
"Говь" компанийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан бусдыг өдөөн хатгаж байгаад Реппер Буманг зодуулсан талаар хохирогчийн аав цахим хуудастаа мэдээлсэн.
Энэ талаар С.Бумангийн аав Л.Сүмбандаас тодруулахад: Миний хүү "Говь" компанийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, "Эрэл" группийн захирал Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл нарт бүлэглэн зодуулсан Д.Саяннямбуугийн найз. Тухайн асуудлаас болж “Канте” бааранд Б.Амарсайхантай маргалдсан юм билээ. Б.Амарсайхан ял шийтгэлтэй байгаа учраас зодоонд оролцоогүй, харин бүлэг залуусаар хүүг маань зодуулсан. Маргааш Улаанбаатар хотод очоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэв.
Тэрбээр "Хүүхдүүдээ хамгаалаарай. Миний хүү 2026-02-14 нд Таванбогдын Баатарсайханы хүү Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залууст зодуулсан нь үнэн. Хүлээцтэй хараад байсан чинь хохироод өнгөрөх янзтай шүү" гэсэн юм.



















































Сэтгэгдэл (1)