зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4203 4204 4205 4206 4207 4208 4209
  • Швейцарын Хөгжлийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзав
    2017 оны 11 сарын 03
    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн захирал Габриела Спирли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
  • НИТХ-ын хуралдаан энэ сарын 13-ныг хүртэл завсарлалаа
    2017 оны 11 сарын 03
    НИТХ-ын 12 дугаар хуралдааны хэлэлцэх бүх асуудлаар АН-ын бүлэг энэ сарын 13-ныг хүртэл завсарлага авлаа.

  • У.Хүрэлсүх: ОУВС-ийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлнэ
    2017 оны 11 сарын 03
    У.Хүрэлсүх: ОУВС-ийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлнэ
  • Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээ эхэллээ
    2017 оны 11 сарын 03
    ​Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээ өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд эхэллээ.
  • Хүүхдийн амь аварсан Б.Алтанбаярыг ”Шударга журам”-аар шагналаа
    2017 оны 11 сарын 03
    Хүүхдийн амь аварсан Б.Алтанбаярыг ”Шударга журам”-аар шагналаа
  • Нисдэг тэргээр түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж эхэллээ
    2017 оны 11 сарын 03
    Нисдэг тэргээр түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж эхэллээ
  • Автомашины эд анги тонож байсныг хяналтын камераар илрүүлжээ
    2017 оны 11 сарын 03
    “Отолт” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 9-р байрны гадна
  • Ц.Баатархүү: Нийслэлийн удирдлагууд иргэдээ хуурч байна
    2017 оны 11 сарын 03
    2017 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2018 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг нийслэлийн Засаг дарга НИТХ-д өргөн барьжээ. Энэ асуудлаар НИТХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ.
  • Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
    2017 оны 11 сарын 03
    Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.03) нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав..
  • Дэд хурандаа Майкл Б.Доршнерийг хүлээн авч уулзав
    2017 оны 11 сарын 03
    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Майкл Б.Доршнерийг шинээр томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

    Уулзалтаар хоёр тал Монгол Улс, АНУ хоорондын гамшгаас хамгаалах чиглэлийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагааг улам өргөжүүлж, бүс нутгийн хэмжээний оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцсан.

    Дэд хурандаа Майкл Б.Доршнер хоёр орны гамшгаас хамгаалах чиглэлийн цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд өөрийн зүгээс анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Ногоон байгууламжийн хяналтын ТББ-ууд энэ онд хийсэн ажлаа танилцуулав
    2017 оны 11 сарын 03
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 2017 оны ногоон байгууламжийн арчилгаа, тарилт суулгалтын ажилд технологийн хяналт тавих 3 Төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллага нь Том модны усалгаа, арчилгаанд давхар хяналт тавьж байнгын үзлэг шалгалт хийж 7 хоног бүр дүгнэлт гарган хамтарч ажилладаг юм.

    Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Төрийн бус байгууллагуудын 2017 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэн, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд идэвхи зүтгэлтэй ажилласан “Мөнх Ногоон хэрэм хөдөлгөөн” ТББ, “Нийслэлийн ногоон байгууламжийн хяналтын иргэний зөвлөл” ТББ-уудад Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өргөмжлөлөөр шагналаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

  • Олимпийн гэр бүл Прага хотноо чуулж байна
    2017 оны 11 сарын 03
    Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотноо Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC)-ны XXII чуулган эхэллээ. Энэхүү арга хэмжээнд нийт 205 орны үндэсний олимпийн хороод, олон улсын холбоод, хүндэт зочид, ажиглагчид зэрэг 1300 гаруй төлөөлөгчид оролцож байгаагаараа түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй том хурал болон рекорд тогтоож байна.
    Чуулганыг нээн ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах, АОЗ болон ANOC-ийн ерөнхийлөгч Шейх Ахмад Ал-Фахад Ал-Сабах нар үг хэлж, олимпийн хөдөлгөөний сүүлийн үеийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. МҮОХ-г төлөөлөн ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Badaruugan Enkhbat тэргүүтэй төлөөлөгчид уг хуралд оролцож байгаа юм.
    Хурал 11-р сарын 3-ны өдрийг дуустал үргэлжлэн явагдана.
  • Энхтайваны гүүрэн доорх замыг түр хаажээ
    2017 оны 11 сарын 03
    “Нарны хороолол”-ын зүүн талд барьж буй барилгын краны сум унаснаас болж Энхтайваны гүүрэн доогуурх замыг өнөөдөр өглөөнөөс түр хаалаа.

    Тодруулбал, “Нарны хороолол”-оос зүүн тийш буюу шууд Энхтайваны гүүрэн доогуур гардаг замын хөдөлгөөнийг Баянгол дүүргийн замын цагдаа нар түр хязгаарласан байна. Хэр хугацаанд хаах нь одоогоор тодорхойгүй байна. Зам хааснаас болж энэ хэсэгт түгжрэл үүсчээ.
  • Найман настай охин хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болжээ
    2017 оны 11 сарын 03
    1.Цаг агаарын талаар:
    Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

    Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.

    Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 5-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 4-нд Алтайн салбар уулсаар, 5-6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 5-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

    2.Объектын түймэр:

    Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд иргэн Ц-гийн 21-93 УБЕ улсын дугаартай ’’Приус-20’’ загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 21:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 22:05 цагт хүрэлцэн очиж 00:10 цаг ажиллаж, унтраасан. Иргэн Ц-гийн нүүр, 2 гарын алганы хэсэг нь гал түймэрт түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-103-т хүлээлгэн өгсөн.

    3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

    Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт хүлээн авч тус сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 8 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 28 алба хаагч, ЕБСургуулийн 40 ажилтан, орон нутгийн 35 иргэн, ар гэрийн 5 хүн, нийт 116 хүн, 16 автамашинтай эрэн хайх ажиллагааг 11.02-ны өдрийн 17:50 цагаас зохион байгуулж, 09:20 цаг ажиллаж, 11.03-ны өдрийн 02:30 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон.



    ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
  • ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар А.Гансүхийг томиллоо
    2017 оны 11 сарын 03
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов.

  • Эрхүү- бидний анд хэвээр…
    2017 оны 11 сарын 03
    Аливаа улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр бидэнд шинэ сонголт , шинэ боломжууд нэмэгддэг. Гэвч хуучны харилцаа, хамтын ажиллагаа чухал хэвээр байдгийг мартаж боломгүй. Ялангуяа газарзүйн хувьд хамгийн ойр, хамгийн тохиромжтой тэр харилцаагаа шинэ боломжуудаар баяжуулан ашиглаж чадвал үүнийг эдийн засгийн харилцан ашигтай , үр өгөөжтэй хамтын ажиллагаа гэх нь зүй.
  • ХУБА ХАЯА ”нэг нас” хүрлээ
    2017 оны 11 сарын 03
    Эх орны хөрсөнд тарьж ургауулсан чацарганыг ямар ч орц найрлага, нэмэлт хольцгүйгээр хэрэглэгчдийн гарт хүргэдэг ХУБА ХАЯА үйлдвэрийн хамт олон бүтээгдэхүүний хэрэглэгчийн гарт хүргэж эхлээд жилийн хугацаа өнгөрчээ.

  • Нийслэл “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдэгтэй боллоо
    2017 оны 11 сарын 03
    Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имиджийг бий болгох Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилтын хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулан хийж бүтээсэн “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдгийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй Нийслэлийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

    “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдэг нь тэмдэг нь 11 метр урт, 1.9 метрийн өндөртэй, шөнийн гэрэлтүүлэгтэй бөгөөд гадаад дотоодын жуулчдад эерэг сэтгэгдэл дурсамж үлдээн хотын гудамж талбайн өнгө төрх, шөнийн хотын өнгө үзэмжийг чимсэн бүтээлийн нэг болж байгаа юм.

    Дэлхийн бүхий л хотууд тэр дундаа аялал жуулчлал хамгийн ихээр хөгжсөн тухайн хотууд өөрсдийн онцлогийг харуулсан брэнд, арга хэмжээнүүд ашиглаж байгаа энэ цаг үед брэнд логогоо ашиглаж сурталчилгаа хийх нь зорин ирэх жуулчдын урсгалд ихээр нөлөөлдөг байна.

    Нидерланд улсын Амстердам хотыг илэрхийлэх “I Amsterdam” бэлгэ тэмдэг нь дэлхийн хамгийн олон хүнд хүрсэн таних тэмдэг болжээ. 2004 онд анх бүтээгдэж тус хотыг жилд 18 сая жуулчин зорин ирдэг Европ тивийн аялал жуулчлалын тэргүүлэгч болоход нөлөөлсөн хөгжлийн нэг хөшүүрэг болсон гэж үздэг байна. Мөн БНСУ-ын Сөүл хотын Хан голын эрэг дээр байрладаг I-SEOUL-U бэлгэ тэмдэг нь тус улсын төдийгүй гадаад дотоодын жуулчдын зорин очих брэнд аялал жуулчлалын нэг юм байна.

    Түүний нэгэн адил Монгол улс аялал жуулчлалын салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг илэрхийлэх хотын нүүр царай болж, орчин үеийн хотын чиг хандлага, шинэлэг шийдэл загваруудыг илэрхийлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг цаашид хийх юм байна.

    Нийслэл хотын хэмжээнд нийтдээ 230 хөшөө дурсгал түүхт газрууд байдгаас хувь хүний болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, хот чимэглэлтийн зориулалтаар баригдсан 80, түүх соёлын ач холбогдол бүхий дургсгалт газар байрлуулсан 50 гаруй уран баримал, хөшөө байдаг гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Отгонтэнгэр хайрханд осолдсон иргэдийн ар гэрийнхэн талархал илэрхийлэв
    2017 оны 11 сарын 03
    Отгонтэнгэр хайрханд осолдсон иргэдийн ар гэрээс Онцгой байдлын байгууллага, алба хаагчдад талархал илэрхийллээ. Талархлаа өөрийн биеэр илэрхийлэхээр ирсэн Булган аймгийн Могод сумын өндөр настан С.Болдыг ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр С.Болд “Дүүгийнхээ биеийг уулнаас олохгүй нь л гэж айж байлаа. Гэтэл аврагчид маань олоод ирэхэд амьд уулзсан мэт л баярласан” гэсэн юм.
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах зорилтот бүлгүүд
    2017 оны 11 сарын 03
    жирэмсэн эмэгтэйчүүд

    2. нийслэлийн дүүргүүдийн зарим цэцэрлэгийн бага насны хүүхдүүд

    3. эрүүл мэндийн ажилтан,нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар

    4. архаг, суурь өвчтэй хүн

    5. өндөр настан

    Мөн 2017 оны 10 сарын 24-өөс эхлэн сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаториор 1 хүн тунг 10000 төгрөгөөр хийж байна.

    жирэмсэн эмэгтэйчүүд харьяа сум, дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд хандаж томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдаарай.

    Дэлгэрэнгүй мэдээллийг 11-455-388 дугаар утсаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас авах боломжтой.



    Дархлаажуулалтанд хамрагдахад юуг анхаарах вэ

    1. Товлолын дагуу тогтоогдсон хугацаанд эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэртэй харьяа өрхийн эмнэлэгт очих.

    2. Эмчид үзүүлж, вакцины хэд дэх тунг тариулах тухай заалтыг тэмдэглүүлэх

    3. Эмчид үзүүлсэн өдрөө вакцинаа хийлгэх

    4. Вакцин тариулахын өмнө халуун бууруулах өвчин намдаах лаа, эм хэрэглээгүй байх

    5. Вакцин тариулж байгаа хүүхдийг хөдөлгөөнгүй сайн барихы

    Вакцин тариулсны дараа хөнгөн хэлбэрийн халуурах, бие тавгүйрэх, тарьсан хэсэгт улайх, өвдөх, хавдах, шинж тэмдгүүд илэрч болох ба 2-3 хоногт арилдаг. Шинж тэмдэг нэмэгдэх, арилахгүй удвал өрхийн эмчидээ хандаарай.

    НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
4203 4204 4205 4206 4207 4208 4209
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 40 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 29 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 41 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 56 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 4 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 32 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК