийн өмнө Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа мэдээлсэн. Сонгуулийн дараа энэ асуудлыг шалгана гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

    -’Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын эзэмшдэг 49 хувийг арилжаалах асуудал хуулийн дагуу хийгдсэн гэж Оросын талаас албан ёсоор мэдэгдсэн. Харин Монголын талаас энэ үйл ажиллагаа хуулийн дагуу явсан уу гэдгийг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг шалгаж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг УИХ-ын төвшинд ярих байх. Ер нь Монгол, Орос улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр талууд өөрсдийн эзэмшиж байгаа хувийг зарах тохиолдолд хамгийн түрүүнд нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан. Гэрээний дагуу ОХУ-аас өнгөрсөн зургадугаар сард тэдний эзэмшдэг 49 хувийг худалдаж авах санал ирсэн гэсэн. Тухайн үед манай Засгийн газар хариу өгч, энэ гэрээ хэлэлцээр хийгдсэн гэж Оросын талаас албан ёсоор мэдэгдсэн. Миний хувьд гүйцэтгэх захирал учраас хувьцаатай холбоотой нарийн ширийн асуудлыг сайн мэдэхгүй байна. Ер нь энэ асуудлыг шалгаад УИХ дээр тайлан тавих байх.

    -”Эрдэнэт” үйлдвэр ганц Орхон аймгийг гэлтгүй Монгол Улсыг тэжээдэг томоохон үйлдвэр. Оросын тал өөрийн эзэмшдэг 49 хувийг зарснаар үйл ажиллагаа доголдох, олборлот багасах, цомхотгол хийх гэх мэт бүтцийн болон үйлдвэрлэлийн өөрчлөлтүүд гарах уу?

    -Тийм зүйл байхгүй. Хувьцаа эзэмшигч Орос хүн байна уу, Монгол хүн байна уу бидэнд хамаагүй. Бид бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хариуцаж байгаа гүйцэтгэх удирдлагууд. Тиймээс 49 хувийг Орос эзэмшиж байвал бид ингэж ажиллана, Монгол хүн эзэмшвэл ингэж ажиллана гэсэн бодлого байж болохгүй шүү дээ. ”Эрдэнэт” үйлдвэр өмнөө тавьсан зорилгоо биелүүлээд, ажилчдынхаа цалин, улсад өгдөг татвараа цагт нь төлөөд, төлөвлөгөөгөө биелүүлээд ажиллаж байх ёстой. Үндсэндээ хувьцаа эзэмшигчдийн асуудал бидэнд хамаагүй. Ер нь хувьцаа борлуулах, бонд босгох эдийн засгийн олон аргууд байдаг. Энэ чиглэл рүүгээ явах байх гэж бодож байна. ’Эрдэнэт’ үйлдвэр 30-аад жилийн нөөцтэй. 30 жилийн нөөцтэй гэж байгаа ч техник технологийн бодлогыг зөв хэрэгжүүлэхгүй бол 30 жил ажиллаа ч уу, үгүй ч үү. Тиймээс зөв төлөвлөж, эдийн засгаа харах ёстой. Одоо 37 жил ажиллачихсан үйлдвэрийн хувьд техник технологи үндсэндээ хуучирчихсан.

    Доорх байгууламжууд ч хуучирч, элэгдлээ. Тиймээс цаашдаа шат дараатайгаар хөрөнгө оруулалт хийх, техник технологиудаа шинэчлэх зайлшгүй шаардлага байна.

    -Сүүлийн жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр зогсолтгүй уналаа. Зэсийн үнэ ч хамгийн доод хэмжээндээ хүрсэн талаар салбарынхан хэлдэг. Яг одоогийн байдлаар ’Эрдэнэт’ үйлдвэрийн үйл ажиллагаа хэрхэн явж байна вэ. Бүтээгдэхүүний үнийн уналт хэрхэн нөлөөлсөн 6э?

    -2014 оноос хойш дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ уналаа. Гэхдээ энэ хүнд байдлыг бид хэмнэлтийн бодлогын хүчээр давж байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар зэсийн үнэ хамгийн доод төвшинд хүрсэн. 2016 оны нэг, хоёрдугаар сард 4800 ам.доллар болтлоо унасан. Энэ үе бид хэмнэлтийн бодлогоор ажиллаж, эхний хагас жилийн байдлаар 30 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Одоо ч гэсэн байдал сайжраагүй байна. 2016 оны дөрөв, 2017 оны нэгдүгээр улиралд зэсийн үнэ унах магадлалтай гэсэн мэдээллийг судалгааны байгууллагууд өгч байна. Хэмнэлтийн бодлого гэхээр цомхотгол хийж, ажилчдынхаа цалинг хасаагүй. Харин боломжтой хэмнэж болох зардлуудаа багасгасан. Манайх 6000 орчим ажилтантай. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэмнэлтийн бодлого баримтлахдаа цомхотгол хийхгүй, ажилчдынхаа цалинг бууруулахгүй гэдэг үндсэн зорилт дор хэмнэлтийн бодлогоо хэрэгжүүлж байгаа. Гурван жилийн өмнө намайг ажил явч байхад нэг тонн цэвэр зэсийг үйлдвэрлэх ханш нь 6600 ам.доллар байсан бол өнөөдөр 4023 ам.доллар болж буурсан. Ннэг тонн цэвэр зэс боловсруулах өртгийг 2670 ам.доллароор буулгана гэдэг уйгагүй хөдөлмөр, том амжилт юм.

    -Цаашдаа эдийн засаг бүр хэндэрнэ гэдгийг Засгийн газар ч, эдийн засагчид ч хэлж байгаа. Төсвийн орлогын дийлэнх хувийг дангаараа бүрдүүлдэг ’Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн хүнд үед үйл ажиллагаа нь хэвийн ажиллаж чадах уу?

    -Хямарлын эсрэг хэрэгжүүлэх төлөвлөгөө гэж бий. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу л ажиллана. Зэсийн үнэ доошоо буух тусам бүсээ чангалах бодлого явуулж байгаа. Гэхдээ л бид цомхотгол хийхгүй, ажилчдынхаа цалинг бууруулахгүй бодлого барина.

    -Засгийн газар хэмнэлтийн горимоор ажиллах үүднээс төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалинг бууруулах шийдвэр гарсан. ’Эрдэнэт” үйлдвэрийн дарга нарын цалинг ч бууруулна гэсэн үг. Үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

    -Би өөрөө өөртөө цалин тогтоож авдаггүй. Миний цалин хөлсийг ”Эрдэнэт” үйлдвэрийн Удирдах зөвлөлөөс тогтоодог. Түүнээс би өөртөө дураараа цалин тогтоогоод, удирдлагуудаа өндөр цалин өгнө гэсэн асуудал байхгүй.

    -’Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, хэдий хэмжээний цалинтай вэ?

    -Төлөөлөн удирдах зөвлөл одоогоор байгуулагдаагүй байна. Өмнө нь яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар томилогддог байсан учраас Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог хүлээж байгаа болов уу.

    -Дөрвөн жилийн сонгуулийн циклээр монголчуудын амьдрал өрнөж өөрчлөгдөж байна гэж олон хүн шүүмжилдэг. Уул уурхайн салбарт улстөрийн тогтворгүй байдал, төрийн залгамж чанаргүй байдал хэрхэн нөлөөлж байна вэ?

    -Уул уурхайн салбар улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн салбар болоод байна. Жишээлбэл, Тавантолгойгоос Гашуун Сухайт хүртэл төмөр замыг 10 гаруй жил ярьж байгаа хэрнээ нэг ч км тависангүй. Үүнээс болж ”Тавантолгой^-н нүүрсний борлуулалтын асуудал хүнд байдалд орсон. Үндсэндээ сорчлох маягаар олборлож, коксжих нүүрсийг экспортлож байна. Цаана нь бага калортой эрчим хүчний нүүрсийг ашиглаж, борлуулж чадахгүй өдийг хүрлээ. Хэрэв төмөр зам тавьчихсан байсан бол өнөөдөр чанартай нүүрснээс эхлээд, чанаргүй хүртэл нь борлуулж мөнгө олох боломж байсан. Гэтэл одоо чанаргүй нүүрснүүд байгальд хог болоод хэвтэж байна гэдэг дэндүү хамарсалтай. Тавантолгойн төмөр зам бол улс төрчдийн фракци, нам, эвслийн хоорондын зөрчлөөс болж зогссон. Мөн Тавантолгойн цахилгаан станцыг барьсангүй. Хэрэв цахилгаан станц барьсан бол тэр хог болоод хэвтэж байгаа нүүрсээр цахилгаан үйлдвэрлээд эргэлтэнд оруулах байлаа. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрс 190 ам.долларт хүрч байхад Тавантолгойн коксжих нүүрсийг 30 ам.доллараар зарж байна. Энэ бол улс төрийн бодлогын алдаа. Мөн Урт нэртэй хууль батлаад байгаль орчноо хамгаалж чадаагүй. Тэр хэмжээгээр нинжа нар нэмэгдэж, нөхөн сэргээх эзэнгүй газар нэмэгдсэн. Нэг гишүүн гарч ирээд нэг хууль санаачлаад, батлуулчихдаг. Тухайлбал, Өсөн нэмэгдэх роялтийн тухай хууль баталсан. Энэ хуулиар 68 хувийн татвар авч эхэлсэн. Гэтэл энэ хууль хэрэгжиж эхэлснээр алтны үйлдвэрүүд дампуурч, олон компани хүнд байдалд орсон. Нөгөө талаар Монгол Улс маш их алтыг үнэгүй алдсан. Тухайлбал, 2006 онд Төвбанкинд 26 тонн алт тушаагдаж байсан бол 68 хувийн татвар авч эхэлснээр 2009 онд зургаан тонн болж буурсан. Яагаад гэвэл нинжа нарын олборлолт зогсоогүй, тэдний гаргасан 5-6 тонн алт Монголд шингээгүй юм. Өнгөрсөн жил алтны татварыг 2 хувь болгож бууруулахад Монголбанкинд тушаагдаж байгаа алтны хэмжээ 10 тонн хүрээд байна. Энэ мэтчилэн тооцоо судалгаагүй, амьдралд нийцэхгүй хууль эрх зүйн зохицуулалт маш их сөрөг нөлөө үзүүлдэг.

    Эх сурвалж: itoim.mn
  • ”Захиалга”-ын төрийн нарийн бичгийн дарга нарыг энэ долоо хоногт жинхлэнэ
    2016 оны 9 сарын 13
    Албаныханы мэдээлж буйгаар Төрийн албаны зөвлөл ирэх пүрэв гаригт хуралдаж шалгалт өгсөн хүмүүсийн материалтай танилцах аж. Үүний дараа нэгдсэн дүнг Засгийн газарт хүргүүлэх юм байна. Харин эцсийн хариуг Засгийн газраас олон нийтэд мэдээлнэ.
  • Бүргэдчин охин Н.Айшолпан, Леонардо Ди Каприогийн гэр бүлийнхэнтэй үдийн зоог барив
    2016 оны 9 сарын 13
    За, манай бүргэдчин Ашиолпан охиныг маань Leonardo Di Caprio гийн ээж аав үдийн зоогонд урьсан байна.
    Одоо удахгүй Монголд ирэхээр нь ярих зүйл ихтэй байх нь :))
  • Онцгой байдлын албаны тамирчид хоёрдугаар байр эзэлжээ
    2016 оны 9 сарын 13
    “Ахиллис” ОУБ, Ариг банкнаас хамтран зохион байгуулсан “Итгэл найдвар боломж-Улаанбаатар-2016” марафон хандивын гүйлтийн уралдаан өнгөрөгч бямба, ням гарагт нийслэл хотноо боллоо.Нийт 320 байгууллагын 3000 гаруй тамирчин хурд хүчээ сорьсон тус уралдаанд Онцгой байдлын байгууллагаас 25 тамирчин оролцож багаараа хоёрдугаар байр эзэлсэн байна.20160912_123933

    Дасгалжуулагчаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн салаан захирагч, ахлах дэслэгч Э.Ууганбаяр ажилласан бөгөөд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Ч.Мөнхжаргал хоёр төрөлд алт, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Ариунжаргал алт, НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Тэмүүжин хоёр төрөлд мөнгө, хүрэл, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч П.Даваадорж хүрэл, Аврах тусгай ангийн нисэх төхөөрөмжийн нисгэгч, ахлах ахлагч Б.Ганзориг хүрэл медалийг тус тус хүртжээ. p1ahdm5a551ilaul15td1t07kaa1

    Онцгой байдлын албаны хөнгөн атлетикийн тамирчдын хувьд Хэт холын марафон гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцон 2014, 2015 онд 3 дугаар, 2016 онд 1 дүгээр байрыг эзлэн түрүүлж байсан юм. Энэ удаагийн “Итгэл найдвар боломж-Улаанбаатар-2016” марафон хандивын гүйлтийн уралдаанд хүчний байгууллагуудаас “Хилчин” спорт хороо 1 дүгээр, “Алдар” биеийн тамирын спорт хороо 3 дугаар байр эзэлжээ.
  • Хуурамч дуудлага өгөхгүй байхыг анхааруулав
    2016 оны 9 сарын 13
    Сүүлийн үед цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв буюу 101, 105, 102, 103 гэсэн тусгай дугаарын утсанд иргэдээс тэр дундаа хүүхдүүдээс хуурамч мэдээлэл дуудлага ихээр ирэх болжээ. Энэ нь хэвийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлж, хүндрэл учирч байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.

    Энэ оны эхний найман сарын байдлаар 101, 105 тусгай дугаарын утсанд нийт 130 мянган гаруй иргэн ханджээ. Үүний 71 хувь нь хуурамч буюу хүүхэд тоглосон дуудлага мэдээлэл байжээ. Мөн 102 дугаарын утсанд нэг сая 4 мянган мэдээлэл ирснээс 19 хувь нь хуурамч дуудлага мэдээлэл байсан аж. Харин 103 тусгай дугаарын утсанд 933 мянган дуудлага ирснээс 17 хувь нь тоглосон мэдээлэл иржээ.

    Иймд цагдаагийн байгууллагаас хуурамч дуудлага ирүүлсэн эзнийг олж тогтоон, хүүхэд тоглосон дуудлага бүрт аав ээжид нь анхааруулга зөвлөмж өгч ажиллаж байгаа юм байна. Тусгай дугаарын утас руу залгаж, хуурамч мэдээлэл ирүүлэх нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирох эрсдэлтэй учраас ажилд хүндрэл учруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна
5019 5020 5021 5022 5023 5024 5025
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    1 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    15 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    23 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    28 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    30 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    46 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    16 цаг 47 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    17 цаг 0 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    17 цаг 46 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    17 цаг 59 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    18 цаг 8 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    18 цаг 16 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    18 цаг 19 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    18 цаг 20 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    18 цаг 22 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    19 цаг 43 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    21 цаг 5 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    21 цаг 10 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    21 цаг 54 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    23 цаг 41 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК