зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5348 5349 5350 5351 5352 5353 5354
  • Орон нутгийн замуудыг нээжээ
    2016 оны 1 сарын 24
    Цас их орж, шуурсаны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, зарим замын зорчих хэсэг нарийссан тул хөдөө орон нутгийн замыг хэсэгчлэн хааж, нийтийн тээврийг зорчуулахгүй зогсоогоод байсан юм. Тодруулбал, өчигдөр Баянхонгор, Өвөрхангай чиглэлийн 14.00, 18.00 цагийн автобус, Говь-Алтай аймгийн 15.00 цагийн автобус, Дундговь аймгийн 14.00 цагийн автобус, Өмнөговь аймгийн 16.00 цагийн автобусны хөдөлгөөнийг түр зогсоогоод байсан. Тэгвэл замын нөхцөл байдал харьцангуй дээрдсэн тул зам, давааг нээж, нийтийн зорчигч тээврийн автобуснууд замдаа гарчээ.

    Мөн Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг онцын шаардлагагүй бол орон нутгийг зорихгүй байх, зайлшгүй шаардлагаар замд гарах бол дулаан хувцаслах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, шатах тослох материал, шатахууны нөөцтэй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зорчихыг зөвлөж байна.
  • Даамчдын түргэн тоглолтын АШТ болж байна
    2016 оны 1 сарын 24
    ”Ээж хайрхан” констракшны нэрэмжит, өндөр зэрэглэлтэй даамчдын түргэн тоглолтын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр ”Алтан хүү” клуб дээр болж байна. Тэмцээн рапид тоглолт (15 минутаар тоглодог)-ын дүрмээр явагдах бөгөөд 17.30 цагт өндөрлөх юм.
  • Унгарын ерөнхий сайдын айлчлалтай холбоотойгоор зам хаана
    2016 оны 1 сарын 24
    Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөддөр эхэлнэ. Айлчлал 26-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
  • Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь энгийн хэрнээ хүчтэй засал болдог
    2016 оны 1 сарын 24
    Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.

    Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үгийн хүч, энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Жишээ нь: үр хүүхдийг минь өвчин зовлонгүй, биднийг өр ширгүй, идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй.

    Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй. Жишээ нь: Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Дараа нь уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай гээд өргөнө. Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт өргөнө.

    Энгийн хирнээ маш хүчтэй засал шүү. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн гэнэ лээ.

    Учир нь бидний өвөг дээдэс маань харанхуй болох үед бидний энэ ертөнц ирж, үр хүүхэд биднийгэээ эргэж тойрч, харж хандан, муу муухай бүхнээс холдуулж явдым гэнэ лээ. Тэдний наашаа ирэх замыг сүүн бороогоор гэрэлтүүлж, бас тэднийг ундаалж цангааг нь тайлдаг юм гэсэн. Үнэн худлыг бид өөрсдөө нөгөө ертөнцөд очсон үедээ л мэдэх хэдий ч хэсэгхэн нойр, балга сүү зориулаад ч болов тэдэндээ буян хийж байх хэрэгтэй юм шүү.
    Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх, ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм. Гэвч 7 бурхан тэгшрэх цаг гэхээр хүмүүс ойлгодоггүй, тэгширсэн тэгшрээгүйг нь ялгаж харж чаддаггүй. Харин бид 7 бурханыг шанага долоо ч гэж бас нэрлэдэг шүү дээ.

    Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг. Тиймээс айл гэрийн эзэгтэй, ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдэгийг хэлж өгөе.



    Долоон бурхан одны тэгширдэг цаг:

    Зун: 02:30 – 04:30
    Намар: 21:30 – 23:30
    Өвөл: 19:00 – 20:30
    Хавар: 0:30 – 02:30

    Долоон бурхан одонд аврал одуулахдаа дан ганц өөрийгөө эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурханы буулт маш их байдаг учраас олон хүн, амьтанд аврал одуулах нь зөв юм байна шүү.
  • УИХ-ын дарга “Буянт-Ухаа 2” орон сууцны хороололд ажиллав
    2016 оны 1 сарын 24
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.01.23/ “Талст трейд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, “Буянт-Ухаа 2” орон сууцны хороололд ажиллав.

    “Талст трейд” ХХК-ийн захирал Г.Болд Улсын Их Хурлын даргыг угтан авч, үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. ”Талст трейд” компани 1992 онд байгуулагдсан бөгөөд 2000 оноос хойш үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж иржээ. Бетон эдлэл, модон хаалга, тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг бол Хөгжлийн банкнаас 0.6 тэрбум төгрөгийн зээл авч, Солонгос, Итали, Оросын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон металл хийцийн үйлдвэрлэлээ 2015 онд эхлүүлжээ. Тус үйлдвэр өнөөдрийн байдлаар 16 хүнийг ажлын байраар хангаж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ барилга угсралтын олон компанид нийлүүлж, хамтран ажилладаг бөгөөд арилжааны банкууд ипотекийн зээл олголтоо зогсоосноос үүдэн санхүүгийн байдал хүндхэн байгаагаа хэлж байв.

    Ипотекийн зээлийн эргэлтийг гацаагаад байсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 01 дүгээр сарын 19-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Ингэснээр ипотекийн зээл сэргэж, иргэд орон сууцаа худалдан авч эхлэхээр барилга угсралтын компаниудын санхүүгийн нөхцөл байдал сэргэж эхэлнэ. Үүнийг дагаад барилга угсралтын компаниудтай хамтран ажилладаг бусад компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломж бүрдсэнд баяртай байгаагаа “Талст трейд” ХХК-ийн захирал Г.Болд хэллээ.



    Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Талст трейд” ХХК-ийн бүтээгдэхүүний борлуулалтын талаар болон ижил төрлийн импортын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломжийн талаар тодруулав. Материалын чанар, хийцээс шалтгаалан зарим бүтээгдэхүүний үнэ 20-30 хувь илүү байдаг бол зарим нэр төрлийн бүтээгдэхүүн харьцангуй хямд байдгийг тус компанийн захирал Г.Болд танилцууллаа. Төрийн байгууллагууд болон үндэсний компаниуд импортын бүтээгдэхүүн худалдаж авахгүй байвал дотоодын үйлдвэрлэл сэргэж, цаашлаад хөгжих хэрээр олон монгол хүн ажлын байртай, орлоготой байх боломж бий гэдгийг хэлж байв. Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Хувийн байгууллагуудын худалдан авалтыг төрөөс зохицуулах боломжгүй. Харин Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийхдээ дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах үүргийг хуулиар хүлээсэн. Энэ зохицуулалт нь үндэсний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих зорилготой” хэмээн тайлбарлав.

    Улсын Их Хурлын дарга З.Энхболд дагалдан ажилласан албаны хүмүүсийн хамтаар “Талст трейд” ХХК-ийн металл хийцийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.


    Мөн энэ өдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Буянт-Ухаа 2” хороололд ажилласан юм. Тэрээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Дарь-Эхэд 14 жил амьдарч байгаад “Буянт-Ухаа 2” хороололд шинэ байранд ороод байгаа О.Гэрэлсайханы гэрт зочиллоо. Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлттэй холбоотойгоор арилжааны банкууд ипотекийн зээл зогсоох шийдвэр 12 дугаар сард гаргахад “Буянт-Ухаа 2” хороололд орохоор ипотекийн зээлийн шийдвэрээ хүлээж байсан 200 өрх байрандаа орох боломжгүй болсон юм. Улсын Их Хурал 01 дүгээр сарын 19-ний өдөр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар өнөөдрийн байдлаар 100 гаруй өрхийнх зээл шийдэгдэж, орон сууцандаа ороод байгаа юм. 4 ам бүлтэй О.Гэрэлсайханых тэдгээр өрхүүдийн нэг бөгөөд төр засгаас иргэдээ дэмжин, асуудлыг шийдвэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн орон сууц шинээр ашиглалтад орж, айл өрхүүд орон сууцтай болохын хэрээр агаарын бохирдол буурч, иргэд ая тухтай амьдрах боломж нэмэгдэх ач холбогдолтой талаар хэлж байв.
    Иргэн О.Гэрэлсайханы өрхийн сарын орлого 1 сая төгрөг бөгөөд 1м2 нь 1.350.000 төгрөгийн үнэтэй 49 м2 орон сууцанд ороод байгаа юм байна. Төрөөс иргэдээ орон сууцжуулахад анхаарч, хямд өртөгтэй хороолол бариагүй бол тус гэр бүл орон сууцанд орох боломжгүй байсан талаар хэлж байлаа. Олон жил ажил хөдөлмөр эрхэлсний үр дүнд төр засгаас явуулж буй бодлого, шийдвэрийн дэмжлэгтэйгээр шинэ орон сууцтай болсон хэмээн О.Гэрэлсайханы гэр бүлийнхэн хэлж байлаа. Улсын Их Хурлын дарга “Үндсэн хуулийн цэцийн буруу шийдвэрээс үүдэн банкууд ипотекийн зээл олгохоо зогсоосон. Харин Улсын Их Хурал тэр шийдвэрийг өөрчилж, ипотекийн зээл хэвийн үргэлжлэх эрх зүйн орчин бүрдүүлсэн. Цаашдаа бага хүүтэй зээлээр иргэдээ орон сууцтай болгох ипотекийн зээл олголтыг тасралтгүй үргэлжлүүлэхээр Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг баасан гарагт Улсын Их Хурал баталлаа. Ингэснээр ирэх 40-50 жил, түүнээс ч урт хугацаанд тасралтгүй ажиллах сан байгуулагдаж байгаа юм. Өнөөдөр 18000 орон сууц бэлэн байна, одоо энэ салбарын үйл ажиллагаа идэвхжиж, санхүүгийн эргэлт явагдаж эхэлж байгаа” гэлээ.

    Ипотекийн зээл нь олон сайн үр дүн үзүүлж байгаа талаар энэ үеэр иргэд ярьж байлаа. Тухайлбал аж ахуйн нэгж, компаниуд ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлдөг болсон. Түүнчлэн шинэ орон сууц ашиглалтад орохоор тавилгын худалдан авалт нэмэгдэж, тохижилт үйлчилгээ эрхэлдэг байгууллага, хувь хүмүүс ч орлоготой болж байна хэмээн ярьж байлаа.
    Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын даргын ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа, ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга болон албаны бусад хүмүүс ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Ц. Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч Иоханн Шнайдер-Аммантай уулзлаа
    2016 оны 1 сарын 24
    Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч Иоханн Шнайдер-Аммантай хоёр талын уулзалт хийв.

    Уулзалтын үеэр Монгол, Швейцарийн Холбооны Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйд сэтгэл ханамжтай буйгаа дурдаж, хамтын ажиллагааг цаашид олон салбар, чиглэлээр өргөжүүлэх боломж байгааг хоёр тал илэрхийллээ. Мөн Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр олсон ололт амжилтыг онцлон тэмдэглэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар зарласан Монгол Улс байнга төвийг сахисан улс болохыг зарласантай холбогдуулан Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч Иоханн Шнайдер-Амман өөрсдийн төвийг сахих бодлогын талаар хуримтлуулсан туршлагаасаа ярилаа.

    Швейцарь улс нь Байнгын төвийг сахих бодлогын сонгодог жишээ бөгөөд 1815 онд байнгын төвийг сахих статусаа зарласан юм.

    Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд 1964 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2014 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүсэн. Монгол Улсад эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн болон байгаль орчны салбарт тогтмол, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа швейцарийн 10 гаруй иргэд бий.

    Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын /ШХХАБ/ шугамаар хүнсний ногооны үрийн шинэчлэл, малын эрүүл мэнд, даатгал, бэлчээрийн менежмент, орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэх, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог идэвхжүүлэх, нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх болон үйлдвэрлэл, мэргэжлийн сургалтыг сайжруулах, мөн бичил уурхайн үйлдвэрлэлийг албажуулах, хүний наймааны талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг өргөжүүлэх, энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөл хөтөлбөр нь сайн хэрэгжиж, манай холбогдох салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд үр дүнгээ өгч байгаа юм. 2013-2016 онд манай улсад нийт 80.1 сая шв.франкийн хөгжлийн тусламж үзүүлжээ.
  • “Морин хуур-2015” наадмын хоёрдугаар шат эхэлнэ
    2016 оны 1 сарын 24
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур наадам энэ сарын 16-28 ны өдjрүүдэд зохион байгуулгдаж байгаа юм. Оны шилдэг дуу шалгаруулах тус наадмыг энэ жил 29 дэх жилдээ зохион байгуулж байна.

    Наадмын эхний шат Нийслэлийн Улаанбаатар чуулгын концертын танхимд энэ сарын 16, 17-нд болсон бол хоёрдугаар шат буюу “Гала” тоглолт энэ сарын 28-нд СТӨ-нд болно. Морин Хуур” наадам нь дууны урын санг дууны ая, аялга, хэлбэр, хөгжмийн найралжуулгыг шинэчилсэн содон бүтээлээр баяжуулсан, үндэсний дууны санг бүрдүүлэх зорилготой бөгөөд мэргэжлийн хөгжмийн урлагийн шалгуурт тэнцсэн, чанартай дууны бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн хамгийн том дууны наадам билээ
  • Говьсүмбэр аймгийн ОБГ шинэ ажлын байртай болжээ
    2016 оны 1 сарын 24
    Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар Гал унтраах, аврах ангийн шинэ барилгатай болжээ. Ингэснээр гамшгийн нөхцөл байдал үүссэн үед иргэдэд шуурхай тусламж үзүүлэх боломж тус аймгийн Онцгойгийнхонд бүрджээ. Мөн албан хаагчдын ажиллах таатай орчин нөхцлийг сайжруулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн томоохон үйл явдал болж байгаа юм. Онцгой байдлын газрын хоёрдугаар зэрэглэлийн Гал унтраах, аврах анги нь 36 албан хаагчтай. Говьсүмбэр аймгийн хувьд ахуйн гал түймэр, салхи шуурга, зам тээврийн осол ихэвчлэн тохиолддог. Өвлийн улиралд иргэд цасанд боогдож автомашинтайгаа хээр, гадаа суух, төөрөх зэрэг эрэн хайх, аврах ажиллагааны дуудлагуудад зонхилон ажиллаж байна. Гал унтраах, аврах ангийн барилга нь найман айлын орон сууцын хамт баригдсан. Албан хаагчид өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаас орон сууцны түлхүүрээ гардан авлаа. 2015 онд Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхи, бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулахад 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, албаны чадавхийг бэхжүүлэх, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна. Үүний нэг жишээ нь 2015-2016 онд Дархан- Уул, Сэлэнгэ, Архангай, Говьсүмбэр, Говь-Алтай, Төв, Завхан, Хэнтий аймаг, Багахангай дүүрэгт аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажил хийгдэж байгаагаас хамгийн анхны ангийн барилгын ажлыг ашиглалтанд хүлээн авч байгаа нь Говьсүмбэр аймаг болж байна. Улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Гал унтраах, аврах анги нь 4300 м кв талбайтай, гурван давхар барилга юм. Барилгын гүйцэтгэгчээр “Зос трейд” ХХК ажиллаж ангийн барилгын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтанд ийнхүү хүлээлгэн өглөө. Гал унтраах, аврах ангийн барилга нь Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын хувьд гал унтраах, аврах ангийн хуучин барилга нь баригдаад 25 жил болсон юм байна.
  • 24баримт:Монгол улсын 3 сая дахь иргэн Х.Монголжингийн төрсөн өдрийн баяр эхлэх гэж байна
    2016 оны 1 сарын 24
    Монголчууд айл гэрт шинэ хүн, шинэ хувь заяа мэндэлж “хүү төрвөл хил манах хүнтэй боллоо, охин төрвөл гал манах үртэй боллоо” хэмээн бэлгэшээн угтдаг заншилтай. Монгол Улсын гурван сая дахь иргэн болж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын гэр бүлээс 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 8 цаг 27 минутад Монголжин охин мэндэлсэн. Ийнхүү морин жилийн бариан дээр гурван сая дахь иргэн болон мэндэлж элэг нэгт монголчууд биднийхээ магнайг тэнийлгэсэн Х.Монголжин охины өнөөдөр НЭГ НАС хүрч байна. Тиймээс манай сайт өнөөдрийн 24 баримтаараа Х.Монголжин охиныг онцолж байна.
  • Өнөөдөр харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан болно
    2016 оны 1 сарын 24
    Энэ сарын 24-ний ням гаригт 14.00 цагаас Монгол улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан болно. 2006 оноос эхлэн жил бүр амжилттай зохион байгуулагдаж буй энэхүү барилдааны анхныхад харцага Г.Элбэг түрүүлж, начин Ду.Батбаяр түрүүлж байсан бол ноднин болсон уг барилдаанд начин Р.Пүрэвдагва түрүүлж, аварга С.Мөнхбат үзүүрлэж байжээ.
  • Унгарын Ерөнхий сайдын айлчлал өнөөдөр эхэлнэ
    2016 оны 1 сарын 24
    Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны манай улсад хийх албан ёсны айлчлал маргааш эхэлнэ. Айлчлал 26-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Энэхүү айлчлал нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.

    Айлчлалын хүрээнд Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхана.

    Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан Хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөөд аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компаний 60 орчим бизнес төлөөлөгч ирэх юм. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум зохион байгуулна.
  • Reuters агентлагийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг зургууд
    2016 оны 1 сарын 24
    Reuters агентлагийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг зургууд
  • Хилэнцийнхэн ухаалаг, өөртөө итгэлтэй байж өөрийгөө илэрхийл
    2016 оны 1 сарын 24
    эрхэмлэ, ажлын төлөө хэт бүү улайр. Амьдралаас хүсч буй зүйлийнхээ жагсаалтыг гарга. Амраг тань адилхан зүйл сонирхохгүй, таалагдахгүй байгаа нь таныг зовоох байх. Урам хугарвал чимээгүй газарт хэсэг зуур сууж, зөн совингоо чагна. Тун удахгүй хариу заавал ирнэ. Харилцан ярилцаж байхад эсвэл зүүдэнд ч ирж магадгүй. Хүслийн жагсаалтаа хөргөгчин дээрээ наагаарай.
  • Өнөөдөр хүйтний эрч суларна
    2016 оны 1 сарын 24
    Монгол орны нийт нутгаар идэр есийн жавар ид тачигнаж байна. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээс харахад энэ долоо хоногт томоохон голын хөндий, Завхан голын эх, Тосонцэнгэл, Идэр тэсийн гол орчимд шөнөдөө 50 хэм хүрч хүйтэрчээ.

    Эдгээр газруудад хамгийн дулаан нь 43 хэм хүрсэн байна. Мөн үүний дараагаар Увс нуурын хөндий, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав, Хэрлэн голын сав, Дархадын хотгорт өдөртөө 30-35 хэмийн хүйтэн өдрүүд зонхилжээ. Эдгээр нутгаар цасны зузаан 21-26 см байсан аж. Харин нийслэлд хамгийн хүйтэн шөнө 35-36 хэм хүрч хоносон байна.

    Хэдийгээр хүйтний эрч чангарсан ч, олон жилийн дундаж хэмжээнд байгааг мэргэжилтнүүд тодотголоо. Гэхдээ иргэдийн хувьд хүйтний эрч илүү чангарсан юм шиг санагдаж байгаа нь сүүлийн жилүүдэд нийт нутгаар харьцангуй дулаарсантай холбоотой гэв.

    Харин энэ сарын 24-ний өдрөөс хүйтний эрч сулрах мэдээлэл байна. Ялангуяа говь болон хангайн нутаг, нийслэлд хүйтний эрч суларч өдөртөө 17-22 хэм, шөнөдөө 30 хэм дотор байх юм.
  • Цэргийн бүртгэл өнөөдөр дуусна
    2016 оны 1 сарын 24
    Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл маргааш дуусах гэж байна. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана.

    Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол хоёр хувь цээж зураг /, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлэх юм.
  • Мөс нимгэн бутралт ихтэй байгааг анхаарууллаа
    2016 оны 1 сарын 24
    2016-01-07-ны өдөр Хөвсгөл нуурын баруун болон зүүн эргийн дагуу нийт 20-н цэгт /цэг хоорондын зай 6-8 км/мөсийг цоолж хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 45 см, Хатгал тосгоны ойролцоох 6-н цэгт /цэг хоорондын зай 3 км / хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 47 см, мөсөнд хар, цагаан хил үүссэн, бутралт ихтэй байна. Нуурын хойт хэсэгт хийсэн хэмжилтээс үзэхэд Ханхаас Далбай хүртэлх нуурын зүүн хойт эрэг орчмын хэсэгт мөсний зузаан 44-50 см, баруун хойт эрэг орчмынх Зимъяаны эргээс Өлийн амны хойт хэсэг хүртэлх хэсэгт мөсний зузаан харьцангуй бага 25-50 см байв. Дулаан уулын орчимд эргээс 200 м-т ба Хачим орчимд эргээс 500 орчим м-т тус тус мөсний зузаан бага, далд өрх ажиглагджээ.

    Ус судлалын Хөвсгөл-Хатгал харуулын мэдээгээр 12 дугаар сарын 20-нд 20 см, 31-нд 24 см, 2016 оны 1 дүгээр сарын 10-нд 52 см, Хөвсгөл-Ханх харуулд 12 дугаар сарын 31-нд 31 см, 2016 оны 1 дүгээр сарын 10-нд 55 см тус тус байна. Энэ нь олон жилийн дунджаас 5-8 см ахиу байна.

    Нуурын мөсний зузаан 50 орчим см, зарим газарт 25 см, далд өрх, хар хил байх нөхцөлтэй байна. Тээврийн хэрэгсэл зорчиход мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрээгүй, мөсөн замын найдвартай маршрутыг хэмжилтээр тогтоох шаардлагатай байна. Ялангуяа, ачааны машин зорчихыг хориглох шаардлагатай байна.

    Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектор
  • Хөхөгчин могой өдөр
    2016 оны 1 сарын 24
    Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, идээ ундаа, хувцас олох, худалдааны үйл, өглөг өгөх, хөрөнгө тавих, эдийн үргэлжлэлийг бүтээх, эдийн тэнгэрийг тахих, сүм, дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Бэрийн үйл, их хэрэг, худалдаа арилжаа хийхэд муу. Өвчин болвол машид сэрэмжилж, хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Энэ өдөр хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай эрвэгнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.
  • Улаанбаатарт 17 хэм хүйтэн
    2016 оны 1 сарын 24
    2016 оны 01 дүгээр сарын 23-ны 20 цагаас 01 дүгээр сарын 24-ний 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 29-31 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
  • Фэйсбүүк ашигладаг хүмүүсийн заавал мэдэх ёстой анхааруулга
    2016 оны 1 сарын 23
    Фэйсбүүк ашигладаг хүмүүсийн заавал мэдэх ёстой анхааруулга
  • Маргааш харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан болно
    2016 оны 1 сарын 23
    Харцага цолны хүндэтгэлийн барилдаан болно
5348 5349 5350 5351 5352 5353 5354
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    12 цаг 2 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    15 цаг 27 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    15 цаг 35 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    15 цаг 48 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    15 цаг 59 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    16 цаг 12 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    16 цаг 18 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    16 цаг 30 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    16 цаг 37 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК