Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гишүүд ээ, Монгол Улс усныхаа салбарыг аврах ийм боломж байна

2017-12-13
0
ЖИРГЭХ

“Усны асуудлыг тусд нь бодлогоор шийдэх ёстой” ерөнхийлөгч Х.Баттулга

Дэлхийн хүн ам хэдхэн жилийн өмнө 3 тэрбум байснаа өнөөдөр 7 тэрбум давсан үед хамгийн эгзэгтэй асуудал УСНЫ ПРОБЛЕМ болчоод байгаа. Монголд бол ядуурал, ажилгүйдлийн “даяаршил” газар авсны шалтгаан ажлын байр,үндэсний үйлдвэржилт, дэд бүтцийн хөгжил, хотжилт, цөлжилт, хөгжлийн олон асуудал шийдэх гэсэн тулгуур ухагдахуунууд бүгд усны нөөц дээр очоод тулж байна.


Гэтэл маш олон салбар дунд хуваагдсан УСНЫ НЭГДСЭН бодлого зохицуулалт явуулдаг тусгайлсан ИНСТИТУЦИ монголд байхгүй болоод удлаа.

 

Монгол улс усны депертамент, газар, яамаа 1937 оноос хойш 10 удаа татан буулгаж оролдсон нь энэ салбарыг гамшгийн байдалд аваачсан.


Улс гүрнүүдийн ИРГЭНШИЛ, ХОТЖИЛТ, ХӨГЖИЛ ус, усны сав газрыг дагадаг гэдгийг дэлхийн соёл иргэншлийн түүх харуулсан.

 

Миний бие энэ салбарын олон талт үйл ажиллагаа болох мэргэжилтэн бэлтгэх, судалгаа шинжилгээ хийх, үйлдвэрлэл практик, төрийн захиргаа, бизнесийн чиглэлд ухамсарт бүх амьдралаа зориулсны хувьд төр засгийн өнөөгийн байдлыг үнэлэн, доорх гурван зүйлийг санал болгож байна.

 

Өнөөдөр төрийн гурван институци нэг нот, хөгөнд орж усны асуудлаар нааштай ярьж эхэлсэн таатай үе ирж явна гэж үзэж байна. Яагаад?. Монгол улсын ерөнхийлөгч нь анх удаа үндэсний өртөг шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлэх, хүнс ХАА-н дотоодын бүтээгдэхүүнээр хүн амаа бүрэн хангах чиглэл хөгжүүлэхэд усны хангамж зайлшгүй байгаад анхаарал тавьж, асуудлууд хэлэлцүүллээ, ерөнхий сайд мөн энэ чиглэлд анхаархаа мэдэгдсэн, УИХ-д усны чиглэлээр А.Сүхбатаар ахлуулсан 7 хүнтэй “ЛОББИ ГРУПП” бий болж эхэллээ.


Тэдэнд зориулж доорх 3 санал тавьж байна.

 

1.ИНСТИТУЦИ


Усны асуудал шийддэг БОАЖЯ,БХБЯ,ХХААЯ,ЭХЯ,ЗТЯ,ЭМЯ,БХЯ,БОСШУЯ дундын бодлого зохицуулалт явуулах усны төрийн төв байгууллага болох УСНЫ ХЭРГИЙГ ЭРХЛЭХ ДЕПЕРТАМЕНТ,УСНЫ ҮНДЭСНИЙ ХОРОО”-Г хуулийнх нь дагуу жинхэнэ ёсоор шинээр шадар сайд, салбарын яам түшиглэн байгуулах.


Энэ салбарын хөгжлийн алтан үеийг санавал ХХАА,БХБ яамыг түшэглэх нь зүйтэй. Бусад оронд тусгай яам болон батлан хамгаалах яам, аюулаас, гамшгаас хамгаалах яамны дэргэд байгуулдаг туршлагыг миний бие судалсан.
Учир нь: Монгол улсын усны салбарын асар том стратегийн дэд бүтцийг улсын төсвийн хөрөнгөөр өнгөрсөн хугацаанд бий болгосон.


Хот хөдөөд 22 төвлөрсөн ус хангамж,бохир ус татан зайлуулах УСУГ, 167 услалтын системийн байгууламж,13 УЦС, эрчим хүч,уул уурхайн олон усны эх үүсвэр, олон тооны рашаан сувилал, цэргийн ангиудын ус хангамж, усны мэргэжилтэн бэлтгэх сургууль бий болгосон.


УСНЫ ТУХАЙ монгол улсын хуультай болсон. Энэ хууль төгс төгөлдөр болж чадаагүй. Учир нь Байгаль орчны яамнаас өргөн барьсан тул усан орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хяналт шалгалт тогтоох, хориглох чиг үүргүүд давамгайлж ашиглалт, үйл ажиллагаа явуулах чиглэл БАРАГ орхигдсон.


Тиймээс усны салбарын бодлого зохицуулалт явуулдаг газар хэлтсүүд нь тэр чиглэлийн барьсан ӨРӨӨЛ ТАТУУ эрхтэн болжээ. Тиймийн учир энэ салбараас гаргах нь УСНЫ САЛБАРЫН БОДИТ ЭРХ АШИГ боллоо. ХХАА, шадар сайдын дэргэд хаадаг хорьдог биш үйл ажиллагаа явуулдаг усны төрийн захиргааны байгууллагууд байгуулах нь зайлшгүй тулгамдсан асуудал болжээ.

 

2. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ БА САНХҮҮЖИЛТ


Хэрвээ төр засаг нь энэ салбарт мөнгө төсөвлөж чадахгүй бол хуулинд заагдсан эрхийг нь журамлаж өгөхөд амиа тээгээд явах боломж байгаа. Өнөөдөр нил орчноор дамжин тархаж хүн амд үйлчилж, зах зээлийн ханшаар төлбөр үйлчилгээ явуулж, төлбөрөө тасалж байгаад авдаг цахилгаан, холбоо, дулаан, тээвэр, шатахуун, банк гэхчлэн бүх салбар дотроос ганцхан усны салбар чөлөөлөгдөөгүй, зах зээлд шилжээгүй үнэ тариф нь манай гаригын хамгийн бага үнэтэй үлдсэн.


Усны үнэ тариф дэлхийн орнуудаас 100-300 дахин багаар засгийн газар дарамтлан тогтоож, усны бүх салбар өрийн дарамтанд ажилладаг.


Пожалуйста үнэгүй усаа ууцгаа, усны дэд бүтцүүд ус хангамжийн бүх барилга, бохир ус татамжийн сүлжээгээ хаяж, гудманд бохироо хаяцгаа, "бедон" Ганбаагаас канистр авцгаа, гэхгүй бол зохицуулах хэрэг тулгамдсан асуудал болсон.


Бохир ус цэвэрлэхээр бизнес хийдэг улс байдаггүй төр нь гартаа авдаг. Гэтэл бүх аймгийн цэвэрлэх байгууламж төслийн хүчин чадлаар ажилладаггүй.


Одоо яах ётой вэ?

 

А. 2013 онд батлагдсан “Усны тухай” МУ-ын хуулийн заалтыг биелүүлж, иргэн,аж ахуйн нэгж, байгууллагуудын УС АШИГЛАСНЫ ТӨЛБӨР-ийн 35%-ийг орон нутагт бус төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлж СЯ-ны зөвшөөрлөөр зөвхөн ус, усан орчны үйл ажиллагаанд зарцуулах журам батлуулах.

 

Б. Мөн хуулийн заалтын дагуу дэлхийн бүх улс байгаль орчин, усны эрх ашигт нийцүүлдэг заалт болох БОХИРДУУЛСАН НЬ ТӨЛНӨ зарчмын заалт УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН журмыг засгийн газар яаралтай баталж өгөх, энэ төлбөр дээрх санд орсноор ойрын 5 жилд бүх аймгийн бохир ус цэвэрлэх байгууламж засагдаж, усан сан, хөв цөөрөм байгуулах ажлын санхүүжилт бий болно.


Энэ журмыг мань өргөн барснаас хойш 5 засгийн газар солигдож, шагналын байгаль орчны сайдууд ойлгож өхгүй өдий хүрсэн.

 

Би тодорхой тоо хэлье. Ус ашигласны төлбөрөөс энэ жил 50 тэрбум,ирэх жил 70 тэрбум төгрөг төсөвт орно. Үүнээс Булган аймгийн төсөвт 12 тэрбум,Өмнөговь аймгийн төсөвт 17 тэрбум төгрөг усны төлбөрөөс орно.Энэ аймгууд усны нөөц,чанрыг дээшлүүлэх юу ч хийхгүй,чадахчгүй. Тэд яадаг гээч.Хууль биелүүлэх дүр эсгэж булаг шандны эх тохижууллаа гээд хааш хааш 1 кв.м чулуу хашаад, усны бурханы дүрс босгож,ном уншуулаад үлдснийг нь аймгийн төсвийн цоорхой хаах, бэсрэг наадам, морь бөхөд зарцуулдаг.


Ус бохирдуулсны төлбөрийн журам батлагдснаар төсөвт дахиад 100 тэрбум орж ирнэ. Энэ бүхнийг боловсруулж, төсөвт оруулж байсны хувьд би баттай тоо хэлж байгаа шүү. За ингээд 170 тэрбумын 35% -нь 60 орчим тэрбумаар усны салбарыг оцойтол нь өөд татах хууль ёсны боломж гарч байна.


Үүнийг У.Хурэлсүх сайд, А.Сүхбат гишүүний усны группийн дэмжлэгээр хийх ёстой. Тэр цагт ЛУСЫН ХААНЫ дэмжлэг авч УСАА ДАГАЖ УЛС ЧИНЬ ХӨГЖИНӨ.

 

3. ГАДАРГЫН УСНЫ НӨӨЦ БИЙ БОЛГОХ, ЦӨЛЖИЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УСНЫ ХАНГАМЖИЙГ ШИЙДЭХ


Монголын усны нөөцийн 96 гаруй хувь нь гадаргын ус. Гэтэл хэрэглээнийхээ 90 гаруй хувийг 4-хөн хувийг эзлэх газрын доорх усаар тэжээдэг. Одоо яах ёстой вэ. Гадаргын усаа чадлынхаа хэрээр хуримтлуулж хэрэглэх ёстой. Монголын төр үүнд зориулж УСНЫ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР баталж өгсөн. Хаа байна тэр хөтөлбөр, улсын төсөв төлөвлөгөөнд туссан уу.ТҮЙ Ч БАЙХГҮЙ.

 

Монгол улс гол мөрөн, нуур цөөрмийн усыг ашиглах зөв мэргэн бодлого явуулахдаа харийн гүрнээс, молхи иргэдээсээ асуух, хэлэх,гуйх ёсгүй.


Энэ бол цэрэг дайн шиг стратегийн асуудал. Нутаг дээр чинь алт угаачъя гэж байгаа асуудал биш, “үр хүүхэд чинь үхэх үү сэхэх үү” гэсэн асуудал.


Монгол нутгаасаа эх авсан Эг,Сэлэнгэ,Орхон гол дээр байгуулах усан цогцолборын асуудлыг их гүрэн Орос “ҮГҮЙ ” гэж хэллээ.


Зүй нь Ж.Одхүү шиг 800 сая долларын УЦС барина гэж дэлхийгээр нэг орилж, Оросын эрчим хүчний блокын дургүй хүргэхгүй байсий.


Хэдэн малчин, хэдэн иргэн, хэдэн сэтгүүлч, хэдэн төрийн бус байгууллага СТРАТЕГИЙН ОНЦГОЙ ЭРДЭС УСНЫ ТӨСЛИЙН талаар эх оронч, ухаантай царайлж олон юм “гуцах” ёсгүй.

 

Би саяхны нэг жишээ хэлье.


Монгол шиг далайд гарцгүй, Тайланд,Вьетнам гээд дээрэнгүй хөрштэй, жижигхэн Лаос түүний ерөнхий сайд, хурдан хүчээ авч байгаа эдийн засагт нь “атаархаж үхлээ”.


Энэ улс Хятад, Тайланд,Вьетнам,Кампуччи гэх 5 улсын дундуур урсдаг Меконг мөрөн дээр олон УЦС, усан цогцолбор барьснаар экспортынхоо 38 %-ийг усны эрчим хүчээр олж, дотоодын эрчим хүчний 95%-ийг усны хүчээр олдог.


Шинэ ерөнхий сайд ТАНГЛУН СУС САЛИТ гарч ирээд Энэтхэг-Хятадын хойгийн “БАТАРЕЙ” улс болно, 6 УЦС нэмж барина гэж зарласан.


Гэтэл хилийн усны асуудлаар Вьетнам,Тайланд манай орос ах шиг экологи ярьж “ГУЦВАА” гэжээ.


Тэхлээр нь ТАНГЛУН СУС САЛИТ 2017 оны 8 дугаар сард ОХУ-ны улсад айлчилж, цөмийн энергийг энх тайвны зорилгоор ашиглах гэрээнд гарын үсэг зурснаар ТАЙЛАНД, ВЬЕТНАМ доороо бууж өгч, 1000 УЦС барьсан ч хорио тавихгүйгээ мэдэгдсэн байна. Үүнийг тэнд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Лодойдамбын Галбадрахын амнаас өнгөрсөн 7 хоногт сонслоо.


Хил дамнасан усны бодлогыг хэдэн нөхөр оросд очиж архидаад ямар үр дүнгүй буцахыг хэлэхгүй, өндөр түвшинд шийддэгийн жишээ энэ.


Бангладеш улс дээрэнгүй Энэтхэгт мөн хүмүүнлэгийн асуудлаар барьцаа тавьж Брахмапутра мөрнийг ашиглах боломжоо нээжээ.


Монголын ерөнхий сайд Францийн ерөнхий сайдтай Аревагийн оролцоотой уран боловсруулж, цөмийн энергийг энхтайваны зорилгоор ашиглах гэрээ байгуулбал, францийн өмнө шонгүй байдаг Орос гүрэн,Хятад хоёр өөрөө Эгийн голын УЦС буцалтгүй тусламжаар барьж өгье гэх нь гарцаагүй.

 

Дараагийн баараггүй арга бол:Дотоодын урсгалтай Байдраг, Завхан, Ховд, Булган,Тэс голуудын усыг хуримтлуулан бага, дунд оврын УСАН САН,УСАН ЦОГЦОЛБОР үүсгэн сүлжээ байгуулж дуртай зүгрүү нь, тэр дунд харьцангуй нам дор говь руу “бурантаглан” хөтлөх төслийг, түүний судалгааг он гарангуут эргэлзэж тээнгэлзэлгүй эхлүүлэх. Үүнийг портлант цемент-зуурмаг ашигладаг иргэний барилгын бус үндэсний усны мэргэжлийн компаниуд УСНЫ ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ шалгаруулалтаар өлхөн хийж чадна. Гадагш хандахгүй эхний ээлжинд үсрээд зөвлөх авч болно. Ажиллах хүч нь харь луу дүрвэж байгаа ажилгүйчүүд, цэрэг, оюутан байж болно. Хужаа оруулахгүй.


Саяны ерөнхийлөгчийн сонгуульд гаргасан зардлаар тийм дунд оврын усан санг 10 өлхөн барих байлаа.


Юутай ч энэ санааг МУ-ын ерөнхийлөгч гар өргөн дэмжлээ. Одоо УИХ-ын гишүүдийн ээлж ирлээ.

 

Ус уудаг, усанд ордог, халуунд сэрүүцэж буртгаа арилгадаг, махаа усанд чанаж иддэг, усаар алт,нүүрс,зэсийн баяжмалаа угаадаг, үйлдвэрт нь усаар технологио явуулдаг, ариутгах татуургаар бохироо гол руу хаядаг, олгойндоо ус тээж явдаг хүмүүс байвал үүнийг шейрлэж гишүүдэд хүргэж өгнө үү.

 

Инженер Ц.Сосорбарам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хоёр Ихнаядын тендер “авсан” ч осол гаргасаар байгаа “СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” компанид хариуцлага тооцох уу?
РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (66.181.181.219)
    USNII UNDARGA DEER BARISAN GUUR BARILGUUDIIG HOLBOOSUUDAAR TOVOGGUIHEN TSTAN BUULGAH BOLOMJ BII
    2018 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.187.213)
    Эгийн голын УЦС социалист нийгмийн үед барих байсан ЧЕХ -н хөрөнгө оруулалт хийгдсэн байсан ардчилал гарч ирээд мөгөийнэ идсэн.
    2017 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.160.119)
    henco g bhad teriig martah n deer yu shig bna
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.25)
    Эгийн голыг яагаад ярихгүй байна төрийн тэргүүн
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.21.152)
    хэдэн усан сантай болохсон , уур амьсгал зөөлөн сайхан болно доо
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.194.131)
    Усаа хадгалах гэж Усан цахилгаан станц барих гээд оролдоод бна ш дээ Монголчууд эвтэй бол хүчтэй гэгчээр оросуудад салаавч өгч сурмаар бна
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (27.123.214.104)
    Путинг за гээд дугарагчих дарга хэрэгтэй.МАН ЭГУЦС-г барих сонирхол Ч алга. АН юм ХИЙДЭГ юм байна
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Хахаха чи гооомон хуцва АНы бузарууд ард тумний хучээр барьсан ид хоронгийг хулгай хийж л чадна оор юу ч чадахгуй
      2017 оны 12 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Ганмаа: Шаардлагатай бол Харвардын Анагаах ухааны их сургуулиар шалгуулж болно
    7 цаг 30 мин
  • Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
    8 цаг 8 мин
  • Өнөөдөр орой ЦУСАН УЛААН сар гарна
    8 цаг 28 мин
  • Монгол залуусыг олон улсын түвшинд гаргах "Grow with google" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
    9 цаг 13 мин
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
    9 цаг 17 мин
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
    10 цаг 6 мин
  • АНУ-Израилын Ирантай хийж буй дайны хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    10 цаг 45 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
    11 цаг 39 мин
  • О.Номинчимэг: Дандаа хууль батлаад байх биш, хуулийн хэрэгжилтэд анхаарах цаг болсон
    11 цаг 53 мин
  • World Hearing Day 2026: Дэлхийн сонсголоо хамгаалах өдөр
    12 цаг 13 мин
  • ҮРЭХ ТУСАМ ҮРЖДЭГ ХАДГАЛАМЖ
    12 цаг 34 мин
  • Умайн хүзүүний хавдар огцом нэмэгдсэнд  улстөржилт буруутай
    12 цаг 40 мин
  • Франц улс цөмийн зэвсгээ нэмэгдүүлж, Европын холбоотнуудаа хамгаалах арга хэмжээ авна
    12 цаг 44 мин
  • Мөсөн дээгүүр явах болон автомашинаар зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа
    12 цаг 55 мин
  • АН-ын Аймаг, дүүрэгт ажиллах нутаг дэвсгэрийн дэд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан зөвлөгөөн болж байна
    12 цаг 59 мин
  • Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
    13 цаг 15 мин
  • Франц дарсны “үнэн төрх”
    13 цаг 26 мин
  • Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ
    13 цаг 39 мин
  • ФОТО: "Хөх сувд 2026" мөсний баяраас ОНЦЛОХ гэрэл зургууд...
    13 цаг 41 мин
  • Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
    13 цаг 42 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Владимирынхны зөрчил "дэлхийг өвтгөсөн" дөрвөн он
  • Бөх цөөн төрдөг МОРЬ жилд мэндэлж гоц амжилт үзүүлсэн ОНЦЛОХ 24 бөх
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • УБЦТС: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
  • Кино ертөнцийн өнгөт хувьсгалын эхлэл: 1909 он, Лондон хот
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Тэмээний гоо сайхны наадам"-д оролцсон 20 орчим тэмээнд ботокс, филлер тарилга хэрэглэсэн байжээ
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Шинэ мөнгөн дэвсгэрт тээвэрлэж явсан цэргийн онгоц осолдож, 15 хүн амиа алджээ
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны ШИЙДВЭРҮҮД
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ
  • Д.Амарбаясгалан: МАН дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • Оросууд дайны талбарт "өөрийн цэргүүдээ цаазалдаг" тухай ноцтой баримтууд
  • BTS хамтлаг гурван жилийн дараа шинэ бүрэн хэмжээний “ARIRANG” цомгоо танилцууллаа
  • Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Нэг Монгол” хөдөлгөөний гишүүдэд “Ардчиллын гэрэгэ”-г гардууллаа
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Гуравдугаар сард бөхийн өргөөнд болох ЕСӨН барилдаан
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 сая ам.долларын санхүүжилт амжилттай босголоо
  • ХХБ Bpifrance‑тай Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • “Эх орны цэрэг” яруу найргийн наадам зарлагдлаа
  • Баянхонгор аймгийн золголтод зориулсан барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • А.Бямбажаргал: Ёс зүйн хувьсгал хийе гэж энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан
  • Н.Учрал: Авлига бол монгол хүн бүрийн аваагүй цалин, идээгүй талх, эдлээгүй боломж, бүгдээрээ өртсөн хохирол
24 баримт
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Монгол тахь, мазаалайг багтаасан дэлхийн хамгийн ховор 24 амьтдын жагсаалт
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК