Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Умайн хүзүүний хавдар огцом нэмэгдсэнд  улстөржилт буруутай

2026-3-03
0
ЖИРГЭХ

Яагаад энэ үгийг хэлж байна гэхээр, Монгол Улсын хэмжээнд умайн хүзүүний хавдарын өвчлөл 6-рт эрэмбэлэдэг байсан бол сүүлийн жилүүдэд огцом өсч байна. Манай улс хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. 2025 оны байдлаар л гэхэд   элэгний хавдарын өвчлөл нэгдүгээрт, хоёрдугаарт ходоод, гуравдугаарт умайн хүзүүний хавдар оржээ.

Монгол Улсын хэмжээнд өдөр болгон 20 хүн хавдартай гэсэн онош сонсч байна. Нийт хүн амын 55 хувь буюу 1.6 сая иргэн  Улаанбаатарт амьдарч байгаа. Гэтэл өдөр болгон нийслэлийн 12-13 хүн хавдар тусч байна.

Тодотгож хэлбэл, 2024 онд улсын хэмжээнд 8169 хүн хавдрын оноштой байна. Үүнээс умайн хүзүүний өмөн 521 бүртгэгдсэнээс 255 нь нийслэл хотын иргэд байна. Эрт илрүүлээд бүрэн сэргийлэх боложмтой байхад жилд  160 хүн амь насаа алдана гэдэг дэндүү харамсалтай юм.  Папиллома вирус эмчлэхгүй бол 100 хувь  5-10 жилийн дараа хавдар болдог нь тогтоогдсон байна. Тиймээс дэлхийн 140 гаруй улс орон 9-14 настай үед нь эр, эм гэж ялгахгүйгээр хүүхдүүдээ бүгдийг нь дархлаажуулалтад хамруулж, ирээдүй хойчоо хамгаалж байна. Энэ өвчлөлийг зарим улс орнууд эрт илрүүлэг, дархлаажуулалтыг  эрчимжүүлж 0 хувьд хүргэчихээд байхад Монголд өсөөд байна.

Яагаад вэ? Хамгаалах арга хэрэгсэлээ мэдэхгүй байв уу гэвэл, үгүй.

2012 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэй манай улс 12-15 насны 10,000 гаруй охинд умайн хүзүүний хавдраас сэргийлэх Гардасил вакцин тарьж эхэлсэн түүхтэй.

Гэтэд  “Охидыг үргүй болгох гэж байна", "Манай охидод вакцины туршилт хийж байна” гэх мэтчилэн буруу ташаа мэдээлэл нийгэмд түгээж, зарим улстөрчид өрсөлдөгчөө намнах зэвсэг болгож ашиглаж турхиралт хийсний уршгаар дархлаажуулалтын хөтөлбөр зогссон юм.  Ийм мэдээллийн давалгаанд эргэлзэж, эцэг, эхчүүд охидууддаа умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин дархлаажуулалтын товлолд оруулаагүй. Вакцины  үр нөлөө өнөөдөр тариад маргааш гарчихдаггүй. 10 гаруй жилийн дараанаас үр нөлөө нь ажиглагддаг гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Яах аргагүй улстөржилтийн золиос одоо илэрч олон бүсгүйчүүд цэл залуугаараа хорвоогоос хальж байна. Тухайн үед буюу 2012 онд УИХ-ын сонгууль дөхчихсөн, хоёрхон сарын дараа  ээлжит сонгууль болох гэж байхад “Охидыг үргүй болгоно” гэж тархи угаалт хүчтэй давалгаалж, дархлаажуулалтыг зогсоож,  энэхүү ажлыг гардан манлайлж байсан Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонг тойрогт унагасан түүхтэй.  Эх хүүхдээс нүүр буруулсан, нүгэл хураасан эмэгтэй гэж мөн ч их хараасан даа. Мөн тухайн үеийн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан С.Ламбааг  3 удаа сонгогдчихлоо, залуу дэд сайддаа толгойгоо  мэдүүллээ гээд тойрог өгөлгүй чөлөөнд нь гаргасан. Энэхүү вакцинжуулалтыг улс даяар өрнүүлэх үйлсийг түүчээлж байсан Эрүүл мэндийн сайд, дэд сайд хоёр ингэж улстөрөөс жийгдсэн билээ.

Гэтэл 15 жилийн дараа юу болов.  Улстөрчдийн увайгүй  улстөржилт, тэдэнд үүргээ гүйцэтгэсэн эх орончдийн балгаар  өнөөдөр гэр бүлээ, аав, ээжийгээ, хань ижлээ, нялх үрсээ өнчрүүлэн зүрхийг нь шархлуулан  нэг жилд л гэхэд  160 бүсгүйчүүд  нар барсаар байна.

Хэрвээ  манай улс 2012 онд 12-15 насны 10,000 гаруй охинд хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлж, цааш хэрэгжүүлэх хөтөлбөрийг зогсоосноос болж 10 жилийн хугацаа алдаж, 4,000 гаруй эмэгтэйг, ээжийг сэргийлж болох хавдраас амь насыг нь аврах боломжийг алдсан гэсэн үг. 

"Хавдрын үндэсний зөвлөл" төрийн бус байгууллагаас 2012 онд вакцин хийлгэсэн охидыг дагаж судалсан байдаг. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэснээс хойш таван жилийн дараах үр дүнг 2017 онд шинжилсэн  гэсэн үг. Тухайн үед хүмүүсийн гол айж байсан зүйл болох "Вакцин охидыг үргүй болгох эрсдэл бий юу?" гэдэг асуултад хариулт өгөхийг зорьсон хэрэг.

Судалгаанд вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийг ижил насных нь эмэгтэйчүүдтэй харьцуулж үзэхэд жирэмслэлт, төрөлтөд ямар нэгэн ялгаа байгаагүй. Харин хүний папиллома вирусийн хавдар үүсгэдэг хэв шинжийн тархалт вакцинд хамрагдсан хүн амын дунд 10 дахин буурсан үзүүлэлттэй гарчээ.

Одоо ахиад л  бас улстөржилт хийхгүй, шинжлэх ухааны ололтыг хүлээн зөвшөөрч, иргэдээ аюулаас хамгаалах шаардлагатай байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингийн уриалсан  умайн хүзүүний хорт хавдар үүсгэгчийн эсрэг вакцинд хамруулаарай гэснийг дэмжихээс өөр гарц үгүй юм.

Урьдчилан тандалтын судалгаагаар, Монгол Улсын хэмжээнд умайн хавдар 2023 онд  376,  2024 онд  521, 2025 онд  545 болж нэмэгдэж  байна. Хэрвээ буурахгүй энэ байдлаараа өсвөл   2028  он гэхэд 1000 гаруйд  дөхөх прогноз гарчээ.

Вакцин хийхгүй тохиолдолд энэ вирусийн тархалт буурахгүй. Тиймээс дараагийн 10 жилд хүний папиллома вирусээр үүсгэгддэг хавдар  багасахгүй. Тиймээс   эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг сайжруулах, хүн амын дунд вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх нь үндсэн сэргийлэх арга юм.

Одоо хийж байгаа вакцины үр дүн дахиад 5-10 жилийн дараа буюу 2032-2037 оноос  эхэлнэ шүү дээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • MARAGAD (197.211.52.72)
    Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.
    2026 оны 03 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
    6 цаг 3 мин
  • Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
    12 цаг 15 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 33 мин
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    15 цаг 28 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    15 цаг 56 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    15 цаг 57 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    16 цаг 6 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    16 цаг 26 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    16 цаг 41 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    16 цаг 50 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    17 цаг 13 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    17 цаг 30 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    17 цаг 42 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    18 цаг 27 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    18 цаг 35 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    18 цаг 44 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    18 цаг 56 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    19 цаг 14 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    19 цаг 44 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    19 цаг 47 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК