
Монгол Улсын Ерөнхийлөгч "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл" санаачилсан талаар ЕТГ-аас мэдээлэл өглөө. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль эрх зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хамгийн гол зорилго бол ардчилсан парламентын засаглалаа бэхжүүлэх, төгөлдөржүүлэх, бататгах агуулгыг энэ хуулийн төсөл бүхэлдээ агуулж байгаа.
Юун түрүүнд ардчилсан парламентын эх үндэс болсон ард иргэдэд эрхийг нь өгч баталгаажуулна. Үндсэн хуулийн хүрээнд асуудлаа шийдэж бататгана.
Ёс зүйн хувьсгал хийе л гэж энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан. Ёс зүй унасан газар хууль ёс уланд орж, хулгай луувар их гардаг" гэв.
Д.Батчулуун























































Сэтгэгдэл (1)