
"Эрчист Монгол” компанийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Анх 60 гаруй хүн ажиллаж байсан. Одоо 42 болсон. Жилийн өмнө энэ салбарын 60 хувь нь дарга нар байсныг цөөлсөн. Манайд ч ийм асуудал бий, гурван сар гэхэд цэгцэлнэ. Доор байдаг хүмүүсээ цомхон бай гэж загнаад байдаг хэр нь өөрсдөө ийм байж болохгүй гээд цомхотгол хийсэн. Цаашид ч шаардлагатай гэвэл бүтцийн өөрчлөлт, орон тооны цомхотгол хийнэ" гэв.


















































