Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөрөнгө оруулалтын ажлын мэдээллээ 30-ны дотор оруулж дуусгахыг үүрэг болголоо

2018-3-26
0
ЖИРГЭХ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваадорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 25040 дуудлага, мэдээлэл ирснийг өмнөх 14 хоногтой харьцуулбал 1580 нэгжээр өссөн байна. Хулгайлах гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 167 нэгжээр өсч, бусад төрлийн гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 89 нэгжээр буурсан. Нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 2400 аж ахуйн нэгж, байгууллага тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс орон сууцны 1 дүгээр давхарт ресторан 356, кафе 143, баар 58, нийтийн орон сууцны ойр орчимд 311 баар, цэнгээний газар, ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо 100 метрт 114 баар, цэцэрлэгийн ойр орчимд 63 баар байрлаж байна. Дээрх байршлуудад 1045 баар, караоке, цэнгээний газар байгаа нь нийслэлд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын 43.5 хувийг эзэлж байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2552 дуудлага мэдээлэл хүлээн авч 813 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 30.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Гудамж замд хийсэн шалгалтаар өнгөрсөн оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 654 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 566 бүртгэгдэж 13.5 хувиар буурсан байна. Тээврийн Прокурорын газартай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу насжилтаар хасагдсан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдэд тавих хяналтыг чангатгах зорилгоор “Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл-хяналт” нэгдсэн арга хэмжээ зохион явуулж 21 чиглэлийн 183 автобусыг шалгахад 118 автобусанд байвал зохих дагалдах хэрэгсэл байхгүй зөрчил илэрсэн. Байгууллагуудад хугацаатай үүрэг өгч зөрчлийг арилгуулсан ба нийт жолооч, инженерийн 1423 ажилтан, албан хаагч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой сургалт, сурталчилгаа явуулсан” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 109 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 90, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 19 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос 22 иргэний амь биеийг авран хамгаалсан. Сүхбаатар дүүрэгт 18, Сонгинохайрхан дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 3, Налайх дүүрэгт 1, нийт 39 шар усны үерийн дуудлага бүртгэгдэж, холбогдох мэргэжлийн байгууллагууд үерийн хор уршгийг арилган ажиллалаа. Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах айл өрхүүдийн хашааны газрууд хөрсний хувьд намгархаг, цэвдэгтэй, ус зайлуулах суваг байхгүй улмаас 117 айл өрх шар усны үерт автсан. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Онцгой комисс хуралдаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, мэргэжлийн байгууллагуудыг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, дарга, удирдлагад тодорхой үүрэг өгч, орон нутгийн нөөц хөрөнгөөс зардлыг шийдвэрлэн ажиллаж байна” гэж танилцуулав.

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Булаг шанд, үерийн хамгаалалтын далан суваг, хурын ус зайлуулах зам талбайн хийц, бүтээцийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлагдсан хог хаягдлын байдлыг шалгахад, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст 1279 айл өрх, 279 аж ахуйн нэгж, байгууллага байрлаж байна. Гар дээрээс ил задгай худалдаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд нийт 5 удаагийн хяналт шалгалтыг хийж, дүүргүүдийн Засаг дарга нарт ил задгай худалдааг цэгцлэн ажиллах талаар 02-01/496, 02-01/2416 дугаар албан бичиг, 02-01/268 дугаар мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэл, дүүрэг, агентлаг, харъяа газрын хэмжээнд энэ онд хийгдэх тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх бэлтгэлийг хангуулах, нийслэлд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бүртгэл хяналтын “OPEN.ULAANBAATAR.MN” систем нэвтэрсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлын мэдээ, мэдээллээ энэ сарын 30-ны дотор оруулж дуусгах хэрэгтэй” гээд “Нийслэлийн хэмжээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан тул хэрэгжилтийг хангаж ажиллах, “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх” ажлыг эрчимжүүлж ажиллах, Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлыг зохион байгуулж, вакцинжуулалтыг хугацаанд хамруулах талаар холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэн вакцинжуулах, урьдчилан сэргийлэх хяналт-шалгалтыг тогмол зохион байгуулах, Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК