зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4125 4126 4127 4128 4129 4130 4131
  • Хурд хамтлагийн хандивын тоглолт ирэх сарын 2-нд болно
    2017 оны 8 сарын 11
    Хурд хамтлагийнхан хандивын тоглолт хийж цугласан орлогийг нь Онцгой байдлын газарт хандивлах санаачлага гаргасан билээ.



    Тэгвэл тус хамтлагийн хандивын тоглолтыг энэ сарын 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар тов зарлаад байсан ч арга хэмжээ давхацсан тул хойшлуулжээ.



    Улмаар “Бид эх орондоо хайртай” тоглолт ирэх есдүгээр сарын 2-нд 18.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна.
  • Залуучуудын хөгжлийн сарын аян эхэллээ
    2017 оны 8 сарын 11
    Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачилгаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэх, залуучуудын санаачилга, идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, сурталчлах зорилготой Залуучуудын хөгжлийн сарын аяныг энэ жил “ЗАЛУУЧУУД = ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙН ХҮЧ” уриан дор зохион байгуулахаар боллоо.

    Тус аяны албан ёсны нээлтийг Олон улсын залуучуудын өдөр буюу наймдугаар сарын 12-нд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулах юм. Энэ жил Олон улсын залуучуудын өдрийг “ЗАЛУУЧУУД ЭНХ ТАЙВНЫГ ЦОГЦЛООНО” гэсэн сэдвийн хүрээнд дэлхий даяар зохион байгуулах гэж байна. Мөн жил бүрийн наймдугаар сарын 25-нд “Монголын залуучуудын өдөр” тохиодог билээ. Эдгээр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын асуудалд хандуулах зорилгоор 2014 оноос эхлэн жил бүр “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ыг өрнүүлдэг уламжлал тогтсон.

    Энэ аяны хүрээнд залуучуудын хөгжил, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг эрэлхийлэх, залуучуудын бодит оролцоог дэмжих олон арга хэмжээг зохион байгуулдаг.

    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Наймдугаар сар бол залуучуудын сар юм. “Олон улсын Залуучуудын өдөр”, “Монголын залуучуудын өдөр” гээд олон тэмдэглэлт ой тохиодог. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар бол залуучуудын асуудлыг дангаараа эрхлэх төрийн захиргааны анхны байгууллагын хувьд энэ сарын аяны хүрээнд олон томоохон арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал “ЭЕРЭГ УЛААНБААТАР 2017-ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ФЕСТИВАЛЬ, “БИД ЗОРИЛГОТОЙ ЗАЛУУС” форум уулзалтыг Нийслэлийн 6 дүүргийн залуучуудын дунд, “1000 МОРЬТНЫ ФЕСТИВАЛЬ” зэрэг арга хэмжээнүүд болно.

    “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ы албан ёсны нээлтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 12-ны 18:00 цагт “Гэрэлт гудамж”-нд болох тул их хотын эрч хүчтэй залуучууд та бүхнийг урьж байна” гэлээ.

    Тус аны хүрээнд Залуучуудын Иргэний нийгмийн чуулган, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Startup” өдөрлөг, Ардчилал, хүний эрхийн төлөөх байгууллагуудын хамтарсан “Democrazy Carnival”, Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг залуу уран бүтээлчдийн “Orange Sessions” үдэшлэг, Итгэл найдвар боломж-УБ марафон, Тэгш Эрх Бахархлын өдрүүд, залуучуудын сайн дурын ажлыг дэмжих “Ivolunteer do you?” өдөрлөг, зэрэг олон сонирхолтой арга хэмжээг төр, иргэний нийгмийн болон залуучуудын байгууллагууд хамтран зохион байгуулах ажээ.

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Иргэний боловсролын төв, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан зэрэг иргэний нийгмийн олон байгууллага хамтран энэхүү аяныг хэрэгжүүлэх юм. Нээлтийн үйл ажиллагаан дээр аяныг дэмжин оролцож буй байгууллагууд өөрсдийн хийх ажлууд болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

  • Санамж бичигт гарын үсэг зурлаа
    2017 оны 8 сарын 11
    Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар болон Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хооронд хамтын ажиллагааг сайжруулах үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлэх экспортод чиглэсэн импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихэд хамтран ажиллах зорилгоор санамж бичиг байгууллаа.

    Санамж бичигт нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн захирал Д.Авирмэд нар гарын үсэг зурав.

    Үйлдвэрлэл, инновацийн газар нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт тусгагдсанаар Нийслэлийн дэд төвүүдэд үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг сурталчлах борлуулалтын нэгдсэн төвүүдийг бий болгох, Нийслэлд нэн шаардлагатай ноу- хау, дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн франчайз хэлбэрээр нутагшуулахыг дэмжин ажиллаж буй. Энэхүү санамж бичгийг байгуулснаар нийслэлийн дэд төвүүдэд үйлдвэрлэлийн тусгай бүсүүдийг бий болгон тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах нэгдсэн төвүүдийг байгуулах, “УБ инноваци хөгжлийн төв”-ийн салбаруудыг байгуулахад хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллах юм гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээлэв.


  • Франц жуулчин монгол хөтчөө зоджээ
    2017 оны 8 сарын 11
    Франц жуулчин монгол хөтчөө зодсон хэрэг гарсан байна. Булган аймгийн Рашаант суманд аялж явсан Франц улсын иргэн 33 настай А гэгч хөтөчдөө гар хүрчээ.
  • Оюутан цэргүүд тангараг өргөнө
    2017 оны 8 сарын 11
    “Оюутан цэрэг”-үүдийн тангараг өргөх ёслол энэ сарын 13-нд болохоор болжээ. Тангараг өргөх ёслол ҮБХИС-ийн
  • Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох нь цаг хугацааны асуудал болсон уу
    2017 оны 8 сарын 11
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар УИХ дахь МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн талаар бид мэдээлэл хүргэж байсан билээ.
  • Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
    2017 оны 8 сарын 11
    Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Архангай аймгийн Өгийнуурт энэ сарын 6-нд нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин сууж байсан Б живсэн харамсалтай осол болжээ.



    Өнгөрсөн өдрүүдэд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа ч цогцсыг олоогүй аж. Тиймээс эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй юм байна.

    ОХУ-ын харьяат иргэн А аяллаар явж байгаад Завхан аймгийн Сантмаргац суманд Баяннуурт осолдож, амиа алджээ.

    Талийгаач нь ОХУ-аас Монголд аялахаар ирсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй хамт явж байсан аж. Эрлийн ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Баттулга нар ахлан, нийт 28 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа гэнэ.
  • Улсын дугаарын оронд утасны дугаараа байрлуулсан жолоочийг торгожээ
    2017 оны 8 сарын 11
    Замын цагдаагийн албаны цахим хуудсанд 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн Altansukh Dovdon-оос ирүүлсэн ”Тээврийн хэрэгслийн улсын дугаарын арын хэсэгт улсын дугаар бус утасны дугаар байрлуулсан байна” гэх мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.



    Дээрх тээврийн хэрэгслийг илрүүлж зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.32 дах хэсэгт ”Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу зөрчлийг газар дээр нь арилгуулж, 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчлийн 2 оноо хасаж хариуцлага тооцлоо.



    Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллаж байгаа иргэддээ баярлалаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
  • Өмнөговь аймгийн бүсчилсэн хэлэлцүүлэг өндөрлөлөө
    2017 оны 8 сарын 11
    УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч баг өнөөдөр (2017.08.10) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгууллаа.

    Хэлэлцүүлэгт тус аймгийн Сэврэй, Булган, Баяндалай, Гурвантэс болон Ноён сумын Засаг дарга, багийн Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчид, багийн ИНХ-ын дарга нар болон нутгийн иргэд оролцлоо.


    Хэлэлцүүлгийг нээж Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч дарга С.Мөнхбаяр хэлсэн үгэндээ “Манай аймгийн хувьд зүүн, баруун, төвийн гэсэн гурван бүсэд хувааж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр баруун таван сумыг хамарсан бүсийн хэлэлцүүлэг эхэлж байна” гээд энэхүү төслийн хэлэлцүүлэгт өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцохыг хүслээ.




    Сэврэй суманд болсон тус хэлэлцүүлэгт нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяа оролцсон бөгөөд тэрбээр “Үндсэн хуулийг боловсруулж, баталж байсан үеэс хойш 25 жилийн өнгөрсөн бөгөөд энэ хугацаан дахь нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна. Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн цаг үе ирж, та бид үүнд гар бие оролцох боломж тохиож байна.

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж, ардчилсан, шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан ард иргэдийнхээ санал бодолд тулгуурлан нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргасан. Энэхүү төсөлд хувь хүний эрх ашиг, үзэл баримтлалтай холбоотой асуудлыг хөндөөгүй.

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 24 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хоёр үе шаттайгаар зохион байгуулсан Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын тайланг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийг үндэслэн УИХ-ын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүх нийтээр хэлэлцүүлэхээр болсон юм.

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 6 багц сэдвийн хүрээнд Та бүгд санал өгөх юм. Тодруулбал, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Төрийн алба, Шүүх эрх мэдэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага сэдвийн хүрээнд саналаа өгөх төдийгүй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдаагүй асуудлаар ч саналаа өгөх боломжтой” гэдгийг хэллээ.



    Ноён сумын Сайран багийн иргэн Д.Шинэхүү

    Хэлэлцүүлэг төсөлд тусгагдаж буй дээрх таван багц асуудлын дэлгэрэнгүй танилцуулгаар үргэлжилсэн юм. Үүний дараа иргэд асуулт асууж хариулт авсны дараа саналаа хэллээ. Тухайлбал, Ноён сумын Сайран багийн иргэн Д.Шинэхүү “Ардын Их Хурлын тухай асуудал Зөвлөлдөх санал асуулгаар яригдаж байсан. Энэ асуудал төсөлд тусгагдаж байгаа юу?” гэдгийг лавласан бол Баяндалай сумын Наран багийн иргэн Ц.Галсандорж “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох цаг нь болсон. Ялангуяа Засгийн газрын эрх мэдэл хязгаарлагдмал байна. Ерөнхийлөгч нэг заавар өгдөг, УИХ нэг тогтоол гаргадаг гэх мэтээр. Энэ төслөөр Засгийн газрын тогтолцоог зөв болгож, төрийн албанд томилох хүмүүсийн шалгуурыг өндөр, насны хязгаартай байхыг дэмжиж байна” гэлээ.




    Баяндалай сумын Наран багийн иргэн Ц.Галсандорж



    Сэврэй сумын Сайншанд багийн иргэн Ц.Буддорж



    Сэврэй сумын 1-р багийн иргэн Ч.Огтбиш

    Мөн Үндсэн хуульд хүний эрхийн тухай асуудлыг тодорхой заах өгөх, “давхар дээл”-ийг дэмжихгүй, ерөнхий боловсролын системд Үндсэн хуулийн талаар зааж,хүүхэд багачуудад системтэйгээр эрх зүйн боловсрол олгодог байх, төрийн албан хаагчдын хариуцлагыг сайжруулах, Үндсэн хуулийг зөв хэл найруулгатай бичихэд анхаарах зэрэг саналыг иргэд тавьж байлаа.




    Өмнөговь аймагт зохион байгуулсан бүсчилсэн хэлэлцүүлгийг дүгнэж УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч багийн ахлагч Б.Мөнхцэцэг “Өмнөговь аймгийн хэмжээнд нутгийн захиргаа болон төрийн 170 гаруй албан хаагчдад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулга хийж, сургалт зохион байгуулж гарын авлагаар хангалаа. Аймгийн хэмжээнд 370 гаруй хүн санал асуулгын хуудас бөглөсөн.

    Өмнөговь аймгийн иргэдээс гол төлөв УИХ-ын гишүүн, шүүгч, Ерөнхийлөгчид нэр дэвших иргэний хуульд заасан насыг 5-10 жилээр нэмэх, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох зэрэг саналыг иргэд дэвшүүлж байлаа” гэлээ.

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээр дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсанаар төрийн эрх мэдлийн институци хоорондын харилцан хяналт, тэнцвэрт байдал сайжрах, Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь оновчтой болох, төрийн хариуцлага сайжрах, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.

    Ийнхүү Өмнөговь аймгийн гурван бүсийг хамарсан хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө.

    УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч баг нөгөөдөр (2017.08.12) Өвөрханг
  • Б.Нармандах өсвөрийн ДАШТ-ий хошой медальтан боллоо
    2017 оны 8 сарын 11
    ”Сантьяго-2017” жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -60кг-д Б.Нармандах хүрэл медаль хүртжээ. Тэрбээр 2015 оны өсвөрийн ДАШТ-д хүрэл медаль хүртэж байсан. Энэ жил өсвөрийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртсэн бол дэлхийн аваргад ийнхүү Монголын анхны медалийг авчирч буй юм.



    Эхний тойрогтоо хийлж Узбекстаны Зафарбек Урманалиевийг хоёр вазари авч илүүрхэн ялж улмаар Канадын Де Жесус Донтаег вазаригаар ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн Луигиг хоёр вазаригаар хожиж яваад барилдааны төгсгөлд нь иппон буулгасан.



    Хагас шигшээд Казахстаны Салимбайев Нурзатад цэвэр ялагдаад хүрэл медалийн төлөө Украйны Черновыг вазари үнэлгээгээр ялжээ.
  • Согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо
    2017 оны 8 сарын 11
    Өмнөговь аймагт аймгийн Засаг даргын захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хориглосон байна.
  • Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороошино
    2017 оны 8 сарын 11
    Өнөөдөр төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын, зүүн
  • Олон улсын хүүхдийн спортын VII наадмын талаар мэдээлнэ
    2017 оны 8 сарын 11
    11:00 цагт: ”Тайпэй-2017” дэлхийн оюутны зуны ”Универсиад” наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол БСШУСЯ-ны дөрвөн давхарын хурлын танхимд болно. Энэ үеэр Монголын багийн ахлагчид төрийн далбаа гардуулах ёслол болох юм.

    11:00 цагт: ”Нийслэлийн Өргөө амаржих газрын засварын төсөл”-д гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Үйл ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока болон холбогдох албаныхан оролцоно. Нийслэлийн Өргөө амаржих газрын хурлын Б зааланд

    MN-Мэдээллийн төвд

    11:00 цагт: Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүн амын сан, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын эвсэл, Иргэний боловсрол төвөөс хамтран зохин байгуулах “Залуучууд-Эерэг өөрчлөлтийн хүч” арга хэмжээний талаарх мэдээллийг сонирхоорой.

    11:30 цагт: Биеийн тамир, спортын газраас Олон улсын хүүхдийн спортын VII наадмын талаар мэдээлэл хийнэ.
  • 10 хүүхдэд үнэгүй зүрхний мэс ажилбар хийнэ
    2017 оны 8 сарын 11
    БНСУ-ын Данвон эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар энэ сарын 5-8-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, чанартай эмийг олгожээ.
  • 24 баримт: Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэрэг юу болов
    2017 оны 8 сарын 11
    Сүүлийн үед Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, биед нь халдахыг завдсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Цагдаагийн байгууллага болон АТГ-ын тусгай хэрэгсэл, хар баг зүүсэн 20 гаруй ажилтан уг хэргийг илчилсэн хамгийн гол гэрч болох Ч.Батболдыг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад нь цонх хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэн баривчиллаа.
  • С.Баяр сайн дураараа ажлаа өгсөн болж улстөр хийж байна
    2017 оны 8 сарын 11
    Элчин сайдыг эргүүлэн татах тухайд МУ-ын Ерөнхийлөгч нь УИХ-д элчин сайдыг татах тухай саналаа бичгээр уламжлаад үүний хариуг УИХ ЗӨВШӨӨРНӨ, ҮГҮЙ гэсэн хоёр хариултын нэгийг өгөх байдлаар хариу өгөх учиртай гэнэ.
    Ямар ч хариулт өгсөн үүнийг Ерөнхийлөгчийг УИХ-тай зөвшилцсөн гэж тооцдог аж.
    Дараа нь МУ-ын Ерөнхийлөгч үндсэн хуульд заасан ёсоор бүрэн эрхийнхээ дагуу Элчин сайдыг ТАТАХ зарлиг гаргана.
    Ингэснээр тус элчин сайд Монгол улсыг төлөөлөх эрхгүй болох бөгөөд Диполмат эрх ямба нь автоматаар хүчингүй болдог гэнэ.
    Энд Ерөнхийлөгчийн УИХ-д өгсөн элчин сайдыг татах тухай бичигт УИХ-ын хариулт өгөх хугацааг хуульчлаагүй учраас л хэд хоног саатсан юм байна.
    Гэвч УИХ ба Төрийн ямар ч институц нь бичгээр өгсөн асуудлын хариуг 30 хоногийн дотор өгдөг хууль байдаг аж. Энэ хугацаанаас хэтрүүлэхгүй УИХ нь ерөнхийлөгчийн өгсөн бичигт хариулт өгөх ёстой байсан гэнэ.
    Эндээс харахад С.Баярыг эргүүлэн татах үйл ажиллагаа нь 30 хоногийн дотор бүрэн шийдэгдэх ёстой байжээ.
    (Жич: Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаа хүнийхээ нэрийг Ерөнхийлөгчид танилцуулдаг бөгөөд Ерөнхийлөгч ажлын 5 хоногийн дотор нэр дэвшсэн хүнийг ДЭМЖСЭН ба ТАТГАЛЗСАН хариултын нэгийг өгөх ёстой гэж хуульчилсан байдгийг сануулъя. Хариулт ямар ч байсан Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнд тооцон УИХ-д уг нэр дэвшигчийг хэлэлцүүлдэг. Үүнтэй төстэй гэж ойлгож болно.)
    Энэ ёсыг сайн мэдэх С.Баяр нь UK-д элчингээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэдгээ мэдэхийн цаагуур мэдэж байсан нь ойлгомжтой юм.
    Ингээд С.Баяр сайн дураараа ажлаа өгсөн болж улс төр хийж байгааг сүүлийн үед бүх ТВ-гээр гаргалаа.
    Гадаадад элчин сайд томилох асуудал ч ялгаагүй.
    Эцсийн эцэст Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар л диполмат бүрэн эрх нь хэрэгждэг гэнэ.
    Ерөнхийлөгчийн өгсөн ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙГ UK-ын ХАТАН хаанд гардуулснаар Монгол улсын элчин сайдын UK-д үйл ажиллагаа явуулах бүрэн эрх нь нээгдэнэ гэж ойлгож болно.
    Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Итгэмжлэх жуух бичгээ өгөхгүй бол Элчин сайд томилох асуудал хэрэгжихгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна.
    Энэ зарлигаар элчин сайд томилох ба эргүүлэн татах эрхийг МУ-ын үндсэн хуулиар ерөнхийлөгчид олгосон байдаг аж.
    Ойлгомжтой бичвэл: Энэ доорхи зурагт үзүүлсэн Хатан хаанд өгч байгаа бичгийг Ерөнхийлөгч бичиж өгдөг гэж ойлгож болно.
    Ерөнхийлөгч энэ бичгээ бичиж өгөхгүй бол хэн ч Элчин сайд болох эрхгүй ажээ.
  • Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
    2017 оны 8 сарын 11
    Өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний баасан гарагт гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.



    Баянзүрх

    10:00-16:00

    1-р хороо 22, 23, 24, 25, 30-р байр Хайрхан СӨХ, Билэгтвай, Тэлмүүнлхам констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

    Баянгол

    09:30-17:00

    6-р хороо 10-р хороолол 12А, Б, 13, 15, И31-р байр болон эдгээрийн ойр орчмоор

    Сонгино хайрхан

    10:00-11:00

    21-р хороо иргэн Нацагдорж, Ганболд, Уянга, Сүүн сувилал, Ногоон толгой, Шархад болон Нарийн хороо, Мобикомын антенн

    11:00-11:30

    21-р хороо Хаан банк, ШТС, Эмгэнтийн ферм болон эдгээрийн ойр орчмоор

    11:30-12:00

    21-р хороо иргэн Даваасүрэн, Эрдэнэсүрэн, Ганбат, Батжаргал, Гантөмөр, Ариунбилэг, Пүрэвдорж, Алтангэрэл, Хараатын дөрөөлж, Шижир, Алтан тариа, Эн Си Ай ХХК-ууд, МҮ-ний Аудитын газар, Ар гүнт хороо

    12:30-13:00

    21-р хороо Аюуш хороо, Бүст нуур ХХК

    13:00-14:00

    21-р хороо Партизан тосгон

  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
    2017 оны 8 сарын 11
    2017.8.11, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19

    ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР
    ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.8.11, Баасан гараг
    Наран ургах шингэх: 05.41-20.12
    Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Нэр өнгө
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
  • Улаанбаатарт 18 хэмийн дулаан байна
    2017 оны 8 сарын 11
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Их нуурын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар сэрүүсч 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, бусад нутгаар 17-22 дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар сэрүүсч 7-12 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 15-20 градус, бусад хэсгээр 21-26 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө сэрүүсч Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 24-29 градус, бусад хэсгээр 21-26 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө сэрүүсч 17-19 градус дулаан байна.
  • ”Үндсэн хуульдаа төрийн албыг тогтвортой байлгах асуудлыг оруулж ирснийг дэмжиж байна”
    2017 оны 8 сарын 10
    Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.09) Баян-Өлгий аймгийн Толбо сумын Соёл гэгээрлийн төвд боллоо.



    Хэлэлцүүлэгт Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гыльмхан, Толбо сумын Засаг даргын орлогч М.Еркинбек нар болон Толбо, Буянт, Алтай, Булган, Дэлүүн сумын нийт 127 иргэд, олон нийт оролцов.



    Баян-Өлгий аймгийн Засаг дарга дарга А.Гыльмхан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа баталж байсан байна. 25 жилийн өмнө Монгол Улс Үндсэн хуулиа батлахад нэг сая 200 мянган хүн амтай байсан. Өнөөдөр Монгол Улсын маань хүн ам гурван саяд хүрээд байна. Нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа юм. Сүүлийн үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал багагүй яригдсан. 1992 онд Монгол Улс Үндсэн хуулиа батлахдаа ард түмнээрээ хэлэлцүүлж, нийт хүн амын 75 хувийн саналыг тусгаж байжээ. Энэ удаа ч та бид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа өгөхөөр ирээд байгаа билээ. Баян-Өлгий аймгийн хувьд төслийн хэлэлцүүлгийг бүсчилсэн хэлбэрээр гурван удаа явуулж, сум орон нутгийн иргэдийг өргөнөөр хамруулахаар төлөвлөөд байна” гэж байлаа.



    Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулах аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагын 65 сургагч багш нарыг бэлтгэж, ном гарын авлагаар хангасан юм.

    Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгагдсан “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцогч иргэдийн сонирхсон асуултад хариулав.

    Иргэдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд баг, хороо, тосгоноос гадна сумын Засаг даргыг дээд шатны удирдлагаас шууд томилж болох уу, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэгийг төрийн албан хаагчаар бүрдүүлдэг байсан тэр журмыг сэргээж болох уу, шүүгчийг Ерөнхийлөгч батламжлах болсноор эрхийг нь хязгаарласан асуудал болсон эсэх, Ерөнхийлөгчийн засаглалтай болох асуудлыг төсөлд тусгаагүйг илүүтэй сонирхов.



    Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд хариултдаа, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сум, дүүргийн Засаг даргыг шууд томилох асуудал хөндөгдөөгүй. Сум, дүүргийн Засаг даргыг дээд шатны удирдлагаас шууд томилох саналтай байвал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи саналын хуудаст бичиж болно.

    Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосныг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн нь дотроос зургаан жилийн хугацаатайгаар сонгоно. Энэхүү шийдвэрийг ­Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна гэж төсөлд тусгасан байгаа. Ард түмнээс сонгогдсон төлөөллийн байгууллагаар дамжин шүүгчийг томилох нь ардчилсан, шударга байх зарчимд илүү нийцэх юм. Харин Ерөнхийлөгчийн засаглалтай болох асуудал төслийн хүрээнд хөндөгдөөгүй сэдэв хэмээн хариулсан.



    Асуулт, хариулт дууссаны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийт саналаа хэлэв. Хэлэлцүүлэгт оролцогчдын олонхи нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байлаа.



    Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Булган сумын дөрөвдүгээр багийн иргэн Х.Зейнел “Ерөнхийлөгч, хууль тогтоох байгууллагын хооронд зөрчил гардаг учраас Ерөнхийлөгчийн зарим эрхийг хязгаарлах нь зөв гэж бодож байна. Үүнийг би бүрэн дэмжиж байгаа. Сонгуулийн дараа төрийн алба бужигнадаг. Тиймээс Үндсэн хуульдаа төрийн албыг тогтвортой байлгах асуудлыг оруулж ирснийг дэмжиж байна. Түүнчлэн баг, хороо, тосгоны гэж хязгаарлахгүйгээр сум, аймгийн Засаг дарыг шууд томилдог болох хэрэгтэй. Тэгэхдээ төрийн албанд ажилласан жил, боловсролын түвшин гээд бусад шалгуур үзүүлэлтийг тавьмаар байна” гэж байсан бол Толбо сумын иргэн М.Хурмангаз “Баг хорооны Засаг даргыг шууд томилох болсныг дэмжиж байна. Цаашлаад аймаг, сумын Иргэдийн төлөөлөлөгчдийн хурлын гуравны нэгийг төрийн жинхэнэ албан хаагчдаар бүрдүүлэх саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлдөө тусгах саналтай байна” гэж байлаа.



    Үргэлжлүүлэн хэлэлцүүлэгт оролцсон иргэдээр саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авлаа. Төслийн хэлэлцүүлэг маргааш Баян-Өлгий аймгийн төвд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
4125 4126 4127 4128 4129 4130 4131
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    12 цаг 26 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    14 цаг 14 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    15 цаг 39 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    15 цаг 42 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    15 цаг 46 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    16 цаг 29 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    17 цаг 2 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    17 цаг 5 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    17 цаг 6 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    17 цаг 40 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    18 цаг 49 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    18 цаг 59 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    19 цаг 4 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    19 цаг 27 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    19 цаг 44 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    20 цаг 9 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    20 цаг 38 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    21 цаг 2 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    21 цаг 3 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    21 цаг 18 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК