-
2018 оны 1 сарын 15
Автомашинтай иргэд явган явах дээрээ тулж өнгөрсөн амралтын өдрүүдэд ёстой үгээ хэлэв. Учир нь, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ШТС-ууд АИ-92 бензиндээ хязгаарлалт хийж, асар урт дараалал үүсгэснээс тэр.
-
2018 оны 1 сарын 15
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.
-
2018 оны 1 сарын 15
Аргын тооллын 1 сарын 15, Сумъяа гараг. Билгийн тооллын 29, Гар одтой, улаагчин хонь өдөр.
-
2018 оны 1 сарын 15
Шинэ он Монголын соёл урлаг, спортын томчуулд нэлээд халтай эхэлж байгааг цахим ертөнц тэр чигээрээ шуугиж байна. Оны эхний арав хоногт Монголын сор болсон ахмадууд “гар гараасаа хөтлөлцсөн” мэт шил шилээ даран бурханы оронд чимээгүйхэн зорчлоо. Их орчуулагч Х.Мэргэн, аугаа зохиолч С.Пүрэв, ардын багш Д.Банди гээд нэртэй төртэй эрхмүүд хүмүүний орчлонг орхив. Тэдний араас цахим ертөнцийн нүүр номын нөхдөөс нь эхлээд Монгол түмэн эмгэнэлээ илэрхийлж байна.
-
2018 оны 1 сарын 15
Монгол Улсад иргэний бичиг баримтын ямар ч бүртгэлгүй 4300 гаруй иргэн байгаагийн 28 хувь нь бага насны хүүхэд болохыг статистик мэдээллээс харж болно. Тэгэхээр бидний дунд 4300 амьд илүүдэл орчлонгийн тоос хөдөлгөж яваа гэсэн үг. Мэдээжийн хэрэг, тэдний ихэнх нь гудамж талбай, цэвэр бохир усны цооног, “Улаанчулуут”-ын хогийн цэг дээр хоног төөрүүлж буй.
-
2018 оны 1 сарын 14
Монголын нэр нөлөө бүхий улс төрчдийн хүүхдүүд өсч томрон эхнээсээ төрд алба хашиж эхэлцгээсэн. Сайн эх эцгийн нөмөр нөөлгөөр өндөр боловсрол эзэмшсэн тэд сурсан эрдмийнхээ үр шимийг эх орондоо гаргалгүй яах вэ.
-
2018 оны 1 сарын 14
Төрийн банкны ТУЗ өнгөрсөн баасан гаригт хуралдаж, тус банкны удирдлагын түвшинд өөрчлөлт оруулж, захирлуудын тоог 50 хувиар бууруулах шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл тус банкинд газар, хэлтсийн 70 орчим захирал ажиллаж байсныг 40 орчим болгож цөөлжээ.
-
2018 оны 1 сарын 14
Гэтэл үнэн хэрэгтээ: “Шанхай хотын удирдлагууд олон улсад нэр төрөө сэвтээж унагахгүйн тулд ташаа мэдээллийг шар мэдээлэл болгож цацуулсан. Талийгчийн ар гэрийнхэн энэхүү мэдээллүүдийн мөрөөр Хятад улсын элчин сайдын яаманд хандсан бөгөөд Хятадын талаас уг мэдээллийг устгуулах тухай мэдэгдээд” байна.
-
2018 оны 1 сарын 14
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын нэгэн сонирхолтой баримт дэлгэгджээ.
-
2018 оны 1 сарын 14
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол
-
2018 оны 1 сарын 14
Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2-р багийн нутаг Цавт гэх газар нэгдүгээр сарын 11-ний өдөр таван иргэн нэр нь үл мэдэгдэх шингэн ууж, хордсон хэрэг гарчээ.
-
2018 оны 1 сарын 14
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх
-
2018 оны 1 сарын 14
2014 онд ОХУ-ын Сочи хотноо болсон өвлийн олимпийн тоглолтын үеэр тус улсын шилдэг тамирчид сэргээш хэрэглэсэн асуудал
-
2018 оны 1 сарын 14
Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.
-
2018 оны 1 сарын 14
Цаг хугацаа урсдагаараа урсаж, долоо хоногийн үйл явдал өрнөх жамаараа хөвөрлөө. Улс төр нийгмийн хүрээнд чамгүй олон асуудал өрнөсөн долоо хоног байсан.
-
2018 оны 1 сарын 13
Ганцаардмао, зожиг, этгээд Харүки Мүраками
Өнөөдөр дэлхий дээр амьд байгаа зохиолчдоом хамгийн алдартай нь Японы сонгодог зохиолч Харүки Мүраками гэдэгтэй маргах хүн цөөхөн болов уу. 1949 оны нэгдүгээр сарын 12-нд төрсөн тэрээр өчигдөрхөн 69 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэв. Түүний утга зохиолын болон баримтат зохиолын бүтээлүүд нь Франц Кафкагийн шагнал, Франц О Коннорын богино өгүүллэгийн шагнал, Иерусалимын шагнал зэрэг олон улсын утга зохиоын шагналуудыг хүртсэн. Мүракамигийн утга зохиол нь Японы уламжлалт бичлэгийн зарчмаас гажиж хошин, хиймэл, маш гадааджуулсан байдалтай, ганцаардуулсан байдлыг харуулдаг нь дотоодын уламжлалт хэсгийнхний шүүмжлэлийг хүлээдэг. Түүний 1987 онд гаргасан ”Норвегийн ой” ном нь Японд залуучуудын дунд нэрд гарч олон сая хувиар хэвлэгдэж түүний нэрд гарах эхлэл нь болжээ. 1986 онд тэр Японоос гарч Европоор аялаад АНУ-д суурьшиж Принстоны Их Сургууль, Таффсын Их Сургуульд багшаар ажиллажээ. Мүраками нь 2007 онд Лейжийн Их Сургууль ба 2008 онд Принстоны Их Сургуулийн хүндэт докторын зэргээр шагнуулсан байдаг. Түүний хэд хэдэн ном нь Японд болон гадаадад кино болж гарсан байна. Бид сэтгэлийн хөдөлгөөн, баяр баясгалан, аз жаргал зэрэг амьдралынхаа олон зүйлийг үгээр илэрхийлж чаддаггүй. Харин Харүки Мүраками бол ингэж чаддаг хүн. Тэр хүний сэтгэлд юу болж байгааг мэдэрч, түүнийгээ тун ойлгомжтой, мэргэнээр хэлж чадна. Сүүлийн үед түүнийг алдрын оргилд гаргасан роман бол “1Q84 роман” юм. 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн “Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс сэдэвлэн бичсэн “1Q84 роман” нь өнөө цагт жинхэнэ сонгодог бүтээл гэж үнэлэгдэж байгаа юм. Ингээд өчигдөрхөн 69 нас хүрсэн их зохиолчийн эшлэлүүдтэй танилцая.
Мэргэжил гэдэг бол хайр дурлал юм. Түүнээс тооцоо харсан гэрлэлт биш. Бүх амьдралын үйл хэрэг гэдэг амьдрал болохоос ажил биш шүү.
Хайргүй дэлхий гэдэг цонхны цаадах салхи гэсэн үг. Амьсгалж ч, хүрч ч болохгүй.
Би урьд нь хүн аажмаар, жил ахих тусам ухаан суудаг гэж боддог байлаа. Тэгвэл үгүй юм байна. Хүн ганц мөчид л ухаан суудаг юм байна.
Хавар бол ямар нэг шинэ юм эхлэхэд яг таарсан улирал.
Дэлхий дээр буруу, алдаатай бодол гэж байдаггүй. Харин биднийхтэй таардаггүй бодол гэж бий.
Чи ойд очихоороо ойн нэг хэсэг мэт болдог. Бороонд норлоо борооны хэсэг болно. Өглөө боллоо, өглөөний нэгэн хэсэг болж, надтай хамт суухдаа миний нэгэн хэсэг болдог.
Хотод амьдарсан хүн хөл доорхио л харж сурдаг. Дэлхийд тэнгэр гэж байдгийг хэн ч санадаггүй.
Тэврэлдэхдээ бид айдсаа хуваалцдаг.
Тайван байна гэдэг хүч чадал.
Хэчнээн хичээсэн ч өвчтэй үед өвчтэй л байдаг.
Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаж бай. Тэгэхгүй бол зүрхэн дотор хуралдаад, хатуурч, үхэх болдог.
Би ганцаардалд дургүй. Гэхдээ илүү хүмүүстэй танилцдаггүй. Яагаад гэвэл дараа нь дахиад л хэн нэгэнд сэтгэл гутрах хэрэг гарахгүй болохоор.
Зүрх хатуу саванд нуугддаг юм шиг байна. Энэ хайрцгийг нь хагалан нэвтэрч чадах хүн ховор. Тийм болохоор би хайрлан дурлаж чаддаггүй байж болох юм.
Хамгийн чухал зүйл бол нэг нэгэндээ үнэнч байж, туслах явдал.
Ямар ч хоосон зай хэзээ нэгэн цагт дүүрдэг.
Хүнд итгэл найдвар бэлэглэхэд тэр түүнийг цаашид амьдрах гэж яг түлш шиг ашигладаг. Итгэлгүй бол цаашид гэдэг үг ч байхгүй.
Бусад хүн юунд хүрсэн нь чухал биш харин чиний хүрч, хийж чадсан тэр жижигхэн зүйл чухал.
Алсаас харвал юу ч үзэсгэлэнтэй сайхан харагдана.
Шал дэмий жижигхэн юмнаас дэлхийн хамгийн агуу зүйлс эхэлсэн байх нь олон тохиолддог.
Ой санамж хүнийг дотроос нь дулаацуулдаг. Гэхдээ бас дотроос нь бусниулан бутраадаг гэж байгаа.
Буруу чигт гэрлийн хурдаар давхих нь огт хөдлөөгүйгээс илүү хортой.
Чамтай чиний талаар ярьдаг хүн амьдралд чинь олон байсан уу?
Миний амьдралд хэн хүссэн нь орж ирж, хэн хүссэн нь гарч байдаг. Гэхдээ бүх зочдод зориулсан нийтлэг дүрэм бий. Орохдоо гутлаа арчиж, гарахдаа хаалга хааж бай.
Тэнгисийг удаан харахаар уйдаад хүмүүстэй уулзмаар санагддаг. Харин хүмүүстэй удаан байхаар тэнгисээ санаад эхэлдэг.
Хүн хөгшрөх тусам түүний амьдралд засаж болшгүй зүйл олон болдог.
Бидний амьдралаас алга болж байгаа бүх юм, бүр мөсөн алга болсон ч гэсэн ардаа цоорхой нүх үлдээдэг. Энэ нүх хэзээ ч бөглөрөхгүй.
Хэрэв хүн болгон бүх юм сайн сайхан дуусна гэж итгэдэг болбол дэлхийд айх юм үгүй болно.
Зүрхнээс гадагш гарч ирэхгүй тийм нууц гэж байхгүй.
Ганцаардал гэж юу вэ? Энэ бол бороотой үдэш том голын дэргэд зогсоод ус урсан, далайд нийлж байгааг удаан харах үед төрдөг мэдрэмжтэй ижилхэн.
Ганцаардсан бодлоо хуваалцах хүнгүй бол бодлууд чамайг хоорондоо хувааж эхэлдэг.
Алдаа гэдэг амьдрал дахин давтагдах шинж тэмдэг. Энэ тэмдэггүй бол ямар ч утгагүй.
Өргөн мөрөн чимээгүй урсдаг.
Залуу насаа өнгөрөөгүй үед нь баяр баясгалан болгон хувирга. 100 хувь шүү. Дараа нь хөгширсөн хойноо энэ дурсамжаараа өөрийгөө бүлээцүүлнэ.
Уран зөгнөлд төсөв гэж үгүй.
Хэрэв чи хав харанхуйд орчихвол нүдээ дастал чимээгүй тайван суу.
Бүх хүний хувьд аз жаргал ижил мөртлөө зовлон нь өөр өөр байдаг. Толстойн зөв байж. Аз жаргал бол сургамжит өгүүллэг, зовлон бол түүх юм.
Цаг хугацаа өнгөрсөөр байгаа нь хамгийн хэцүү. Өнгөрсөн үе уртсаж, ирээдүй богиноссоор. Юм хийх цаг багасч, хийж амжаагүй харамсах зүйл ихэссээр.
Тэнэг өдөр байлаа. Тэнэг жилийн тэнэг сарын тэнэг өдөр.
Амьдрал яг л эргэдэг тоглоомон дээр суусан юм шиг. Бид тодорхой газарт, тодорхой хурдтайгаар л эргэлдэнэ. Бидний эргэлт хаашаа ч чиглээгүй. Гарч ч, сууж ч болохгүй.
Бүх амьдралдаа мартахааргүй үг гэж байдаг.
Хэн нэгнийг хайрлаж байвал таны амьдралд бага ч гэсэн найдвар байна гэсэн үг. Тэр хүн чинь чамайг хайрлахгүй байсан ч.
Өөрийгөө бүү хайрла. Өчүүхэн амьтад л өөрийгөө хайрладаг юм.
Болох юмыг тойрон гарч болохгүй. Хэрэв нэгэнт болсон бол өөрчилж чадахгүй.
Бүх юм өнгөрнө. Үүнд итгэ. Ямар ч зовлон байсан дуусна. Хорвоод мөнх юм гэж үгүй.
-
2018 оны 1 сарын 13
Жүжигчдэд тохиолдсон хөгжилтэй явдлууд
Монголын үе үеийн алдартай жүжигчид энд тэнд, хөдөө гадаа, хилийн дээс алхаж явахдаа хөөрхөн хошин шог тарьж, эргээд дуурсах явган ярианы эзэд болсон байх нь олонтаа. Энэ удаа Алтан үеийн болон арай хожуу үеийн алдартай жүжигчдэд тохиолдож байсан хөгжилтэй явдлуудаас ганц нэгийг сонирхуулж байна.
Халдага балдага
“Бумаа” хэмээн олноо алдаршсан гавьяат жүжигчин Цэвээнжав гуай нэг өдөрт хоёр хайрцаг тамхи татдаг нэгэн байжээ.
Бас “өгөр толгой Гүрсэд”-ийн дүрээр олны сэтгэлд хоногшсон гавьяат жүжигчин Дугарсанжаа гуай ч түүнээс дутахгүй архаг тамхичин байсан гэдэг. Нэг өдөр хоёр жүжигчин тамхинаас гарахаар шийдэцгээж, хоорондоо мөрий тавьсан байна. Тэд “Хэрвээ хэн нэг нь тамхи татаж харагдах юм бол нөгөөдөө нэг кило 24-ийн чихэр авч өгнө шүү” гэж тохиролцжээ. Гэвч сурсан юмыг сураар боож болох биш бие биеэсээ нуугдаж тамхиа татсаар л байжээ. Нэг удаа хөдөө тоглолтоор явж байгаад хээр түр саатах үед Цэвээнжав гуай автобусны ард гарчихсан тамхиа сэмхэн татаад зогсож байжээ. Түүнийг харсан нэгэн Дугарсанжаа гуайд энэ тухай хэлэхэд, тэрээр автобусны араар гэтэн гарч ирээд “За энэ чинь юу болж байна?” гэж сүртэй нь аргагүй ауутал,
Цэвээнжав гуай:
-Ээ халдага, балдага… гэж уулга алдаад. Үүнгүйгээр чинь байж сууж чадахгүй юм. Май, энэ мөнгөө ав! гээд өврөөсөө 25-тын дэвсгэрт гарган чулуудсан гэдэг.
Үс нь харагдахгүй амар
“Их замын эхэнд”, “Улаан дарцаг”, “Хүлээх газар” зэрэг олон кино, жүжгийн дүрээр үзэгчдийн танил болсон нэрт жүжигчин “Хөх чоно” Дамдин хэнэггүй, гүдэсхэн эр. Нэг удаа хэсэг жүжигчид хөдөө тоглолтоор явж байгаад оройхон нэгэн сумд очжээ. Цайны газар нь маш их үс хялгастай хоол өгсөнд жүжигчид дургүйцэн бүгд идсэнгүй. харин Дамдин л ганцаараа дуугүй сууж байснаа тавагтай хоолоо бариад чимээгүйхэн гараад явчихжээ. “Нохойд хоолоо өгч байгаа юм байна, би ч бас өгье” гэж нэг нь бодоод хэрэгт дурлан араас нь гарвал мань эр харин харанхуйд цаашаа хараад суучихсан хоолоо идэж байжээ.
-Яаж үүнийг идэж чадаж байна аа? гэхэд С.Дамдин:
-Үс хялгас нь харагдахгүй амар юм гэж хээвнэг хэлээд хоолоо халбагаджээ.
Латип шагналаа мялаалгасан нь
Нэрт найруулагч Доржсамбуу, алдарт жүжигчин Латип хоёр нэг удаа юм хүртээд, даврах санаатай жүжигчин Жигжиддуламынд очжээ. Тэднийг ороход “Харанхуй шөнөөр юугаа хийж явдаг улс вэ?” гээд зочны өрөөндөө урьж цай, идээ өгчээ. Архи гаргах шинжгүй байсан тул Жигжиддуламыг гарах хооронд Доржсамбуу ханан дээрх жинтүүд зүүлттэй байсан Соёлын тэргүүний ажилтны тэмдгийг Латипын энгэрт зүүгээд орж ирэхэд нь,
-Манай Латип шагнал аваад бид хоёр айл, амьтнаар орж явна гэж хэлэхэд жүжигчин бүсгүй уулга алдаж, “Түрүүний хэлэхгүй” гээд архи гаргаж, хоол хийжээ. Мань хоёр ч өнөөхөө уугаад дуустал дахиад нэгийг задлах гэхэд нь тэд, “Одоо болно, баярлалаа” гээд гарахаар босов. Харин хаалган дээр очсон хойноо Доржсамбуу Латипдаа хандан,
-Нөгөөхөө одоо өгчих өө гэхэд нэрт алиалагч энгэр дэх тэмдгээ аваад,
-Байсан газар нь зүүчихээрэй гэжээ.
-
2018 оны 1 сарын 13
1. Ой мод, цэцэгт нуга, од, чоно, тагтаа, шаазгай, зөгийн үүр, мөнгө, нугас, бөгж, цонх, алчуур , сахал, үс ургах, зочин гийчин, цус гарах урсах, юм олох, уйлах, гашуудах, хүн үхэж байна гэж зүүдэлвэл: Сайн хүнтэй учрах, хэл сураг сонсох, хэл сураг сонсох,олз омог олох, баяжих, заяаны ханьтай учрах, худ ураг болох, ахан дүүс хийгээд хүндтэй зочин ирэх, урт наслах, ажил үйлс өөдрөг өнгөтэй байх зэргийг бэлэгдэж байдаг.Иймээс өглөө босоод бурхандаа мөргөж “Ум гама дивани рагчаа хум пад” гэж 21 уншаад агаарт 3 удаа хурайлна.
2. Ихээр инээх, цоортой сонгино, цэцэг ногоо, таслах, жимс, шош, вандуй, намаг зэргийг зүүдэлвэл үйлж унжих гашуудахын нигууртай гэдэг.Иймээс өглөө нар руу харж зогсоод “Ум марзияа нам суха” гэж 21 уншаад шүлсээ залгина.
3. Аатсан ширгэсэн худаг, намаг, архи ууж байх, гашуун зүйл идэх, сахал үсээ хусуулах, жижигхэн охин, согтуу хүн зэргийг зүүдэлвэл: Гарз гарах, ядуурч гачигдах зовлон тохиож болзошгүй. Иймээс “Ум агааний нагааний ажийлаа мандаалие маей суха” гэж 21 уншаад хоёр гарын алгаар хүчтэй алгадна.
4. Усанд унах, их ус, цас бороо зэргийг зүүдэлвэл: Өвчин хийгээд гай зовлон ирж болзошгүй.Иймэс сэтэрхий аяганд хар ус хийгээд “Ум базар гүрү бадамаа сэдий хум пад” гэж 21 уншаад усанд гурав үлээгээд өөрийн муу зүгтээ цац.
5. Ямар нэгэн байдлаар могой, могойн зулзага зүүдэлвэл газар ус, лус савдагийн хорлолтой гэдэг.Иймээс хүж арц утлагаа уугуулж идээ, тариа будаа бэлтгээд “Ум базар вани хум пад, гэж 21 уншаад онгон уул ус, овоо тахилгаа дотроо бодож тариа будаа идээний дээжээ өргө.
6. Шүд унах, цустай махтай үйрч унаж байна гэж зүүдэлвэл: Гай барцад, осол эндэл, эрлэгийн элчийн муу нигууртай тул бурхандаа залбирч зул барьж арц хүж уугиулж “Намо багабади варазана барамидаей, Ум нада дадида, илиши илиши, милиши милиши бинаяна бинаяна, намо багади барада даяам варади,ириди ириди мириди мириди шүриди үшүри үшүри бүюүей бүюүей суха гэж олонтаа уншаарай.
7. Тэмээ хийгээд хүйтэн хошуутай мал, улаан мах, мах идэх, зүү хутга, мэс толь зэргийг зүүдэлвэл мангас, ад зэтгэрийн хорлол байж болзошгүй гэдэг.Иймд: 9 ширхэг хар өнгийн чулуу авчирч” Ум хасаа диваа хум пад” гэж 21 уншаад чулуугаа гурав үлээж найман зүгт, огторгуйд нэгийг нь хая.
8. Хар нохой хийгээд нохойд хөөгдөх, уруулах, хазуулах зэргээр зүүдэлвэл: Хан тэнгэр, ад гаригийн хорлол байж болзошгүй учир цаасан дээр нохойн толгой зурж хуйлаад “ Ум ха дон дог” гэж 21 уншаад зүүн хойт зүгт хая.
9. Өөх идэж байна, юм ихээр идэх яр шарх зэргийг зүүдэлвэл аливаа юмнаас бузартахын нигууртай учир аяганд ус хийж тавиад “Нама шизанада гордаяа хүлү хүлү дишта дишта банда банда хана хана аа мэради хум пад “ гэж 21 уншаад усаа үлээж нүүр гараа угаагаад хорлолын зүгт цац.
10. Хэрээ, тоншуул, өндөг, үстэй дээл, хувцас, нүцгэн эмэгтэй зүүдэлвэл хэрүүл хэл ам, ирэхийн нигууртай тул “Ум асидада бадриа аварзэди сарва дихана дасаяа дасаяа хана хана друм друм хум хум пад пад суха “ гэж 21 уншаарай.
11. Насан өөд болсон эцэг эх, ах дүүс, танил хүмүүстэй уулзаж учирч байна гэж зүүдэлвэл буян нэхэж байна гэдэг.Иймд 3 хоног зул барьж орой бүр “Ум мани бад ми хум” тарнийг бололцоогоороо олонтаа уншаарай.Эмэгтэй хүн номонд хувцас оё.Хүүхэд нохой хоолло.Хурал номын газар ерөөл авахуул.
12. Энд дурьдагдаагүй бусад зүүдүүд бол цагаан зүүд гэдэг.Хүн унтах нь билэг болох бие нь амарч оюун санаа болох сүнс өөр лүүгээ ирж буй олон зүйлтэй, мөн тодрхой хугацаа орон зайтайгаар биеэс хөндийрч орчлонгийн олон газрын есөн шидийн зүйлтэй учирч уулзаж байгаа мэтээр тайлбарлаад энэ нь зүүдний зөн билэг болж өнгөрсөн ба одоо болох билэг үйлийн магадлалтай гэсэн байна.
-
2018 оны 1 сарын 13
Зөрчил маргаангүй гэр бүл гэж бараг үгүй. Гэр бүлийн хэрүүл зөрчил гол төлөв жижиг сажиг зүйлээс гардаг. Аяга шанаганаас эхлээд үр хүүхэд, хэрэглээ сонирхол зэргийг тойрсон хэрүүл том хэрүүл болон хувирахаас гадна хосуудын харьцаанд сэв суулгах шалтгаан ч болдог. Иймд жижиг асуудалд онц ач холбогдол өгөлгүй шийдвэрлэх олон арга зам бий. Тэдгээрээс цөөн хэдийг хүргэе.
Хариуцлагыг өөртөө ав
Мартамхай нөхрүүд байдаг. Нөхөр чинь жолооны үнэмлэх, түлхүүр мэтийг байсхийгээд хаячихдаг бол бүү бухимд. Уурлаад ч нэмэргүй. Асуудлыг энгийн боловч үр дүнтэй аргаар шийдэж болно. Та зүгээр л түлхүүр болон бичиг баримтыг нөхөртөө сануулах үүрэг өөртөө тавь. Энэ тохиолдолд та олон таагүй асуудлаас зайлсхийж чадна.
Зурагтаа ээлжилж үз
Хоёр зурагт байхгүй нөхцөлд маргаан гарах болно. Нэгдмэл шийдвэрт хүрч чадахгүй байвал тохирохыг хичээ. Хоёуланд сонирхолтой нэвтрүүлэг сонгох нь амаргүй тул нэг орой нөхөр чинь хөлбөмбөг, дараагийн өдөр та цуврал киногоо үзэхээр тохиролц.
Түүний ажлыг хий
Янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан нөхөр чинь үүрэгтэй ажлаа хийлгүй удсан байж болно. Уурлаж үглэхийн оронд та өмнөөс нь хийчих. Нөхөр чинь үүнийг анзаарч гэмшинэ. Гэр бүлийн амьдрал бол та хоёрын аз жаргалтай байх үндэс тул тунирхал зохисгүй.
Гэр доторх үүргийг хуваарил
Хэрэв нөхөр чинь хүнсээ цуглуулахдаа үнэтэй, чанар муутайг нь авчихдаг бол түүнийг дэлгүүр явуулах шаардлагагүй. Харин нөхөртөө гэрийнхээ цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдал, машин тэргээ хариуцуул.
Тодорхой хэл
Нөхрөө дэлгүүр явуулах гэж байгаа бол захиасаа тодруул. “Орой идчих юм аваад ир гэвэл нөхөр чинь загасны консерв, йогурт, өнжсөн боов, боорцог мэтхэнийг аваад ирэх магадлалтай шүү.
Боломжгүй шаардлага бүү тавь
Нөхөр чинь заавал хэн нэгэнтэй адилхан байх ёстой гэж үү. Хөршийн нөхөр маш овсгоотой, ажилсаг нэгэн байж болно. Гэхдээ нөхрөө түүнтэй бүү харьцуул. Нөхөрт чинь түүнээс илүү олон давуу, сайн чанар байгаа гэдэгт итгээрэй.
Тушааж, захирсан өнгө аястайгаар нөхөртэйгээ бүү харьц
Тушааж, захирсан өнгө аястайгаар нөхөртэйгээ бүү харьцаарай. Хүсэлтээ эелдгээр хэлэхэд эрчүүд дуртай байдаг. Хийсэн зүйлийг нь магт, талархлаа илэрхийл. “Энэ хийх ёстой юм чинь” гэсэн байр сууринаас аль аль нь хандахгүй байвал олон таагүй асуудал танай гэр бүлийг тойрох болно. Чимээгүй талархал ч аятай биш. Үүнийгээ амаар илэрхийлж бай.
Зэмлэх цагаа ол
Нөхөр чинь ажлаасаа ядарч ирэхэд шууд л тоостой гутал, угаагаагүй оймсны тухай маргаан бүү дэгдээ. Ядарч ирсэн нөхөр чинь таны зэмлэлийг хүлээн авахгүй. Харин эсрэгээр адилхан уурлана. Цагийн олж яривал ямар ч асуудал шийдэгдэнэ. Жишээ нь сайхан хоол эсвэл сексийн дараа асуудлыг тавьбал нөхөр чинь нэн таатай хүлээн авах болно.
Түүнд санаачлага гаргах боломжийг олго
Эхнэрүүдийн нэг алдаа бол нөхрийнхөө өмнүүр орж бүгдийг хийчихдэг гэмтэй. Ор дэрнийхээ хэрэглэлийг нөхөр чинь угаах гэтэл “Алив би. Чи чадахгүй” гэж та дургүйлхдэг бол дараагийн удаа нөхрөөрөө юм хийлгэх оролдлого тань талаар болж мэднэ. Сэтгэлд хүрэхгүй хийсэн ч нөхрийнхөө аливаа санаачлагыг дэмжиж бай. Урамшсан нөхөр улам сайн хийхийн тулд танаас зөвлөгөө авах болно.
Зарим зүйлд хошин талаас нь ханд
Нөхөр чинь өндгөө шарах гээд дахиад түлчихсэн үү. Маанаг, тэнэгээр нь дуудах гэж бүү яар. Эмгэнэл биш биз дээ. Харин “өндөг түлдэггүй нөхөртэй суухаас” гэж хошигно. Хуримтлагдсан таагүй энерги замхран одохыг та мэдэрнэ.
-
2018 оны 1 сарын 13
Цус харвалт болсон тохиолдолд, өвчтөнг тайван байлгах хэрэгтэй. Өвчтөн хаана ч байсан түүнийг хөдөлгөж болохгүй. Учир нь ямар нэгэн хөдөлгөөн хийхэд л судасны тэсрэлт болох аюултай. Эхлээд түүнийг тохьтой газарт суулгаад дараа нь цусыг нь ханах хэрэгтэй. Ингэхийн тулд тариурын зүү эсвэл оёдлын зүү, тээглүүр зүү ч байсан хамаагүй хэрэглэж болно.
Ажиллах дараалал:
1.Зүүгээ гал дээр барьж ариутгана.
2. Ямар нэг тусгай цэгүүд хайхгүй, хурууны хумснаас мм зайтай хатгана.
3. Цус гартал нь хатгана
4. Цус шүүрч эхлэхгүй бол цоолсон хурууг өөрийн хуруунуудаар шахаж цус гаргана.
5. Бүх 10 хуруунаас цус гарсны дараа хохирогчийг ухаан ортол хүлээх хэрэгтэй.
6. Хэрвээ хохирогчийн ам мурийсан байвал чихийг нь улайтал нь татаарай.
7. Дараа нь чихний дэлбээ бүрээс хоёр дусал цус гарахаар хоёр удаа зүүгээрээ хатгах. Хэдэн минутын дараа өвчтөн сэргэх ёстой. Өвчтөнд ямар нэгэн хэвийн бус шинж тэмдэг илэрсэн бол хэвийн байдалд ортол хүлээгээд дараа нь эмнэлэгт хүргэнэ. Хэрвээ яарч, сандран түргэн тусламжаар эмнэлэг рүү хүргэх юм бол замдаа машинд сэгсрэгдэн тархины судасны тэсрэлт болж бүр хүндрэх болно. Тэр алхаж явж чадаж байвал аврагдлаа гэсэн үг юм.
Хүний амь аврахын тулд цус ханах арга нь Хятадын уламжлалт анагаах ухаанд эртнээс уламжлагдаж иржээ. Цус ханах аргыг мэдэж, нэн даруй тусалж чадвал өвчтөн богино хугацаанд өвчтөн 100% эргэн хэвийн болдог нь туршилтаар батлагдаж иржээ.