зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4127 4128 4129 4130 4131 4132 4133
  • НОБГ 2017 оны ажлаа дүгнэлээ
    2017 оны 12 сарын 13
    Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр 2017 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ.

    Тайлангийн хурлын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар оролцсон юм.

    Нийслэлийн хэмжээнд 2017 онд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 2758 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах ангиуд ой, хээрийн түймрийн 18, объектын гал түймрийн 2455, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 285 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна.

    Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 8,3%-иар буурсан үзүүлэлттэй байна. Тус хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 1045 иргэн, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэний 3,5 тэрбум төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Энэ онд 246 хүүхэд эрүүлжүүлэгджээ
    2017 оны 12 сарын 13
    Энэ оны эхний 11 сард 29576 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 66.4 хувь нь Улаанбаатар хотод, 33.5 хувь нь
  • Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа
    2017 оны 12 сарын 13
    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.13) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 42 минутад эхэлж, Стандартчилал, техникийн зохицуулалт,
  • “МТЗ”-ын гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэл томилогджээ
    2017 оны 12 сарын 13
    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Болдын Цэнгэл томилогджээ.
  • Тавантолгойн нүүрс ачилтыг зогсоолоо
    2017 оны 12 сарын 13
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс ачилтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.
  • Шилдэг залуу эрдэмтдэд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа
    2017 оны 12 сарын 13
    Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагнал гардуулав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардууллаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтнаар энэ удаа Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, доктор Гүржавын Өлзийжаргал, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Энхнарангийн Уянга, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж нар тодорлоо.

    Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, доктор Гүржавын Өлзийжаргал Монгол Улсад анх удаа олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний үүсгэгдэх хэв шинж, халдварын тархалтын хэлбэр, онцлогийг тодорхойлж, сүрьеэ өвчнийг молекул, биологийн түвшинд оношлох шинэ аргыг эх орондоо төдийгүй олон улсад нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэн , өвчнийг эрт илрүүлэх, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны үндэслэлтэй гарц, шийдлийг санал болгосон “Монгол Улсад анх эмэнд тэсвэртэй сүрьеэ нэгдүгээр эгнээний бүх эмэнд тэсвэртэй бээжин хэв шинжийн М.TUBERCULOSIS-ээр үүсгэгдсэн дүн” сэдэвт судалгааны бүтээл туурвин Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэн болов.

    ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Энхнарангийн Уянга орчин үеийн физикийн шинжлэх ухаан, материал судлал, эрчим хүчний салбрт чухал ач холбогдолтой “Устөрөгчит энергийн үүсгүүрт ашиглах ниоби хольцолсон титаны оксидын суурт бүхий цагаан алтан катализатор нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа” сэдэвт бүтээлээр цахилгаан дамжуулал сайн, өндөр температурт тогтвортой, каталик идэвх өндөр, хямд үнэтэй, зэврэлд тэсвэртэй анатаз фаз бүхий катализаторын материалыг синтезлэн гарган авч, уг арга технологийг өөрийн хүрээлэнгийн лабораторийн нөхцөлд тохируулан нутагшуулж Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ.

    ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж Монголын түүхэнд холбогдох шинэ сурвалж бичиг, эх хэрэглэгдэхүүнийг олж илрүүлэн, судалгааны эргэлтэд оруулж, орос, монгол, манж хэл дээрх архивын баримтыг цогц байдлаар хамруулан судалсан, өмнөх үеийн судлаачдын алдаа эндэгдлийг засаж залруулах, шинэ санал дэвшүүлэх давуу талтай “ХVII зууны Монгол-Оросын харилцаан дахь харьяатын асуудал” сэдэвт Монголын түүхийн судалгааны сурвалж хэрэглэгдэхүүнийг өргөжүүлэхэд зохих хувь нэмэр оруулсан судалгааны ажил гүйцэтгэсэн тул Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардан авав.

    Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ:

    “Жил бүр уламжлал болгон олгодог Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын 2017 оны шагналыг гардуулах энэ мөчид уг шагналын утга агуулга, зорилгыг товч сануулахыг хүсч байна.

    Өнөө цагт нийгмийн амьдралын бүхий л салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанч хандлага чухлаар шаардагдах болсон. Залуу үе маань эрдэм шинжилгээ, судалгааны хүнд, хатуужил шаардсан ажилд бие сэтгэлээ зориулж, юмс үзэгдлийн учир шалтгааныг нээн илрүүлэхээр тогтвортой, шаргуу ажиллаж байгааг Төрөөс байнга анхаарч, урамшуулж байх учиртай. Шинэлэг бүхнийг урмаар тэтгэж, хийсэн судалгаа шинжилгээг нь олны анхааралд оруулж байвал амьдралд нэвтрэх, нийгмээс дэмжлэг авахад нь дөхөмтэй, тустай байх болно.

    Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын оны шагналаар дамжуулан шинжлэх ухаан, судалгааны салбарт ажиллаж байгаа залуу эрдэмтэн, судлаачдыг амжилтад уриалах нь энэ арга хэмжээний үндсэн утга учир юм.

    Та бүхэнд баяр хүргэж, цаашдын судлагаа, шинжилгээний ажилд тань амжилт хүсье. Улам шинэлэг санааг эрэлхийлж ажиллахыг хүсье. Баярлалаа” гэлээ.
  • С.Баяр нарын оффшорын асуудлыг шалгаж эхэлжээ
    2017 оны 12 сарын 13
    Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан С.Баяр болон зарим УИХ-ын
  • Гурван гавьяат тэргүүтэй 11 тамирчин Наран улсыг зорив
    2017 оны 12 сарын 13
    Монголын шигшээ багийн тамирчид 2017 оны хилийн чанадад дахь сүүлийн хамтарсан бэлтгэл хийхээр өнөөдөр Япон улсыг зорив. Багийн бүрэлдэхүүнд гавьяат тамирчин П.Өнөрбат, Э.Бэхбаяр, Б.Номин, ОУХМ Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Э.Гантуяа, Г.Уртнасан, спортын мастер О.Мөнх-Эрдэнэ, Б.Чимгээ, Т.Ариунзаяа, Б.Болортуяа гэсэн 11 тамирчин, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ө.Ууганбаяр нарын хамт Наран улсыг зорьсон юм. Манай бөхчүүд тус улсад 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд эх орондоо ирнэ. Монголын чөлөөт бөхийн холбоо 2017 онд гадаад харилцаанд онцгой анхаарсан бөгөөд Иранд гурав, Франц, БНХАУ, БНСУ, Японд нэг удаа тамирчдаа хамтарсан бэлтгэлд хамруулаад байна.
  • Менингококкт халдвараас сэргийлье!
    2017 оны 12 сарын 13
    Менингококкт халдвараас сэргийлье!
  • Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ
    2017 оны 12 сарын 13
    Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 39 настай иргэн Д гэгч эрэгтэй 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон талаар бид мэдээлсэн.

    Тухайн өдөр Дархан орчихоод буцаж сум руугаа ирэх замдаа ийн сураггүй алга болсон бөгөөд тус аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон онцгой байдлын албаныхан орон нутгийн иргэд ар гэрийнхэнтэй нь хамтран эрлийн ажиллагааг эхлүүлсэн байдаг.


    Эрлийн эхний өдөр Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас сураггүй болсон иргэний унаж явсан 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын машиныг олсон юм. Гэвч түүнээс хойш 17 хоног өнгөрсөн ч машинаа орхиод алга болсон эзний сураг гараагүй л байна.

    Иймд онцгой байдлын алба хаагчид ар гэрийхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийн ажиллагааг зогсоожээ.
  • Багш нарын илүү цагийн хөлсийг сургуулийн төсөвт нэмж олгохоор боллоо
    2017 оны 12 сарын 13
    -Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн багш, ажилчдын илүү цагийн хөлсийг сургуулийн төсөвт нэмж олгохоор боллоо-
  • МХЕГ-ын авлига авч байгаад баригдсан албан тушаалтнуудыг цагдан хорьжээ
    2017 оны 12 сарын 13
    МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа,
  • Гишүүд ээ, Монгол Улс усныхаа салбарыг аврах ийм боломж байна
    2017 оны 12 сарын 13
    Дэлхийн хүн ам хэдхэн жилийн өмнө 3 тэрбум байснаа өнөөдөр 7 тэрбум давсан үед хамгийн эгзэгтэй асуудал УСНЫ ПРОБЛЕМ болчоод байгаа. Монголд бол ядуурал, ажилгүйдлийн “даяаршил” газар авсны шалтгаан ажлын байр,үндэсний үйлдвэржилт, дэд бүтцийн хөгжил, хотжилт, цөлжилт, хөгжлийн олон асуудал шийдэх гэсэн тулгуур ухагдахуунууд бүгд усны нөөц дээр очоод тулж байна.
  • Хилийн боомтууд амарна
    2017 оны 12 сарын 13
    Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр
  • “Бөртэ чоно-2017”-ийн санал асуулга эхэллээ
    2017 оны 12 сарын 13
    15 дахь жилтэйгээ золгож буй ”Бөртэ Чоно-2017” ёслолын үеэр МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, олимпийн зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулна. Харин шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчид тодруулдаг уламжлалтай билээ.

    Спортын сэтгүүлчдийн нууц санал асуулгаар тодруулдаг “Оны шилдгийн шилдэг тамирчин” шалгаруулах саналын шугам өнгөрсөн шөнөөс нээгдлээ.

    Спортын сэтгүүлчдийн саналыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулан онлайнаар авах бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сарын 12-ны 00:00 цагаас арванхоёрдугаар сарын 18-ны 23:59 минутын хооронд үргэлжлэх юм.

    Улиран одож буй 2017 онд Монголын тамирчид ДАШТ болон Ази тивийн АШТ-с алт, мөнгө, хүрэл медаль олон аравыг хүртсэн тул энэ жилийн хувьд ’Бөртэ Чоно-2017’ Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол өмнөх он жилүүдээс илүүтэй өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй.

    ”Бөртэ Чоно-2017”-д нэр дэвшсэн шилдэг тамирчдын нэрсийг цагаан толгойн дарааллаар танилцуулъя.
  • Ө.Энхтүвшин: Зураачдын сор бүтээлийг Улсын санд 50 сая төгрөгөөр хуралдан авдаг нь тун бага хөлс
    2017 оны 12 сарын 13
    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр Монголын урчуудын эвлэлийн Удирдах зөвлөлийн
  • Мөнгөн шагнал олгох тухай хэлэлцэнэ
    2017 оны 12 сарын 13
    Хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2017 оны 12 сарын 13
    09.00 цагт Засгийн газрын XI дүгээр байранд Шадар сайд Ө.Энхтүвшин Худалдааны чөлөөт бүсүүдийн дарга нартай уулзана.

    09.00 цагт Монголын хүүхдийн ордонд ”Хамтарсан багийг гишүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудал” зөвлөгөөн болно.

    09.00 цагт Багшийн хөгжлийн ордонд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн боловсролын газрын мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болно.

    10.00 цагт “Пума империал” зочид буудалд “Алтайн өвөр говийн сав газрын онцлог, хэрэгжүүлж буй томоохон ажлууд” хэлэлцүүлэг болно.

    10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана.

    10.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Хүний хөгжил ба амьдралын хэв маяг” үндэсний зөвлөгөөн болно.

    10.30 цагт “Монголын ноос ноолуурын холбоо”-ны дэргэдэх Загварын төвийн нээлт “Ээрмэл” компанийн байранд болно.

    10.30 цагт Засгийн газрын XI дүгээр байранд Шадар сайд Ө.Энхтүвшин ШӨХТГ-ын үйл ажиллагаатай танилцана.

    11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Авто худалдаачдын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Монголын жижиг худалдаачдыг дэмжих холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    12.00 цагт Монголын Үндэсний музейд Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа ”Уран бичлэг” үзэсгэлэнгийн нээлт болно.

    12.00 цагт “UB Palace”-т “Монгол хүн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг, оролцоо” зөвлөгөөн болно.

    12.00 цагт Уран зургийн галерейд ”Монголын гэрэл зураг- 2017” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

    12.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт Урьдчилан сэргийлэх хэлтэс, ГССҮТ-ийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    13.00 цагт НОБГ-т Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гал түймэр унтраах шуурхай албаны авто машинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслол болно.
  • Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдвал хариуцлага тооцно
    2017 оны 12 сарын 13
    Нийслэлийн Цагдаагийн газраас “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

    Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газар болон пиротехникийн хэрэгслээр үйлчилдэг аж ахуй нэгжүүдийг оролцуулан уулзалт зохион байгуулж, пиротехникийн хэрэгслийг худалдах, ашиглах тухай албан мэдэгдлийг хүлээлгэн өглөө.
    Мөн пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, худалдааны төв, зах, дэлгүүр, гудамж талбайд тавих хяналтыг эрчимжүүлж, пиротехникийн хэрэгсэл борлуулах явдлыг таслан зогсоож, зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага тооцон ажиллаж байна.
  • УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэх асуудлууд
    2017 оны 12 сарын 13
    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
4127 4128 4129 4130 4131 4132 4133
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 21 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 33 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 16 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 16 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 16 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 16 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК