-
2017 оны 10 сарын 16
Тань руу ч залгаж магадгүй... Та утсаа аваарай
-
2017 оны 10 сарын 16
Онцгой байдлын ерөнхий газар, Монгол Улаанзагалмай нийгэмлэгийн хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх хүрээнд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд анхны болон сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх ажлыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх чадавхи бүхий сайн дурын идэвхтэнүүдийг бэлтгэх зорилгоор зохион байгуулж буй “Гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтэн бэлтгэх” сургалтын нээлт өнөөдөр боллоо.
Нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхбат болон Монгол Улаанзагалмай нйигэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцсон юм.
Сургалтанд 21 аймгийн Онцгой байдлын газар, Улаанзагалмайн дунд шатны хороо хамтран орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдардаг гамшгийн хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцож байсан, сайн дураар хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй “Сайн дурын бүлэг”-ийн гишүүд оролцож байна.
“Гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтэн бэлтгэх” сургалтанд оролцогчид гамшгаас хамгаалах менежментийн мэдлэгээ дээшлүүлэх, аюулт үзэгдэл, ослын голомтод эрэн хайх, аврах, нэрвэгдэгсдэд анхны болон сэтгэлзүйн тусламж үзүүлэх, олон нийтэд сургалт, сурталчилгаа явуулах чадавхтай болох бөгөөд тус сургалт Монголын Улаанзагалмай нийгэмлэгийн “Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв”-д 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 16
НӨАТ-ын мэдээлэл технологийн төвд өнөөдөр өнгөрсөн наймдугаар сарын тохирлоор азтан болсон
-
2017 оны 10 сарын 16
Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 378 жилийн ой энэ сарын 29-ний өдөр тохиож байна.
-
2017 оны 10 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл” олон улсын чуулган Төрийн ордонд болж байна. Уг олон улсын чуулганд Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад, Бүгд Найрамдах Тува, БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан-Уйгарын өөртөө засах орны багш, судлаачдын төлөөлөл оролцож байгаа юм.
-
2017 оны 10 сарын 16
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо хамтран өнөөдөр Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгчийн газрын гадна талбайд тайван жагсаал хийлээ.
-
2017 оны 10 сарын 16
Өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар НҮБ-ын Гэрээний хороодоос Монгол Улсын Засгийн
-
2017 оны 10 сарын 16
Нийслэлийн 378, Монголын Нотариатын байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг болж байна.
-
2017 оны 10 сарын 16
Таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн харамсалтай хэргийн талаар энэ сарын 14-нд нэгэн иргэн
-
2017 оны 10 сарын 16
МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов.
-
2017 оны 10 сарын 16
”Авьяаслаг Азиуд” шоуны алтан базерийн бүжиг
-
2017 оны 10 сарын 16
2017 оны 10 дугаар сарын 14,15-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 652 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 452 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 28 хүн гэмтэж бэртсэний 4 нь бага насны хүүхэд байсан байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 88 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 19 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд тухайн өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан 2 тохиолдол бүртгэгдсэнийг шуурхай эрэн сурвалжилж ажиллаж байна.
Эдгээр өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 4, явган зорчигч 1, зорчигч 2 бүртгэгдсэн байна. Иймд эрхэм замын хөдөлгөөнд оролцогч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Тухайлбал:
1. ХУД-ийн нутаг Наадамчдын гудамж “Оргил center” дэлгүүрийн замд амины T.Mark 2 маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 51 настай, эрэгтэй Г-г мөргөж амь насыг нь хохироосон.
2. СХД-ийн нутаг Орбитын зам, Номин агуулах худалдааны төвийн баруун урд замд амины H.Grace маркийн автомашины жолооч М нь амины Istana маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч нарын 9 хүн гэмтсэн зэрэг осол, хэргийг шалгаж байна.
Дээрх дуудлага, мэдээллийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага, мэдээлэл 13,2 хувиар, үүнээс ослын шинжтэй дуудлага 18 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 38 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байгаа боловч гэмтсэн хүний тоо 3,7 хувиар өссөн байна.
-
2017 оны 10 сарын 16
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, БНСУ-ын Бусан хотын Гушин их сургуулийн Бугым эмнэлэг, Seomyeon medical street эмчмлгээний аялал жуулчлалын холбоо, “INJ pharm” компани хоорондын харилцан итгэлцэлд үндэслэн “Зайн оношлогоо төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарын үсэг зурлаа.
Зайн оношлогооны системийг нутагшуулснаар Бусан болон Улаанбаатар хот хоорондын харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжих, Бусан хотын эрүүл мэндийн байгууллагаас суралцах, туршлага судлах, Монгол улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх тогтолцоог сайжруулах зэргээр хамтран ажиллах боломжууд нээгдэж байгаа юм.
-
2017 оны 10 сарын 16
Дэлхийн Нотариатын өдөр, Монгол улсад Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 92 жил, “Монголын Нотариатчдын Танхим“ ТББ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тус тус угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэлийн Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуульчдын холбоо болон Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран өнөөдөр “Нотариатчдын өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Өдөрлөг өнөөдөр 10:30-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах юм. Энэ үеэр иргэний эрх зүйтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна нотариатын хөнгөлөлтэй үйлчилгээ үзүүлэх аж.
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлуудын нэг өнөөдрийн өдөрлөг болж байна. Өдөрлөгт нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэлийн Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон есөн дүүргийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн хамт олон оролцож, иргэдэд хууль зүйн болон өмгөөлөлийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна” хэмээв.
Өнөөдрийн арга хэмжээгээр нотариат болон иргэний эрх зүйтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүйгээр өгнө. Мөн нотариат буюу гэрчлэлтэй холбоотой асуудлаар тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэхээс гадна нотариаттай холбоотой санал хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авна. Түүнчлэн хамтран оролцож байгаа байгууллагууд өөрсд өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй чиглэлээр шинээр гарч буй хууль тогтоомжийг иргэдэд үнэ төлбөргүй сурталчлана” хэмээн Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Р.Онончимэг ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 16
УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр эхэллээ.
-
2017 оны 10 сарын 16
Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжөөс сонирхоорой.
Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншсанаар үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл өсч бойжих нөхцөл бололцоог нь хангаж байгаа хэрэг юм шүү.
Томуугийн В вирүс
Томуу нь амьсгалын замаар дамжин тархаж, бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг цочмог халдварт өвчин юм. Томуугийн үүсгэгч нь гадаргуугийн уургаасаа хамаараад А, В, С гэсэн үндсэн гурван хэвшинжид хуваагддаг. Томуугийн А вирус нь тахиа, галуу, нугас, гахай зэрэг амьтанд өвчин үүсгэхээс гадна хүний улирлын томуу болон цартахлын үндсэн шалтгаан болж байдаг. Томуугийн В болон С вирус зөвхөн хүнд өвчлөл үүсгэдэг бөгөөд С вирус нь бусад хоёр хэвшинжийн вирустэй харьцуулахад харьцангуй хөнгөн хэлбэрийн өвчин үүсгэдэг байна. В вирус нь улирлын томуугийн дэгдэлтийн үндсэн шалтгааны нэг болж байдаг, хувьсан өөрчлөгдөх шинж чанар багатай вирус юм.
Халдвар дамжих зам:
Халдвар нь агаар дуслын зам (халдвартай хүн ханиах, найтаах, ярих үед вирус шүлсний дусалтай цуг агаарт цацагдах), бохир гар (халдвартай хүний нус, шүлсээр бохирлогдсон эд зүйлст хүрэх)-аар дамжин халдварлана.
Эмнэлзүйн шинж тэмдэг
Томуу өвчний үед илрэх үндсэн шинж тэмдэг нь халуурах юм. Томуугийн В вирусын халдварын үед гэнэт өндөр халуурах боловч А вирусын халдварын үеийнхалууралтаас бага зэрэг хөнгөн байна. Насанд хүрэгсэд бага насны хүүхдүүдийг бодвол бага зэрэг халуурдаг. Бие сульдах, ядрах, биеэр шархирч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Халуун буурах үед ханиалгах, хамраас нус гоожих, хоолой өвдөх шинжүүд илрэх бөгөөд зарим тохиолдолд эдгээр шинж тэмдэг нь маш хурдан хүндэрч, уушгины хатгалгаа болдог. Эмнэлзүйн шинж тэмдгүүд ихэнхдээ нэг долоо хоногийн дараа арилах хэдий ч, ханиалга намдахгүй 2-3 долоо хоног үргэлжилж болно. Дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэгходоод гэдэсний хямралын шинж тэмдэг илэрч болно.
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Гэрээр хийх эмчилгээ:
Шингэн зүйл уух. Жимсний шүүс, ус, бүлээн шөл зэргийг хэвийн үеийнхээс их уух нь томуугийн халдвар авсан үед шингэний дутагдалд орохоос сэргийлдэг.
Амрах. Хангалттай сайн унтаж амрах нь биеийн дархлааны систем тогтвортой байх, хурдан хугацаанд нөхөн сэргэхэд чухал үүргийг гүйцэтгэдэг.
Урьдчилан сэргийлэлт:
Жил бүр улирлын томуугийн вакцинд хамрагдах
Гараа тогтмол угаах
Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчээр гараа халдваргүйжүүлэх
Ханиаж, найтаах үедээ ам, хамраа дарах, амны цаас хэрэглэх
Олон нийтийн газраар бага насны хүүхдийг аль болох авч явахгүй байх
Халдвар авсан тохиолдолд ажил, сургууль, цэцэрлэгтээ явахгүй, гэртээ байх гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 16
Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн гүүрэнд эвдрэл гарсан тул тодорхойгүй хугацаагаар хаажээ.
256м төмөрбетон гүүрэнд ноцтой эвдрэл гарсан тул энэ сарын 13-наас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаасан байна.
-
2017 оны 10 сарын 16
Таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн тухай мэдээлэл хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 14-ний өдөр олон нийтийн
-
2017 оны 10 сарын 16
Нийслэлийн цэрэг татлагын товчоо намрын цэрэг татлага болох гэж байгаатай холбогдуулан зохион байгуулах, бэлтгэл ажлын талаар өргөтгөсөн хуралдаанаа хийлээ. Намрын цэрэг татлагыг дүүргүүдэд 10 сарын 20-ноос 22-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд цэргийн зарлан дуудах хуудас 94,5 хувьтай хүргэгдээд байгаа юм байна.
Нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр цэрэг татлагын үйл ажиллагаатай холбогдуулан бэлэн байдлыг хангаж хариуцлагатай ажиллах үүрэг даалгавар, тодорхой чиглэлүүдийг өглөө.
Энэ жилийн цэрэг татлага нь Монгол улсын цэргийн албаны тухай хуулийн дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд цэргийн албаны тухай хуулиар иргэд хоёр удаа цэрэгт татагдах, цэргийн алба хаасан иргэдийн ажлын байр хадгалагдан үлдэх, эргэж ажилдаа томилогдох хуулийн заалтууд орсноороо онцлог ажээ.
Мөн цэргийн албанаас халагдан ирж байгаа иргэддээ ажлын байр танилцуулах үйл ажиллагааг бүх дүүргүүд дээр зохион байгуулж байгаа юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 16
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 10 ДУГААР САРЫН 16-ААС 10 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 16-ны Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 16-ны Даваа гарагт:
Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцах Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
10 дугаар сарын 17-ны Мягмар гарагт:
1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Бусад.
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Ажлын хэсгүүд байгуулах тухай;
Бусад.
3.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи Хүний эрхийн Үндэсний Комиссын 16 дахь илтгэл.
4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Ажлын хэсгүүд байгуулах тухай;
Бусад.
5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Бусад.
10 дугаар сарын 18-ны Лхагва гарагт:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Ажлын хэсэг байгуулах тухай;
Бусад.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи Хүний эрхийн Үндэсний Комиссын 16 дахь илтгэл;
Бусад.
3.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
Бусад.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 19, 20-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 05 дугаар дүгнэлт;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Бусад;
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар”.