-
2022 оны 2 сарын 11
Улаанбаатар хотод суурин 156 цэгт 156 багийн 745 эмч, ажилтан ажиллана.
-
2022 оны 2 сарын 11
11.00 цагт "Туушин" зочид буудалд Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаарх "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг болно.
-
2022 оны 2 сарын 11
Нийслэлд өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
-
2022 оны 2 сарын 10
Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг Бээжин хотноо шинэчлэн баталлаа.
-
2022 оны 2 сарын 10
Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, Гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, НҮБ-ын суурин зохицуулагч болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй цэргийн алба хаагчид оролцоно.
-
2022 оны 2 сарын 10
Түүний хувьд эмэгтэйчүүдийн спринт буюу 0.6км-н зайд оролцож 79-р байранд хурдлаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр өнөөдөр 10км-н гүйлтийн цанын төрөлд амжилттай уралдаж 98 тамирчнаас 85-р байранд шалгарлаа.
-
2022 оны 2 сарын 10
Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн салбар зөвлөл, төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулах юм. Шалгалтын бүртгэл энэ сарын 17-ны 9.00 цагаас ирэх сарын 19-ний 9.00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар явагдана.
-
2022 оны 2 сарын 10
Люксенбургт хүүхдүүд компани эзэмших нь хууль бус биш. Гэхдээ “Organized Crime and Corruption Reporting Project” болон түүний түншүүдийн тодорхойлсон зарим хүнд хориотой. Тодруулбал, хүүхдүүдийн эцэг эх нь олигарх, гэмт хэрэгтэн, улс төрийн нөлөө бүхий эрхмүүдтэй ойр насанд хүрээгүй хүүхдүүд компани эзэмших боломжгүй. Нөгөө талаар хүүхдүүд том компанийн эзэмшигч байгаа нэг шалтгаан нь гэр бүлийн бизнестэй холбоотой аж.
-
2022 оны 2 сарын 10
Мөн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг http://energy.gov.mn/p/40 цахим хуудсанд байршуулжээ.
-
2022 оны 2 сарын 10
Мөн Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэх иргэн Ш.Сайхансамбуугийн хүсэлтийг хэлэлцэв. Улс төрийн намын тухай хуульд заасан дараах шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.
-
2022 оны 2 сарын 10
үний дагуу иргэн Б.Жагараас Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намыг үүсгэн байгуулсан гэх “960 гишүүний бүртгэл”-ийн баримтаас 695 иргэний мэдээлэл нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй ямар нэг байдлаар тохирохгүй. Эдгээрийн дотор регистрийн дугаар буруу 199, нас барсан иргэний 2, хуурамч (мэдээлэл бүртгэгдээгүй) 1 “иргэний үнэмлэх”-ийн мэдээлэл байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдов.
-
2022 оны 2 сарын 10
Нийслэлийн төв цэгт Төв шуудангийн гадаа муурын байшингаас томхон хэмжээтэй саарал өнгийн үзүүлэнгийн байшинг хэсэг хугацаанд байршуулан, хүмүүст сонирхуулж байсан. Цонхоор нь шагайвал шилэн хорготой алтан загаснууд гурван есийн хүйтэнд амьд байгаа харагдана.
-
2022 оны 2 сарын 10
Монгол Улсын Ерөнхийлөгч монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан юм.
-
2022 оны 2 сарын 10
Нөөцийн махны худалдааг ирэх 3 дугаар сард Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулна
-
2022 оны 2 сарын 10
Хятад гаралтай АНУ-н тамирчин Нетан Чен богино үзүүлбэр болон чөлөөт гулгалтын төрлүүдэд хоёуланд нь оноогоор тэргүүлж итгэл төгс түрүүллээ.
-
2022 оны 2 сарын 10
Энэ жил Хөвсгөл нуурт "Хөх сувд" зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан зохих шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж байна.
-
2022 оны 2 сарын 10
Хөтөлбөрийн хүрээнд Монгол хэл, бичгийн багш нартай хамтран төрийн албан хаагчид болон иргэдэд үнэ төлбөргүй Монгол бичиг заах юм байна.
-
2022 оны 2 сарын 10
АНУ-н 21 настай залуу тамирчин Хлои Ким энхний үзүүлбэртээ 94 оноог шүүгчдээс авсан нь түүнийг олимпын хошой аварга болголоо. Ингэснээр түүний хувьд “Halfpipe” төрлийн дэлхийн болон олимпын тус тус хошой аварга болж байна (17 насандаа Пенчанын олимпд түрүүлж байсан).
-
2022 оны 2 сарын 10
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон аялал жуулчлалын мэргэжлийн холбоод цар тахлын дараах “Аялал жуулчлалын сэргэлтийн стратеги төлөвлөгөө”-ний төслийн талаар хэлэлцжээ.
-
2022 оны 2 сарын 10
Ирэх даваа гаригаас эхлэн оюутан сурагчдын хичээл танхимаар үргэлжилнэ. Замын ачаалал нэмэгддэг энэ үед ЕБС-ын хичээл эхлэх цагийг 07:30 болгох тухай Боловсрол шинжлэх ухааны яаманд хүсэлт өгсөн гэв. Учир нь замын ачааллын судалгаанаас үзэхэд энэ цагт замын ачаалал буурдаг болох нь батлагджээ.