-
2020 оны 4 сарын 20
Хилийн ангиудаас цэргийн тэтгэвэрт гарсан ахмад хилчдийг “Бид хамтдаа” аянд нэгдэхийг уриаллаа.
-
2020 оны 4 сарын 20
Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах, гадаад паспорт шинээр мэдүүлэх зэрэг өөрийн биеэр зайлшгүй ирэх шаардлагатай үйлчилгээг Солонгост хорио цээрийн онцгой дэглэм цуцлагдах хүртэлх хугацаанд үзүүлэх боломжгүй тул түр азнахыг зөвлөж байна.
-
2020 оны 4 сарын 20
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГ-аас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн.
-
2020 оны 4 сарын 20
“Х.Бат-Ялалтыг суллах эсэх шүүх хуралд прокурор ирээгүй гэдэг шалтгаанаар хоёр дахь удаагаа хойшилж байна” гэсэн мэдээллийн талаар Нийслэлийн прокурорын газраас тодрууллаа.
-
2020 оны 4 сарын 20
УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Зөвлөлийн гишүүд болон намын удирдлагууд УИХ-д өргөн баригдаж буй коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо.
-
2020 оны 4 сарын 20
"Авлига хээл хахуультай холбоотой хүмүүсээ дэвшүүлэхгүй гэх юм бол би ардчиллын төлөө хамтран ажиллахад бэлэн гэсэн. Надад 100 сая төгрөг байхгүй. Гэхдээ 100 сая төгрөгтэй болох боломж бий болсон. Х.Ганхуяг намайг АН-д 100 сая төгрөг өгсөн гэж гүтгэсэн. Би энэ дагуу гомдол гаргасан. Гүтгэсэн нь тогтоогдвол би 100 сая төгрөгтэй болох боломжтой. Тэгэхээр Х.Ганхуягтаа баярлалаа" гэв.
-
2020 оны 4 сарын 20
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандартчилал хэмжил зүйн газраас бүрдсэн хоёр ажлын хэсэг шатахуун түгээх станцуудад түүврийн аргаар бензин, шатахууны чанар, дүүргэлтийн хэмжээнд хяналт шалгалт хийхээр болжээ.
-
2020 оны 4 сарын 20
Тус компанийн ажилчид үйлдвэрчний эвлэл байгуулсан 10 ажилтнаа ажлаас нь халсан байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн есөн ажилтанг энэ компаниас техник дээр ажиллахыг зөвшөөрөхгүй гэсэн. Үүнээс болж хоёр өдөр уурайчид эсэргүүцлийн алхалт хийсэн.
-
2020 оны 4 сарын 20
"Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулан батлах 40 гаруй хууль байгаагаас 10 орчим хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх шаардлагатай байгаа аж. Тухайлбал, УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зэрэг хуулиудыг хэлэлцэх шаардлагатай учраас тавдугаар сардаа багтаан хэлэлцэж дуусгахаар бүлэг зөвшилцсөн" гэв.
-
2020 оны 4 сарын 20
Олон нийтийн цагдаа ажилдаа гарсан. Хууль сахиулж, хууль журмыг иргэний хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй учир дэмжиж ажиллахыг иргэдээс хүсье. Хэсгийн ахлагч нар амралт авдаггүй байсан. Одооноос жилд нэг удаа ээлжийн амралт авах эрхтэй болсон. Дээр нь цалин нэмэгдсэн
-
2020 оны 4 сарын 20
Мөн хүрэн баавгайг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны VII тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэсэн бөгөөд Олон Улсын хэмжээнд худалдаалах конвенцийн II хавсралтад зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлд бүртгэлтэй юм.
-
2020 оны 4 сарын 20
АНУ-ын Азийн сангийн Хотын засаглалтыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо, дэд менежер Д.Оргил, төслийн ажилтан Э.Булган нар өнөөдөр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нарт 50 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хэрэгслийг гардуулан өглөө.
-
2020 оны 4 сарын 20
Тэрбээр цагдаагийн нэг удирдах албан тушаалтан, нэг ажилтан, зургаан дэд байцаагчийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн гэжээ.
-
2020 оны 4 сарын 20
Би юуны өмнө энэ асуултад үнэнийг эрхэмлэн, итгэл үнэмшлийнхээ үүднээс хариулъя. Би Эх орондоо хайртай. Би эрх чөлөөнд дуртай. Бидний Эх орон, эрх чөлөөний дайсан бол авлига, төр түмнээсээ хулгай хийх явдал гэж би боддог. Би авлига, хулгай Монголыг доройтуулна, Монголыг муухай харагдуулна гэж итгэдэг. Иймээс би авлигаас, хулгайгаас ангид байхыг үргэлж эрхэмлэж ирсэн.
-
2020 оны 4 сарын 20
Багануур дүүргийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар хаалттай хорих ангийн аж ахуй үйлчилгээний сахиулаар ажиллаж байгаа хоригдлын байр, ахуй нөхцөл, ариун цэвэр болон харуул хамгаалалтын байдлыг шалгасан байна.
-
2020 оны 4 сарын 20
Цагдаагийн ерөнхий газраас үзүүлэх 6-н төрлийн үйлчилгээний төлбөрийг ebarimt аппликейшн ашиглан төлөх боломжтой боллоо. Энэ талаар “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” УҮГ-ын захиргааны албаны менежер С.Чулуунхүүгээс тодрууллаа.
-
2020 оны 4 сарын 20
Ардчиллын төлөө энэ хүний хийсэн зүйлийг тоочоод баршгүй. Маш хүнд нөхцөлд ардчиллын төлөөх жагсаалыг амжилттай зохион байгуулсан. Хамгийн гол нь монголуудын 300 гаруй жилийн турш олж авч чадаагүй байсан тусгаар тогтнол, эрх чөлөөг энэ хүн бидэнд өгсөн.
-
2020 оны 4 сарын 20
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн гол буруутан өнөөдрийг хүртэл эрх чөлөөтэй явж байна. Түүний амь насыг хөнөөсөн хэрэг бол МАНАН-гийн том бөгөөд анхны аллага байсан. Тэр амиа алдсанаар олон хүний амийг хамгаалсан. Энэ бол үнэн шүү. Тухайн үед Монголоо гэсэн сэтгэлтэй, зүрхтэй болгоныг устгах гэж байсан хувилдаан болж байсан. Тэр бүхнийг С.Зориг амиараа хаасан.
-
2020 оны 4 сарын 20
Хоёрдугаар сараас хойш 119 дугаарын утсаар гадаадын 17 орноос монгол 98 иргэн зөвлөгөө авсан. Гурван эх үүсвэрээс гадаадад 13 монгол иргэн халдвар авсан гэсэн мэдээлэл бий.
-
2020 оны 4 сарын 20
Коронавирустэй нь батлагдан ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа нэг иргэн эдгэрчээ.