зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Завхан аймаг 1000 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорь барихаар төлөвлөжээ

2022-11-08
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022 оны 11 дүгээр 06-ны өдөр Завхан аймагт “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Х.Заяажаргал, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, “Зах зээл бэлчээрийн удирдлага” төслийн дэд зохицуулагч С.Гүн-Уянга, “ЖАЙКА” Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах төслийн хуульч Г.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж, “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнд оролцов.  

Мөн үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаанд тус аймгийн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, хүнс үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, тариаланчид болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, хоршооны гишүүд нарын нийт 100 гаруй хүн оролцлоо. 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлтэд оролцогчдод хүргэсэн мэндчилгээг уншиж танилцуулан үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.

 

Хүнсний хангамж, аюулгүй байдлын зорилтыг хэрэгжүүлснээр дотоодын хүнсний хэрэгцээгээ хангах боломж бүрдэнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний худалдаалагч, худалдан авагчаа тодорхой болгох, агуулах, лабораторийн асуудалд анхаарч цогцоор нь шийдвэрлэх нь чухал. Бид өөрсдөө хүнсний аюулгүй байдалд тавих хяналтаа сайжруулах шаардлагатай. УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол баталсан. Энэхүү тогтоол нь 5 үндсэн зорилттой.

  1. Хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох
  2. Удирдлага, зохион байгуулалт, институтийн чадавхыг сайжруулах
  3. Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх
  4. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх
  5. Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр бид дотоодын хүнсний хэрэгцээгээ зуун хувь хангах боломжтой” гэдгийг хэллээ. 

Үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ

  • Завхан аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 33 зорилтыг дэвшүүлжээ. Тухайлбал, 
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нэн тэргүүнд сүргийн эргэлтээр малын тоог бэлчээрийн даацад тохируулна. 
  • Ялган тэмдэглэсэн бүх малыг бүртгэл мэдээллийн санд оруулж мэдээллийн сан үүсгэнэ. 
  • Махны чиглэлийн 50-иас доошгүй үхэртэй эрчимжсэн аж ахуйг шинээр байгуулна. 
  • Малын гоц халдварт өвчний тархалтыг бүрэн хяналтад авч, малын өвчлөлгүй бүс болох төлөвлөгөөг хэрэгжүүлэхээ Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд 3755,2 мянган толгой мал тоологдож, 9,1 мянган мал хорогдож 1337,0 мянган төл хүлээн авч нийт 5082,9 мянган толгой мал бэлчээрлэж байна. Зах зээл болон хүнсний хэрэглээнд 967,2 мянган малыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар 2022-2023 оны өвөл 24 сумын 116 багийн 10,0 мянган өрхөд 4,0 сая мал, хонин толгойд шилжүүлснээр 6,8 сая мал өвөлжих урьдчилсан дүн гарчээ.

Завхан аймаг "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 33 зорилт 20 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна

“Завхан аймаг сүүний үйлдвэргүйгээс хүний биед нэн шаардлагатай сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээгээ хангаж чаддаггүй. Харин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд санхүүжилт олгогдсоноор сүүний үйлдвэр байгуулах боломжтой болж байна. Хүнсний ногооны хувьд 30 хүрэхгүй хувийг дотоодоосоо хангадаг. Цаашид хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангадаг болох зорилт тавьж, энэ хүрээнд 1000 тонны багтаамжтай хүнсний ногооны зоорь барихаар төлөвлөжээ. 


Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Балжинням “Завхан аймгийн улаан саримс нь Монгол Улсын шилдэг 99 брэнд бүтээгдэхүүний нэг. 2013 оноос хойш “Завхан аймгийн улаан саримсны дэд хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлэн ажиллаж байна. Төмс хүнсний ногооны хувьд Завхан аймагт анх 10 гаруй өрх “өрхийн тариалан” хэлбэрээр төмс тариалж эхэлсэн. 2012 онд 680 килограмм төмс хураан авч байсан бол одоо аймгийн хэмжээнд 100 гаруй аж ахуй нэгж, 48 тонн төмс хураан авч байна. Цаашдаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуй нэгж байгууллагаа нэгтгэх бодлого боловсруулан ажиллаж байна” хэмээв. 

Мөн сумдад хүнсний аюулгүй байдлыг хянадаг байцаагчтай болох, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр суралцах оюутнуудыг хөнгөлөлттэй үнээр сургахаар энэ хөтөлбөрт тусгажээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Drone Battle” уралдааныг зарлалаа
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
Олимп, Их Монголын гудамжны явган хүний замыг энэ сарын 15-нд шинэчилж дуусгана
Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзварыг танилцуулж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “UB Drone Battle” уралдааныг зарлалаа
    6 цаг 48 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    7 цаг 17 мин
  • Олимп, Их Монголын гудамжны явган хүний замыг энэ сарын 15-нд шинэчилж дуусгана
    7 цаг 47 мин
  • Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзварыг танилцуулж байна
    9 цаг 13 мин
  • МАН-ын Их хурлыг өрсөлдөөнтэй, ил тод зарчмаар хийхийг шаардлаа
    10 цаг 32 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
    11 цаг 5 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл даваа гарагт дуусна
    11 цаг 8 мин
  • Байгалийн нөөц, дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай асуудлаар ажлын хэсэг хуралдлаа
    11 цаг 47 мин
  • Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна
    12 цаг 13 мин
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ
    12 цаг 45 мин
  • Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
    13 цаг 6 мин
  • Л.Амар: Цалин, тэтгэвэр, автомашины чанаргүй зээл нэмэгдсэн нь төрийн зүгээс иргэдийн өрхийн орлогод анхаарал хандуулах цаг ирсний дохио
    13 цаг 17 мин
  • Голомт банк AI Academy Asia нар хамтран "AI for Women 100x100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    13 цаг 36 мин
  • Зуны турш гандуу болон гантай байсан бүс нутгуудад бэлчээрийн нөөц, хүрэлцээ муу байна
    14 цаг 9 мин
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
    14 цаг 12 мин
  • ТӨСӨВ 2026: Тэтгэврийг 6 хувиар нэмэхэд 378 тэрбум төгрөг зарцуулна, Шинэ хоршооны зээлд зориулж 500 тэрбумыг олгоно
    14 цаг 27 мин
  • Зурхай: Хууль хэрэглэхэд сайн өдөр
    15 цаг 22 мин
  • СУРВАЛЖИЛГА: Өөртөө зориулах 10 минут
    16 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: "Банкны салбарын 2025 оны эхний хагас жилийн тойм" судалгааг танилцуулна
    16 цаг 25 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 39 мин
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • О.Цогтгэрэл: Машинаар бол АН социалист кабинтай, барууны сүүлийн үеийн мотортой. Үүнийг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • Есдүгээр сард гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үерлэж болзошгүй байна
  • Дэлхийн II дайны төгсгөл
  • Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 296 оюутан гадаад улсыг зорилоо
  • НИТХ-ын дарга А.Баяр: 16 нас хүрээгүй бол мопед, скүүтэр түрээслэх боломжгүй болно
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • О.Цогтгэрэл: Машинаар бол АН социалист кабинтай, барууны сүүлийн үеийн мотортой. Үүнийг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
24 баримт
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК