
Лондонгийн хөрөнгийн биржийн группийн мэдээллээр Ойрхи Дорнодоос Хятад руу газрын тос тээвэрлэх супертанкер хөлслөх зардал түүхэн дээд хэмжээнд хүрч, 400 мянган ам.доллараас давжээ.
Энэ нь өнгөрсөн долоо хоногт АНУ Иран руу довтлохоор заналхийлсэн үеийнхээс бараг хоёр дахин их байна.
Иран улс тус улсын өмнөд хэсэгт орших чухал усан зам болох дэлхийн газрын тос, байгалийн хийн тавны нэг орчим нь тээвэрлэгддэг Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй хөлөг онгоцнуудыг онилж байгаа юм. Хоёр сая баррель түүхий нефть тээвэрлэх хүчин чадалтай хамгийн том газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнуудын хувьд энэ нь дээд амжилт.
Л.Баяр

























































