зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадаадад байгаа Монголчуудыг Монголын хөгжилд ашиглая

2017-12-10
0
ЖИРГЭХ

 
\Ажил хэрэгч санал\
 
…Аливаа улс орны хѳгжлийн хүнд хэцүү үед гадаадад цагаачлан гарсан иргэд нь ѳѳрсдийгѳѳ тодорхой түвшинд хѳгжүүлж чадаад, тэрхүү чадвар боломжоо эргээд эх орныхоо хѳгжилд зориулан хамтдаа хѳгжлийн ѳндѳр түвшинд хүргэсэн түүхэн баримтууд зѳндѳѳ бий. “Жалгын сэтгэлгээнээс дэлхийн сэтгэлгээ” рүү хѳрвѳх нь тухайн улс орныг дэлхийн ѳндѳр хѳгжилтэй орон болгож үсрэнгүй хѳгжихѳд хамгийн сайнаар нѳлѳѳлнѳ. Материаллаг бүтээгдэхүүний экспортоос техник, технологийн экспорт руу шилжихэд оюун санаа болон бүтээлч сэтгэлгээний экспорт шууд дагалдаж орж ирэх боломжтой. Монгол Улсын Ерѳнхийлэгч Х.Баттулга “Гадаадад байгаа монголчуудыг Монголын хѳгжилд ашиглах” санаагаа илэрхийлсэн нь бидэнд ихээхэн найдлага тѳрүүлж байна. Сүүлийн жилүүдэд АНУ дахь дэлхийн боловсролын “бренд” болсон Харвард, MIT, Стэнфорд зэрэг сургуулиудад хятад залуус маш олноор суралцаж, АНУ дахь “Үл хѳдлѳх хѳрѳнгѳ” ийн, “Аялал жуулчлал” ын бизнест болон худалдааны эргэлтэд хятадууд оролцоогоо ихэсгэж байгаа нь “шоолж инээлдэх” үзэгдэл яав ч биш.
 
Хэдийгээр яг бодитой судалгаа гаргах амаргүй ч ГХЯ-наас гаргасан мэдээллээр 130 000 орчим монголчууд гадаадын улс орнуудад суурьшин амьдарч байгаа ба Ѳмнѳд Солонгос, АНУ д олонхи нь байгаа гэж үздэг аж. “Хѳгжлийн замаар” ТВ нэвтрүүлгийн 55 дугаар бэлтгэх гэж, мѳн “Шинэч” сэтгүүлийн 2 дугаарын мэдээлэл бэлтгэх гэж АНУ д монголчууд олноор суурьшсан Бостон, Нью Йорк, Вашингтон ДС, Чикаго, Денвэр, Сиэтл, Сакраменто, Сан-Франциско, Лос-Анжелэс, Лас-Вегас, Салт–Лайка зэрэг хотуудаар машинаар нийтдээ 200 орчим хоног зарцуулан 6 удаа бутэн тойрч, олон зуун монголчуудтай уулзан санаа бодлыг нь сонсож, ажил амьдралтай нь танилцан, хамтарч ажиллаж байсныхаа хувьд ѳѳрийн саналаа хуваалцахыг хүслээ. Энэ ажлын хүрээндээ АНУ д ажиллаж, амьдарч буй монголчуудын талаарх судалгаа мэдээллийн багц \дата болон статистик\ийн 50 орчим хувийг гадарлах болсон билээ.
 
АНУ д одоогоор 400 орчим Монгол эзэнтэй бизнесүүд бий болж \энэ тоо ѳдрѳѳс ѳдѳрт нэмэгдсээр буй\ , 100 гаруй эрдэмтэд судалгааны ажлууд хийн \үүн дотор дэлхийн хэмжээнд үнэлэгдэж буй судалгааны ажлууд ч байгаа\, мэдээллийн технологийн салбарт 200 орчим залуус ажиллаж  \Microsoft, Google, Facebook, Amazon, Apple, Yahoo, Intel д ажиллаж буй залуус улам олширсоор буй\ байгаа тѳдийгүй АНУ д тѳрж ѳссѳн олон залуус уран гулгалт, гимнастик, бѳхийн тѳрлүүд, усанд сэлэлт, жүжиг, бужгийн тѳрлүүдээр олимп, дэлхийн болон муж Улсын хэмжээнд аварга болж тодрон гарсаар байна. Энэ бага үзүүлэлт биш ээ. Үүн дээр АНУ ын их дээд сургуулиудад амжилттай суралцаж, тѳгссѳнийхээ дараа нэр хүндтэй томоохон байгууллагуудад ажиллаж буй залуусыг нэмбэл… Ѳндѳр хѳгжилтэй орнуудад ѳѳрсдийн зардлаар, ѳѳрсдийн чадал боломжоо дайчлаад ѳѳрсдийгѳѳ хѳгжүүлж буй ийм монголчууд жинхэнээсээ БАЯЛАГ болон тѳлѳвшиж байна. Харин тэднийг МОНГОЛЫН БАЯЛАГ болгон хувиргах цаг нь болжээ.
 
Нэг. ТЭДЭНД БАЙГАА ДАВУУ БОЛОМЖУУД:
 
-Тэд тухайн орныхоо хууль дүрэм журмыг ягштал мѳрддѳг. Маш тодорхой, ойлгомжтой стандарт хийгээд хууль дүрэм журмууд тэднийг ийн сургадаг. Тэд жолоо барьж яваад дүрэм зѳрчвѳл цагдаатай тохиролцох тухай огт бодохгүй. Тэд дүрэм зѳрчсѳнийхѳѳ тѳлѳѳх торгуулиа хугацаанд тѳлдѳг. Хичнээн маргалдаж заргалдлаа ч “Шүүхийн шийдвэр” бол эцсийн шийдвэр гэдгийг хүлээн зѳвшѳѳрнѳ. Амьдран суугаа байрныхаа болон нэмэлт зардлуудын мѳнгѳѳ яг л хугацаанд нь тѳлдѳг. Эс тэгвэл гарын үсгээ зурсан гэрээнийхээ үүргийн дагуу, ямар ч тайлбаргүйгээр байрнаасаа хѳѳгдѳж гарна гэдгээ сайн мэднэ.
 
-Tэд ажил хѳдѳлмѳрийг маш сайн хийж сурцгаасан. Бусдын удирдлага дор ажиллаа ч, ѳѳрийн бизнесээ босголоо ч ажил үйлчилгээ эрхлэхэд 2 гол дүрэм үйлчилдэг. 1. Үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа. 2. Үйлчилгээний чанар. Тийм болохоор ѳѳрѳѳр нь үйлчлүүлж байгаа хүний ѳѳдѳѳс байнга инээмсэглэж, хэрвээ ажлыг нь голох юм бол уурлаж хашгирахгүйгээр дахин хийнэ, эсвэл дахин ийм алдаа гаргахгүйн тѳлѳѳ хичээнэ. “За сүртэй ш дээ”, “Чи муу юу юм бэ?”, “Авбал ав байвал бай!” хэмээн хэлэх бүү хэл бодож ч зүрхлэхгүй. үйлчлүүлэгчээ баян ядуу, мѳнгѳтэй мѳнгѳгүй гэж ялгахгүй.
 
-Tэд мѳнгѳний үнэ цэнийг маш сайн мэддэг болцгоосон. Шударгаар хѳдѳлмѳрлѳж олсон мѳнгѳ ямар их үнэ цэнэтэй болохыг тэд сайн мэддэг. Авч буй хѳдѳлмѳрийн хѳлс нь амьдралд нь хүрэлцдэг болохоор тэд хэн нэгэнд авилгал ѳгѳх, хэн нэгнийг зальдаж луйвардах талаар боддоггүй. Бүгдээрээ адилхан түвшинд хүрээд ирэхээр бие биедээ атаархаж хорсох, гомдоллох зүйлгүй. Хѳлсѳѳ дуслуулж олсон мѳнгийг дэмий зүйлд үрэх дургүй, зайлшгүй хэрэгцээндээ зарцуулдаг. Мѳнгийг шударгаар хѳдѳлмѳрлѳж олж байгаа болохоор айж ичих зүйл огт үгүй, хүмүүс рүү бардам харж инээмсэглэнэ.
 
-Тэд цаг хугацааны үнэ цэнийг мэддэг. Цагаар цалинждаг болохоор тэд цаг хугацааны үнэ цэнийг маш сайн мэдэрдэг. Хийж буй ажлууд нь цаг хугацаагаар хэмжигддэг болохоор залхуурсан эсвэл тѳвѳгшѳѳсѳндѳѳ хийх ажлаа хойш тавьдаггүй. Бүх л зүйл товлосон цаг хугацаандаа тѳлѳвлѳснѳѳр хийгдэж байх нь амжилтын тулгуур гэдгийг маш сайн ойлгосон байдаг. “Яг одоо уулзья”, “Одоохон хүрээд ир ээ шил юм хувааж ууя”, “За за тѳвѳг л байна, наад ажлаа дараа болоо” гэхчилэнгээр цаг хугацааны баримжаагүйгээр бие биенээ уруу татах нь  бага даа. Тэд амралтын ѳдрүүдээр гэр бүлдээ бүх цагаа зарцуулдаг болж байгаа. Их ажиллаад ядрахад гэр бүл нь хамгийн сайн ар тал.
 
-Тэд эх орондоо маш их хайртай хүмүүс. Харь газар цагаачилж амьдрахдаа эргээд очих ЭХ ОРОН гэдэг ямар их ѳмѳг түшиг байдгийг тэд амьсгалаараа, амьдралаараа, зүрх сэтгэлээрээ мэдэрсэн хүмүүс. Тэд энэ оронд ажиллаж амьдрахад ѳѳртѳѳ итгэлтэй, сэтгэлийн дарамт айдасгүй, амар амгалан амьдрах стандартууд болон нийгмийн халамж үйлчилгээг харж эдэлж мэдрэх бүрдээ “Монголд минь ийм байж яагаад болдоггүй юм бол?” хэмээн заавал боддог, бас шаналдаг. Тийм болоод тэд Монголын улстѳрийн ѳнѳѳгийн байдлын сайн муу талуудыг ѳѳр хоорондоо дандаа хэлэлцэж байдаг юм. Учиргүй “Би эх оронч хүн” гэж цээжээ дэлдэхгүй ч, нэгэн ѳдѳр хүлэг морь шиг үүрсэж янцгаан байж буцаж очих эх орноо зүүдэндээ манаж байдаг юм.
 
Хоёр. ТЭДНИЙГ ХЭРХЭН АШИГЛАЖ БОЛОХ ВЭ?
 
-Гадаадын үлс орнуудад амжилттай бизнес эрхэлж буй монголчуудаа БАЯЛАГ БҮТЭЭГЧИД хэмээн үнэлж, ирээдүйд тѳрѳх тэр бумтангуудаа ХѲРѲНГѲ ОРУУЛАГЧИД хэмээн харах алсын хараатай МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО-ыг бий болгох хэрэгтэй байна. Монголын Жижиг Дунд Бизнес эрхлэгчидээс гадаадад амжилттай бизнес эрхэлж буй монголчуудтай хамтран ажиллаж, ѳргѳжин хѳгжих боломжийг нь нээж ѳгѳх хэрэгтэй байна. Жижигхэн зах зээлтэй Монголдоо ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳн зодолдож байснаас, ѳндѳр хѳгжилтэй орнуудад бизнесээ хѳгжүүлэх нь гаднаас валютын урсгалыг бий болгох боломж юм. Бид дэлхийд гарч байж л хѳгжинѳ, ѳѳр сонголт үгүй.
 
-Гадаадад ажиллаж амьдарч, бизнес эрхэлж буй монголчуудаа Монголдоо бизнес болон ажил, үйлчилгээ эрхлэх боломж олгох МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО хэрэгтэй байна. Тэднийг дагаад бизнесийн соёл, ажил үйлчилгээний чанар, бүтээлч сэтгэлгээ бий болно. Тэдний тѳслүүдийг анхааран судалж боломж олгох аваас ѳѳрсдийн сурсан стандарт, технологи аргачлал, чанар, ажиллагааны аюулгүй шаардлагууд, цалин хѳлсний системүүдийг нэвтрүүлж чадна. Тэдний Монголын нийгэмд бий болгох харилцааны болоод амжиргааны соёлыг ч мартаж болохгүй. Тэдэнд олгох боломжууд, бага хувийн  хүүтэй зээл, татвар гаалийн хѳнгѳлѳлтүүд нь Монголын бизнесийн соёл болон хѳгжилт томоохон ѳѳрчлѳлтүүдийг авч ирнэ гэдэгт би итгэлтэй байгаа.
 
-Гадаадын улс орнуудад судалгааны ажил эрхэлж, нээлт хийж буй эрдмийн ѳндѳр зэрэглэлтэй эрдэмтэдтэй хамтран ажиллах МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО хэрэгтэй байна. Эхний удаад тэднийг албадан авчрахгүйгээр тодорхой салбаруудын бодлого тѳлѳвлѳлт, хѳгжлийн чиг баримжаа, аргачлал дээр ЗѲВЛѲН ТУСЛУУЛАХ хэлбэрээр ажиллуулж болно. Мѳн тэдний амжилттай ажиллаж буй Эрдэм Шинжилгээний байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагааг ч мартаж болохгүй. Адил чиглэлээр судалгааны ажил хийж буй эрдэмтдийн баг бүрдүүлж тодорхой хугацаанд Монголдоо судалгаа хийх боломжийг ч олговол зүгээр. Бид статистик  дээр түшиглэсэн судалгаагүйгээр цаашаа хѳгжих боломжгүй. Эс тэгвэл Тѳрийн ордондоо “гал тахиж”, хэн нэгэн сайд нь тооны бэлэгдэл ярин солиорч, иргэд нь “Аз аз бурзай” хэмээн бичиж, түүнийгээ бусдад түгээн уриалж суудаг хошин шог тасрахгүй.
 
-Дэлхийн бизнесийн хѳгжлийн чиг хандлагыг Мэдээллийн Технологийн компаниуд тодорхойлж эхэлж байгаа энэ үед гадаадад амжилттай ажиллаж байгаа инженер залуусаа дэмжиж хамтран ажиллах МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО шаардлагатай болж байна. Монголдоо “Мэдээллийн Технологийн Үндэсний Тѳв”- ийг тэдний тусламжтайгаар хѳгжүүлж 1. Мэдээллийн дата багцыг бүрдүүлэх 2. IT инженер залуус хамтдаа үйлдвэрлэл явуулах боломжийг бий болгох 3.Монголын ѳсвѳр насны хүүхэд залууст код бичиж сурах улмаар софтвэйр программууд дээр ажиллаж сургах сургалтын тѳвийг хѳгжүүлэх нь ашигтай шийдэл мѳн. Ийм тохиолдолд гадаадад ажиллаж буй IT инженэр залуус Монголын хѳгжилд, бизнесийн хамтын ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж чадна хэмээн би итгэж байна.
 
-Гадаадад тѳрж ѳссѳн монгол хүүхдүүдээ дэмжиж, ийм залуусыг Монгол орон руу нь татах МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО хэрэгтэй байна. Ѳндѳр хѳгжилтэй орнуудын боломж дээр монгол генийн чадварыг хослуулан Тив, Дэлхийн Олимпод оролцох хэмжээний амжилт гаргаж буй монгол хүүхдүүдийг дэмжиж, тэдний тодорхой зардлуудыг шийдэн Монгол Улсын нэрийн ѳмнѳѳс уралдаан тэмцээнд оролцуулж байх боломж байна. Хэдийгээр амаргүй боловч хүүхдээ ѳдий хүртэл ѳѳрийн орлогоороо санхүүжүүлж ѳдий түвшинд хүргэсэн эцэг эхчүүдийн зүтгэл, “би Монгол шүү дээ” хэмээн сэтгэлдээ хатамжлан хичээсэн хүүхдүүдийн урам зоригийг хугалж боломгүй. Хүүхдийг бага наснаас нь ийм түвшинд хүргэхэд ямар зардал гаргах байснаа тооцоод үзэхэд ч, Монгол Тѳрийн ийм дэмжлэг нь бусад олон хүүхдүүд, эцэг эхчүүдэд ямар их урам зоригийг авчирч болохыг тѳсѳѳлшгүй. Энэ бол эв нэгдлийн эхлэл байж болох.
 
3. ЦАГ ХУГАЦААНЫ ОГТЛОЛЦОЛ
 
…Энэ бол сүүлийн 10 жил АНУ д ажиллаж амьдарч байгаа монголчуудтай зорьж очин уулзаж ярилцаж, олон арга хэмжээнд оролцож, олон сайн үйлсийг хамтдаа бүтээж байсан миний сэтгэлд оршсоор байгаа санал. Тийм болоод л “Монголчууд Америкт” номыг бичиж, “Монгол хүн Монголын баялаг” нэвтрүүлгийг хамтран хийж, “Хѳгжлийн замаар” ТВ нэвтрүүлэгт тѳслийг бүтээж, одоо “Шинэч” мэдээллийн тѳслийг босгож байгаа юм аа. Энэ бүхний эцэст, гадаадад байгаа монголчуудыг Монголын хѳгжилд ашиглах цаг хугацааны тохироо бүрджээ хэмээн учирлаж байгаа хэрэг. Гэхдээ энэ нь зүгээр л сэтгэл хѳдлѳлѳѳр байгуулагдсан ТББ ын хийх ажил ч биш, Тѳрийн байгууллагуудаас гаргадаг сэтгэл уярам уриа лоозонгоор бүтдэг ч ажил биш, харин алсын хараатай МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО гаргаж аажим аажмаар шат дараалалтай уйгагүй хийх ажил. Энд улс тѳрийн зорилго хийгээд оролцоо байж огтхон ч болохгүй. Зүгээр л хүн бүрийн сэтгэлийн чанадад оршиж буй МОНГОЛ ЭХ ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛ, ХѲГЖИЛ ДЭВШЛИЙН ТѲЛѲѲ  чин сэтгэлийн зовинол, хичээл зүтгэлийн асуудал мѳн.
 
Нэг талаас нь харахад, яг одоо Монголд минь оршиж буй улстѳрчдийн амин хувиа хичээсэн шунаг сэтгэлгээ, тэднийг аалзны тор шиг хэрж хүлсэн улстѳрийн заваан тогтолцоо, ядуурал, ѳнгѳ мѳнгѳний шуналаас үүдэлтэй иргэдийн харанхуй бүдүүлэг, мунхаг байдал, нийгэм даяараа ирээдүйдээ итгэх итгэлээ алдаж, айдаст автан зусардалтаар дүүрсэн байдлыг хараад би ингэж л бодож байна. Нѳгѳѳ талаас нь харахад, залуус сэрж, нийгмийг ѳѳрчлѳхийн тулд ѳѳрсдийгѳѳ золиослон байж хийж бүтээж байгаа бүхэн, нийгэмд сайн сайхан гэрэл гэгээ авчрахын тулд хамтаараа баяр хѳѳртэйгээр бүтээж байгаа бүхэн, улстѳрийг шүүмжилж, улстѳрчдийг харааж зүхэлгүйгээр шоолж, ѳѳрсдѳѳсѳѳ бүхнийг эхлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож нийгэмд давалгаалуулж буй сайн үйлдэл бүхнийг мэдрээд би ингэж бодож байна. Үүн дээр гадаадад ажиллаж буй монголчуудын оролцоог нэмбэл,  бүхнийг маш хурдан хугацаанд сайн сайхнаар ѳѳрчилж чадна гэдэгт итгэж байна. Гэхдээ хожим нь биш, яг одоо л эхлэх хэрэгтэй байна. Хүн болгон ѳѳр ѳѳрийн түвшиндээ хийж чадаж байгаа ч МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО бол энэ бүхнийг зангидах зангилаа мѳн. Үүний тѳлѳѳ Монгол Улсын Ерѳнхийлэгч Х.Баттулга, УИХ ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерѳнхий Сайд У.Хүрэлсүх нарт итгэж байна. МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО МЭРГЭН БАЙГ. Монголын хѳгжилд иргэн бүрийн оролцоо хамгийн хэрэгтэй байна даа.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Бат (73.110.33.183)
    Энэ доор бичсэн нөхдүүд ихэнх нь нөгөө чатаар биесээ муулж кайф авдаг, мөнгөний зураг могойн зураг харахаараа АЗ АЗ БУРЗАЙ гэж бичээд мөнгөтэй болж баяжихаа хүлээж суудаг гарууд байна даа. Энэ гадаадад гарч хөдөлмөрлөж байгаа МОНГОЛЧУУДДАА атаархаад хэрэггүй ээ тэд чинь ганцхан өөрсдийгөө тэжээж байгаан биш тэдний ард аав ээж ах дүүс гээд өчнөөн олон хүн байгаа. Харин тэд энэ тамын тогооноосоо гарч чадаад өөрийн хүч чадлаараа амьдралыг өөрөөр харж чаддаг болсонд баярлах хэрэгтэй. Тэдэнд одоогийн улс төрчид шиг боломж гарвал хулгай хийчихий гэсэн сэтгэл байхгүй ээ.
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.172.229)
    Баярцогтыгоо дууд. Ирхээр нь ялаа шиг бүх мөчүүдийг нь тасалж шонд зоож өлгөөд талбайдээр хатаая.
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Ногоонтон (103.212.117.208)
    хэдүүлээ эмнэлгэд үзүүлье бид нэг биш болж ------ эрүүл сэтгэхүй устаж эрэмдэг зэрэмдэг хүнэнцэр болсноо хүлээн зөвшөөрөх юмсан бид яагаад ч хөгжихгүй учир нь монгол хүн өөрийгөө ухааруулан хөгжүүлж бусдын амжилтаар бахархан баярлаж сурсан цагт хөгжинө гэхдээ тэгж чадахгүй атаархан хорсож занан зүхэж хараан доромжилж үүндээ сэтгэл ханан өдрийг барсаар насыг ч бас барна
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • МОНГОЛ (27.123.212.142)
    Дэлхийн 2р дайны дараа эх орноосоо дүрвэсэн баян ЯПОНУУД эх орондоо эргэж ирье гэхэд хүлээж аваагүй гэдэг . Үүнийхээ хүчинд ЯПОН - ЯПОНООРОО үлдэж өнөөгийн баян чинээлэг өндөр хөгжилтэй улсыг бүтээн босгож чадсан түүхтэй .
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.181.119)
    Яг ашиглаж харагдаач. Монголоос гуйж амьдраагуй монголд оргуй.
    2017 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.229.121.11)
    Negent eh ornoosoo yavsan nuhudiig zugeer mart
    2017 оны 12 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Зөв санаа. Харин ганзагын наймаа хийж байсан хүмүүс дарга болсон болохоор сайн ойлгохгүй байхаа.
      2017 оны 12 сарын 10
  • зочин МОНГОЛ (27.123.212.142)
    Төгрөгийн ханш унаж үнэгүйдэж байгаа нь урвагч цагаачдын хулгай хийж зөөх ажил хир их- сайн яваж байгааг илтгэж байгаа юм
    2017 оны 12 сарын 10 | Хариулах
  • зочин МОНГОЛ (27.123.212.142)
    Төгрөгийн ханш унаж үнэгүйдэж байгаа нь урвагч цагаачдын хулгай хийж зөөх ажил хир их- сайн яваж байгааг илтгэж байгаа юм
    2017 оны 12 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Чамд паспорт байгаа юу?
      2017 оны 12 сарын 10
  • зочин МОНГОЛ (27.123.212.142)
    Төгрөгийн ханш унаж үнэгүйдэж байгаа нь урвагч цагаачдын хулгай хийж зөөх ажил хир их- сайн яваж байгааг илтгэж байгаа юм
    2017 оны 12 сарын 10 | Хариулах
  • иргэн (27.123.212.142)
    Эх орноосоо урваж харь орныг илүүд үзсэн цагаачдыг юуг нь ашигладаг юм . Бүгдийн нь иргэний эрхийг хасаж хөөвөл таарна . Тэднийг ашиглана гэвэл улс эх орноо хоосорч дампууртал хулгай хийж зөөх болно .
    2017 оны 12 сарын 10 | Хариулах
    • Зочин
      дээр коммент бичсэн хүн бол хужаагийн тагнуул байх. Монголчуудыг хагалах санаатай аан? Гадаадад байгаа монголчууд шудрагаар амьдаралаа авч яваа жирийн монгол хүмүүс ш дээ
      2017 оны 12 сарын 10
    • Зочин
      Чамд паспорт байгаа юу?
      2017 оны 12 сарын 10
  • иргэн (27.123.212.142)
    Эх орноосоо урваж харь орныг илүүд үзсэн цагаачдыг юуг нь ашигладаг юм . Бүгдийн нь иргэний эрхийг хасаж хөөвөл таарна . Тэднийг ашиглана гэвэл улс эх орноо хоосорч дампууртал хулгай хийж зөөх болно .
    2017 оны 12 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Чамд паспорт байгаа юу?
      2017 оны 12 сарын 10
  • Зочин (66.181.187.213)
    76 -г золигт гаргавал зам нь тэгширч хэвийн болно
    2017 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.120.1)
    Ирээд хэрэггуй ээ. Энэ тамын тогоонд орно.
    2017 оны 12 сарын 10 | Хариулах
    • монгол
      Эх орноо тамын тогоо гэж бодож байгаа бол чи ч зайл .
      2017 оны 12 сарын 10
  • Зочин (120.16.183.100)
    Монгол хүнийг үргэлж гадаад хүний хойно тавьдаг долигнуур сэтгэлгээ одоо болтол Монголд байгаа нь хамгийн харамсалтай. Өөр л царай зүстэй бол адгийн луйварчин, худалч, ажлын дадлага туршлага мждлэггүй байсан ч Монгол хүнээс илүү гэж боддог сэтгэхүйнээсээ салах хэрэгтэй. Монголыг Монгол хүн л хөгжүүлнэ. Энэ шарууд зэрэг гадаадууд зөвхөн шулж мөлжихийг бодно....
    2017 оны 12 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Яг үнэн. Санал нийлж бна. Гадаадад байгаа монголчууд ч Монголын хөгжилд огтхон нэмэр болохгүй. Тэдэнд найдах хэрэггүй.
      2017 оны 12 сарын 10
  • Дарьбазар (59.153.113.189)
    Монголын хогжилд тээг саад болж байгаа, улсыг маань урэн таран хийж байгаа 76-г яах вэ? Бидэнд битгий саад болооч. Ур хуухдийн маань ирээдуйд битгий гай болооч. Нээрээ эд нарыг яах вэ?
    2017 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.169.49.96)
    Монголынхоо чадалтай гадаадад сурсан инженерүүдээ үнэлдэггүй улс цаашаа явахгүй, улс төрчид өө?
    2017 оны 12 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Гадаадад сургууль төгссөн л бол өндөр мэдлэг боловсролтой, мундаг гэж ойлгохоо болимоор юм. Ихэнх нь англи ч үгүй, монгол ч үгүй хариугүй юмнууд л байдаг шүү дээ!
      2017 оны 12 сарын 10
    • зочин
      Гадаадад сурсан гэх шаарууд устгаж хулгай хийж л чадна .
      2017 оны 12 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, стандартыг мөрдүүлнэ
    12 цаг 15 мин
  • Өндөр ашиг шимт үхэр сүргийг бүртгэлжүүлэх ажил эхэллээ
    12 цаг 23 мин
  • Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
    12 цаг 41 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 цаг 3 мин
  • Б.Чинбүрэн: Улсын гуравдугаар эмнэлгийн дэргэд зүрх судасны төв эмнэлэг байгуулна
    14 цаг 16 мин
  • А ангиллын тээврийн хэрэгслийн осол өссөөр байна
    14 цаг 25 мин
  • Б.Жавхлан: Өмнөговь аймгийн цахилгаан станцын бондыг Засгийн газар дэмжлээ
    14 цаг 29 мин
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
    15 цаг 2 мин
  • Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
    15 цаг 29 мин
  • Усны ослын эрлийн ажиллагаа үргэлжилж байна
    15 цаг 41 мин
  • Т.Даваадалай: Барилгын хөгжлийн төвийн урд явган замын доогуур кабель сувагчлалын ажил хийхээр хуучин шоо хэлбэрийн явган замыг хуулсан
    16 цаг 20 мин
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
    17 цаг 49 мин
  • Ж.Өнөржаргал: Хүүхэлдэйгээр дамжуулан уламжлалт зан заншил, соёлоо хойч үедээ өвлүүлэн хүргэхийг зорьдог
    18 цаг 17 мин
  • "СП фалконс" багийн түүхэн ялалт-Монголын хөлбөмбөгийн гэрэлт хуудас
    18 цаг 44 мин
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
    18 цаг 53 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 4 мин
  • Боксын ДАШТ-нд оролцох Монголын 10 боксчны найм нь тодорлоо
    19 цаг 26 мин
  • Нийтийн тээврийн орлого 68.4 хувиар өсчээ
    19 цаг 37 мин
  • Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ
    20 цаг 5 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    20 цаг 10 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК