-
2022 оны 6 сарын 13
Барс 2 захаас Хархорин зах хүртэл, 40, 50 мянгат, Баруун дөрвөн зам орчим,
Хонхорын долоо дугаар байр орчмын айл өрх, ААН байгууллагын халуун усыг хязгаарлана.
-
2022 оны 6 сарын 13
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.
-
2022 оны 6 сарын 13
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар дээрх өдөр бүх нийтээрээ амарна. Энэ өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.Энэ өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
-
2022 оны 6 сарын 13
УИХ дахь намын бүлгүүд даваа гараг бүр хуралддаг. Энэ дагуу МАН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагаас Жанжин Сүхбаатарын танхимд хуралдана.
-
2022 оны 6 сарын 13
“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар хүн бүхний мэдээд байдаггүй Гвиней улсыг онцолж байна. Та бүхэн Гвиней улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.
-
2022 оны 6 сарын 13
Засгийн газрын гишүүн, сайд Г.Ёндон өөрийн удирдлагад байгаа "Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгийг төсвийн мөнгөөр 280 сая төгрөгөөр автомашин худалдан авч тансаглах гэж зар тараасныг үл анзаарсан, үл ойшоосон байдалтай сууна.
-
2022 оны 6 сарын 13
12:00 цагт Сэтгүүлчид Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийнэ.
-
2022 оны 6 сарын 13
Нийслэлд багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
-
2022 оны 6 сарын 12
Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2022 оны 6 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хил хамгаалах байгууллага нэгдлээ. Хөдөлгөөний хүрээнд “Ногоон хэрэм-2” дэд төслийн мод үржүүлгийн агропаркийн нээлт болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцлоо.
-
2022 оны 6 сарын 12
Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд тохиож байгаа тул энэ өдөр бүх нийтээр амарна.
-
2022 оны 6 сарын 12
Эрүүл мэндийн яам 2017 оноос ДЭМБ-ын “Walk the Talk” хөдөлгөөнд нэгдсэн. Энэ хүрээнд 2022 оны 06-р сарын 12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Эрүүл мэндийн яам болон харьяа эрүүл мэндийн 22 байгууллага хамтран эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа суртчилж байна.
-
2022 оны 6 сарын 12
“Өдөрт нэг улс” цувралынхаа 143 дахь дугаараар цахим үндэстэн гэх үгний амьд жишээ болсон Эстони улсыг онцолж байна. Та бүхэн Эстони улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.
-
2022 оны 6 сарын 12
Гэгээн муза наадмын "Драмын жүжгийн төрөл"-д өрсөлдсөн Орфей театрын бүтээл болох "Гэм зэм" постдрамын жүжиг дөрвөн номинацид тэргүүллээ.
-
2022 оны 6 сарын 12
2022 оны зургадугаар сарын 12-ны ням гарагт дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй.
-
2022 оны 6 сарын 12
"Талын шуурга" Д.Батгэрэл өрсөлдөгчтэйгээ гурван үеийн турш тулалдаж, шүүгчдийн нэгдсэн саналаар ялагдлаа.
-
2022 оны 6 сарын 12
Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 12:00 цагаас болно.
-
2022 оны 6 сарын 12
"Талын салхи"-ийн тансаг унаанууд
-
2022 оны 6 сарын 12
Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" СХ, "Кардеш" ХХК, "Түшиг багана" ХХК, "Булганхан" дэвжээний бөх, аймгийн арслан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл түрүүлж, Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат, "Сүлд" СХ, "Баян Өндөр Гарьд Констракшн" ХХК, "Орон сууц нийтийн аж ахуй удирдах газар", "Жавхлант" дэвжээний бөх, аймгийн харцага Батцэнгэлийн Сайнбаяр үзүүрлэв.
-
2022 оны 6 сарын 12
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.