-
2018 оны 1 сарын 15
Олон улсын тоймч Б.Дашзэвэгийн хэргийг нөгөөдөр шүүнэ
-
2018 оны 1 сарын 15
Гэртээ харих гэж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
-
2018 оны 1 сарын 15
Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 353445 хүн хамрагдаад байгаа бөгөөд хамрагдвал зохих хүн амын 47.1 хувийг эзэлж байна.
-
2018 оны 1 сарын 15
Шадар сайд үүрэг өглөө
-
2018 оны 1 сарын 15
Үхрийн ястай мах нэг килограмм нь 6475 төгрөгийн үнэтэй байна
-
2018 оны 1 сарын 15
Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо
-
2018 оны 1 сарын 15
МАН-ын бүлгийн гишүүд унтаж байна
Хуваарь ёсоор даваа гараг бүр УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал төрийн ордны Д.Сүхбаатарын болон Чингис хааны нэрэмжит танхимд хуралддаг билээ. Энэ даваа гарагийн хурал зөвхөн МАН-ын бүлгийнхээр хязгаарлагдаж тэдний өглөө 11:00 цагт эхэлсэн хурал одоо ч тараагүй үргэлжилж байна. Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн ихэнх нь хөдөө орон нутаг болон гадаадад томилолтоор ажиллаж байгаа гэсэн тул тэд энэ удаа хуралдсангүй. Өглөөний 11:00 цагт уван цуван ирц нь бүрдсээр эхэлсэн эрх баригч МАН-ын бүлгийн хурал магадгүй нэлээн олон асуудал хэлэлцэж байгаа бололтой юм. Ямартай ч Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн болон М.Билэгт, Б.Ундармаа, Г.Мөнхцэцэг, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дарга Ш.Раднаасэд зэрэг гишүүдийнх нь тэвчээр алдагдан байн байн гарч орсоор байгаа МАН-ын бүлгийн хурал бүтэн таван цаг орчим үргэлжилж байна. Гарч орж байгаа гишүүдээс “Бүлгийн тань хурал тарах болж байна уу” гэхэд “Одоо дахиад хоёр асуудал хэлэлцэнэ” гэж хэлчихээд л гүйлдээд явна. Хамаг ажлаа алдан өдөржин хүлээж байгаа сэтгүүлчдийн ч тэвчээр алдагдан ордны хамгаалагчдын нүдийг хариулж байгаад хуралдааны танхимын хаалгаар шагайж харвал Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос эхлээд сандал дээрээ зүүрмэглэж харагдав.
Бүлгийн дарга гэсэндээ Д.Хаянхярваа гишүүн л нэлээн идэвхтэй гишүүдээ сэргээж дуу нь үе үе чангарч сонсогдоно. Гишүүдийг нь зэрвэсхэн харвал тун ч хойрго, төвөгшөөсөн янзтай сууцгааж харагдана. Ганц Ц.Нямдоржоор тогтохгүй Л.Оюун-Эрдэнээс эхлээд нойромоглож суугаа гишүүд нэлээн хэд харагдана.
Ингэж хуралдсан болж сууцгаахаар бушуухан асуудлаа хэлэлцээд хурлаа дуусгаж мэдээллээ хийчихвэл уг нь Д.Хаянхярваа даргаас эхлээд унтаж, нойрмоглож байгаа гишүүдэд нь тустай, тэднийг бүтэн өдөр ажлаа алдан хүлээж байгаа сэтгүүлчдэд хэрэгтэй юмсан.
Д.Түвшин
-
2018 оны 1 сарын 15
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал эхэллээ
-
2018 оны 1 сарын 15
Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, Голланд зэрэг улсын их дээд сургуулиудаас нийт 68 оюутан хүрэлцэн ирсэн байна. Засгийн Газар хоорондын гэрээ, сургууль хоорондын гэрээ болон хувийн зардлаар нийт 6 орны 79 оюутан (бакалавр, магистр, доктор болон судлаач) АШУҮИС-д амжилттай суралцаж байна.
-
2018 оны 1 сарын 15
Ерөнхийлөгч иргэдтэй уулзана
-
2018 оны 1 сарын 15
Налайхын уурхайн асуудлаар
-
2018 оны 1 сарын 15
бүлгийн хуралдаан
-
2018 оны 1 сарын 15
МАХН-ын дарга хэний хэн бэ гэсэн асуултын хариу энэ баасан гарагт тодорхой болох нь.
-
2018 оны 1 сарын 15
-Гүйцэтгэх засаглалыг эдийн засагч хүнээр удирдуулаагүйгээс...-
-
2018 оны 1 сарын 15
Монголчууд, ялангуяа Улаанбаатарчууд 2018 оны нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийг тун тааруухан угтаж байна. Бензин шатахууны үнэ нэмэгдсэн ч олдоц нь ховор шатахуун түгээх станцууд дээр бөөн очер, дугаарлал. Товчхондоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бензин шатахууны үнийг Засгийн газраас тогтоох боломжгүй. Зах зээлийн эдийн засгийн зарчмаараа л зохицуулагдаад явах учиртай” гэж хэлснээс хойш бензин шатахуун итпортлогчид “Дураараа дэргиж, дунд чөмгөөрөө жиргэж” эхэлж байгаа нь энэ. Дэлхий нийтээрээ газрын тосны болон стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнтэй холбоотой бизнес эрхлэгчид улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавин энэхүү бизнесийг хийдэг жишиг бий. Гэтэл манайд эсрэгээрээ, олигархиуд төрийн бодлогыг үл хүндэтгэсэн үйлдэл үзүүлдэг. Манай хойд хөрш ОХУ-д гэхэд л ийм төрлийн бизнес эрхлэгчиддээ нэлээд чанга хяналт тавьдаг. Харин манай улс тус орноос олон зүйлийг хуулж авдаг мөртлөө бензин шатахуун итпортлогчдыг хариуцлагын тогтолцооноос хаяж орхидог нь өнөөдөр болоод байгаа үйл явцаас тодорхой харагдаж байна. Өнгөрөгч хоёрхон хоногийн дотор бензиний үнэ 260 төгрөгөөр нэмэгдэж 1630 төгрөгийн үнэтэй байсан А-92 бензин өнөөдөр өглөө 1890 төгрөгөөр зарагдаж байгаа ч олдоц нь тун тааруухан байгаа юм.
Харин бензин шатахуун импортлогчдыг эрхлүүлж толгой дээрээ гаргасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатарт үүсээд байгаа энэхүү үнийн хөөрөгдөл, ард иргэдийн бухимдлыг мэдсэн ч мэдээгүй царайлан БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны нэгдүгээр сарын 15-17-нд БНСУ-д хийх албан ёсны айлчлалаа өнөөдрөөс эхлүүлээд байгаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийх айлчлалын зорилго нь “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурах зэрэг юм гэсэн.
Өнөөдөртөө хилийн дээс алхан санаа амар айчлал хийж яваа У.Хүрэлсүхийн засаг Цагаан сарын дараа онхолдож ч магадгүй нөхцөл үүсчихээд байгааг сануулах ёстой. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав гэж нөхөр гэнэтхэн ард түмэндээ жигтэйхэн хайр зарлаж, Оюутолгойг зогсоох хэрэгтэй гэж орилоод эхэлсэн нь цаанаа нарийн учиртай. Мань эр цаагуураа УИХ-ын дарга М.Энхболдын турхиралтаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг мэрж эхэлж байгаа нь энэ. Үнэндээ Монгол Улсын засаг төр гэж завхарсан толхилцоон, хөшигний арын тохиролцоо, наймаалцал дээр тогтнодог болчихсон мафи, бүлэглэлүүдийн тэмцэлдээний талбар болоод байгааг ард түмэн зөндөө л харсан. Удахгүй бас нэгэн Засгийн газар хөрвөөхийг харж ч болзошгүй нөхцөл бүрэлдэж эхэллээ. Энэ бүхний Эээст зөвхөн ард түмэн л хохироод хоцордог. Өнөөдөр Засгийн газрыг ганхуулах алхмыг эхлүүлээд байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав гэдэг нөхөх УИХ-ын дарга М.Энхболдтой л адилхан МАХН-ын дарга Н.Энхбаярын гараас зүүгдсээр Монголын улстөрд хөл тавьсан нэгэн. Харин өнөөдөр том босс Н.Энхбаярыг алгасан одоогийн эзэн УИХ-ын дарга М.Энхболдын түлхээсээр У.Хүрэлсүхийн Засгийн газраар оролдож эхлээд байгаагийн ард өөрөө Оюутолгойн элдэв тендер, эд зүйл, хоол хүнс шахах зэргээс сугарч хоцорсныхоо хонзонг авч байгаа гэдгийг нь яамных нь сайд Д.Сумьяабазараас эхлээд олон хүн шулуухан хэлж байгаа.
Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ард иргэдийнхээ амьдралын боломж, өнөөдрийн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэргийг тооцоололгүй, эдийн засгийн холч ухаанаар бус цэргийн хүний муйхар хар зоригоор бүхнийг тэс хөндлөн дайрч эхлээд байгаа нь улстөрийн өрсөлдөгчдөд нь өгөөш болж, тэртэй тэргүй өдрөөс өдөрт амьдралын баталгаагүй болж байгаа иргэдийн дургүйцлийг ч төрүүлж эхэллээ. Ядаж байхад УИХ-ын дарга М.Энхболдын талыг баримтлагч дарга нарыг халж сольж, төсвийн захиран зарцуулах эрхэнд нь халдаж байгаа нь “Гал дээр тос нэмсэн” хэрэг болж өөрийнх нь танхимыг хүчтэй ганхуулж эхэллээ. Сэлэнгэ зэрэг аймгийн Засаг даргын эрх мэдлийг хязгаарлаж, захиран зарцуулах хөрөнгө мөнгөнийх нь хэмжээг бууруулсан зэрэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг “Эдийн засгийн боловсрол муутай, бүхнийг муйхар хар хүчээр шийддэг, танхимынхаа сайд нартай зөвлөж ярилцдаггүй” гэсэн санаатай зэмлэлийг нийгэмд хурдтай тархахад ихээхэн үүрэг гүйцэтгэж эхлээд байна.
УИХ-ын дарга М.Энхболд хоёр гуравхан хоногийн өмнө л “Зууны мэдээ” сонинд У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би Засгаа авъя гэсэн илт худал ташаа, гүтгэлэг гаргасан байна. Албан ёсоор уучлал гуйхгүй бол зохих газруудад нь хандана” хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр байдал түүний хэлснээс өөрөөр эргэж эхлээд байна. Магадгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эзгүй хойгуур энэ эвгүй байдал яаж ч даамжирч болзошгүй. “Эдийн засгийн мэдлэг муутай, муйхар зоригоор бүхнийг шийддэг” хэмээгдээд байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар Цагаан сарын дараа хөрвөөх үү. УИХ-ын дарга М.Энхболдын дараагийн нүүдэл чухам юу байх бол. Энэ бүхний хариултыг харах хүлээх, үнэлэлт дүгнэлт өгөх л үлдэж байна. Монголын улстөр, улстөрчид өө гэж...
Д.Энхтүвшин
-
2018 оны 1 сарын 15
Халаа сэлгээний ажил ид дундаа явагдаж байна.
-
2018 оны 1 сарын 15
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны нэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийх юм байна.
-
2018 оны 1 сарын 15
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
-
2018 оны 1 сарын 15
МАН гаднаасаа эв түнжинтэй, найрсаг дотно мэт харагдаж байгаа ч дотроо толхионтой, шуудайд хийсэн үхрийн эвэр мэт л байгаа дуулдана
-
2018 оны 1 сарын 15
Зэсийн үнэ ба МАН
Сүүлийн 5-8 жилийн дэлхийн эдийн засгийн цикл болон өнөөдөр эрх барьж байгаа МАН-ын засаглалын байдлыг шинжихэд Монгол Улсын экспортын нэгэн гол нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн дэлхийн зах зээлийн үнэ МАН ганцаар болон сөрөг хүчинтэйгээ хамтран засаглах бүрт хэлцээтэй юм шиг байнга өсч иржээ.
2011 оны хоёрдугаар сарын 8-ны байдлаар нэг тонн зэс Лондоны металлын бирж дээр 10121.5 ам.долларын ханштай болж үэнлгээнийхээ дээд түвшинд хүрч байв. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдаар Сү.Батболд ажиллаж байсан бөгөөд Монголчуудын зэсийн үнэ 10 мянган долларт хүрээсэй гэсэн олон жилийн хүлээлт чухамдаа Сү.Батболдын засаглалын үед хэрэгжиж тэд ч ёстой л “Арабын султан”-ууд шиг аяглаж байсан билээ. Зэсийн үнэ 10 мянган ам долларыг давсаны шууд нөлөөгөөр эрх баригчид дараахан нь “Эдийн засаг 17 хувиар өслөө” хэмээн дэлхий даяар хашхиралдаж байв. Гэвч 10 мянга ам доллар давсан зэсийн ханш удалгүй тасралгүй уруудсаар 4000 ам доллараас дотогш орж эрх баригчид ч дуугүй болсон түүхтэй. Гэхдээ тэрхүү уналт удалгүй эргэн дээшилсээр 2013 оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар Лондоны металлын биржид зэсийн ханш 1.8 хувиар өсч, тонн нь 6935.5 ам.доллараар үнэлэгдэж байж. Харин Нью Йоркийн “Comex” биржид фунт зэсийн үнэ нэг хувиар дээшлэн 3.19 ам.долларт хүрсэн байдаг. Дэлхийд уг металлын хэрэглээгээр хоёрдугаарт бичигддэг АНУ-ын эдийн засгийн өсөлт нэмэгдсэнээр ханш нь ийнхүү өссөнийг “Bloomberg” мэдээлж байж. Тухайн үед АНУ-ын ДНБ өнгөрсөн улиралд өмнөх оныхоо мөн үеийнхээс гурван хувиар өссөн байна.
Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэдийнхээ татварыг нэмэгдүүлж, тэтгэвэрт гарах насыг хойшлуулж, олон нийтийн ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа яг энэ цаг үед буюу 2017 оны 12 дугаар сарын 20-доос Лондоны металлын биржид зэсийн ханш тонн тутамдаа 7000 ам.долларт хүрч огцом өсөөд байсан. Энэхүү өсөлт үргэлжилсээр 2018 оны нэгдүгээр сарын 10-ны байдлаар Лондоны металлын биржид тонн зэс 7080 ам долларт хүрээд байна. Монгол Улсын экспортын гол нэрийн энэхүү металлын үнэ ийнхүү дээд хэмжээгээр өсөхөд зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Чили улс үйлдвэрлэлээ дөрвөн хувиар буруулсан нь голлог нөлөөлж, ханшийг ийнхүү өсгөөд байгаа аж. Мөн зэсийн хамгийн өндөр хэрэглээтэй БНХАУ-ын эрэлт нэмэгдэж, импорт нь огцом өсч байгаа нь ханш өсөхөд нөлөөлжээ. Чили улсын “Коделко” компани дэлхийн зах зээлд зэсийн ханш өсч, сүүлийн жилүүдэд цахилгаан хөдөлгүүртэй машины эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбогдуулан энэ онд 1.7 сая тонн зэс олборлохоор төлөвлөөд байгаа аж.
Ийнхүү хувь заяаны даажигнал юмуу, МАН-ынхны аз ч гэмээр юмуу ямартай ч тэднийг засаглах бүрт зэсийн үнэ байж болох дээд хязгаартаа хүрч эрх баригчид ч маргаашаа тооцоололгүй үрэлгэн баярхдаг зуршил тогтжээ. Гэхдээ өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Бензин шатахууны үнийг Засгийн газар тогтоохгүй. Зах зээлийнхээ журмаар явна биз” гэснээс хойш бензин шатахуун импортлогчид дур зоргоороо үнээ нэмж, ард иргэд ихээхэн бухимдалтай шинэ долоо хоногтой золгоод байна. МАН-ынхан засаглах бүрт үнэ нь өсдөг зэсийн үнийн тооцоолоогүй өсөлтөөс Монгол Улсын эдийн засагт бас л тооцоолоогүй нэлээн их хэмжээний ашиг орлого орж ирэх нь тодорхой. Харин тэрхүү тооцоолоогүй орлогыг ард иргэдийнхээ тусын тулд зарцуулах уу, авлига хээл хахууль, албан тушаалын наймаалцлаар арван тийш нь цацах уу гэдэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ер нь өнөөдөр засаглаж байгаа МАН-аас шууд шалтгаалах нь тодорхой.