зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4133 4134 4135 4136 4137 4138 4139
  • Б.Хурцын эгч, хүргэн хоёр хил дамнасан тамхины наймаа хийснийг Польшийн цагдаа нар тогтоожээ
    2017 оны 12 сарын 08
    Б.Хурцын эгч, хүргэн хоёр нь хил дамнасан тамхины наймаанд оролцсон гэдгийг Польшийн цагдаа нар тогтоосон гэх баримтыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан дэлгэлээ. БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын томилгооны асуудалтай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулахаар УИХ-ын 20 гаруй гишүүн нэгдсэн боловч Ажлын хэсэг дээр ”бүдрээд” буй.
  • Г.Занданшатар: Иргэд өөрийн өмчийн газрын мэдээллээ гар утсаараа авах боломжтой
    2017 оны 12 сарын 08
    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд Газрын кадастрын мэдээллийн системийн түлхүүрийг гардуулж өглөө. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох” зорилтын хүрээнд хийгдэж буй ажил юм.

    Мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлснээр иргэд өөрийн өмчийн газартай холбоотой мэдээллээ интернет ашиглан гар утсаараа авах боломжтой болсон нь том дэвшил. Харин одоо иргэддээ мэдээ,мэдээллийг хүргэж түгээх ажлыг зохион байгуулах нь чухал гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе

    Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая!

    Газар нь улс орны оршин тогтнох үндэс суурь, хүн амын амьжиргааны үндсэн хэрэгсэл болдог. Дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд чиглэсэн газрыг төлөвлөх, ашиглах, бүртгэн баталгаажуулах, хамгаалах төрийн бодлогыг уриа болгон дэвшүүлж, хэрэгжүүлсээр байна.

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно”, мөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах”, “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх”, “Төрөөс цахим хэлбэрээр хүргэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх” зэрэг ажил тусгагдсан.

    Өнөөдөр бид иргэдийн амьдралын баталгаа болсон газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой нэгж талбарыг зураглах, бүртгэх, төрийн нэрийн өмнөөс баталгаажуулан үнэ цэнэтэй байлгахад чиглэсэн, дээр дурдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 21 аймаг, 330 сумыг хамарсан газрын кадастрын мэдээллийн нэгдсэн цахим системийг Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар удирдан зохион байгуулж хэрэглээнд нэвтрүүлж байна.

    Өндөр хөгжилтэй орнуудын өдөр тутмын энгийн хэрэглээ болсон олон улсын туршлага, технологид суурилсан, өөрийн орны онцлогт тохирсон нийтэд нээлттэй, хүртээмжтэй тийм систем болсон гэж ойлгож байна.

    Кадастрын нэгдсэн мэдээллийн системын тусламжтайгаар газрын татвар, төлбөрийн бааз суурийг өргөтгөх, иргэдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг төрийн нэрийн өмнөөс баталгаажуулах, нэгдсэн бүртгэлийн системийг байгуулах, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, цахимжсан үйлчилгээг үзүүлэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгахад холбогдох төрийн захиргааны байгууллагууд хамтран оролцох зайлшгүй шаардлагатай юм.

    Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд “Монгол Улсын газар нутаг салшгүй, бүрэн бүтэн, нэгдмэл байна” гэж заасан байдаг. Засгийн газрын зүгээс газрын нэгдмэл удирдлага, тогтолцоо, бодлогыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа бөгөөд нэгдсэн нэг бүртгэл, орон зайн өгөгдөл, мэдээллийн сантай болоход төрийн байгууллагууд цаашдын ажилдаа анхаарч ажиллахыг хүсье.

    Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 30 -ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу нийслэл, дүүргүүдийн хэмжээнд энэхүү кадастрын нэгдсэн мэдээллийн сан, системыг богино хугацаанд нэвтрүүлэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт үүрэг болгож байна.

    Хэдхэн сарын өмнө “Блокчэйн технологи төрийн үйлчилгээнд хувьсгал хийх үү” гэсэн гарчигтай, олон улс орнуудын төрийн байгууллагуудын анхаарлыг татаж байсан нийтлэлд дэлхийн 30-аад улс блокчэйн технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж байгаа талаар, түүний дотор Швед, Гүрж, Бразил, АНУ зэрэг улс газрын бүртгэлдээ блокчэйн технологийг нэвтрүүлэхээр төсөл хэрэгжүүлж байгаа талаар дурьдсан байсныг анхаарч, цаашид дэлхийн нийтийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллахыг зөвлөмж болгож байна гэв. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ж.Оюунгэрэл: Би улс төрч биш учир офшорыг хориглосон хуульд хамаарахгүй
    2017 оны 12 сарын 08
    “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас онцлох 24 ”эшлэл”-ийг хүргэж байна.
  • Төрийн албаны зөвлөл ”Хүчирхийлэлд ҮГҮЙ гэж хэлье” аянд нэгдлээ
    2017 оны 12 сарын 08
    Жэндэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн 11 сарын 25-наас 12
  • Спиннингээр хичээлээд 33 кг-ыг “хаясан” залуу ялагч боллоо
    2017 оны 12 сарын 08
    Монголын эргэлтэт дугуйн холбоо, “Сүлд спиннинг” клубээс зохион байгуулсан “Би жингээ хасмаар байна-II” бооцоот уралдааны ялагчийг тодруулах ёслолын ажиллагаа өчигдөр Мишээл
  • Газартай холбоотой өргөдлийн шийдвэрлэлтийг иргэд гар утсаараа авдаг болно
    2017 оны 12 сарын 08
    Газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 30 гаруй төрлийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх, захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлбөр, үнэлгээ, цахим хувийн хэрэг зэргийг иргэдэд хүргэх үйлчилгээг автоматжуулсан программыг улсын хэмжээнд нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн газартай холбоотой өргөдөл, хүсэлтийн шийдвэрийг веб болон гар утсаараа дамжуулан хүлээн авах боломжтой боллоо.
    Газрын кадастрын мэдээллийн сан буюу Лэнд менежер программыг 21 аймаг, 330 сумын интернетийн нэгдсэн системд нэвтрүүлэн түлхүүрийг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт хүлээлгэж өгөх ёслол өнөөдөр боллоо.
    Газрын кадастрын тоон өгөгдөл, мэдээг нээлттэй эх үүсвэрийн Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программ хангамжид хөрвүүлэн оруулж, газрын албаны өдөрт тутмын үйл ажиллагаанд ийнхүү нэвтрүүллээ.
    Ингэснээр Газрын албаны өдөр тутмын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, хяналттай, түргэн шуурхай болгож, цаасны хэрэглээг багасгаж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн төсвийн зардлыг хэмнэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, байршилд суурилсан бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж байгаагаараа давуу талтай.
    Лэнд менежер программыг Чингэлтэй дүүргийн Газрын албанд туршилтаар нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдөр болсон түлхүүр гардуулах ёслолын үеэр тус дүүргийн Газрын албанд иж бүрэн компьютерыг бэлэглэлээ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
  • Маргааш 256 бөхийн барилдаан болно
    2017 оны 12 сарын 08
    Ардчилсан хувьсгал үүссэний 28 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой үндэсний бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно. 256 бөх хүч үзэх тус барилдаан уламжлал болон хэвшсэн барилдаануудын нэг юм. Өнгөрсөн жил улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэж байв. Залуу цолтнуудад ээлтэй тус барилдааны энэ жилийн түрүү хэн байх болоо.
  • Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа цуцлагджээ
    2017 оны 12 сарын 08
    Нийслэлийн Газрын албанаас “Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа”-г зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны 12 дугаар сарын 08 өдрийн 10.00 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдаа Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдах юм. Тухайлбал,


    Баянзүрх дүүрэгт-2
    Хан-Уул дүүрэгт-15
    Сонгинохайрхан дүүрэгт-4
    Налайх-5
    Багахангай-3
    Багануур дүүрэгт-1 байршил байна.


    Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг өнөөдрөөс буюу 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.gazar.ub.gov.mn хаягаар авах буюу 315712, 96096800 дугаарын утсаар авч болно гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
  • Эдийн засгийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв
    2017 оны 12 сарын 08


    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2017.12.08) хуралдаж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд “Хүн ам, орон сууцны тооллогын тов тогтоох тухай” болон “Тооллогын улсын комиссыг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулав.


    Монгол Улсын хүн амын XX зууны анхны тооллогоо 1918 онд явуулсан, үүнээс хойш 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онуудад тус бүр тооллого хийж байжээ. ХXI зуун гарснаар анхны ээлжит тооллогоо 2010 онд хийсэн бөгөөд хүн ам, орон сууцны завсарын тооллогыг 2015 онд зохион байгуулсан аж. Хүн ам, орон сууцны тооллого бол хүн ам зүй, нийгэм, эдийн засаг, орон сууцны нөхцөлийн талаарх суурь мэдээллийг агуулсан үр дүнг нь нутаг дэвсгэрийн хамгийг бага нэгж, түүнээс нарийвчилсан түвшинд гаргах боломжтой цор ганц мэдээллийн эх үүсвэр юм. Тооллого зохион байгуулахад төрийн бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэний оролцоо болон хөрөнгө хүч шаардсан улсын хэмжээний хамгийн том компанит ажил байдаг. Иймээс уг үйл ажиллагааг Статистикийн тухай хууль болон тусгайлсан хууль болох Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн дагуу зохион байгуулдаг юм. Статистикийн тухай хуулийн Долдугаар зүйлийн 7.1.а-д “…хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам…”, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн Наймдугаар зүйлийн 8.2-т “…Тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын Их Хурал зарлана…”, мөн хуулийн Арвангуравдугаар зүйлийн 13.2-т “… Улсын Их Хурал ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын комиссыг Үндэсний статистикийн хорооны санал болгосноор дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна…” хэмээн тус тус заажээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Гучин зургаадугаар зүйлийн 36.1-д “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль, тогтоомжид заасан бол холбогдох Байнгын хороогоор хэлэлцэж санал дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасныг үндэслэн 2020 онд зохион байгуулах ээлжит тооллогын тов тогтоох тухай болон Улсын комисс байгуулах тухай Улсын Их Хурлтын тогтоолын төслийг боловсруулжээ.


    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хүн амын бүртгэлийг цахимжуулах болон орон сууцны тооллого явуулах шаардлагын талаар тус тус тодруулсан юм. Хүн ам, орон сууцны улсын тооллого нь холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зохицуулагддаг бөгөөд 2015 онд явуулсан хүн ам, орон сууцны завсарын тооллогыг анх удаа бүртгэлд суурилсан хэлбэрээр явуулсан гэдгийг ажлын хэсэг тайлбарлав. Иргэдийн цахим бүртгэлд суурилсан тооллогыг хийж, цахим бүртгэлд хамрагдаагүй иргэдийг бүртгэлжлүүлэх хяналтын тооллогыг давхар явуулсан гэлээ. 2020 онд хийгдэх тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Нийгмийн даатгалын сан, Халамжийн сан, Эрүүл мэндийн сан, Боловсролын сан, Ажил эрхлэлтийн сан гэх зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой бүх санг нэгтгэх, хоорондын мэдээллийн зөрүүл арилгаж төрийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх анхан шатны ажлууд хийгдэж байгаа аж. Холбогдох ажлын төсвийн талаар мөн танилцуулсан. Орон сууцны тооллогын тухайд 1969 оноос хойш Монгол Улсад барилгын фондын бүртгэл хийгдээгүй, иймд Барилга хот байгуулалтын яамтай хамтран 2019 онд барилга орон сууцны тооллогыг явуулах аж. Харин 2020 онд иргэн бүрийн амьдарч буй орчин, нөхцөлийг тодруулах зорилготой орон сууцны тооллого явуулах юм байна. Үүний үр дүнд иргэн бүрийн амьдарч буй сууцны чанарыг тодорхойлох, холбогдох стандартуудыг тогтоох, энэ чиглэлд төрийн бодлогыг тодорхойлоход суурь мэдээллийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтойг хэлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Элдэв-Очир, Д.Дамба-Очир нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явуулахад “Хүн ам, орон сууцны тооллогын тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь, Ерөнхий сайд ахлан ажиллах “Тооллогын улсын комиссыг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив.

    Үргэлжлүүлэн Арилжааны банкны зээлийн хүү бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар, Монголбанк, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх тухай Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар тогтов. Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахлан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Б.Жавхлан, Д.Эрдэнэбат нар ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
  • Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурчээ
    2017 оны 12 сарын 08
    Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөнд оролцогчдыг болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг таслан зогсоох зорилгоор “Нийтийн тээвэр-Аюулгүй зорчигч” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

    Нэгдсэн арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс хойш орон нутгийн замд болон суурин газруудад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурчээ. Мөн жолооч нар өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалж суудлын бүсийг зөв хэрэглэн, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж, замын хөдөлгөөний дүрмийг хэвшүүлэн хөдөлгөөнд оролцох зэрэг эерэг үр дүн гарч буйг Замын цагдаагийн тасгийн алба хаагчид хэлж байв.

    Уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг Гурван тэс, Цогтцэций зэрэг сумыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим буурдаггүй бөгөөд орон нутгийн замд үйлдэгдэж буй хэргийн дийлэнх хувийг жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс үүдсэн осол эзэлдэг аж. Иймд осол, хэрэг гардаг эмзэг цэгүүдийн судалгааг гаргаж орон нутгийн замын хяналтыг сайжруулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдын хэсгийн төлөөлөгчид хуваарийн дагуу цагийн менежментийн эргүүлд гарч, нөхцөл байдлын мэдээгээ Замын цагдаагийн албанд хүргүүлэн ажиллаж байна.
  • Д.Дэлгэрсайхан: Тоон гарын үсэгт шилжих ажлыг 2018 оны нэгдүгээр улиралд багтаана
    2017 оны 12 сарын 08
    Д.Дэлгэрсайхан: Тоон гарын үсэгт шилжих ажлыг 2018 оны нэгдүгээр улиралд багтаана
    Н.Сараа.

    Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайханаас иргэний цахим үнэмлэхээрээ онлайн үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэсэн мэдээллийн дагуу зарим зүйлийг тодрууллаа.
    -Цахим үнэмлэхээрээ онлайн бүхий л үйлчилгээг авах нөхцөл бүрдэж байгаа юм байна. Цаг хугацааны хувьд хэдийнээс вэ?
    Монгол Улс иргэдийнхээ мэдээллийг шинэчлэх үүднээс 2011 шинэчилсэн бүртгэл явуулж эдүгээ бидний хэрэглэж буй цахим иргэний үнэмлэхийг олгож эхэлсэн. Энэхүү үнэмлэхэд тухайн иргэнтэй холбоотой бүхий л мэдээлэл багтсан төдийгүй түүн дээр тоон гарын үсэг бичсэнээр онлайн үйлчилгээ авах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, иргэд тоон гарын үсэг хэрэглэснээр интернэт болон бусад сүлжээний орчинд танигдах боломжтой болно. Ингэснээр интернэтийн орчинд иргэний үнэмлэхээ ашиглан танигдаж байгаа тохиолдолд манай байгууллагаас онлайнаар үйлчилгээ авах эрх нээгдэнэ. Манай байгууллагын хувьд бэлтгэл ажил хангагдсан. Ирэх 2018 оны нэгдүгээр улиралд багтааж иргэддээ тоон гарын үсгийг тарааж онлайн үйлчилгээг үзүүлж эхэлнэ. Иргэд үйлчилгээний нэгдүгээр байр болон аймаг, дүүргүүдэд байрлах иргэний үйлчилгээний цонхнуудаар үйлчлүүлж тоон гарын үсгээ авч болно.
    -Иргэний үнэмлэх тусгай чиптэй байдаг. Тэрхүү чип нь тухайн иргэний талаархи бүхий л мэдээллийг өгдөг гэсэн үг үү?
    Өнөөдрийн байдлаар иргэний үнэмлэхний чип-д тухайн иргэний үндсэн мэдээлэл агуулагддаг. Ямар овогтой, хэний хэн, хэдэн онд төрсөн гээд л зөвхөн ил харагдаж байгаа хэсэг гэж ойлгох хэрэгтэй. Иргэнтэй холбоотой бүх л мэдээллийг чип-д бичигддэг гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь тухайн иргэний мэдээллийг давхардуулахгүй нэг утгаар тодорхойлох хурууны хээ, регистрийн дугаар, иргэний бүртгэлийн дугаар, тоон гарын үсэг, цаашилбал хаягийн мэдээллүүд байх нь маш чухал. Ингэж давхардуулахгүй нэг утгаар тодорхойлох мэдээллүүдийг бичсэнээр олон мэдээллийн санд нэвтрэх түлхүүр болно гэж ойлгож болно.
    -Тоон гарын үсгийн талаар нэмэлт тайлбар өгнө үү. Ач холбогдол нь юу вэ?
    Манай байгууллага иргэдийн гар дээр байгаа одоогийн цахим үнэмлэхний чип-д тоон гарын үсэг, хаягийн бичвэрийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох боломжийг программчлалын төвшинд шийдсэн. Туршилтууд ч амжилттай болсон. Тоон гарын үсэгтэй болмогц онлайн үйлчилгээг авч эхэлнэ гэсэн үг биш. Дээр дурьдсанчлан иргэд тоон гарын үсэг хэрэглэснээр интернэт болон бусад сүлжээний орчинд танигдах боломжтой болж байгаа юм. Харин манай байгууллага иргэдэд үзүүлж буй бүхий үйлчилгээгээ онлайн болгох, мэдээллийн сангийн чанарыг сайжруулах зэрэг ажлуудыг эрчимтэй хийж байна. Энэ хоёр хосолж байж иргэдэд үр дүнгээ өгнө гэсэн үг.

    -Иргэд хичнээн төрлийн үйлчилгээг танай байгууллагаас авдаг вэ?
    Зөвхөн манайхаар үйлчлүүлнэ гэсэн үг биш. Бид цаашид олон байгууллагатай хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа. Манай байгууллагаас иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээд, оюуны өмчтэй холбоотой 122 үйлчилгээг авдаг. Хамгийн гол үйлчилгээнээс эхлээд бүх л үйлчилгээгээ шат дараатайгаар иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудад онлайн хэлбэрээр хүргэх боломжтой болгохоор зорьж байна.
    -Үнийн хувьд ямар байх вэ?
    “Цахим гарын үсгийн тухай” хуульд заасны дагуу 2011 онд үнэгүй тараасан. Тоон гарын үсэгний сертификат олгодог бие даасан тусдаа байгууллага байдаг. Тиймээс манай байгууллагаас үл хамаараад, тусдаа үйлчилгээтэй тул үнэлгээний асуудал яригдах нь мэдээж. Иргэдэд үнэгүй тараана гээд мөнгө төсөвлөөгүй учир ярилцаж байгаад тодорхой шийдвэрт хүрэх байх.
  • М.Анхцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ
    2017 оны 12 сарын 08
    АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотноо зохиогдсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 75 кг-ын жинд М. Анхцэцэг огцом өргөлтөөр 107 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртэв. Тэрбээр эхний оролтоор 101 кг-ыг өргөсөн бөгөөд хоёр дахь оролтдоо 106 кг-ыг захиалсан боловч амжилтгүй болсон. Харин гурав дахь оролтдоо 107 кг-ыг амжилттай өргөж, хүндийг өргөлтийн дэлхийн аваргын анхны медалийг эх орондоо авчирлаа. Түүний жинд Испанийн тамирчин, олимпийн аварга Лидиа Валентин Перез түрүүлж, Колумбын Д.Неиси Патриси мөнгөн медаль зүүсэн байна. Алтан медалийн эзэн 118 кг-ыг өргөсөн бол, мөнгөн медальтан түүнээс 10 кг-аар бага, манай М.Анхцэцэгээс ердөө хоёр кг-ын илүүтэйг өргөсөн юм.
  • Б.Шижирбат найз бүсгүйдээ гэнэтийн бэлэг барьжээ
    2017 оны 12 сарын 08
    ”Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч Б.Шижирбат “Авьяаслаг Азичууд” тэмцээнд оролцож байгаа билээ. Тэрбээр эхний шатандаа алтан баззерын эзэн болсон. Дараа нь олон нийтийн саналаар финалын шатанд үлдсэн. Тэгвэл өчигдөр финалын шатны үзүүлбэрийн төгсгөлд хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Уг тэмцээний ялагчийг энэ сарын 14-нд шалгаруулах бөагаад ялагчийг 100 мянган ам.доллар хүлээж байгаа юм.
  • Манай залуус хэсгээ тэргүүлж, хагас шигшээд өрсөлдөхөөр боллоо
    2017 оны 12 сарын 08
    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ өнөөдөр Ираны нийслэл Тегеранд эхэллээ. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Иран, Монгол, АНУ, Гүрж, Казахстан, Канад, Унгар, Болгар, Киргизстан, Энэтхэг, Тажикистан гэсэн 11 орны 13 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм. Монголын залуучуудын шигшээ баг “В” хэсэгт Тажикистаны “Тажик Эйр”, Унгарын “Будапешт” клубтэй багтсан. Тэгвэл манай залуучуудын ”Хийморь” клуб өнөөдөр урамтай сайхан барилдаж, Унгарыг 6:4-өөр, Тажикистаныг 6:2-оор тус тус буулган авснаар “В” хэсгээ тэргүүллээ. “А” хэсгийг өнгөрсөн жилийн клубийн дэлхийн аварга АНУ-ын “Титан Меркури”, “С” хэсгийг Ираны “Сетареган Сари”, “D” хэсгийг эзэн орны “Кашан” клубүүд тэргүүлжээ. Абдулрашид Садулаев, Аниуар Гедуев, Хетик Цаболов, Комейл Гасеми, Масуд Эсмаэльпур, Сейед Ахмад Мохаммади зэрэг дэлхийн шилдэг хүчтэнүүдтэй 2014, 2015 оны клубийн дэлхийн аварга “Бимех Рази” хэсгээ тэргүүлж чадсангүй. Тэд Гажи Алиев, Магомедрасул Газимагомедов, Магомед Курбаналиев нарыг эгнээндээ нэгтгэсэн нутгийнхаа “Сетареган Сари”-д 4:6-аар дийлджээ. Манай залуус маргааш олимп, дэлхийн аварга өнөө цагийн дэлхийн тод бөх Кайл Снайдераар ахлуулсан “Титан Меркури” клубтэй хагас шигшээд учраа таарна.

    “В” ХЭСГИЙН БАРИЛДААНЫ ДҮН:
    МОНГОЛ (ХИЙМОРЬ) - УНГАР (БУДАПЕШТ) 6:4
    57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах - Тамас Роман 10:0
    61 кг: Батчулууны Баасанням - Жозеф Молнар 2:12
    65 кг: Төмөр-Очирын Тулга - Шахери Хосейн 13:3
    70 кг: Лутбаярын Батбаяр - Норберт Лукакс 4:2
    74 кг: Болдхүүгийн Батсүх - Жомбор Гулиас 3:3 ялагдсан
    79 кг: Ганболдын Төрболд - Ботонд Лукакс 10:0
    86 кг: Ганбаатарын Ганхуяг - Патрик Зуровски 1:4
    92 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Мохаммад Алитабар 0:4
    97 кг: Батсүхийн Зоригтбаатар - Балаш Жухаш 10:0
    125 кг: Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ - Михаил Наги 10:0

    МОНГОЛ (ХИЙМОРЬ) - ТАЖИКИСТАН (ТАЖИК ЭЙР) 8:2
    57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах - Комрон Холов 11:0
    61 кг: Батчулууны Баасанням - Жамшид Шарифов 1:8
    65 кг: Төмөр-Очирын Тулга - Абдилгосем Файзиев 12:1
    70 кг: Лутбаярын Батбаяр - Сайжон Амиржони 6:5
    74 кг: Болдхүүгийн Батсүх – Сорбон Абдулхаев 10:0
    79 кг: Ганболдын Төрболд - Сахоб Ниматзода 12:1
    86 кг: Ганбаатарын Ганхуяг – Бахходур Кодиров 4:3
    92 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Масрур Мералишоев 7:2
    97 кг: Батсүхийн Зоригтбаатар - Рустам Искандри цэвэр ялагдсан
    125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл - Абдурашид Гульямов 12:2
  • УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсоно
    2017 оны 12 сарын 08


    УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-ын гишүүний сонсголын хариуг сонсох юм байна.





    Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;



    Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;



    Монгол Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох.

  • Нийслэлийн удирдлагууд ЗЦА-ны үйл ажиллагаатай танилцана
    2017 оны 12 сарын 08
    Монголын гарааны бизнесүүдийн анхны нэгдсэн үзэсгэлэн худалдаа эхэлнэ
  • Тагнуулынхан хулгайлсан гэдгийг Д.Энхбат агсан бичиж л байсан шүү дээ
    2017 оны 12 сарын 08
    “Ардчилсан намын сэтгүүлч Уянгад өөрт нь яаралтай өг! Та анхааралтай дуустал уншаарай. Би сонин хэвлэлээр бичигдээд байгаа Францаас хулгайлагдаж ирсэн Д.Энхбат байна.Би 1998 онд өвчний учир шоронгоос суллагдсан. Мөн 1999 онд хахуулиар шоронгоос гарсан гэж цагдаагаас Ганцхудагт хорьж, дахин шүүх эмнэлгийн комисс томилогдож, өвчин үнэн нь батлагдаж дахин гарсан.
  • 24 баримт: АМГТГ-ын даргаар томилогдсон Х.Хэрлэн гэж хэн бэ
    2017 оны 12 сарын 08
    Өвөг дээдсээс бидэнд бүрэн бүтнээр нь өвлүүлж үлдээсэн газрын хэвлийн баялаг Х.Хэрлэн болон түүний тойрон хүрээлэгчдийн гарт очих нь тодорхой боллоо. Тойрон хүрээлэгч хэмээсний учир мөдхөн тэр бусдын жишгээр халаа сэлээг хийж эхэлнэ. Олон нийт ч түүнийг таатай хүлээж авахгүй байгааг цахим ертөнцөд цацагдаж буй мэдээллээс харж болохоор.
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
    2017 оны 12 сарын 08
    2017.12.8, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20

    ӨВЛИЙН ЭХЭН ЦАГААГЧИН ГАХАЙ САР
    ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.12.8, Баасан гараг
    Наран ургах шингэх: 08.28-16.59
    Үс засуулбал: Өлсөж ундаасна
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Сэрэхүй
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт 8 хэмийн дулаан байна
    2017 оны 12 сарын 08
    2017 оны 12 дугаар сарын 07-ны 20 цагаас 12 дугаар сарын 08-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Эг, Үүр, Туул голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшиж, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Халх голын саваар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө бүх нутгаар 0-5 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
4133 4134 4135 4136 4137 4138 4139
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    57 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 46 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    1 цаг 58 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 13 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 20 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 48 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК