-
2017 оны 11 сарын 27
Булган аймагт малын галзуу өвчин гарчээ. Тодруулбал тус аймгийн Дашинчилэн
-
2017 оны 11 сарын 27
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр
-
2017 оны 11 сарын 27
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын
-
2017 оны 11 сарын 27
УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарын Хөгжлийн агентлагын дэмжлэгтэйгээр “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд харилцан туршлага судлах, семинар зохион байгуулахаар Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Парламентын техникийн хамтын ажиллагааны төслийн менежер Александре Фүзесери тэргүүтэй төлөөлөгчид монголд хүрэлцэн ирээд байна. Төлөөлөгчдийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2017.11.27) хүлээн авч уулзан, хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Хоёр орны парламент болон Тамгын газруудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байна. Харилцан туршлага судлах, семинар зохион байгуулахаар ирсэн та бүхэнд талархлаа илэрхийлье гэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон үгийнхээ эхэнд тэмдэглээд УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийв.
Ноён Александре Фүзесери хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд талархал илэрхийлээд хуримтлуулсан туршлага мэдлэгээ хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр “Швейцарын парламентын Тамгын газар бусад улс орны парламенттай солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Сургалт гэхээсээ илүүтэй харилцан туршлага солилцоход анхаарч ажилладаг. Энэ нь сургалт явуулахаас илүү үр дүнтэй байдаг” гэв.
Уулзалтад Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Нийгмийн бодлого, эрүүл мэндийн байнгын хорооны Бодлогын зөвлөх Мариа Стосич, Тээвэр, харилцаа холбооны байнгын хорооны дэд нарийн бичгийн дарга Ирис Холлингер, Аюулгүйн бодлогын байнгын хорооны Бодлогын зөвлөх Вера Тронг, Хяналт шалгалтын нэгжийн дарга Никола Грожан, тус нэгжийн Төслийн зохицуулагч Феликс Штребел болон УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нарын албаны хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 27
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь иргэний
-
2017 оны 11 сарын 27
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/285 дугаар тушаалаар Зүүн бүсийн Онцгой байдлын газруудын офицер бүрэлдэхүүний дунд “Команд штаб”-ын сургуулийг зохион явуулах удирдамж батлагдсан.
Уг удирдамжийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Команд штабын” сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхөөр ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорнод аймагт ажиллаж байна. Тус сургуульд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын нийт 20 офицер хамрагдах юм.
Онцгой байдлын чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын бэлэн байдал, албаны бэлтгэл, ур чадвар, харилцан хамтын ажиллагааг тодотгож, удирдах бүрэлдэхүүний сургалтын чанар, технологийг сайжруулах, тэднийг цагийн байдал үүссэн үед хууль эрхзүйн хүрээнд оновчтой шийдвэр гаргах ажиллагаанд сургах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх дадлага, арга зүйг дээшлүүлэх зорилготой тус сургуулийн удирдагчаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 27
Геологич Б.Батсайхан өнөөдөр мэдээлэл хийж, хууль зөрчиж, хайгуулын тусгай зөвшөөрөл асуудлыг сөхлөө.
-
2017 оны 11 сарын 27
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонсон, үүрэг, чиглэл өглөө.
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь чухал байгааг тэрээр тэмдэглэв. Мэргэжлийн хяналтын байцаагч нар бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийг хянаж шалгадаг, торгож шийтгэдэг хуучирсан арга барилаас аль болох татгалзаж, зөвлөн тусладаг, соён гэгээрүүлдэг байхыг санууллаа.
Ард иргэд, аж ахуй эрхлэгчидтэй уулзан, санал бодлыг нь сонсож, асуудлыг нь амьдралд ойрхон, бодитойгоор шийдвэрлэх, зөвшөөрөл, гэрчилгээ, мэдэгдэл олгох зэргээ хялбаршуулж, хугацааг нь богиносгох, өргөдөл, гомдлыг шуурхай барагдуулж байхыг зөвлөв.
Улсын байцаагч өөрөө мэдлэг боловсрол сайтай, харилцааны өндөр соёл, ёс зүйтэй байж бусдаас хууль, дүрэм, журам сахин биелүүлэхийг шаардах эрхтэй гэдгийг ч санууллаа.
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хувьд иргэдийн ажиллаж амьдрах орчин, эрүүл мэнд, хүнс, хөдөлмөр, хүрээлэн буй орчны аюулгүй байдал улсын байцаагч нараас шалтгаална гэлээ.
Мэргэжлийн хяналтын нэгдмэл тогтолцоог хэвээр хадгалах, санхүүгийн хяналтыг энэ байгууллагад буцааж шилжүүлэх, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах, нэр бүхий аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын барилгыг засварлах, техник хэрэгслийг шинэчлэх зэргийг улсын байцаагч нар хүслээ. Эдгээрийг боломж, бололцооны хэрээр шийдвэрлэнэ гэдгээ Шадар сайд Ө.Энхтүвшин хэлээд Мэргэжлийн хяналтын байгууллагыг бүх талаар дэмжиж ажиллана гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 27
АТГ-аас өнөөдөр 11 дүгээр сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл
-
2017 оны 11 сарын 27
“Жи Си Ар Монголиа” ХХК-с зарласан 2017-2018 оны оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах 10 оюутанд тэтгэлэгийн батламж гардуулах ёслолын ажиллагаа 2017 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад 3.4-өөс дээш голчтойгоор барилга, цахилгаан, дулаан, уул уурхайн инженер чиглэлээр амжилттай суралцаж буй оюутнууд болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 12 сараас дээш хугацаагаар хүнд машин механизмын оператор, барилгын өргөн мэргэжил, цахилгаанчин, гагнуурчин, сантехникч чиглэлээр сайнаас дээш үнэлгээтэй суралцаж буй оюутнууд хамрагдах боломжийг тус компани олгожээ. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон 14 аймгийн 70 гаруй оюутан сонирхон материалаа ирүүлсэнээс ийнхүү 10 оюутан шалгарсан юм.
Уг тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан их дээд сургуулийн долоон оюутан нэг жилийн сургалтын төлбөр 100 хувь, тус компанид үйлдвэрлэлийн дадлага хийх эрх, МСҮТ-ийн гурван оюутан нэг жилийн сургалтын төлбөртэй дүйцэх мөнгөн тэтгэмж мөн үйлдвэрлэлийн дадлага хийх эрх олж авч ирээдүйдээ үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм. Барилга угсралтын салбарт түүчээлэн, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлж буй “Жи Си Ар Монголиа” ХХК-ийн олон арга хэмжээний нэг болох энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсныг оюутан залуустаа дуулгахад таатай байна.
Компанийн талаар товч танилцуулахад “Жи Си Ар Монголиа” ХХК нь Монголын “Говь Инфрастракчер Партнерс” ХХК, Австралийн “Clough Projects Australia”, болон “RUC Cementation Mining” нарын хамтарсан компани юм. Тус компани уул уурхайн барилга угсралт, дэд бүтэц, инженерчлэл, худалдан авалт, ложистик, төслийн менежментийн цогц үйлчилгээг үзүүлдэг бөгөөд одоогоор 700 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
“Говь Инфрастракчер Партнерс” ХХК нь 2013 онд байгуулагдсан бөгөөд Оюутолгой уурхайн далд уурхайн барилга угсралтыг гүйцэтгэгч анхны Монгол компани юм. Рио Тинто, Флуор, Седжман, Жейкобс, зэрэг олон улсын компаниудтай Оюутолгой, Ухаахудаг, Овоот толгой зэрэг томоохон уурхайн бүтээн байгуулалтын төслүүдэд ажиллаж ирсэн туршлагатай. Зураг төсөл, инженерчлэл, иргэний болон уул уурхай, дэд бүтцийн барилга байгууламжийн угсралт, засвар үйлчилгээ, ашиглалт төслийн менежмент зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.
“Clough Projects Australia” нь 1919 онд Австрали улсад үүсгэн байгуулагдсан. Дэлхийн 10 гаруй улс орны томоохон төслүүдэд ажилласан туршлагатай бөгөөд Төслийн загварчлал, төлөвлөлтөөс эхлэн худалдан авалт, үйлдвэрлэл, барилга угсралт, ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөх хүртэлх бүх л үйлчилгээг олон улсад шалгарсан төслийн удирдлагын процесс, системийн дагуу гүйцэтгэдэг. RUC Cementation Mining нь 1990 онд Австрали улсад үүсгэн байгуулагдсан, далд уурхайн хөгжүүлэлт, бүтээн байгуулалтын чиглэлээр мэргэшсэн компани юм бөгөөд Австрали, Филиппин, Индонез, Хонгконг зэрэг улс оронд далд уурхайн томоохон төслүүдэд ажилласан туршлагатай юм.
-
2017 оны 11 сарын 27
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Хуулиараа 2017 оны арванхоёрдугаар сарын 5 гэхэд Нийслэл хотын төсөв батлагдаж, мөн сарын 20 гэхэд дүүргүүд төсвөө баталж дуусах заалттай. Энэ хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар арванхоёрдугаар сарын 25- нд буюу хуулийн хугацаандаа ирэх оны төсвөө НИТХ-д өргөн барьсан билээ.
Монгол Улсын нийт хүн амын 53 хувь нь ажиллаж, амьдардаг хотын ирэх оны төсвийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Тэрбээр хэлэхдээ “2018 онд Монгол Улсын нэгдсэн төсвөөс Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотой хөрөнгө оруулалтын нэлээд зардалыг хариуцаж байна. Тухайлбал, ерөнхий боловсролын 50 гаруй сургууль, 30 гаруй цэцэрлэгийг улсын төсвөөр нийслэл хотод барина. Түүнчлэн хот нийтийн аж ахуйн зардал ч чамгүй улсын төсөвт суусан юм. Өмнөх засаг даргын үед хот концессын гэрээгээр олон ажлыг шийдээд явсан. Ирэх оны хөрөнгө оруулалтын ажилд 100 гаруй тэрбум төгрөгийг арайхын төсөвтөө суулгаж байна. Үнэндээ иргэдийнхээ тоо, өнөөгийн хотын хөгжилтэй харьцуулахад чамлахаар тоо ч гэлээ улс орны эдийн засгийн байдал болон өргүй хот болохын төлөө ажиллаж байгаа учраас ийм тоонд захирагдахаас өөр арга алга. Концесс нэрийн дор өр авлага их үүссэн байна. Хотыг өргүй болоход захирагчийн хувьд онцгой анхаарч байгаагаа хэлье. Нөгөө талаар хот өөрөө бонд гаргах эрхтэй байх учиртай. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхээр дэмжээд байна. Хэлэлцээд баталчихвал хот эдийн засгийн хувьд маш том ахиц гаргаж чадна. Бондын эрх нээгдсэнээр хот эдийн засгийн хувьд бие даах боломж нээгдэнэ. Ирэх оны хотын төсөв бидний хувьд бүсээ чангалсан төсөв ч гэлээ бүтээн байгуулалт, хот тохижилт, нийгмийн салбарт эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлнэ. Гадаадын зээл, тусламжаар томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөөд байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч байгаагийн зэрэгцээ “Аюулгүй хот” болгох талаар ч чамгүй ажил энэ онд хийсэн. Энэ бүхнээ үргэлжлүүлнэ. Мөн бичил цэцэрлэг байгуулах, ногоон байгууламж, авто зогсоол нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ажлууд хийгдэнэ. Төсөв бага гэж зовлон тоочихоос илүүтэй байгаа хөрөнгөөрөө чанартай, далайцтай ажлууд хийнэ” гэлээ. Маргааш өглөө НИТХ-аар Улаанбаатар хотын 2018 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 27
Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн ОНӨААТҮГ-ын “Аварга шалгаруулах спортын 4 төрөлт тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнийг “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар нээж үг хэлсэн. Тэрбээр “Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндэд анхаарах чиглэлээр шат дараалсан олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Алба, хэсэг бүрийн нийт ажилчдыг хамруулсан тэмцээн эхлээд баазууд дээр зохион байгуулагдаж, өнөөдөр нэгтгэлийн аваргаа тодруулах гэж байна. Нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье” гэв. Тэмцээн 2 өдөр үргэлжилж, сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, шатар гэсэн 4 төрлөөр нийт 28 багийн 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж дүнгээ гаргасан юм.
Нийлбэр дүнгээр “Зорчигч тээврийн нэгдүгээр бааз
Шилдгээр шалгарч “Шилжин явах цом”-ын эзэн болсон.
Гар бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор О.Санжаасүрэн / II бааз/
Гар бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогчоор С.Энхжаргал /I бааз/
Сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор Н.Эрдэнэбаатар / II бааз/
Сагсан бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогчоор И.Наранцэцэг /III бааз/
Шатар /эрэгтэй/
1-р байр Д.Мөнхзул /III бааз/
2-р байр О.Алгаа /I бааз/
3-р байр Б.Ганбаатар / II бааз/
Шатар /эмэгтэй/
1-р байр Д.Мөнхцэцэг /III бааз/
2-р байр С.Сүхням /II бааз/
3-р байр Н.Энхжаргал / ЗТН захиргаа/
Ширээний теннис /эрэгтэй/
1-р байр Ч.Цацралт-Од / ЗТН захиргаа /
2-р байр Н.Мөнхбаяр /I бааз/
3-р байр М.Амарсанаа / I бааз/
Ширээний теннис /эмэгтэй/
1-р байр Ч.Оюун-Эрдэнэ / I бааз /
2-р байр Б.Оюунцэцэг /III бааз/
3-р байр Ц.Оюунцэцэг / II бааз/
Гар бөмбөг /эрэгтэй/
1-р байр Д.Мөнхтулга ахлагчтай баг / I бааз /
2-р байр Ч.Мөнхжаргал ахлагчтай баг /II бааз/
3-р байр Ж.Энхбаяр ахлагчтай баг / ЗТН захиргаа /
Гар бөмбөг /эмэгтэй/
1-р байр С.Энхжаргал ахлагчтай баг / I бааз /
2-р байр Н.Оюунцэцэг ахлагчтай баг /III бааз/
3-р байрА.Түвшинжаргал ахлагчтай баг /II бааз /
Сагсан бөмбөг /эрэгтэй/
1-р байр Н.Баярсайхан ахлагчтай баг / II бааз /
2-р байр Б.Түвдэнгарав ахлагчтай баг /I бааз /
3- р байрТ.Хангайчингис ахлагчтай баг /I бааз /
Сагсан бөмбөг /эмэгтэй/
1-р байр И.Наранчимэг ахлагчтай баг / I бааз /
2-р байр М.Наранцэцэг ахлагчтай баг /III бааз/
3-р байрД.Уянга ахлагчтай баг /II бааз / тус тус байр эзэллээ.
-
2017 оны 11 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг
-
2017 оны 11 сарын 27
АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийж, орон нутагт явуулсан шалгалтын нэгдсэн дүнгээ танилцууллаа. АТГ-ын орон нутагт хийсэн шалтгалтаар илэрсэн онцлох “24 зөрчил”-ийг хүргэж байна.
-
2017 оны 11 сарын 27
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан Монголбанкны уулзалтын танхимд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагт болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
Активын чанарын үнэлгээ (AQR)-ний явцын тайлан
Банкийг дахин хөрөнгөжүүлэх эрх зүйн баримт бичгийн төсөл.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулав.
-
2017 оны 11 сарын 27
МАН-ын 28-р их хурал өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн. Арваннэгдүгээр сарын 20-23-нд болсон их хуралтай холбогдуулан МАН-ын
-
2017 оны 11 сарын 27
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь дугаарыг Төрийн түүхийн музейд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2017.11.27/ тус музейд боллоо.
”1991 оны гуравдугаар сарын 19-ний өдөр “Төрийн мэдээлэл” сэтгүүл гаргах тухай БНМАУ-ын Бага Хурлын даргын 18 дугаар захирамж гарснаас хойш 26 жилийн хугацаанд эмхэтгэлийн 1000 дугаарт нийт 14 мянга гаруй хууль эрх зүйн акт нийтлэгдсэн” хэмээн ёслолын ажиллагааны эхэнд УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар онцолсон.
Эмхэтгэлийн 1991 онд хэвлэгдэн гарсан анхны болон 1000 дахь дугаарыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн зөвлөлийн дарга Ц.Цолмон Төрийн түүхийн музейд хүлээлгэн өгсөн юм.
Тэрбээр энэ үеэр, “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх шатны шүүх, төрийн байгууллагууд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэн хуулийг барьж ажилладаг, өдөр тутмын үйл ажиллагаандаа энэ эмхэтгэлийг ашигладаг. Төрийн бүх хууль бусад шийдвэр нь гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээр /хуульд өөрөөр заагаагүй бол/ хүчин төгөлдөр болж мөрдөгддөг хуультай. “Төрийн мэдээлэл” эмхэтгэл нь Үндсэн хууль, холбогдох бусад хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдсан Монголын цорын ганц, түүхэн үнэ цэнтэй хэвлэл” хэмээн хэллээ.
Мөн тэрбээр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хариуцан ажиллаж байсан УИХ-ын Тамгын газрын үе үеийн ажилтнуудад, эмхэтгэлийг хэвлэн гаргахад гар бие оролцдог бүх хүмүүст талархал дэвшүүлэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 27
<iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fpolicemng%2Fvideos%2F815061785367062%2F&show_text=0&width=560” width=”560” height=”315” style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0” allowTransparency=”true” allowFullScreen=”true”></iframe>
-
2017 оны 11 сарын 27
Санхүүгийн зохицуулах хорооноос сүүлийн нэг жилийн хугацаанд банк бус санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх бодлого явуулж буй билээ.
Үүний үр дүнд энэ оны гуравдугаар улирлын байдлаар тус салбарын нийт актив 906 тэрбум төгрөгт хүрч, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн 160.7 тэрбум төгрөгөөр буюу 41.3 хувиар өслөө. Өртөг зардал багатай эх үүсвэр нэмэгдсэнээр нийт зээлийн хэмжээ өмнөх оны дүнтэй харьцуулахад 32.3 хувиар өсөж 592.4 тэрбум төгрөгт хүрч, зээлийн сарын жигнэсэн дундаж хүү жилийн өмнөхөөс 0.8 пунктээр буурч 3.4 хувь болоод байна.
-
2017 оны 11 сарын 27
Монголын Залуучуудын Холбооноос санаачлан 15 дахь жилдээ Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолыг Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран ”Бүгд Найрамдах Улс Тунхагласан” өдөр буюу 11-р сарын 26-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.
Анхдугаар Үндсэн хууль батлагдсан, Тусгаар тогтносон Монгол Улсыг зарласан энэхүү түүхэн өдөр ”Монгол Улсын Иргэний Андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор тасралтгүй зохион байгуулж байна. Өнөөдрийн ёслолд 16 настнуудын төлөөлөл 850 гаруй сурагч оролцож, шилдэг 33 сурагч нь Монгол Улсын иргэний үнэмлэхээ энэ цаг үеийн манлайлагч эрхмүүдээс гардан авлаа. Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг бий болгох, шударга амьдарч, хөдөлмөрлөж, төр түмнээ эрхэмлэн дээдлэн, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой уг ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яамны сайд С.Чинзориг, МЗХ-ны Дэд Ерөнхийлөгч, БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, УИХ-ны гишүүн Г.Тэмүүлэн, Төрийн Соёрхолт ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Т.Ариунаа, Монгол Улсын Гавъяат багш Ц.Түвшинтөгс, Гал Голомт хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Загвар өмсөгч Э.Энхболд, Загвар өмсөгч, Дэлхийн Мисс тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэг Ц.Энхжин зэрэг салбартаа тэргүүлэгч эрхмүүд уриалгаар оролцож, сурагчдад иргэний үнэмлэхийн гардуулж өглөө.
Ёслолын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрээр ” Монгол Улсын иргэн хэмээх хүндтэй, хариуцлагатай алдрыг дуурсгаж явах эрхэм дүү та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилж байна. Та бүхэнд цаашдын сурлага хөдөлмөр ажилд үйлст нь өндөр амжилтыг хүсье. Монгол Улсын хөгжил ирээдүй залуус та бүхний гарт байна. Монгол Улс бол залуучуудын орон. Нийт хүн амын 34,6 хувийг 15-24 насны залуучууд эзэлж байна. Төрөөс залуучууд руу чиглэсэн бодлого хөтөлбөрийг оновчтой, тодорхой байлгахаар Монгол Улсын Засгийн газар ажиллаж байна.” хэмээн онцлон хэллээ.
Мөн Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, Дэлхийн Залуучуудын Ассамблейн дэд ерөнхийлөгч А.Мөнхбат 16 настнуудад мэндчилгээ дэвшүүлсэн юм. ”Энэ өдрөөс эхлэн та бүхэн хүүхэд гэдэг сайхан нэрээ гээж байна. Өнөөдрөөс эхлэн та бүгдийг залуу гэж дуудахаар болоод байна. Энэ цагаас эхлээд та бүгдийн алдаа, оноо чинь өөрийнх чинь болж эхэллээ. Энэхүү сайхан үйл ажиллагаа 15 дахь жилдээ Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байна. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд энэхүү уламжлалыг хадгалан та бүгдийг энэхүү төрийн их танхимд хүндэтгэн хүлээн авч байгааг уламжлахад таатай байна. Та бүгдийн дээр төр чинь байна. хажууд чинь анд нөхөд нь байна, гэрт нь аав, ээж, эмээ, өвөө нь бүгд илүү их амжилтыг гаргаасай, өвгөдийн хүрсэн бүхнийг үргэлжлүүлээсэй, дэлхийн хүн болоосой хэмээн хүсч байгаа шүү. Энэ зам мөр нь үргэлж дардан байг.” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.
16 настнуудаа төлөөлөн 48-р сургуулийн 12б ангийн сурагч С.Номундарь үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ ”Надад олон сайхан мөрөөдөл бий. Би чадварлаг дипломатч болохыг хүсдэг.Монгол орныхоо өв уламжлал, түүх соёл, ёс заншил мартаж боломгүй үүх түүхээ дэлхийд сурталчилан таниулах эрхэм зорилготой. Үүнийхээ төлөө хичээнгүйлэн суралцаж байна. Та бүхэн ч гэсэн мөрөөдөл зорилгоо тодорхойлчихсон, мөрөөдлөө зорилго болгоод хэрэгжүүлээд явж байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон хэллээ.
Мөн Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн онол бодлогын зөвлөх, ”Их Монгол Язгууртан” ТББ-ын тэргүүн Ө.Баяраа 16 настнуудад зориулан илтгэл тавьсан бол МУГЖ Т.Ариунаа 16 насныхаа тухай дурсамжаас хуваалцаж, сурагчдад цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилтыг хүссэн.
Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолын ерөнхий ивээн тэтгэгчээр ”Үндэсний Хөрөнгө оруулалтын банк” ажилласанбөгөөд ЗалуусынBEбрэнд, Гообрэнд, Монголын Үндэсний Музей дэмжин хамтран ажилласан юм.Иргэний андгай өргөх ёслолд уламжлал ёсоор 850 хүүхэд оролцож иргэний андгайгаа өргөсөнбөгөөд оролцож буй сурагчдадBEбрэндийн мөнгөн дугаар, Гоо брэндийн гарын бэлэг, Монголын Үндэсний Музейтэй үнэ төлбөргүй танилцах зэрэг бэлгүүдийг ивээн тэтгэгч байгууллагууд бэлэглэлээ.