-
2017 оны 12 сарын 11
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилтын хүрээнд иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилго бүхий SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн мэдээллийн системийг төслийн хамтрагч байгууллагуудад танилцуулах уулзалт боллоо.
Уулзалтанд төслийг санаачлагч Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон хамтран ажилласан байгууллагууд болох Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газар, Үндэсний цахим гүйлгээний төв, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто замын газрын удирдлага болон төлөөллүүд оролцов.
Тус уулзалтанд оролцсон төлөөллүүд смарткар цахим систем нь үйлчилгээг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх, татвар хураалтын ажлыг хөнгөвчилсөн сайн ажил болсон, цаашид авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээнүүдийг шат дараатай цахимжуулах мөн хөрөнгийн татваруудыг цахим хэлбэрээр хураах боломжийн талаар санал солилцлоо.
Энэхүү Smartcar.mn нь татварыг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлсэн анхны цахим систем юм. Уг систем хэрэглээнд нэвтэрснээр ухаалаг утасны аппликейшн болон вэб сайтаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, тээврийн хэрэгслийн татвар, агаарын бохирдлын татвар, зам ашигласны төлбөр, торгуулийг орон зай үл хамааран онлайнаар төлөх боломжийг бүрдүүлж иргэдийн цаг завыг хэмнэх давуу талуудыг бий болгож байгаа юм гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 11
Монгол оронд Ардчилсан хувьсгал үүсэн байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүд зодоглосноос харцага Б.Бат-Өлзий түрүүлж, заан Н.Жаргалбаяр үзүүрлэв. Их шөвөгт аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь нар шалгарлаа. Хангай харцага хоёр дээр, Оюунболд арслан тав дээр унав.
Барилдааны явцад МҮБХ, Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран зарим бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авав. Өнгөрсөн хавар бөхчүүд, бөх сонирхогчдоос ирүүлсэн саналыг харгалзан нэр бүхий бөхчүүдээс тус шинжилгээг авсан юм.
-
2017 оны 12 сарын 11
Буудлага спортын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсад болж байна. Тус тэмцээнд нийт 27 орны 407 тамирчин өрсөлдөх бөгөөд манай улсаас “Бээжин-2008” олимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Азийн аварга Ц.Мөнхзул, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа, армийн дэлхийн аварга О.Янжинлхам, Г.Нандинзаяа тэргүүтэй 25 тамирчин өрсөлдөж байгаа.
-
2017 оны 12 сарын 11
Манайхан холоос бус ойроос, тив алгасаж биш тив дотроо туршлага судалбал тун зүгээр. Өөр тивийн өөр бүтэц сонирхож явснаас өөрсдийнхөө ойролцоогоос эрэлхийлбэл цаг, зардал аль алийг нь хэмнэх сайн талтай.
-
2017 оны 12 сарын 11
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүдийн хуралдаантай.
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд хуралдана.
-
2017 оны 12 сарын 11
09.00
Эрүүл мэндийн хичээлийг тусад нь оруулдаг болгох, хөтөлбөртэй болгох зорилготойгоор ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сангаас Боловсролын салбарынхантай уулзалт хийнэ. Уулзалт 12.00 цаг хүртэл үргэлжлэх ба ’Континенталь’ зочид буудлын сургалтын танхимд болно.
’Нийтийн ашиг сонирхлыг шүүхэд нэхэмжлэн хамгаалах нь’ сургалт Нээлттэй нийгэм форумын байранд болно. Сургалтыг нийтийн өмч, хүрээлэн буй орчин, бүх нийтийн эрүүл мэнд, хүүхдийн эрх\ гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд явуулж, мэргэшсэн хуульчид, ТББ-дын төлөөлөл удирдан явуулна.
Хүний эрхийн үндэсний комисс ШШГЕГ хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.
10.00
Барилга, хот байгуулалтын салбарынхны ЭСЯ-ууд болон Олон Улсын хандивлагч байгууллагуудтай хийх зөвлөлдөх уулзалт ’Туушин’ зочид буудалд эхэлнэ. Гучаад орны ЭСЯ-д болон ОУ-ын байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж, хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, санал солилцоно.
11.00
’Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын худалдаачдын холбооноос ’Худалдаачид эдийн засгийн баталгаа шаардаж байна’ сэдвээр мэдээлэл хийнэ. Тэд шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, 300 ээж нүцгэн жагсах тухай хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэх ажээ.
’Монгол ньюс’ мэдээллийн төвд тунадастай Heniken шар айраг худалдсан талаар иргэд мэдээлэл хийнэ.
11.30
’Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Гэр хороолол хөгжлийн намыг Монгол улсын Дээд шүүх улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, үндсэн хуулинд заасан хүний эрхэнд халдаж байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.
11.40
Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гун-Аажавын ’Манай цэргийн жавхаа’ дууны хөшөөний нээлтийн ажиллагаа Офицеруудын ордны гадна талбайд болно.
11.00
Зохиолч Ц.Оюунгэрэл, Ж.Л.Фолт нарын ’Ногоон нүдэн лам-2’ номын нээлт ’Интерном’ номын их дэлгүүрийн төв салбарт болно.
-
2017 оны 12 сарын 11
2017.12.11, Даваа гараг / Билгийн тооллын: 24
Өвлийн эхэн цагаагчин гахай сар
Найман цагаан мэнгэтэй Хар бич өдөр
Аргын тооллын: 2017.12.11, Даваа гараг
Наран ургах шингэх: 08.31-16.59
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
-
2017 оны 12 сарын 11
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд цас орж, хүйтний эрч чангарах төлөв гарчээ.
Тодруулбал, энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд зарим газраар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор болон Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
Арванхоёрдугаар сарын 14,15-нд хүйтний эрч чангарна.
-
2017 оны 12 сарын 10
Японы Их дуулга тэмцээний дараагаар Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргалаа. Олимпийн мөнгөн медальт, дэлхийн хоёр удаагийн аварга, хөдөлмөрийн баатар Д.Сумъяа болон дэлхийн аварга, МУГТ М. Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлсэн байна. Манай тамирчид:
Эрэгтэй
-60кг Д.Амартүвшин-2840 оноо тавдугаарт
-60кг Г.Болдбаатар -2451 наймдугаарт
-66кг Д.Төмөрхүлэг-2090 оноо аравдугаарт
-66кг Д.Алтансүх- 2056 оноо 11 дүгээрт
-66кг Г.Хэрлэн -1679 оноо 16 дугаарт
-73кг Г.Одбаяр -4340 оноо гуравдугаарт
-81кг О.Ууганбаатар- 3301 оноо гуравдугаарт
-81кг Н.Дагвасүрэн-2782 оноо долдугаарт
Эмэгтэй
-48кг М.Уранцэцэг-5070 оноо нэгдүгээрт
-57кг Д.Сумъяа-5432 оноо нэгдүгээрт
-63кг Б.Мөнгөнчимэг-2240 оноо есдүгээрт
-
2017 оны 12 сарын 10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 11-НЭЭС 15-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 11-ний Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 11-ний Даваа гарагт:
Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
12 дугаар сарын 12-ны Мягмар гарагт:
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
12 дугаар сарын 13-ны Лхагва гарагт:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
12 дугаар сарын 14-ний Пүрэв гарагт:
Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
12 дугаар сарын 12-ны Мягмар гарагт:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм” батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл;
“Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Д.Сарангэрэл нар 2017.09.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
12 дугаар сарын 13-ны Лхагва гарагт:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд:
Хэлэлцэх асуудал:
Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох.
3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагааны болон санхүүгийн хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээлэл, мөн тус сан Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд шилжихтэй холбоотой бэлтгэл ажлын талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх;
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 14, 15-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Д.Саранчимэг нар 2017.09.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийг орон сууцаар хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.
-
2017 оны 12 сарын 10
ӨНӨӨДӨР үзэл сурталжсан намаас хамааралтай төрийг холбилж чадсан ч түүнээс долоон дор олигархжсан намаас хамаатай төрийг нэг мэдэхэд бий болгочихсон сууж байх нь тэр. Чонын амнаас гараад барын аманд орох лугаа адил.
-
2017 оны 12 сарын 10
Ройтерс: Энэ долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
-
2017 оны 12 сарын 10
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна.
-
2017 оны 12 сарын 10
…Аливаа улс орны хѳгжлийн хүнд хэцүү үед гадаадад цагаачлан гарсан иргэд нь ѳѳрсдийгѳѳ тодорхой түвшинд хѳгжүүлж чадаад, тэрхүү чадвар боломжоо эргээд эх орныхоо хѳгжилд зориулан хамтдаа хѳгжлийн ѳндѳр түвшинд хүргэсэн түүхэн баримтууд зѳндѳѳ бий.
-
2017 оны 12 сарын 10
2017.12.10, Ням гараг / Билгийн тооллын: 23
Өвлийн эхэн цагаагчин гахай сар
Есөн улаан мэнгэтэй Цагаагчин хонь өдөр
Аргын тооллын: 2017.12.10, Ням гараг
Наран ургах шингэх: 08.30-16.59
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
-
2017 оны 12 сарын 10
2017 оны 12 дугаар сарын 08-ны 20 цагаас 12 дугаар сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Эг, Үүр, Туул голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
-
2017 оны 12 сарын 09
Япон улсад буудлага спортын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-12-нд болно. Тэмцээнд “Бээжин-2008” олимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Азийн аварга Ц.Мөнхзул, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа, армийн дэлхийн аварга О.Янжинлхам, Г.Нандинзаяа тэргүүтэй 25 тамирчин шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор оролцохоор болжээ. Тус тэмцээнд 27 орны 407 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн бөгөөд ирэх онд Буэнос-Айрес хотод болох өсвөр, залуучуудын олимпын наадамд оролцох эрх олгохоороо онцлогтой юм.
-
2017 оны 12 сарын 09
ОХУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зүгээс дараах зөвлөмжийг хүргэж байна.
ОХУ-д зорчихдоо дараах зүйлсийг анхаарна уу...
2014 оноос Монгол Улс, ОХУ-ын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж байгаа тул 1 сараас дээш хугацаагаар ОХУ-д зорчих бол зохих ангиллын визийг урьдчилан авах шаардлагатай.
Гадаад паспортын хүчинтэй байх хугацааг шалгаж байх, хэрэв 6 сараас доош хугацаа үлдсэн бол паспортаа сунгуулах.
ОХУ-ын хилээр нэвтрэхэд бичиж олгодог цагаачлалын картыг (миграционная карта) ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байх.
ОХУ-д зорчих хугацаанд 7 хоногийн дотор бүртгэл хийлгэх журамтай тул түр байрласан газрынхаа хамгийн ойрын шуудангийн салбар, байрласан зочид буудал, эсхүл ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгэл хийлгэх.
ОХУ-д зорчихын өмнө Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын consul.mn вэбсайтаар орж гадаадад зорчих иргэдэд зориулсан “Сэрэмжлүүлэг”-тэй танилцаж байх.
ОХУ-аар дамжин Европын болон бусад улс руу зорчихдоо тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас виз урьдчилан авах.
Зараар дамжуулан Европын оронд зорчих виз, хуурамч баримт бичиг авч ОХУ-ын хилээр дамжин гарах оролдлого хийснээс ОХУ-ын Эрүүгийн хуулийн дагуу баривчлагдах, хоригдох, ял шийтгэл авах тохиолдол гарч байгааг анхаарах.
Танихгүй хүнээс битүүмжилсэн баглаа боодолтой эд зүйлс авч явахгүй байх.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам
-
2017 оны 12 сарын 09
Махны дундаж үнэ
2017 оны 12-р сарын 1-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5210 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6540 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар буюу 45 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.6 хувиар буюу 50 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5100 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6800 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 10 төгрөг, хонины цул махны үнэ 0.6 хувиар буюу 30 төгрөгөөр тус тус буурсан байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2017 оны 12-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1220 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Макс” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1220 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2017 оны 12-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.
-
2017 оны 12 сарын 09
МАХН өнөөдөр намын II их чуулганаа хоёр дахь өдрөө Төрийн ордонд зохион байгуулж байна. Уг чуулганыг О.Баасанхүү, Г.Бямбасүрэн тэргүүтэй эгэл жирийн 800 намын гишүүн Монгол улсын 21 аймаг, 9 дүүргээс цуглаж “МАХН-ын жирийн гишүүд”-ийн Их чуулган зохион байгуулж байгаа юм.