-
2022 оны 6 сарын 23
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 25-27 градус дулаан байна.
-
2022 оны 6 сарын 22
СКАЙмедиа багцууд шинэчлэгдлээ. Бид алхам тутамдаа дижитал үйлчилгээ ашиглаж, интернэтээр ажиллаж бас амарч зугаацах боломжтой цаг үед амьдарч байна.
-
2022 оны 6 сарын 22
Мөн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор МИАТ ТӨХК-ийн Франкфуртын чиглэлийн энэ оны 6-9 дүгээр сард хийх нэмэлт 17 нислэгт олгох 4,7 тэрбум төгрөгийн татаасыг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр нь хянаж, санхүүжүүлэхийг даалгалаа.
-
2022 оны 6 сарын 22
Сэлэнгэ-Эрдэнэт ус дамжуулах барилга, байгууламжийн хос шугамын нэг нь 1976 онд, нөгөө нь 1988 онд ашиглалтад орсон. Олон арван жилийн эдэлгээний явцад нимгэрч ажлын даралт даахгүй эрсдэл үүсэх хэмжээнд хүрсэн тул ус дамжуулах III шинэ шугамыг барьж байгуулжээ.
-
2022 оны 6 сарын 22
Уг хэргийг 16 настай Б, Г нар үйлдсэн бөгөөд найз охинтой нь мессеж бичсэн гэх шалтгаанаар 16 настай “М”-г бүлэглэн зодож танхайрчээ. Хохирогчид шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч эмч томилон эрүүл мэндэд ямар хохирол учирсан талаар үзлэг хийж байна.
-
2022 оны 6 сарын 22
Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Энэ талаар тус ангийн захирагч Ж.Мөнхсолонго мэдээлэл өглөө.
-
2022 оны 6 сарын 22
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н энэ сарын 16-нд нас барсан. Энэ талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс мэдээлэл хийлээ.
-
2022 оны 6 сарын 22
Түүнчлэн хотын инженерийн хангамжийн шугам сүлжээний их урсгал засвар, хот нийтийн аж ахуйн үйлчилгээний талаар болон иргэдээс ирж буй гомдол мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэх, гомдлыг бууруулах чиглэлээр хамтран постер танилцуулгыг бэлдэж, цахим сүлжээ ашиглан иргэд, оршин суугчдад сурталчлан таниулах, мэдлэг, мэдээлэл олгох ажлыг зохион байгуулж байна.
-
2022 оны 6 сарын 22
“МИАТ” ХХК одоогийн байдлаар Европ буюу Германы Франкфурт, Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаа нисэж байна. Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан долоо, найм, есдүгээр саруудад долоо хоногт тав хүртэлх давтамжтайгаар нислэг үйлдэх чиглэлийг засгийн газраас гаргасан. Үүнд шаардагдах санхүүжилтийг засгийн газраас гаргана.
-
2022 оны 6 сарын 22
Шатахуун, хүнс болон импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөнөөс дотоодын шатахууны үнэ нэмэгдсэн бол тээвэр, ложистикийн саатал, нийлүүлэлтийн доголдол үргэлжилж, үйлдвэрлэлийн орц болон тээврийн зардал нэмэгдсэн нь хүнсний үнэ сүүлийн хоёр сард хурдтай өсөхөд нөлөөлсөн.
-
2022 оны 6 сарын 22
Хүн ам ихээр төвлөрсөн Баянзүрх дүүргийн 26-р хороо улсын нэг сургуультай боловч тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй, мөн улсын цэцэрлэггүй. Иймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар дээрх асуудлаар удаа дараа хамтран ажиллаж, газрын асуудлыг шийдэн, тус хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын йшавыг өнөөдөр тавилаа.
-
2022 оны 6 сарын 22
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг ажиллав.
-
2022 оны 6 сарын 22
Төр, хувийн хэвшилд асуудал хэн хэнд нь байгаа. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе. 270 гаруй тэрбум төгрөгийг 524 төсөл дээр тооцсон. Энэ үнийн өсөлт дотор тээврийн зардал багтсан байгаа.
-
2022 оны 6 сарын 22
Цар тахлын үед цэргийн дэглэлтэд гурван хүн амь насаа алдсан. Үүнд нэг ч удаа албан ёсны тайлбар хийгээгүй. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг жил төрийн эрх барихдаа их хэмжээний хүний эрхийн ноцтой зөрчлүүд гаргаж байна.
-
2022 оны 6 сарын 22
"Үндэсний их баяр наадмын сорилго" барилдаан Монгол Бөхийн Өргөөнд зургаадугаар сарын 26-ны Ням гарагийн 12:00 цагаас болно. Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уг барилдааныг "Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулан зохион байгуулж буй аж.
-
2022 оны 6 сарын 22
Мото спортын тамирчин П.Мөрөнтэй ярилцаж спортын болон цаашдын зорилго тэмүүлэлтэй нь танилцлаа. Балчир байхаасаа эхлэн авто спортод дурласан тэрбээр идэр залуу насандаа энэ их амжилтыг үзүүлжээ.Тэрбээр ирэх оны нэгдүгээр сард ДАШТ-д оролцох юм.
-
2022 оны 6 сарын 22
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс, АНУ хоорондын харилцах харилцаа бол манай улсын хэрэгжүүлж буй гуравдагч хөршийн бодлогод суурилсан чухал харилцаа болохыг тэмдэглэж, энэхүү харилцаа нь стратегийн түншлэлийн нийтлэг эрх ашиг, ардчиллын үнэт зүйлс, чөлөөт зах зээл, хууль дээдлэх ёс болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан хөгжсөөр байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв.
-
2022 оны 6 сарын 22
Тус замыг гурван метр өргөнтэй, дөрвөн эгнээ, хоёр талдаа гэрэлтүүлэгтэй, 1.5 метр өргөнтэй явган замтай байхаар зураг төслийг баталжээ. Замын трассын дагуу нөхөн олговор олгон чөлөөлөх шаардлагатай 18 нэгж талбар бий.
-
2022 оны 6 сарын 22
Иргэд очихын өмнө сувиллын төлбөрийг 100 хувь бүрэн төлөх бөгөөд амарч ирсний дараа төлбөр төлсөн баримт, илгээх бичгийн хамтаар материалаа бүрдүүлж харьяа нийгмийн халамжийн төвд өгснөөр хөнгөлөлт эдлэх боломжтой.
-
2022 оны 6 сарын 22
Уг тэмцээнд 30 орны 259 тамирчин (158 эрэгтэй, 101 эмэгтэй) оролцох бөгөөд хамгийн олон тамирчин эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд (30 тамирчин), хамгийн цөөн тамирчин эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд (10 тамирчин) тус тус өрсөлдөнө.