-
2017 оны 8 сарын 13
Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар,
-
2017 оны 8 сарын 13
Цахилгааны шугам засварын ажил үргэлжилж байна. Засварын хүрээнд хэрэглэгчдийн цахилгааныг түр хязгаарладаг.
-
2017 оны 8 сарын 13
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай хэмээн үзсэн.
-
2017 оны 8 сарын 12
Жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой саатал үүсэж материал, бэлдэц тасалдах явдал гарч байна. Уг шалтгаан нь 2014 оноос хойш жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авалт хийгдэж байсан ажил зогсож жил бүр улсын төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.
Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлаж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нээсэн. Тендер шалгаруулалтад 5 аж ахуй нэгж байгууллага материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан компани шалгараагүй тул нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарлах шийдвэр гаргасан байна.
Өнөөдрийн байдлаар тус төвд жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах 60 орчим мянган иргэдийн материал ирсэн бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэх “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг олгож байна.
Нээлттэй тендер шалгаруулалт хуулийн хугацаандаа дахин зохион байгуулагдаж жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл нийлүүлэлт 2017 оны 10 дугаар сараас хийгдэх төлөвлөгөөтэй байгаа тул иргэд та бүхнийг жолоочийн түр зөвшөөрөл, үнэмлэх солиулахаар материал бүрдүүлсэн иргэд хуучин шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох боломжтой талаар мэдээлж байна.
-
2017 оны 8 сарын 12
Баянгол
22:00-09:00
6, 7-р хороо Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэг, ГССҮТ-ийн орчмоор, 1, 3, 4, 10-р хороолол, Горький, Зүүнаран, Хөтөл, Овоотын гудамж, эдгээрийн ойр орчмоор
-
2017 оны 8 сарын 12
“Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон манай улсын нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 13-нд болно. Анхдугаар тус арга хэмжээг ЗГХА, Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулах юм. Тэмцээн “Жуулчин”, “Гэр бүл”, “Найзууд”, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрөлд явагдана. Тухайлбал, “Жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн нэг баг болж оролцох бол “Гэр бүл” ангилалд 3-11 насны нэг хүүхэдтэй эцэг, эх, өвөө, эмээ нийт гурван хүн нэг баг болж оролцох юм байна. Мөн “Найзууд” ангилалд 18-аас дээш насны 2-3 хүн нэг баг болж өрсөлдөх бол “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” ангилалд 50-65 хүртэлх насны 2-3 хүн баг болж оролцох боломжтой.
Ангилал тус бүрт оролцогчид таван өртөөг дамжин өгөгдсөн даалгаваруудыг хамгийн богино хугацаанд биелүүлсэн нь тэмцээний ялагч болох юм. Тэмцээнд оролцогчдын тоо хязгаартай бөгөөд оролцохыг хүсэгчид биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгэлийг Спортын төв ордны нэг давхарт энэ сарын 10-ыг хүртэл хийнэ
-
2017 оны 8 сарын 12
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 10 хүрэхгүй хоногийн дараа Францын нийслэл Парист эхлэх ДАШТ-ийг өмнөх дэлхийн чансааг гаргалаа. Дэлхийн чансааг гаргахдаа өнгөрсөн долдугаар сард болсон Али Алиевын нэрэмжит тэмцээн, “Poland Open”, Мадридын Гранпри, өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн залуучуудын ДАШТ-ийг харгалзан гаргасан байна. Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй, эмэгтэй тус бүр тав, нийт 10 бөх багтсан юм. Эмэгтэйчүүдийн 63 кг-д өнгөрсөн долдугаар сард Польшийн нээлттэй тэмцээн болон Мадридын Гранприд түрүүлж, “давхар цохилт” хийсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон хоёр байр урагшилж, аман хүзүүдэв. Түүний жинд саяхан хөдөлмөрийн баатар болсон Соронзонболдын Батцэцэг энэ жилийн Азийн аваргад түрүүлсэн амжилтаар дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр ес, ОУХМ Занданбудын Занабазар 14, 70 кг-д гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран 16, 86 кг-д Пүрэвжавын Өнөрбат 18, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 19, эмэгтэйчүүдийн 55 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 14, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 17, 60 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор 12 дугаар байрт бичигдэв.
-
2017 оны 8 сарын 12
Бид нар нас ахих тусам тэврэлдэх нь багасдаг гэж эрдэмтэд нотолсон байдаг. Харин зарим хүмүүс яагаад үргэлж хүн тэвэрч явдаг юм бол гэж та бодож байсан уу ? Хүн тэврэх ямар ашиг тустайг та бүхэндээ танилцуулж байгаадаа баяртай байна. Та өдөрт заавалчгүй 4 удаа тэврэлдэх ёстой энэ нь таны өдрийн энерги, сэтгэл санааг сэргээхэд хэрэг болдог бол өдөр 8 удаа тэврэлдвэл амарч чаддаг. Харин Өдөрт 12-с дээш удаа тэврэлдвэл өсөх магадлал ихэсдэг байна. Тэврэлт нь хайрын гормон ялгаруулдаг бөгөөд хүний сэтгэл санааг тайвшруулж чаддаг бөгөөд хүний эрхтэн зүрх болон элгэнд хүртэл тустай гэнэ шүү.
Энгийн хүн 1 сард нийтдээ 1 цаг тэврэлддэг.
Анх удаа сонсоход танд үнэхээр итгэмээргүй их цаг хугацаа шиг харагдаж байгаа боловч энэ нь сэтгэл санаа нь эрүүл байгаа хүний энгийн НОРМ юм. 1 цаг ч их сонсогдож байна шүү…
20 секунд тасралтгүй тэврэлдэх нь стресс тайлах ид шидтэй бөгөөд зүрх зогсохоос сэргийлж чаддаг.
10 секунд тасралтгүй тэврэлдэх нь таны зүрхэнд маш сайн.
Ихэнх хүүхэд алхаж, ярьж, уншиж байхдаа тэврэлдэж чаддаггүй байна.
Өөрийн сонирхдог хүнтэйгээ тэврэлдэх үед хайрын гормон (Даавар) ихээр ихэсдэг.
Хүмүүс хоорондоо тэврэлдэх бүрт тэдний харьцаа улам дотносож байдаг
Сэтгэл санаа муу байгаа бол хэн нэгэн хүнийг тэврээд үз арай дээрдэнэ
-
2017 оны 8 сарын 12
Малын гоц халдварт шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтын вакциныг аймгийн ХХАА-н газар хүлээн авч, өчигдөр сумдад хуваарилан хүргүүлжээ. Тэгвэл вакцинжуулалтыг өчигдрөөс эхлүүлсэн байна.
Нийт 961 мянга 537 малд тарих 500 мянган тун вакцин хүлээн авсан аж.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэнэ ус багийн Цагаан хошуу, Өлзийт сумын Буянт, Дэрт багийн нутаг, мөн Гурвансайхан, Сайнцагаан сумын зааг Лог үнэстий хэмээх газарт шүлхий өвчний голомт үүссэн. Хамгийн өргөн цар хүрээтэй голомт Өлзийт сумын Буянт, Дэрт багийн нутагт үүссэн бөгөөд сумын зүүн хойд болон зүүн хил нийт 318 км газрыг хамран хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Голомтын энэ бүсэд 132 өрхийн 108 мянга 800 гаруй мал хамаарч байгаа ажээ.
Вакцинжуулалтыг эрүүл бүсээс голомтын бүс руу хумисан байдалтайгаар хийнэ. Дээрхи гурван сумаас гадна хил залгаа оршдог Өндөршил, Хулд, Луус сумын мал сүргийг вакцинжуулах бөгөөд ингэхдээ голомтын бүстэй ойр нутгийн малыг хамруулна. Вакцинжуулалт хийхээр хорь гаруй ажлын хэсэг гарч байгааг Мал эмнэлэгийн албанаас мэдээллээ. Вакцинжуулалтыг арав хоногт багтаан дуусгана.
-
2017 оны 8 сарын 12
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор халуун ус хязгаарлаж байгаа билээ. Тэгвэл дараах газруудад халуун ус хуваарийн дагуу хязгаарлах аж.
VIII.07 – VIII.11 - III, IV хороолол, Гандантэгчилэн хийд орчим
VIII.14 – VIII.18 – ХӨСҮТ, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, XV хорооллын ДДТ13, 14-с хангагддаг хэрэглэгчид, II эмнэлэг, Английн Элчин сайдын яамны орчим
VIII.21– VIII.25 – Эрэл групп, Гоёо ХХК, Автобус1, ЭХЯам, Алтай хотхон, Барс зах, Гранд плаза, Говь ХК, Төмөр замын эмнэлэг, II хороолол, Төмөр зам орчим
VIII.22– VIII.26 – Шөнийн зах, Нарантуул зах, ахмадын хороолол, БЗД, БХЯам, СОС хотхон, XVI хороолол, БХИСургууль орчим
IX.04 – IX.08 – Бага тойруу, Цэцэг төв, Засгийн газрын арванхоёрдугаар байр, тавдугаар сургууль, МУИС, ШУТИС, 64 дүгээр дэлгүүр, Спортын төв ордон, УБИС, I эмнэлэг, СЭЗДС, Баянзүрх зах орчмоор засварын ажил болох юм байна.
-
2017 оны 8 сарын 12
Үндэсний статистикийн хорооноос удахгүй болох хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэг, сурагчдын тоон мэдээлэл хүргэж байгаа билээ. Энэ удаа Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн зарим үзүүлэлтийг хүргэж байна.
-
2017 оны 8 сарын 12
АНУ дахь Монгол эмч нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Бадамжавын Сэлэнгэ эмчийн ирүүлсэн цуврал зөвлөгөөг хүргэж байна.
Зайрмагийг олонх хүмүүс эртнээс ашиггүй хүнс хэмээн бодсоор ирсэн.Гэхдээ гүйлсэн булчирхайн мэс заслын дараа цус тогтоох зорилгоор хэрэглэхийг зүй ёсны мэт хүлээн зөвшөөрдөг.
Эртний домогт эмч Гиппократ хөлдөөсөн зуурмаг нь биеийн байдлыг сайжруулна хэмээн зөвлөдөг байж. Зайрмагийг олон талын ашигтай гэдгийг судлаачид батлан тогтоосон байдаг. Английн Шинжлэх Ухааны Судалгааны Холбооноос зайрмагийг олон талаас нь судлажээ.
Зайрмаг идсэнээр стрессээс хамгаалагдаж, сэтгэл санаа тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг – серотонин хэмээх бодисын ялгаруулалтыг нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ. Мөн зайрмаг тогтмол долоогчид, зайрмаг идэх дургүй хүмүүсиийг бодоход илүү аз жаргалтай байдлыг мэдэрдэг гэнэ. Зайрмагийг ялангуяа зуны халуунд хамраас цус гоожиход түргэн хугацаанд цус тогтоох зорилгоор ашиглаж болно. Үүний тулд сайн хөлдсөн зайрмагийг хэд хэдэн удаа залгихад л хангалттай.
Германы эрдэмтэд ердийн зайрмаг нь мэдрэлийн туйлдалт, хэт ядаргааг гайхамшигтайгаар бууруулдаг хэмээн дүгнэсэн байна. Учир нь сүүн дотор Л-триптофан хэмээн нэрлэгдэх, мэдрэлийн системийг маш сайн тайвшруулж, сэтгэл сэргээгч бодис агуулагддаг байна. Эрдэмтэд энэ бодис нойргүйдлийг бууруулахад тустай хэмээн бас үздэг.
Гэхдээ Л-триптофан нь нэмэх температурт энэ чанараа удаан хадгалж чадахгүй задардаг ба хасах температурт дээрх бүтцээ удаан хадгалж нөлөө үзүүлж чаддаг гэнэ.
Насанд хүрэгчид зайрмаг идэхэд сэтгэл тааламжит байдлыг нэмэгдүүлэн тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг хэмээн эрдэмтэд санал нэгтэй дүгнэжээ.
-
2017 оны 8 сарын 12
Тарваган тахал өвчний идэвхжилийн улирал эхэлж байна. Иймд иргэд тарваганы түүхий мах, эд эрхтэнтэй хавьтахдаа анхаарал болгоомжтой хандах, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй, тарваганы бөөс, бүүрэгт хазуулахгүй байх, нийслэл хот руу түүхий тарваганы мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.
Хэрэв тарвага, зурам өвчих, мах эвдэх үед арьс салстаа гэмтээсэн, бөөс, бүүрэгт хазуулвал мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатайг анхааруулж байна.
-
2017 оны 8 сарын 12
Амралтын улирлын төгсгөл үе, Хичээлийн шинэ жил, түүний бэлтгэл ажилтай холбоотойгоор хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг.
Энэ үеэр хөдөлгөөнд оролцож буй жолооч нар цагаа зөв хуваарилаагүйн улмаас хэт олон цагаар буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ачаа болон зорчигч тээвэрлэх журам зөрчих, хурдны хязгаарыг хэтрүүлэх зөрчил ихээр гаргадаг, зарим жолооч нар даатгалгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр хууль бус тээвэрлэлт хийж зөрчил гаргах тохиолдол ихээр бүртгэгддэг.
Иймд ”ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” аяны хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутаг дахь Замын цагдаагийн тасаг, хэсгүүдээс байнгын болон гэнэтийн хяналт шалгалтуудыг эрчимжүүлж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, хуулийн дагуу арга хэмжээ тооцох, иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна.
Дээрх зохион байгуулж буй хяналт шалгалт нь жолооч таны болон хайртай хүмүүсийн тань, бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг болзошгүй эрсдэлээс авран хамгаалах зорилгоор хийгдэж байгаа гэдгийг ойлгож алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, жолооч нар бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон зөвлөж байна.
-
2017 оны 8 сарын 12
#Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв #лабораторийн уулзварт байрлах #Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажлын хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23:30 цагаас 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 07:00 цагийн хооронд хийгдэж #үйлдвэрчний эвлэлийн гудамжны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг #хязгаарлаж авто замын зорчих хэсгийг хаана.
Иймд жолооч та Толгойтын замыг сонгон хөдөлгөөнд оролцох оломжтой юм.
-
2017 оны 8 сарын 12
“Оюутан цэрэг”-үүдийн тангараг өргөх ёслол энэ сарын 13-нд болохоор болжээ. Тангараг өргөх ёслол ҮБХИС-ийн ”Шархад” дахь хээрийн сургалтын төвд болно. Тэд энэхүү тангараг өргөх ёслолоор цэргийн албаа дуусгавар болгох юм.
Энэхүү хөтөлбөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд 2500 гаруй оюутан, цэргийн алба хаажээ.
Энэ жил хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрт баруун, зүүн, төвийн бүсээс 300, нийслэлээс 700 оюутан тус хөтөлбөрт хамрагдсан байна.
-
2017 оны 8 сарын 12
Ройтерс
-
2017 оны 8 сарын 12
Өнөөдөр Олон улсын залуучуудын өдөр тохиож байна. 1998 оны наймдугаар сарын энэ өдөр Португал улсын нийслэл Лиссабон хотод болсон Залуучуудын хэрэг эрхэлсэн сайд нарын дэлхийн бага хурлын саналаар 1999 оны арванхоёрдугаар сарын 17-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Олон улсын залуучуудын өдрийг (International Youth Day) тогтоосон юм.
Олон улсын залуучуудын өдрийг анх удаа 2000 оны наймдугаар сарын 12-нд тэмдэглэжээ. Залуучууддэлхийн ажиллах хүчний дөрөвний нэгийг эзэлж, бас ажилгүйчүүдийн тал нь залуус байгаа юм.
Үе үеийнхний харилцан хамааралтайг хүлээн зөвшөөрч, янз бүрийн насныхны асуудлыг хамтдаа шийдвэрлэхийг НҮБ-ыг ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан юм.Түүнчлэн бас Дэлхийн залуучуудын өдрийг ч олон оронд жил бүр тэмдэглэдэг билээ.
-
2017 оны 8 сарын 12
ХОНЬ - (3/21-4/19)
Худал хуурмаг бүхэн ил тод болох өдөр. Эрч хүчээ дэмий үрэхээс зайлсхий, битгий их ядар. Хов жив ярих, хэл ам хийхээс, хоосон амлалт өгөхийг цээрлэ. Машин техниктэй болгоомжтой харьц. Үдшийг сэтгэлд нийцтэй хүнэй өнгөрүүл.
ҮХЭР - (4/20-5/20)
Аялалд явахаад ээлтэй. Барилга барих, барилгын засвар эхлэх, нүүдэл суудал хийхэд сайн. Мөнгө санхүү буюу худалдаа наймааны асуудлыг шиидвэрлэ.
ИХЭР - (5/21-6/21)
Гэр бүлдээ анхаарал халамж тавих өдөр. Боломжтой бол гэртээ байж, гэр орны ажлаа амжуул. Бусдын муу нөлөө, ятгалгад бүү авт. Аливаад шударга хандвал нэр хүндээ алдахгүй. Эрүүл мэнд, гоо сайхандаа санаа тавьбал үр дүн сайтай байна.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Чухал шийдвэр гаргах, муу зуршлаасаа салахад тохиромжтой өдөр. Сурч боловсорч эхлэх, аян замд гарах, гадаад хэлний сургалтанд хамрагдах нь үр ашигтай. Томоохон эд зүйл худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Санхүүгийн ажиллагаа амжилттай.
АРСЛАН - (7/23-8/22)
Бусад хүнтэй хэдий чинээ их харьцана төдий чинээ их эрч хүчээр өөрийгөө цэнэглэж чадна. Аливаа ажил хэрэгт идэвхи санаачлага гарган бүтээлчээр хандвал амжилт олно. Үсээ засуулах, дүр төрхөө өөрчлөхөд сайн.
ОХИН - (8/23-9/22)
Энергийн хувьд хүчтэй өдөр. Чухал ажлыг хойшлуулах нь зөв. Аян замд гарах, үнэтэй эд зүйл худалдаж авахыг цээрлэ. Хэрүүл маргаан дэгдээх, хэл ам хийх нь эзэндээ муу. Бусдад энэрэнгүй хандвал сэтгэлийн цэнгэл эдэлнэ. Дээд хүчинд хандан хүслээ шившвэл биелнэ.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Чухал бүх асуудлыг барьж авалгүй хойшлуул. Хэрвээ та хэт их зүтгэвэл хүнд байдалд орно. Сэтгэл санаа хямарч болзошгүй тул бусдын сөрөг нөлөө ятгалгад автахаас болгоомжил. Бие сэтгэлээ ариусга. Бодсон буюу хэлсэн муу үг биелэх магадлалтай тул бодлоо хяна.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Хуучин ажлаа дуусгах, боловсрол мэдлэг олж авахад сайн. Уран бүтээлчдэд ээлтэй. Тэдэнд хожим нь их ашиг авчрах санаа төрнө. Бясалгал үйлдэх, мэргэч төлөгчид очих, ирээдүйгээ харах, тарни тоолоход сайн.
НУМ - (11/22-12/21)
Бусад хүнтэй хэдий чинээ их харьцана төдий чинээ их эрч хүчээр өөрийгөө цэнэглэж чадна. Аливаа ажил хэрэгт идэвхи санаачлага гарган бүтээлчээр хандвал амжилт олно. Үсээ засуулах, дүр төрхөө өөрчлөхөд сайн.
МАТАР - (12/22-1/19)
Амаргүй өдөр. Биеийн хүчний хөдөлмөр эрхлэхэд тохиромжтой. Байр сууцаа засч тохижуулах, орон гэрээ цэвэрлэх, дархан мужааны үйлд сайн. Бусдыг анхаарч сонс, өөрөө аль болох бага ярь. Хол явахыг тэвч, чухал ажлаа хойшлуул. Олон хүнтэй харанхуй газар бүү яв.
БУМБА - (1/20-2/18)
Та ямар ч төлөвлөгөөтэй байсан хувийн дэг журмыг чандлан сахиарай. Учир нь та өөрөө ч мэдэлгүй эмх цэгцгүй байдал, таагүй нөхцөлийг бий болгоно. Аливаа асуудалд эрүүл саруул сэтгэлгээгээр хандвал үр дүнтэй. Орон гэрээ тохижуулах, эд хогшлоо шинэчлэхэд ээлтэй сайн.
ЗАГАС - (2/19-3/20)
Аялал жуучлал, идэвхитэй үйл ажиллагаанд ээлтэй өдөр. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа бол сайтар төлөвлөх нь чухал. Санхүүгийн ажиллагаанд тааруу,эд зүйл авбал алдагдалд орох магадлалтай.
-
2017 оны 8 сарын 12
Улс орон бүр өөрсдийн гэх ёс заншил, хууль дүрэмтэй байдаг. Гэвч зарим улс орнуудын хууль үнэхээр хачирхалтай байх юм. Ингээд та бүхэндээ улс орнуудын хамгийн хачирхалтай хууль, дүрмүүдийг танилцуулж байна.