-
2017 оны 10 сарын 17
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай саналаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
-
2017 оны 10 сарын 17
Төсвийн байнгын хороо гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр хуралдаж,
-
2017 оны 10 сарын 17
Хүний эрхийн дэд хороо хуралдаж байна. Хуралдааны үеэр ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж хэд хэдэн
-
2017 оны 10 сарын 17
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн чиглэлийн 47 ажил хийхээр зорилт тусгуулсан юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдгээр ажлынхаа 50 хувиас илүү ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд зарим ажлуудыг нь эхлүүлээд байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаасаа зарим онцлох ажлуудыг нь танилцуулж байна. /2016.08-2017.09/
1. ТЭТГЭВЭР АВАГЧ БАНКАА ӨӨРӨӨ СОНГОДОГ БОЛЛОО
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтын хүрээнд тэтгэвэр авагч өөрөө банкаа сонгодог боллоо. Ингэснээр 30.0 мянган тэтгэвэр авагч банкаа солиулах хүсэлтээ гаргаж, өөрийн гэрт ойрхон банкаар хурдан, шуурхай үйлчлүүлж эхлээд байна.
2. ТЭТГЭВЭР ТОГТООЛТ, ОЛГОЛТЫГ ШАЛГАЖ ХОЛБОГДОХ ЗӨРЧЛИЙГ АРИЛГАВ
Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, иргэд өөрийн авч байгаа тэтгэврийн хэмжээнд итгэлтэй байх, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын хариуцлагыг сайжруулах зорилгоор “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа. Аяны хүрээнд 381.5 мянган тэтгэвэр авагчийн мэдээллийг шалгасан. Шалгалтаар 944 иргэнд 917.1 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон, 811 иргэнд 293,5 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон, нийт 1755 тэтгэвэр авагчтай холбоотой 1210.6 (1.2 тэрбум) сая төгрөгийн зөрчил илрүүлэв.
3. ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАВ
Арилжааны зарим банкуудтай хэлэлцээр хийж үр дүнд нь боломжгүй гэгдэж байсан тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувьтай байсныг 3 хувиар буулгаж 15.0 хувь болгов. Өнөөдрийн байдлаар 43.1 мянган тэтгэвэр авагч 35.8 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэй авснаар 230.0 сая төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдлөө.
4. АХМАДУУДАД ЖИЛД ХОЁР УДАА НАСНЫ ХИШИГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ач санах хууль”-ийг батлуулж, азай буурлуудад “Насны хишиг” олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тусгасан. Уг зорилтыг биелүүлэх ажлын хүрээнд ахмадууддаа жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байх шийдвэрийг УИХ гаргасан. Үүний дагуу энэ оноос эхлэн ахмадууддаа “Насны хишиг” олгож эхлээд байна
5. ТЭТГЭВРЭЭ ХҮҮ, ШИМТГЭЛГҮЙГЭЭР УРЬДЧИЛАН АВДАГ БОЛЛОО
Ахмадууд тэтгэврээ барьцаалж банкнаас 1.5 сарын тэтгэврээ урьдчилан авдаг шинэ үйлчилгээг нэвтрүүлснээр тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч иргэд нийт 53.8 сая төгрөгийн тэтгэврээ урьдчилан авсан байна.
6. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭВ
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад 9 хувийн хүүтэй байршуулж байсныг 15 хувь болгож өсгөв. Ингэснээр Нийгмийн даатгалын санд 2016 оны 9 сарын байдлаар 37.9 тэрбум төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлого орж байсан бол 2017 оны 9 сарын байдлаар 65.8 тэрбум төгрөг болж өслөө. Өмнөх онтой харьцуулахад хүүгийн орлого 27.9 тэрбум төгрөгөөр буюу 73.6 хувиар нэмэгдсэн байна. Мөн хадгаламжийн хэмжээ 204.0 тэрбум төгрөгөөр буюу 46 хувиар нэмэгдлээ.
7. МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь 1995-2016 онд тасарсан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцон 2018 оны 01 сарын 01-нээс нэг удаа нөхөн төлөхөөр боллоо.
8. МАЛЧДЫН ТЭТГЭВРИЙН НАСЫГ 5 ЖИЛЭЭР НААШЛУУЛАВ
Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас, 12 жил 6 сараас доошгүй жил нь шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэрт гарах боломжтой болов. Хууль 2018 оны 01 сарын 01-нээс эхлэн хэрэгжинэ.
9. ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭМИЙН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ БОЛОН ДААТГУУЛАГЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ГАРГАЖ БАЙНА
Элэгний С вирусийн харвони, ледвир, хепсинат, ледифос, вирпас эмүүдийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 210 000 төгрөгийн хөнгөлөлтийг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс үзүүлж эхэллээ.
Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагад даатгуулагчийн элэгний С вирусийн идэвхжилт тодорхойлох шинжилгээ хийлгэсэн тохиолдолд зардлыг даатгалын сангаас 80-120 мянган төгрөгөөр бүрэн хариуцах боллоо.
2017 онд 40-65 насны бүх даатгуулагчийг В,С вирусийг илрүүлэх оношилгоо шинжилгээнд хамруулах мөн жил бүр 40, 45, 50, 55, 60, 65 насны бүх даатгуулагчийг дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг, хавдрын өвчнийг эрт илрүүлэг оношилгоо, шинжилгээнд хамруулан эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь бүрэн хариуцахаар болсон.
Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 насны хүүхдийн эмчилгээнд нэн шаардлагатай нэр бүхий 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлт үзүүллээ.
Хувийн эмнэлгээс 160-180 мянган төгрөгийн төлбөртэйгээр үзүүлж байсан гемодиализ эмчилгээний чанар, үр дүнд нийгмийн даатгалын байгууллага хяналт тавьж, иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх болсон.
10. ЭХЧҮҮДИЙН ТӨРҮҮЛЖ, ӨСГӨСӨН ХҮҮХДИЙН ТООГООР АЖИЛЛАСАН ЖИЛ, НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛСӨН ХУГАЦААГ НЭМЭГДҮҮЛЭН ТООЦДОГ БОЛЛОО
Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болов. Жилд 10 мянга гаруй даатгуулагч эхийн ажилласан жилийг нэмэгдүүлснээр 5.4 тэрбум төгрөг зарцуулна.
11. АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛЬ /АЧ САНАХ ТУХАЙ/-ИЙГ УИХ-ААР БАТЛУУЛЖ, ЭНЭ ОНЫ 7 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Энэ хуулиар ахмад настны эрх, хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны асуудлыг цогц байдлаар зохицуулж өглөө. Халамжийн шинжтэй байсан хуулийг өөрчилж ахмадуудаа хөдөлмөр эрхлэх, нийгэмд идэвхтэй байр сууриа хадгалж үлдэх боломж бололцоог бий болгов.
12. ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Өнгөрсөн жилийн 7 сараас хойш санхүүжилт нь зогсоод байсан хүүхдийн мөнгийг эхний ээлжид зорилтот өрхийн 660.0 мянган хүүхдэд сар бүр олгож эхлэв. Эдийн засгийн өсөлтийг харгалзан үзэж энэ оноос эхлээд бүх хүүхдүүдэд олгож байна.
13. “ЭХ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ, ЭХЭД ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ААР БАТЛУУЛЛАА /ЦАЛИНТАЙ ЭЭЖ ХӨТӨЛБӨР/
3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр, Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын асуудлыг тусгасан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг УИХ 6 дугаар 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар батлууллаа.
14. ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг улсын хэмжээнд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Судалгааны үр дүнд бүрдсэн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг боловсрол, эрүүл мэнд, түлш, эрчим хүч, хөдөлмөр эрхлэлт, хууль, барилга, орон сууц зэрэг бусад олон салбарт ашиглаж, зорилтот өрхүүдэд чиглэсэн ядуурлаас гаргах нийгмийн цогц үйлчилгээг хэрэгжүүлж ажиллана.
15. ЦАЛИНГИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЛАА
Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн багш, эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүү, шимтгэлийг 2 үе шаттайгаар бууруулах талаар Хаан, Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулан энэ оны 5 дугаар сарын 22-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд Нэгдүгээрт, зорилтот бүлгийн ажиллагсдын цалингийн зээлийн шимтгэлийг тэглэх, хоёрдугаарт, одоогийн зээлийн хүү болох жилийн 21-23 хувийг 18 хувь болгон бууруулна.
16. ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЛАА
Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөжүүлж иргэдийн хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бүрдүүлэх, ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлж нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэн шинэчлэх хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. Хуулийн төслийг ЗГ-аар хэлэлцэж дэмжсэн бөгөөд УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна.
17. МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН САЛБАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАВ
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын тухай хуулийн төслийг Засгийн газарт өргөн барихад бэлэн болоод байна.
Хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтууд:
· Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд суурилсан сургалтын тогтолцоог бүрдүүлэх;
· Шаталсан сургалтыг дэмжих, МБСБ-д гадаадад дадлагажигчаар ажиллах ажилтанг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх;
· Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэн хөгжүүлэх;
· Мэргэшлийн зэргээ хэрхэн тогтоолгох, мэргэжилтэй ажилтны үнэлэмжийг өсгөх зохицуулалтыг бий болгох;
· Ажиллах хүчний хөгжлийн бодлогын хүрээнд ажил олгогчид, үйлдвэрлэгчид, нийт түншлэгч талуудын хувь, оролцоонд түшиглэсэн санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх зэрэг асуудлыг тусгасан.
18. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР АРГА ХЭМЖЭЭ
Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгохыг дэмжих зорилгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 6 хөтөлбөр, 2 арга хэмжээ, мөн зарим нийтлэг үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хүргэн ажиллана. 2017 оны хувьд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эдгээр хөтөлбөр, арга хэмжээ, үйлчилгээг хэрэгжүүлэхэд зориулан нийт 61.5 тэрбум төгрөг төсөвлөөд байна.
19. ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн чуулганаар батлууллаа. Энэ хуулиар төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрхзүйн үндсийг тогтоож, нийгмийн хөгжилд залуучуудын оролцоо, эрх үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулна. Төрөөс залуучуудын хөгжлийг Хувь хүний хөгжил; Боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан; Эрүүл мэнд; Хөдөлмөр эрхлэлт; Аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн 5 чиглэлээр дэмжинэ.
20. ХӨДӨЛМӨРИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАВ
Хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг боловсруулж дуусаад байна. Хуулийн шинэчилсэн найруулгад зарчмын шинжтэй дараахь өөрчлөлтийг тусгалаа.
· Зуучлах үйлчилгээний тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, түдгэлзүүлэх, хүчингүй болгох зохицуулалт нарийвчлан тусгах;
· Зуучлуулагчийг хохироох, шууд ба шууд бус байдлаар үйлчилгээний өндөр төлбөр авахыг хориглох;
· Гадаад улсад эзэмшсэн мэдлэг, туршлагыг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах;
· Иргэний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, эх орондоо ирэх, хөдөлмөр эрхлэхийг дэмжих.
· Ажил олгогчид хөдөлмөрийн зах зээлийн шалгуур бий болгох;
· Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах үйл ажиллагаанд аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх;
· Ажлын байрны төлбөрийг ялгамжтайгаар тогтоох.
21. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АРГА ХЭМЖЭЭ
· Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг Засгийн газрын 2016 оны 136-р тогтоолоор байгуулав.
· “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах” орон тооны бус зөвлөлүүдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын дэргэд болон 21 аймаг, 9 дүүрэгт Засаг даргаар ахлуулан байгуулж, ажиллаж байна.
· Байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сар бүр олгож байгаа тэтгэмжийн хэмжээг тухайн бүсийн Амьжиргааны доод түвшинтэй тэнцүүлэн нэмэгдүүлэх УИХ-ын тогтоолыг батлуулав.
· Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах“ 2017- 2020 төслийг Засгийн Газар, УИХ-аар батлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
22. “ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙГ БАТЛУУЛЛАА
Засгийн газрын хуралдаанаар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг батлууллаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт төсөвлөлтийг хөгжүүлэх, гэр бүлийн эрүүл, зөв зан үйл, ёс суртахууны чиг хандлагыг төлөвшүүлэх, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээ үзүүлэх тасаг, кабинетыг бүхий л аймаг, дүүрэгт ажиллуулна.
23. НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА
УИХ-ын энэ намрын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийх гэж байна. Уг хуульд нэр томьёоны найруулгыг залруулж, бусад салбарын хуулиар зохицуулж байсан, хуульд огт тусгаагүй болон шинэчлэн батлагдсан зарим хуулийн харилцааг тус хуулиар зохицуулах, хамрах хүрээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын мэдээллийн сан, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах менежмент зэрэг олон асуудлыг тусгасан юм.
24. ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ БОЛОВСРУУЛЛАА
Хувийн тэтгэврийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Ахмад настны нийгмийн баталгааг улсын нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврээр хангахаас гадна даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор эрх зүйн орчныг бий болгох зайлшгүй шаардлага тулгараад байгаа тул эдгээрийг зохицуулах заалт бүхий хуулийн төслийг бэлтгээд байна.
25. ЯПОН УЛСАД ДАДЛАГАЖИГЧ АЖИЛТАН ГАРГАХ ГЭРЭЭГ БАЙГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам хооронд “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.
-
2017 оны 10 сарын 17
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанд Сайдад нэр дэвшигчдийг Ерөнхий сайд
-
2017 оны 10 сарын 17
Явган хүнд зориулсан шинэ гүүрэн гарц нээлтээ хийлээ
-
2017 оны 10 сарын 17
Өнөөдөр байнгын хороод болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Байнгын хорооны хуралдаанаар сайд нарын асуудлыг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм.
-
2017 оны 10 сарын 17
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байгаа тухайгаа өчигдөр олон нийтэд дуулгав.
-
2017 оны 10 сарын 17
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ мэргэжлийн хяналтын салбарын удирдах албан тушаалтнуудыг оролцуулан өнөөдөр “Олон нийтийн төв”-д хэлэлцүүллээ.
-
2017 оны 10 сарын 17
Ханиад, томуугаас сэргийлье
-
2017 оны 10 сарын 17
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх албан бичигт өнөөдөр хариу өглөө.
-
2017 оны 10 сарын 17
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлэхээр хуульчилжээ.
-
2017 оны 10 сарын 17
Хүн нэмэгдвэл, хүнс нэмэгдэнэ гэж манай ард түмэн ярилцдаг. Дэлхийн иргэд энэ оны аравдугаар сарын арван нэгний байдлаар 7,43 тэрбум, үүнээс монгол улсын хүн ам 3,16 сая болж өссөн байна. Хүн амын дундаж төрөлт 24 хувь, ердийн өсөлт 15 хувь байгааг статистик мэдээ харуулж байна. Хүн амын өсөлт цаашид 2030 он гэхэд 8,6 тэрбум, 2050 онд 9,8 тэрбум болж, нэмэгдэх талаар НҮБ-ын тайланд дурдсан байна. Хүн амын энэхүү тоо баримтыг онцлон ярих болсон шалтгаан нь өнгөрөх хором бүрт нэмэгдэх хүн амын унд, ахуй, үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалангийн усны хэрэглээ, хэрэгцээ нэмэгдэж, өдрөөс өдөрт дундрах усны нөөцтэй уялдуулан иргэд, нийгэм, эдийн засгийн салбаруудад хэрхэн хүртээмжтэй хуваарилах, өөр аюулгүй, найдвартай эх үүсвэрийг ямар байдлаар бий болгох, усны нөөцийн менежментийг яаж оновчтойгоор сайжруулах зэрэг улс орон бүрийн өмнө шийдвэрлэвэл зохих асуудлууд тулгарч байгаатай холбоотой юм.
Дэлхийн хэмжээнд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт нийт усны хэрэглээний 69 хувийг, үйлдвэрлэлийн салбарт 19 хувийг тус тус ашигладаг байхад өрхийн унд ахуйн зориулалтаар 12 хувийг л хэрэгцээндээ авч хэрэглэдэг байна. Энэ гаригийн цэвэр усны эрэлт, хэрэгцээ жилдээ 64 тэрбум шоо метр болж нэмэгдэж байна. Хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах хоногийн ус хэрэглээг тооцохдоо биеийн жингийн 1 кг тутамд 27 мг байхаар тооцдог бөгөөд манай гариг дээр хоногт шинээр мэндлэх хүний тоо 80 сая орчим нэмэгддэг гэсэн статистикийн өгөгдлийг үндэслэн тооцоход усны хэрэгцээ ойролцоогоор 6,48 сая литр ус хоног тутам шаардагдаж, хэрэглээ ч бас даган өсөх болж байна. Энэ хэмжээ зөвхөн хоногт уух усны хэмжээ бөгөөд үүнд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангах усны хэмжээ тооцогдоогүй . Мөн өсөн нэмэгдэх хүн амын тоо, үүнтэй уялдан гарах хоол, хүнсний 40 орчим хувийг өнөөдөр зөвхөн усалгаатай газар тариалангаас хангаж байгаа бөгөөд энэ хэрэглээг бас нэмж тооцвол хүн төрөлхтний авч ашиглах усны нөөцийн хэмжээ үлэмж дундрах нь мэдээж. НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагаас усалгаатай газар тариаланд шаардагдах усны хэрэглээ нь 2050 он гэхэд одоогийнхоос 19 хувиар нэмэгдэнэ гэж мэдэгдэж байна.
Эдийн засгийн өсөлт, байгаль орчны тогтвортой байдлыг баталгаажуулах, хоол хүнс, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, ядуурлыг бууруулахад зайлшгүй бодлого, стратегийг хандуулах, хайхрамжгүй орхигдуулж үл болох асуудал бол ус, түүний нөөц баялаг учраас дэлхийн улс орнууд тодорхой үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна.
Манай цэнхэр гаригийн хаана, аль улс орнуудад цэнгэг усны нөөц хүрэлцэхгүй, алсдаа хомсдолд орох аюул нүүрлэж байна, зөвхөн тэнд л түүнийг яаж зохистой ашиглах, хэмнэх тухай эерэг санал, санаачилга, ухаалаг шийдэл, дэвшилтэд технологи олноороо бий болдог гэж ойлгох нь өрөөсгөл юм. Учир нь дэлхийн бүх улс орны иргэд өөрсдийн ус хэрэглээгээ хянаж, хэрхэн ухаалаг ашиглах, усны нөөцийг яаж нэмэгдүүлэх, өөр бусад эх үүсвэрийг ямар арга замаар бий болгох талаар оюунаа чилээж, бодлого, хөтөлбөрийг боловсруулж байна. Сүүлийн жилүүдэд цэвэр, цэнгэг усны нөөцийг зохистой ашиглах зорилгоор усны өөр альтернатив эх үүсвэр болох хот суурин газруудын ахуйн бохир усыг цэвэрлэж, дахин ашиглах шийдлийг олон орон боловсруулж, хэрэгжүүлснээр сая сая иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлж, нийгэм, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад ихээхэн хувь нэмрээ оруулах боллоо. Түүнчлэн бохир ус, хаягдал ус, цэвэрлэх байгууламж зэрэг хүмүүсийн дунд урьд байсан ойлголт, таагүй хандлага ч мөн адил өөрчлөгдөж байна.
Сингапур улсын олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлд “Усны хөтөлбөр” багтах бөгөөд олон нийтэд усны талаар зөв, ойлголтыг хэвшүүлэхэд анхаарч ажилдаг байна. Энд бохир ус, хаягдал усыг шинэ боломж, шинэ нөөц гэж авч үзэж, бидний дунд хэвшил болсон бохир усыг – ашиглагдсан ус, бохир ус цэвэрлэх байгууламжийг – усны нөхөн сэргээлтэд оруулах гэхчлэн нэршил, шинэ ойлголтыг хэдий нь бий болгожээ.
НҮБ-ын ХХААБ-ын мэдээллээс харахад дэлхийн нийт хот, суурин газруудаас жилдээ 330 шоо км бохир усыг татан зайлуулдаг бөгөөд зарим улс орнууд усны нөөцийг нэмэгдүүлэхэд оновчтойгоор ашиглаж байна. Тухайлбал: Израиль улс 2011 оны байдлаар ахуйн бохир усыг цэвэрлэж, усалгаатай газар тариаланд дахин ашигласан нь жилийн нийт ус хэрэглээний 40 орчим хувийг эзэлж байна. Арабын улс орнуудад мөн 2013 оны байдлаар ахуйн бохир усныхаа 71 хувийг цэвэрлэж, дахин ашигласнаар эдийн засгийн өсөлтийг дэмжээд зогсохгүй хүний эрүүл, аюулгүй таатай орчныг бүрдүүлж чадсан бөгөөд нийт цэвэрлэсэн усныхаа 21 хувийг усалгаатай газар тариалан болон газрын доорх усныхаа нөөцийг зохиомлоор нэмэгдүүлэхэд ашиглаж байгаа нь усны бодлогодоо ямар ач холбогдол өгч, ирээдүйг бодолцож, төлөвлөсөн нь илт байна. Иордан улсын “Ас- самра” бохир ус цэвэрлэх байгууламжид цэвэрлэгдсэн усыг гидрогенераторт дамжуулан 2,5 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, өөрийн байгууламжийн болон хотын зарим дүүргийн айл өрхийн цахилгааны хэрэгцээг хангаж байна. Канад улсад дэлхийн цэвэр усны нөөцийн 9 хувь нь ногддог ч баялаг нөөцөө улам ухаалаг, зохистой ашиглах бүхий л үйл ажиллагааг төрөөс усны талаар баримтлах бодлогоор дамжуулан хэрэгжүүлдэг байна. Тухайлбал хоёр жил тутамдаа бүх салбарын үйлдвэрийн усны судалгааг хийдэг бөгөөд сүүлийн судалгааны дүнгээс үзэхэд нийт цэвэрлэгдсэн бохир усныхаа 51 хувийг дахин, 10 хувийг нь эргүүлэн ашигласан байна.
Манай улсын хувьд усны нөхөн сэлбэгдэх нөөцөөр дэлхийд баялаг биш багавтар нөөцтэй орнуудын тоонд ордог билээ. Жилийн ус ашиглалт, хэрэглээний нийт хэмжээ нь 500 сая шоо метр тул Монгол орны нутаг дэвсгэр дээр хуримтлагдах усны дундаж нөөцтэй харьцуулахад боломжийн нөөц байгаа мэт санагдавч, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, хариуцлагагүй уул уурхайн, ирээдүйн үйлдвэржилтийн хандлага, хот суурин газарт баригдах барилга, байгууламж, хүн амын өсөлт зэрэг нь усны нөөцийн ашиглалтыг өсгөж, хэрэгцээг нэмэгдүүлэх болно.
Өнгөрсөн 2016 онд Булган аймгийн хэмжээнд хийгдсэн уст цэгийн тооллогоор 4 гол горхи, 82 булаг шанд, 9 нуур цөөрөм, 2 рашаан ширгэсэн бол 2017 оны байдлаар зөвхөн нэг аймгийн хэмжээнд тухайлбал Төв аймагт явуулсан уст цэгийн тооллогоор 22 сумын хэмжээнд 2 гол , 7 булаг, 5 нуур ширгэсэн байна. Улсын хэмжээнд явуулсан тооллогын дүн ширгэсэн усны эх үүсвэрийн дээрх тоонууд хэд дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бодит шалтгаан нь уур амьсгалын дулаарлын нөлөөлөл боловч, хүмүүний нөлөөлөл ч тодорхой хувийг нь эзлэх болно.
Цаашид бид уст цэгээ тоолж, ширгэсэн гол, горхи, нуур цөөрмөө бүртгээд л суух уу?
Иймд бид олон жилийн турш ярьсан саарал усыг ашиглах, хоёрдогч, гуравдагч эх үүсвэрийг хайх, газрын доорх усны нөөцийг зохиомлоор баяжуулах, ер нь усны салбарт судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх зэрэг бодит үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Магадгүй эхний ээлжинд бусад орнуудын жишээгээр цэвэрлэгдсэн усыг дахин, мөн эргүүлэн ашиглах боломжийг судалж, хэрэгжүүлэх нь үр дүнтэй байж болох юм.
Манай улсын татан зайлуулсан бохир усны хэмжээ нь харьцангуй тогтвортой байдаг ба сүүлийн хоёр жилийн дүнгээс үзвэл 2015 онд 87,8 сая шоо метр, 2016 онд 87,9 сая шоо метр тус тус байгаа бол зөвхөн Улаанбаатар хотод 2015 онд 56,8 сая шоо метр, 2016 онд 61,3 сая шоо метр бохир усыг цэвэрлэж, байгальд нийлүүлсэн байна. Эдгээр байгальд нийлүүлж буй усны хэмжээ тийм ч бага тоо биш бөгөөд Сингапурын жилийн ус хэрэглээний 46,2 хувь, Төв Африкийн Бүгд найрамдах Улсын 87.8 хувь, Монгол улсын 17,75 хувьтай тэнцэнэ. Энэ манай улсын усны нөөцийг мөн ийм хэмжээгээр хэмнэх ХАА, газар тариалан, хот суурин газрын ногоон байгууламжийн усалгаа, барилга, барилгын материалын үйлдвэр, уул уурхайн технологийн хэрэгцээнд зарцуулах боломжтой усны бас нэгэн эх үүсвэр юм. Энэхүү усыг дахин ашиглах нь байгалийн усны эргэлтийн болон экосистемийн эмзэг байдлыг бууруулах, уснаас үүдэлтэй гамшгийг даван туулах чадварыг сайжруулахад ч зохих хувь нэмэр өгөх болно.
Профессор, С.Чулуунхуяг
-
2017 оны 10 сарын 17
Live: УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын асуудлаар мэдээлэл хийж байна
-
2017 оны 10 сарын 17
Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилоход АН-ын бүлэг төрийн эрх ашгийн үүднээс нээлттэй, шударга хандсан. Улс оронд өнөөдөр үүссэн нөхцөл байдал, цаашид
-
2017 оны 10 сарын 17
Авлигатай тэмцэх газар 2017 оны 10 дугаар сарын 2-13-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 313 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
-
2017 оны 10 сарын 17
Монголоос 2000 жилийн настай мумми олж илрүүлжээ
-
2017 оны 10 сарын 17
Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг ч өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг,
-
2017 оны 10 сарын 17
Өнөөдөр олон улсын ядуурлыг бууруулах өдөр.
Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран ”Ядуурлын дүр төрх-2016” ядуурлын тооцооны үр дүнг хүргэж байгаа билээ.
2016 онд Монгол Улсын ядуурлын түвшин 29.6 хувь болжээ.
-
2017 оны 10 сарын 17
Өчигдөр 18.00 цагий орчимд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд уулзварт замын хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг мөргөж, унагаасан осол гарчээ.