зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4115 4116 4117 4118 4119 4120 4121
  • Э.Энх-Очир АНУ-ын цэргийн лабораторид хар тамхины шинжилгээ өгчээ
    2017 оны 12 сарын 22
    Э.Энх-Очир АНУ-ын цэргийн лабораторид хар тамхины шинжилгээ өгчээ
    Шуугиан дэгдээгээд байгаа хар тамхи, хүчингийн хэрэгт нэр дурдагдсан “Алтан жолоо” группын Энхбаатарын хүү Энх-Очир хар тамхи хэрэглэдэггүй болохыг АНУ-ын цэргийн лабораторийн шинжилгээгээр тогтоосон байна.
    УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн охин Номуундарийн бичлэгт нэр дурдагдсан тул тэрээр сайн дураар шинжилгээ өгч “Хэрэглэдэггүй” гэсэн хариуг нь өөрийн постонд нийтэлжээ.
    “Олон үгээр яах вэ? Гэр орон эх нутгаасаа хол суралцаж байгаа миний хувьд хийж чадах зүйл энэ. Би өөрийн хүсэлтээр дараах шинжилгээг сургууль дээрээ өглөө...” гэсэн байна.
  • Өнөөдөр хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохионо
    2017 оны 12 сарын 22
    Маргаашнаас ес эхэлнэ. Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес хоногоор тооцон гурван ес дуусахад өвлийн жавар үргэн, хаврын улирал айсуй гэж үздэг. Ес эхлэх буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн идэр гурав буюу нялх гурван ес эхэлж байна. Энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог.



    ЕСӨН ЕС



    Нэг есөд яах вэ? XII/22-XII/30
    Нэрмэл архи хөлдөнө

    Хоёр есөд яах вэ? XII/31-I/8
    Хорз архи хөлдөнө

    Гурван есөд яах вэ? I/9-I/17
    Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

    Дөрвөн есөд яах вэ? I/18-I/26
    Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө

    Таван есөд яах вэ? I/27-II/4
    Тавьсан будаа хөлдөхгүй

    Зургаан есөд яах вэ? II/5-II/13
    Зурайсан зам гарна

    Долоон есөд яах вэ? II/14-II/22
    Довын толгой борлоно

    Найман есөд яах вэ? II/23-III/2
    Нал, шал болно

    Есөн есөд яах вэ? III/3-III/12
    Ерийн дулаан болно



    24tsag.mn
  • УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсоно
    2017 оны 12 сарын 22
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, гишүүний асуулгын хариуг сонсох юм байна.







    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/


    Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;


    “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


    Бусад;


    Монгол Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2017 оны 12 сарын 22
    09:00 цагт: ”Хувь хүний хөгжил, төлөвшилд нөлөөлөх биеийн тамир, спортын үүрэг оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн 1-р байранд болно. Хуралд нийт 15 орчим их дээд сургууль, спортын байгууллага оролцоно.

    11:00 цагт: НИТХ-ын Төлөөлөгч, “Хан-Уул Хөгжил” сангийн Тэргүүн П.БАТЧИМЭГ МУИС байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Ардчиллын танхим”-ыг шинээр байгуулжээ. Нээлт МУИС-ын 2-р байрны 230 танхимд болно.

    11:00 цагт: Монгол Ньюс хурлын танхимд Иргэний нийгмийн байгууллагууд ”Цахим орчинд хүүхдээ хамгаалья” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

    11:00 цагт: Сангийн яамны найман давхрын хүндэтгэлийн танхимд НӨАТ-ын урамшууллын сугалаагаар азтан болсон зарим иргэдийн төлөөлөлд батламж гардуулна.

    12:00 цагт: Хавдар Судлалын Үндэсний Төвийн ”Эмчлүүлэгч хүүхдүүдийн шинэ жил” баярын арга хэмжээ болно.

    17:00 цагт: Оны ”Онцлох аж ахуйн нэгж”, салбарын бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа буюу ”Бизнесийн их цэнгүүн” МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдана.
  • Зарим нутгаар зөөлөн цасан шуурга шуурна
    2017 оны 12 сарын 22
    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

    23-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
  • Зурхай: Өнөөдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ
    2017 оны 12 сарын 22
    2017.12.22, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4
    ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
    ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
    Аргын тооллын: 2017.12.22, Баасан гараг
    Наран ургах шингэх: 08.39-17.02
    Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
    Барилдлага: Шид
    Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт өдөртөө 10 хэмийн хүйтэн байна
    2017 оны 12 сарын 22

    2017 оны 12 дугаар сарын 21-ний 20 цагаас 12 дугаар сарын 22-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хараа, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө бүх нутгаар 0-5 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
  • Эх, хүүхэд хоёрын аминд хүрсэн этгээдэд хоёр жилийн ял оноов
    2017 оны 12 сарын 21
    Согтуугаар машин жолоодож яваад хоёр хүний аминд хүрсэн н.Рэгзэндоржийг шүүх хурал өнөөдөр Төв аймаг дахь
  • НӨАТ-ын 500 саяын азтан хонжвороо гардаж авна
    2017 оны 12 сарын 21
    Өнгөрсөн есдүгээр сард 500 сая төгрөгийн азтан тодорсон билээ. Тодруулбал 10 дугаар сарын 22-нд болсон
  • Хөвсгөлд 3 магнитудаас дээш 9 удаа газар хөдөлжээ
    2017 оны 12 сарын 21
    Хөвсгөл аймагт он гарсаар 3 магнитудаас дээш 9 удаа газар хөдөлсөн байна. Хамгийн хүчтэй буюу
  • Монгол Улс архины хэрэглээгээрээ Азид дөрөвдүгээрт бичигдэж байна
    2017 оны 12 сарын 21
    Монголчууд архи согтууруулах ундааны хэрэглээгээрээ Азид дөрөвдүгээрт орж байна гэж ДЭМБ мэдэгдсэнийг
  • Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлийн зохицуулалтыг ЗТХЯ, УУХҮЯ, АТҮТ-өөс хийж байна
    2017 оны 12 сарын 21
    Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ЗТХЯ, АТҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Нүүрс тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг хоёр хэсэгт хувааж ачилт хийлгэхээр болсон ба 500 орчим тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, өнөөдөр, маргааш хувааж гарахаар зохицуулаад байна.

    - Хувиараа тээвэрлэлт эрхэлж байсан 3000 гаруй жолоочийг гэрээжүүлж, аж ахуй нэгж байгууллагад хамааруулсан-

    ЗТХЯ, АТҮТ хамтран Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд тодорхой шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. ЗТХЯ, АТҮТ-ийн ажлын хэсэг нь “Эрдэнэс таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, жижиг “Таван толгой” ХК уурхайгаас, нүүрс тээвэрлэлт хийх гэрээт 124 аж ахуйн нэгж байгууллагын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, гэрээний үүргийг хангуулан, санал дүгнэлт гаргаж , тээвэр зохион байгуулалтыг газар дээр нь төлөвлөн ажилласан.

    Нүүрс олборлож буй компанитай хийсэн гэрээг үндэслэн АТҮТ-өөс тээвэрлэгч компаниудад зөвшөөрөл олгодог бөгөөд энэ асуудалд зохицуулалт хийж, экспортод гаргаж буй нүүрсний хэмжээг, тээвэрлэлтийн хэмжээ, график төлөвлөгөөтэй уялдуулан тээврийн хэрэгслийн тоог түр хугацаанд шинэчлэн тогтоох, тээвэрлэлтийн зохих шаардлагыг хангаагүй, жолооч тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөггүй, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний ажлыг хэрэгжүүлдэггүй ААН-ийн тээврийн хэрэгслийг улс хоорондын тээвэрлэлтээс хасах арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа юм. Өнгөрсөн онд нийтдээ 5700 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож байсан бөгөөд үүнээс гэрээгүй тээвэрлэлт эрхэлж байсан 3000 гаруй жолоочтой гэрээ байгуулан, аж ахуй нэгж байгууллагад хамааруулж, дотоодын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах нөхцөл боломжоор хангасан. Өнгөрсөн оны эхний хагас жилд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа тогтмол өсөлттэй байх үед уурхайнуудаас ирсэн удаа дараагийн хүсэлтийг үндэслэн норм, дүрэм журам, стандартын хүрээнд тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж 7800 гаруй болгосон. Оргил үедээ 1605, энгийн үедээ тогтмол 1200-1300 гарч байсан үед тээврийн хэрэгслийн илүүдэл болон ачаалал үүсэхээргүйгээр төлөвлөж байсан ч өнгөрсөн оны долдугаар сарын эхээр Хятадын тал татан авалтаа 2 дахин бууруулснаас хамаарч хүндрэл үүсч эхэлсэн.

    Энэ үед АТҮТ-өөс УУХҮЯ-д уурхайн ачилтыг квотонд оруулж багасгах, уурхайг хаах хүртэл арга хэмжээ авч өгөх хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд УУХҮ-ийн сайд нарын хамтарсан ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтээр ЗГ-ын хуралдааны 320 дугаар тогтоол гарч, холбогдох яамд болон орон нутагт чиглэл өгч үйл ажиллагаагаа уялдуулахаар ажиллаж байна.





    Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Дэд захирал Ш.Батсайхан “Нүүрсний хэмжээ нэмэгдэх тусам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа юм. Иймд Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн байгууллагатай худалдах, худалдан авалтын гэрээ, уурхайн хүсэлтыг үндэслэж гэрээ байгуулдаг. Иймд шаардлага хангахгүй, эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөггүй зэрэг тодорхой үндэслэлээр тээврийн хэрэгслүүдийг тээвэрлэлтэд явуулахгүй байх шийдвэр гарсан. Он гараад уурхайнуудын гаргах нүүрсний хэмжээнд тохируулан тээвэрлэгч нартай гэрээ байгуулан ажиллана. Хамгийн гол нь их хэмжээний нүүрс гаргахдаа биш, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, жолооч нарын нийгмийн асуудлыг анхаарах үүднээс эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулах асуудлыг чухалчилж байна” гэж ярилаа.



    -Нүүрс ачилтыг түр зогсоох шаардлагатай байлаа-

    Ажлын хэсэг 2017.12.12-ны өдөр Гашуунсухайт боомтод очсон даруйдаа нүүрс ачилтыг түр зогсоох хэрэгтэй байгаа талаар санал гаргасан. Ачилт 2017.12.12-ны шөнийн 01.00 цагт түр зогссоноор өнөөдрийн байдлаар /2017.12.20/ машины түгжрэл 118 км байснаас 24 км болсон. Цуваа бүрэн гарч дуусмагц тээвэр төлөвлөлтийн программаа гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаатай уялдуулан, нэгдсэн зохион байгуулалтаар хангахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд гаалийн хяналтын бүсүүдийн гадна талбайг тохижуулж, нөөцийн талбай бий болгох юм. Ингэснээр аж ахуй нэгжүүд тээврийн хэрэгслийнхээ тооцоог гаргаж, цагийн хуваарийн дагуу ачилт хийж, тээвэр төлөвлөлтийн программын дагуу тээвэрлэлт хийгдэнэ. Үүнд УУХҮЯ онцгой анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй байгаа юм. Мөн ЗТХЯ, АТҮТ машины бүртгэлийг сайжруулах, тээвэрлэлтийн стандарт мөрдөх ажлуудыг давхар цаг алдалгүй хийж байна.



    Энэ талаар Зам, тээвэр хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын дарга С.Батболд хэлэхдээ “Уурхайнууд зөвхөн аман дээрээсээ нүүрсээ зарж байгаа учраас аман дээрээсээ аль болох их ачилт хийхийг хүсч байгаа. Аман дээрээс гарсан нүүрсийг зарсанд тооцдог. Гэтэл аман дээрээс гарсан нүүрс хилээр гарахгүй байгаа юм. Ийм учраас уурхайтай хамтарч ажиллах шаардлагатай болсон. Мөн хилээр өдөрт 500-600 машин гарч байхад гаалийн бүрдүүлэлт хийсэн 1000 гаруй гарч явдаг. Ингэхээр гаальтай хамтарч, зохицуулалт хийх шаардлагатай болсон. Ийм байдлаар байгууллагуудыг уялдаа холбоотойгоор ажиллах шаардлага үүссэн. Ингээд холбогдох байгууллагууд хамтарч ажилласны үндсэн дээр оочир дарааллыг багасгахын тулд тээвэр зохион байгуулалтыг хоёр хэсэгт хуваах тогтоол Засгийн газраас гарсан. Энэ зохицуулалтыг хийхийн тулд эхлээд хил дээр үүссэн оочерыг байхгүй болгох юм. Иймд уурхайн ачилтыг түр хугацаагаар зогсоосон байсан. Харин өнөөдөр өглөө уурхайгаас Цагаан хадны чиглэлд ачилт хийж эхэлсэн. Харин богинонын ачилтыг тээвэр төлөвлөлтийн программаар зохион байгуулна” гэв.



    -Худалдагч, худалдан авагч талууд тээврийн асуудлаа шийдэж байх ёстой-

    Тавантолгой –Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтийн хариуцлагыг худалдагч тал болон уурхайнууд /Энержи ресурс, Эрдэнэс таван толгой, Жижиг таван толгой/ худалдан авагч тал хилээр цөөн машин нэвтэрч байгаа энэ үед их хэмжээний нүүрс ачилт хийсэн нь замд ачаалал бий болгох нөхцлийг бүрдүүлсэн. Үүнээс болж машины бөөгнөрөл бий болж, хэдэн мянган жолооч нар хохирч эцэст нь хариуцагч нь төр болж хувирсан. АТҮТ-өөс зөвхөн машин цөөлж бүртгэлд оруулснаар асуудал шийдэгдэхгүй тул улс хоорондын ачаа тээвэрлэлтэд оролцож байгаа бүх байгууллагууд хамтран энэ асуудлыг шийдэх ёстой.







    АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
  • Нүүрс тээврийн автомашинуудад GPS суулгана
    2017 оны 12 сарын 21
    Хятад Улсын талаас нүүрс авах хэмжээ багассанаас хамаарч Гашуунсухайтын боомтод автомашины урт
  • Үүдэл эсийн банк байгуулснаар 280 гаруй төрлийн өвчинг эмчлэх боломжтой
    2017 оны 12 сарын 21
    Монгол Улсад элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийж эхэлсэн. Цаашид бусад
  • 24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
    2017 оны 12 сарын 21
    Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт нэгэн дуулиан дэгдээд байгаа нь Дархан аварга Г.Өсөхбаяоын эхнэр Б.Нарантуяагийн албан тушаал. Хэд хоногийн өмнө Б.Нарантуяаг авлига авсан гэх үндэслэлээр цагдан хоригдсон гэх мэдээлэл тархсан ч тэрбээр үгүйсгэсэн. Тэгвэл уг асуудал өнөөдөр УИХ дээр яригдлаа.
  • Жолооч нарын анхааралд: Татвараа төлөөгүй бол торгуулна
    2017 оны 12 сарын 21
    2017 онд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд Татварын ерөнхий газраас “2017.12.25-ны өдрийн дотор тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх тухай” санамж мессежийг харилцах утасны дугаарын дагуу хүргүүлсэн.

    Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг www.smartcar.mn буюу тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудсаар болон доорхи цэгүүдэд төлөх боломжтой.

    Тус тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг Зөрчлийн тухай хуулийн 7.5.1, 11.19.14-т заасны дагуу торгоно.

    7.5.1. Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

    11.19.14. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.
  • ШУТИС-ийг Багануур руу нүүлгэнэ
    2017 оны 12 сарын 21
    Баруун бүсийн тулгуур төв Ховд хот, Нийслэлийн Зүүн бүсийн тулгуур төв болох Багануур дүүргийн
  • Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгох эцсийн шийд гараагүй байна
    2017 оны 12 сарын 21
    Өчигдрөөс буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалдаг болно
  • Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хуульд өөрчлөлт орууллаа
    2017 оны 12 сарын 21
    Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хуульд өөрчлөлт орууллаа
  • Маргааш ес эхэлнэ
    2017 оны 12 сарын 21
    Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес хоногоор тооцон гурван ес дуусахад өвлийн жавар үргэн, хаврын улирал айсуй гэж үздэг. Ес эхлэх буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 22. Энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог.
4115 4116 4117 4118 4119 4120 4121
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    20 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    32 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    47 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    55 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 23 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 2 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 15 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК