-
2017 оны 7 сарын 25
Төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон бөгөөд цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.
-
2017 оны 7 сарын 25
“Хүрээ-Цам Даншиг Наадам”-2017 арга хэмжээ 2017 оны 08 сарын 05-06-ны өдрүүдэд Хүй Долоо худагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан бөгөөд Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан наадмыг хийхгүй байх шийдвэр гарсан билээ.
Тус наадам нь гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай, Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын нэгэн томоохон эвент бүтээгдэхүүн болж чадсан бөгөөд энэ жилийн хувьд тус наадмыг үзэх жуулчдын захиалга их байгаа нь аялал жуулчлалын тур оператор компаниудын урдчилсан захиалгаас дүгнэж болно.
Тиймээс наадмыг товлосон хугаанд буюу 8 сард Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах шийдвэр гарлаа.
-
2017 оны 7 сарын 25
Байдал эвгүйдэж, МАН-аас төрөх Ерөнхийлөгч өрсөлдөгчийнхөө хормойд унах үед л дараагийн Ерөнхий сайд, намын даргын асуудал яригдаж, намын дотоод зөрчил хурцдаж эхэлжээ. Одоо Н.Энхбаярын ”тэжээвэр”улс төрчөөс намаа аврахгүй бол цаашид ”Хотын” гэх хорлооч бүлэглэл дийлдэхгүй, бүр ч хаяа тэлж томрох болно гэж шинэчлэлийн залуус үзэж байгаа гэсэн. Ямартай ч М.Энхболдын эрин дуусаж шинэ үе гарч ирэх нь ч ирэх бололтой. Харин хэзээ ...?
-
2017 оны 7 сарын 25
Хөвсгөл, Булганд их хэмжээний мөндөр оржээ
-
2017 оны 7 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Авлигатай тэмцэх газрын дарга удирдлагуудыг хүлээн авч уулзаж, хатуухан банга хүртээсэн. Тодруулбал “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулсан юм. Тэгвэл АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал “60 тэрбумын” хэргийн шалгалтын талаар юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 7 сарын 25
10:00 цагт: ”Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпын XXIII наадам”-д амжилттай оролцсон баг тамирчдийн эхний хэсэг эх орондоо газардана. Туркийн Самсун хотноо болсон энэ удаагийн XXIII Диплимпийн наадмаас манай тамирчид 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн юм. Хаана: Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд С.Баярыг эргүүлэн татах асуудлаар долдугаар сарын 1-ний хохирогчдийн ар гэрийнхний төлөөлөл мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Телеханд албан шаардлага хүргүүлнэ. Утга агуулга нь ”Богд Асар Инженернг” ХХК оршин суугчдыг хууран мэхлэх замаар хууль бус ажиллагаа явуулж 80 гаран сая төгрөг завшиж хохироосон. Энэ хууль бус үйлдлийг нь А.Телехан дэмжиж хууль бусаар 2017.07.17 нд тусгай зөвшөөрөл олгосон талаар мэдээлэл хийнэ. Хаана: Эрчим хүчний зохицуулах хорооны байранд.
12:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд ”Цэцэрлэгийн онлайн бүртгэл”-ийн талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийнэ.
14:00 цагт: Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал Монголбанкны байранд болно
-
2017 оны 7 сарын 25
Өнөөдөр буюу долоодугаар сарын 25-ний мягмар гарагт гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2017 оны 7 сарын 25
гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
-
2017 оны 7 сарын 25
Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
-
2017 оны 7 сарын 25
Улаанбаатарт өдөртөө 25 хэмийн дулаан байна
-
2017 оны 7 сарын 24
Багануур дүүрэгт бага насны хүүхэд усанд живж, нас барсан хэрэг гарчээ.
-
2017 оны 7 сарын 24
Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аянд гадаад улс оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд маань олноор нэгдэж, өөрсдийн сэтгэлийн хандиваа илгээсээр байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын сэтгэлийн хандивыг “Монгол-Германы эдийн засгийн клуб”-ын дэд тэргүүн Н.Болд, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Болдгэрэл, Д.Эрдэмбаяр, н.Бэхбат нар ОБЕГ-ын удирдлагуудад гардуулан өглөө.
Хандивын аяныг тус клубынхэн санаачлан зохион байгуулсан бөгөөд ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа 100 гаруй төрийн бус байгууллага, иргэдээс 9.404.640 төгрөгийн хандив цугларсан байна.
Уулзалтын үеэр тус клубынхэн ОБЕГ-ын удирдлагуудтай санал солилцож, цаашид Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай олон зүйл дээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.
Мөн өнөөдөр “Хос Аз ХХК”-аас 5,000,000 сая төгрөгийн хөдөлмөр хамгааллын гутлыг ОБЕГ-т хүлээлгэн өгсөн бол “Монхорус Интернэйшл ХХК”-аас ажилчдынхаа нэг өдрийн цалингийн үнийн дүнтэй тэнцэх үлээгч аппарат, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцсыг бэлэглэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 24
Нийслэлийн онцгой комисс өнөөдөр яаралтай хуралдаж мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан голомтод хорио цээр тогтоож, тархалтыг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хурлын үеэр ирэх наймдугаар сарын эхээр хийхээр төлөвлөөд байсан “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг цуцалсан юм. Түүнчлэн Төв аймаг болоод Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан энэ сарын 28-30-ны өдрүүдэд нийслэлд зохиогдох байсан “Төвийн бүсийн хурд” наадмыг цуцлуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхээр болов. Хотын дарга онцгой комиссын хурлын төгсгөлд Төвийн бүсийн наадмыг нийслэлийн нутаг дэвсгэрт хийх боломжгүй болсон талаар Засгийн газарт албан тоот явуулахыг нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгаланд үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 24
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар өнөөдөр уриалга гаргалаа.
Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас нууж байршуулж байгаа явдал билээ. Уг мөнгө нь хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн.
ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм.
Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна.
Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.
2017 оны 7 дугаар сарын 24
-
2017 оны 7 сарын 24
2017 оны 7 дугаар сарын 24-ны өдөр “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 30 хувьцаат компанийн 77,869 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Авто импекс” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 4.35%-иар өссөн бол ”Бөөний худалдаа” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.89% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 49 ширхэг үнэт цаас 4,642,750 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 26,987 ширхэг үнэт цаас 2,557,018,250 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 881.68 нэгж болж 1.67%-иар буурсан байна..
-
2017 оны 7 сарын 24
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын тайланг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д гаргасан зөвлөмжийн дагуу Ажлын хэсгээс боловсруулсан төслийг бүх нийтээр хэлэлцүүлэхээр болсон билээ. Энэ хүрээнд өнөөдөр (2017.07.24) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх Ажлын хэсэг хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Зохион байгуулалтын Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын ХЭГ-ын удирдлагууд, УИХ-ын байнгын хороодын ахлах зөвлөхүүд зэрэг албаны төлөөлөл оролцсон юм.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хурлын эхэнд хийсэн мэдээлэлдээ:
-УИХ-аас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” тогтоолыг баталсан. Энэ тогтоолд 06 дугаар сарын 05-наас 09 дүгээр сарын 10-ныг дуустал олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулахаар заасан.
Тогтоолын төсөл ёсчлогдож, Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа дууссан мөчид буюу 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Төрийн мэдээлэл” болон бусад сонин, сайтуудад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нийтлэгдсэн. Үүнээс хойш иргэд саналаа ирүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлсээр байна.
Иргэдийн саналыг урсгалаар нь авахаас гадна улс, орон нутгийн хэмжээнд нэгдмэл зохион байгуулалттайгаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж Ажлын хэсэг үзсэн. Ийм учраас 06 дугаар сарын эхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, саналаа ирүүлэх албан тоотыг бүх төрийн байгууллага, улс төрийн намууд, хууль зүйн сургуулиуд, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга, иргэний нийгмийн байгууллагуудад хүргүүлсэн.
Мөн энэ сарын 18-ны өдөр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөллийг оролцуулсан цахим хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр аймаг, нийслэлийн дүүргүүдэд хийгдэж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонссон.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн засаг захиргааны байгууллагуудын төлөөллийг хамруулж, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулсан юм. УИХ-ын Тамгын газраас 8 баг гаргаж, 07 дугаар сарын 31-нээс эхлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлэг хийснээр энэ ажил хязгаарлагдахгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хороодоор хэлэлцэх, өргөн мэдүүлэх, чуулганаар хэлэлцэх, Ард нийтийн санал асуулга явуулах зэрэг ажил тасралтгүй үргэлжилнэ.
Цахимаар иргэдийн саналыг авч байгаа. http://forum.parliament.mn/projects/171 сайтаар орж саналаа өгөх боломжтой гэв.
Тэрбээр дараа нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах, хэлэлцүүлэг зохион байгуулах журмын талаар танилцууллаа. Журамд хэлэлцүүлэгт оролцогсдод урьдчилсан болзол тавихгүй байх, хэлэлцүүлэг олон нийтэд нээлттэй байх, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны төлөөллийг бүрэн хамруулсан байх, оролцогчдын үндэс угсаа, хэл, нас, хүйс, нийгмийн байдал, ажил, албан тушаал, боловсролын тэнцвэртэй харьцааг хангасан байх, хэлэлцүүлгийн үр дүнг үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналуудыг тусгах, эсэхийг төслийг боловсруулах Ажлын хэсэг шийдвэрлэх зэрэг зарчмууд багтжээ.
Ажлын хэсгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өгөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 24
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр БНСУ-ын Юнын хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Жүн Шиг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр хотын хооронд урлаг соёл, аялал жуулчлал болоод эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцлаа.
“Хоёр хотын ИТХ хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үүнийхээ хүрээнд хотын дарга нарыг холбож хамтын ажиллагааг явуулах нь зүйтэй. Хоёр хотын дарга нар харилцан туршлага солилцож, хамтран ажиллах бүрэн боломжтой. Мөн Улаанбаатар хотод танай хотын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах талаар санамж бичигт тусган хэрэгжүүлэх болно” хэмээн НИТХ-ын дарга Ц.Сандуй хэллээ.
Юнын хотын ИТХ-ын дарга Ким Жүн Шиг “Манай хот хурдацтай хөгжиж буй хот. Хоёр хотын хооронд урлаг, соёлын хамтын ажиллагаагаар эхэлж, цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Миний бие ИТХ-ын даргын хувьд хоёр хотын хамтын ажиллагааг бүх хүч бололцоогоо дайчлан, дэмжин ажиллах болно” хэмээлээ гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
-
2017 оны 7 сарын 24
Ногоон бүсэд сэрэмжлүүлэг самбарууд байршуулжээ
-
2017 оны 7 сарын 24
МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа өгч, түүний оронд өнгөрсөн гуравдугаар сараас захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилсон байна. МУИС-ийн захирлыг хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж томилох юм. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн их сургуулийн захирлуудыг сонгон шалгаруулалт явуулж томилдог журамтай.
Өмнө нь ч ийм жишгээр шийдвэрлэж ирсэн. Гэтэл төрийн өмчийн байгууллагуудад баримталдаг ил тод, шударга шалгаруулалтын зарчмыг мөрдөхгүй МУИС үүрэг гүйцэтгэгч захирлыг ажиллуулаад дараагийн хичээлийн жилийг үзэх гэж байна. МУИС дээр энэ журам хэзээ хэрэгжих вэ?
-
2017 оны 7 сарын 24
Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар хурал өнөөдөр боллоо. Хурлаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өвчний хэв шинж, нөхцөл нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. СХД-ийн 22 дугаар хорооны Шижирийн ам гэдэг газар иргэн н.Серкболын 17 үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин батлагдсан тул өвчин гарсан голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоон ажиллахаар шийдвэрлэв. Мөн малаа вакцинд хамруулаагүй иргэдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр боллоо.
Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд “Иргэд эрхээ эдлэх болохоороо эдэлдэг. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Олон нийт, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж, мал, амьтны өвчин тарааж, нөхөн төлбөр нэхдэг байж болохгүй. Тиймээс үүргээ биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцох хэрэгтэй. Тухайн хэсэгт хүрч ажиллаж чадаагүй мал эмнэлгийнхний эрхийг түдгэлзүүлж өөр эмнэлэгт хариуцуул. Хяналт тавьж чадаагүй мэргэжлийн хяналтын газрын байцагчид хариуцлага тооцож, эргээд надад мэдэгдэх хэрэгтэй” хэмээн холбогдох албаныханд үүрэг болгов. Түүнчлэн мал, амьтны гоц халдварт өвчин гарсан, цаг агаар таагүй ган гачиг, хуурайшилттай нөхцөл байдлыг харгалзан нийслэлийн Онцгой комиссоос энэ жил “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг хийхгүй байх шийдвэр гаргалаа.
Хурлын төгсгөлд нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд холбогдох газрын удирдлагуудад зарим үүрэг даалгаврыг өглөө.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярт мал, амьтны гоц халдварт өвчин гарсан голомтод өдөр тутам хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх албадын хоорондын харилцан уялдааг ханган ажиллах, мэргэжил арга зүйн удирдамжаар хангах болон голомтод үүрэг гүйцэтгэж буй бие бүрэлдэхүүний аюулгүй ажил, хөдөлмөр хамгааллыг чанд сахин ажиллахыг,
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд голомтын бүсэд ажиллаж байгаа хяналтын цэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл байдлаар хангаж, дэмжлэг үзүүлж, тусгай зориулалтын хамгаалах хувцас, хэрэгслээр хангах, өвчин гарсан голомтын бүсэд нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг,
Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболдод голомтын болон хорио цээрийн бүсэд ажиллах алба хаагчдыг томилгоожуулах, голомтын бүсэд мал амьтан оруулж, гаргахгүй байх, шүлхий өвчин анх гарсан шалтгаан, нөхцөлийг холбогдох байгуулагатай хамтран олж холбогдох эзэнд нь хуулийн хариуцлага хүлээлгэж ажиллахыг,
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуунд Голомтын болон хорио цээрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, өвчилсөн мал, амьтныг устгах болон ариутгах үйл ажиллагааны стандартыг мөрдүүлж дүгнэлт гаргах, мал, амьтныг дархлаажуулах вакциныг тээвэрлэх, баталгаат хугацаа болон хадгалалтын горим, вакцинжуулалтын үйл ажиллагаа, ариутгал халдаргүйжүүлэлт хийх байршил, тунгийн хэмжээ найрлагад хяналт тавьж дүгнэлт гаргах үүргийг тус тус үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.