зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4129 4130 4131 4132 4133 4134 4135
  • Өнөөдөр “Зулын 25” тохиож байна
    2017 оны 12 сарын 12
    Өнөөдөр “Зулын 25” тохиож байна
  • Хар жагсаалт ба алдагдах боломжууд
    2017 оны 12 сарын 12
    Өнгөрсөн долоо хоногт Европын Холбоо түүхэндээ анх удаа оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарласаныг BBC агентлаг мэдээлсэн. Уг хар жагсаалтад багтсан 17 орны нэг нь Монгол болсон юм. Европын холбооны дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис евро бүсийн сайд нарын уулзалтын үеэр 17 орныг хар жагсаалтад оруулж, өөр 40 гаруй орныг татварын системдээ реформ хийх хүртэл “саарал” жагсаалтад оруулснаа танилцуулснаар уг мэдээлэл олон нийтэд хүрч Монголын эрх баригчдыг хөдөлгөөнд оруулаад байна. Европын холбооноос хар жагсаалтад орсон орнуудад өнгөрсөн жил шахам хугацаанд татварын системээ өөрчлөхийг зөвлөж байсан боловч хамтарч ажиллахаас татгалзсан. Тийм учраас хар жагсаалтад оруулсан гэж мэдэгдээд буй. Тэгэхээр энэ төрлийн сануулга өмнө нь манай Сангийн яаманд ирсэн ч тоолгүй өдийг хүрсэн гэсэн үг. Харин хар жагсаалтад оруулах хүртэл арга хэмжээ авсан даруйд сая нэг хөдөлж татварын хууль тогтоомжоо олон улсын хууль эрх зүйн түвшинд нийцүүлж өөрчлөхөөр болов.
  • Эрүүл байвал дараа жилийн наадам үзнэ
    2017 оны 12 сарын 12
    Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо гэсэн сайхан мэдээгээр энэ долоо хоног эхэлж байгаа нь тун олзуурхууштай. Ер нь улс төрч байна уу, уран зохиолч байна уу, хаан нь байна уу, харц нь байна уу хамаагүй хүн эрүүл байх нь л хамгийн чухал гэдгийг мэддэг, мэдэрдэг цаг ирж байгаа нь сайшаалтай юм. Ялангуяа эрүүл байхын ач тусыг хүүхэд байхаас нь ойлгуулж, суурь боловсрол олгох болж байгаа нь бүр ч талархалтай хэрэг. Ингээд эрүүл мэндийн салбарт сүүлийн үед өрнөсөн үйл явдлыг хоёр талын байр сууринаас хүргэж байна.
  • Эерэг 24: Гурван ихэр хүүхэд төрүүлсэн хоёр айлд орон сууц бэлэглэжээ
    2017 оны 12 сарын 12
    Орхон аймагт болсон өчигдрийн ”Эрдэнэт хотын өдөр” арга хэмжээний үеэр 2017 онд гурван ихэр хүүхэд төрүүлсэн хоёр айлд орон сууц бэлэглэжээ.

    Тодруулбал, Г.Бадамхатан болон түүний гэр бүлд Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас ”Lux Apartment” орон сууцанд хоёр өрөө байр өгчээ. Мөн Б.Солонго болон түүний гэр бүлд ”Эрдэнэт” үйлдвэр ХХК-аас гурван өрөө байрны түлхүүр гардуулсан байна.
  • Бөхчүүдийн чансааг улсын харцага О.Хангай тэргүүлжээ
    2017 оны 12 сарын 12
    Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Тус чансааг энэ жилийн Цагаан сарын баярт зориулсан барилдаанаас эхлэн өнгөрсөн бямба гарагт болсон эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн нийт 15 барилдааны дүнг хамруулсан байна.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2017 оны 12 сарын 12
    09:00 цагт: Төрийн ордны ”В” танхимд “Монгол улсад Халдварт бус өвчнийг бууруулахад хөрөнгө оруулалтын өгөөж, эдийн засгийн тооцооллын үр дүн”-г танилцуулах ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ-ыг ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ зохион байгуулна.

    09:00 цагт: Глоб Интернэшнл төв БСШУСЯ-тай хамтран “Боловсролын салбар дахь нийгмийн эгэх хариуцлага” сэдэвт бодлогын зөвлөгөөнийг Улаанбаатар Зочид Буудлын “Номын Хүрээ” танхимд зохион байгуулна.

    09:00 цагт: ”Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” сэдэвт Залуучуудын үндэсний чуулган Төрийн ордонд болно.

    09:00 цагт: ХХААХҮ-ийн яамны нэг давхарт ”Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, инноваци 2017” зөвлөлдөх уулзалт болно. Нээлтэнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оролцоно.

    09:00 цагт: ”ДЭЛХИЙН ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЗҮЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт эрэн сурвалжлах сэтгүүлчдийн уулзалт, хэлэлцүүлэг болно. Хаана: Business Tower (Драмын театрын барун урд) – 19 давхарт, SMS төвд

    09:30 цагт: Шадар сайд Ө.Энхтүвшин өрөөндөө Урчуудын эвлэлийн 75 жилийн ойг тохиолдуулан тус эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авна.

    11:00 цагт: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр уламжлал болгон явуулж буй “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал mev яамны хурлын танхимд болно.

    11:00 цагт: Монгол Улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол судалгааны тайланг танилцуулна. Хаана: МҮХАҮТ-ын Их танхимд


    11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно. Мөн III улирлын дундаж цалингийн мэдээлэл хүргэнэ. ЗГ-ын 3 дугаар байрны 204 тоот мэдээллийн танхимд

    11:00 цагт: Дэлхийд ганцхан Монгол хэл бичгийн ”Уран бичлэг” үзэсгэлэн мөн Монгол Уран бичлэгийн баримтат кино бүтээлийг үнэ төлбөргүй ирж үзэхийг урьж байна. Хаана: Монголын Үндэсний Мүзей.

    13:00 цагт: Монгол Улсын Филармонийн үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойн баярын хэвлэлийн бага хурал Улсын Филармонид болно.

    13:00 цагт: Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын түүхт 85 жилийн ойн баярын хурал, Хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болно.

    Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд
    10:00-14:00 цагт: Их дээд сургуулийн оюутан, залуусын дунд “Аюултай хог хаягдал, Хог хаягдлын менежмент ” сэдэвт илтгэлийн тэмцээн болон аюултай хог хаягдлын үзэсгэлэн
    14:00-17:00 цагт: ”Автомашины баттерей түүний хор уршиг” хэлэлцүүлэг тус тус зохион байгуулагдана.
  • Ахиад л Арслан хотын тухай
    2017 оны 12 сарын 12
    Одоогийн цэвэр цэмцгэр Сингапур дандаа ч ийм байсангүй. Хэдхэн жилийн өмнө манайхтай л адил байж. Тэр үед цонхоор хогоо шидэх, дуртай газраа тамхи татах, гудамжинд явж байгаад шүлсээ хаях, тэр бүү хэл согтуугаар машин жолоодох нь энгийн үзэгдэл байсан гэдэг.
  • УИХ-ын гурван байнгын хороо хуралдана
    2017 оны 12 сарын 12
    1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм” батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл;
    “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл.

    2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.

    3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Д.Сарангэрэл нар 2017.09.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
  • Зурхай: Өнөөдөр Тэрсүүд өдөр
    2017 оны 12 сарын 12

    2017.12.12, Мягмар гараг / Билгийн тооллын: 25
    Өвлийн эхэн цагаагчин гахай сар
    Долоон улаан мэнгэтэй Харагчин тахиа өдөр

    Аргын тооллын: 2017.12.12, Мягмар гараг
    Наран ургах шингэх: 08.32-16.59
    Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
    Барилдлага: Хүчин төгсөх
    Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

    Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
  • Улаанбаатарт өдөртөө 13 хэмийн хүйтэн байна
    2017 оны 12 сарын 12
    2017 оны 12 дугаар сарын 11-ний 20 цагаас 12 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан мэдээ:


    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
  • “Rich beauty” салон гоёлын үйлчилгээгээ 15.000 болгож баярын хамдрал зарлалаа
    2017 оны 12 сарын 11
    Rich beauty
    ” салон шинэ жилийн бүх үйлчилгээгээ цогцоор нь 40 мянган төгрөг болгон хямдруулаад байгаа билээ. Үүнд хумс засах, гелэн будгаар будах. Гоёлын үс засалт, гоёлын нүүр будалт бүгд орно.

    Харин дээрх үйлчилгээг салгаад, зөвхөн нүүр будалт хийлгэх. Эсвэл гоёлын үс засалт хийлгэхээр бол 15.000 төгрөг болгож баярын онцгой хямдрал зарлажээ. Байгууллага хамт олны захиалга авна. Урьдчилан цаг авч үйлчлүүлээрэй.

    Хямд мөртөө чанартай үйлчилгээ үйлчилгээ үзүүлж байна


    Утас: 96668144,88710308

    Хаяг: III Хороолол, ”Минж плаза”-гийн баруун урд 33-р байр.
    Энд дарж ”Rich beauty” салоны фэйсбүүк хуудаст нэгдээрэй.
  • Сэлэнгэ аймагт газар хөдөлжээ
    2017 оны 12 сарын 11
    Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн нутаг Тахилын даваанд энэ сарын 7-ны өдрийн үдээс хойш
  • Энхийг сахиулсан цагдаа нарыг шагнав
    2017 оны 12 сарын 11
    Өмнөд Судан улс дахь UNMISS ажиллагаанд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд хоёр алба хаагч анх удаа цагдаагийн чиг үүргээр амжилттай гүйцэтгэсэн билээ.

    Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Бат-Оргил нарыг ’Цагдаагийн гавьяа’ тэмдгээр шагналаа.

    Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.
  • Монгол ардын намд талархал илэрхийлэв
    2017 оны 12 сарын 11
    Германы Социал Демократ Намын Их хурал /ГСДН/ 12 дугаар сарын 07-ноос
  • Н.Энхболд БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Сун Ён Мүтэй уулзлаа
    2017 оны 12 сарын 11
    УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНСУ-ын Батлан хамгаалахын сайдтай уулзав.
  • Д.Эрдэнэбат: Хэлмэгдүүлэлт гэх алан хядалтын шарх өнөөдрийг хүртэл аниагүй байгааг анхаарах ёстой
    2017 оны 12 сарын 11
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятавын санаачлан боловсруулсан
  • “Moon dance” дэлхийн шилдэг зургаан хамтлагийн нэгээр шалгарчээ
    2017 оны 12 сарын 11
    Латин бүжгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Австри улсын Венна хотод амжилттай зохион байгуулагдаж байна.
  • Ц.Элбэгдорж “Нүргэж” яваад баригдав
    2017 оны 12 сарын 11
    Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нүргэж яваад баригджээ. Рок поп урлагийн акулууд болох
  • ОХУ-ын иргэн В.А. Кокшаровыг Алтан гадас одонгоор шагнав
    2017 оны 12 сарын 11
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын иргэн В.А. Кокшаровыг Алтан гадас одонгоор, А.В. Пономаревыг Найрамдал медалиар тус тус шагнав.

    Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.

    ОХУ-ын иргэн В.А. Кокшаровыг Алтан гадас одонгоор, А.В. Пономаревыг Найрамдал медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

    “Монгол улс, Оросын Холбооны Улсын уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх, Монгол Улсад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Оросын Холбооны Улсын иргэн, Уралын холбооны их сургуулийн захирал Кокшаров Виктор Анатольевичийг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор, Уралын холбооны их сургуулийн доктор Пономарев Александр Владимировичийг Монгол Улсын төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагнасугай” гэжээ.

    ОХУ-ын Уралын холбооны их сургуулийн захирал Виктор Анатольевич Кокшаров нь Монгол Улс, ОХУ-ын харилцаанд онцгой анхаарал тавин ажилладаг бөгөөд захирлаар ажиллах хугацаандаа тус сургуулиас Монгол Улстай харилцах харилцаанд чанарын өөрчлөлт гарсан байна. Мөн Монголоос төгсөгчидтэй харилцаа холбоо байнга тогтоож Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчдийг ахлан Монголд хоёр удаа ирж байв.

    Уралын холбооны их сургууль /хуучин нэрээр Уралын Политехникийн дээд сургууль/ нь 1960-аад оноос эхлэн Монгол Улсад 1200 гаруй инженер бэлтгэж өгчээ.

    Уралын холбооны их сургуулийн 1200 гаруй төгсөгчөөс Монгол Улсын үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүд болох З.Энхболд, Б.Жигжид, Ц.Цэнгэл, Г.Мөнхбаяр, Б.Чойжилсүрэн, Ч.Пүрэвдорж, академич Д.Дашжамц, С.Батмөнх, Д.Содномдорж нарын зэрэг олон эрдэмтэн, доктор, төр, нийгмийн зүтгэлтэн төрөн гарчээ.

    Тус сургууль нь Монгол Улсын БСШУСЯ, МУИС, ШУТИС, “Эрдэнэт” ХК зэрэг газартай хамтын ажиллагааны 12 гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь ихээхэн анхааран ажиллаж байгаа юм.

    Уралын холбооны их сургуулийн доктор Александр Владимирович Пономаревын санаачилгаар Монголд Уралын холбооны их сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдаж үр дүнтэй ажиллаж байна.

    Энэ холбоо нь гадаад улсад байгуулагдсан хоёр дахь холбоо болжээ. Энэ холбоонд тус сургуулийг төгссөн олон арван нэр хүндтэй хүмүүс ажиллаж байна. Тус холбоо нь Уралын холбооны их сургуулиас Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудтай харилцан ашигтай хамтран ажиллах төсөл, хөиөлбөрийг боловсруулан ажиллахад тусалдаг бөгөөд 2015 онд Уралын холбооны их сургууль, ШУТИС хамтран олон улсын оюутны отряд байгуулж Екатеринбург, Улаанбаатар хотын барилгын байгууллагуудад ажиллуулжээ.

    Эдгээр ажил нь хоёр орны хооронд дипломат харилцаа хөгжүүлэх шинэ хэлбэр болж байгаа юм.

    Александр Владимирович Пономаревын санаачилгаар бакалавр, магистрын зэрэг хамгаалах боловсролын хамтарсан 5 хөтөлбөр боловсруулан ажиллаж, Монгол Улсын үйлдвэр, аж ахуйн газар, байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх болон Монголын боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн 2015 онд түүнд Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан цол хүртээж байсан юм.

  • УИХ дахь намын бүлгүүд юу хэлэлцэв
    2017 оны 12 сарын 11
    УИХ дахь МАН-ын бүлэг хоёр асуудал хэлэлцжээ
4129 4130 4131 4132 4133 4134 4135
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 36 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 49 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 31 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 31 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 31 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 31 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК