-
2017 оны 6 сарын 12
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хөвсгөл нуурын усанд гэдэсний эмгэг төрөгч нян байгааг илрүүлжээ. Лабораторийн нян судлалын шинжилгээний
-
2017 оны 6 сарын 12
Pirelli-ийн алдарт хуанлийн уламжлал ёсоороо оддын нүцгэн зургаар хуудсаа чимдэг. Тэгвэл ирэх жилийн хуанлид нүцгэн зургаа авахуулах оддын зураг авалт эхэлсэн байна. Хуанлид дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн загвар өмсөгчид нүцгэн зургаа авахуулдаг билээ. Удаад Кейт МОСС, Мила ЙОВОВИЧ тэргүүтэй сайхан бүсгүйчүүд бие бялдраа гайхуулсан аж.
-
2017 оны 6 сарын 12
Ц.Дуламсүрэн: Богдхан ууланд гарсан түймэр иргэдийн дутуу унтраасан тамхи, шүдэнзнээс үүдэлтэй
Сүүлийн өдрүүдэд Богдхан ууланд олон удаагийн гал түймэр гарч, багагүй хохирол учраад буй. Тиймээс энэ талаар Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа.
-Богдхан ууланд сүүлийн саруудад хэдэн удаагийн түймэр гарсан бэ. Улирлын чанартай хуурайшилт гал түймэр гарахад нөлөөлөх гол хүчин зүйл болж байна уу?
-Хуурайшилт эхэлснээс хойш буюу дөрөвдүгээр сараас хойш Богдхан ууланд нийт 10 удаагийн түймэр гарсан. Өнөөдрийн байдлаар Богдхан уулын Зайсангийн ам, Залаатын ам, Түргэний эх зэрэг газарт гал түймрийн зургаан цурам байна. Зургаадугаар сарын 6-наас хойш л гэхэд яг явган аяллын маршрутын дагуу ойрхон ойрхон таван түймэр гарсан. Энэ таван түймрийг цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч унтраасан. Одоо цурмын байдалтай байна. Уулын түймэр хамгийн аюултай байдаг. Энэ түмэр цурмын байдалтай газар доогуур явж байдаг юм.
-10 удаагийн гал түймэр хэдэн га талбайг хамарсан бэ. Мөн гал түймэр унтраахад ямар хүндрэл, бэрхшээл тулгарав?
-Манай Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын газар 35 ажилтантай. Бид Богдхан уулын 42 мянган га талбайг байгалийн унаган төрхөөр нь авч үлдэх, гэнэтийн аюулаас хамгаалах, энд байгаа аялал жуулчлалыг хуулийн дагуу үргэлжлүүлэхэд хамгаалах үүрэг хүлээн ажилладаг. Сүүлд гарсан түймрээс хойш буюу зургаадугаар сарын 6-наас одоог хүртэл 24 цагаар харуул, хамгаалалт гарган ажиллаж байна. Хүндрэл бэрхшээл их бий. Хамгийн сүүлд л гэхэд Түргэний эхэд гарсан түймэрт машин очих боломжгүй байсан учраас усаа явган зөөсөн. Гэх мэт хүндрэл бэрхшээлүүд олон байдаг. 10 удаагийн түймрийн эхний гурван түймрээс болж 10 гаруй га талбай шатсан. Харин одоо цурмын байдалтай байгаа учраас га талбайг тодорхойлох боломжгүй байна. Га талбайг тодорхойлоогүй учраас хохирлын хэмжээг мөн тодорхойлох боломжгүй гэсэн үг.
-Богдхан ууланд гарч байгаа түймэр ихэвчлэн дутуу унтраасан тамхи, шүдэнзний цогоос үүсдэг гэдэг...
-Тийм. Жишээлбэл, Нүхтэд гарсан түймрийн шалтгаан нь тамхины цог байгаа юм. Тодруулбал, тус газарт харьцангуй амьдралын боломжтой хүмүүс аялал жуулчлалын чиглэлээр, эсвэл лагерийн зориулалтаар байшин бариад амьдардаг. Гэвч харуул, хамгаалалтын ажилтандаа бие засах газар бэлдэж өгөөгүй байсан. Улмаар тэндхийн нэг айлын газрыг харж байсан харуул ил бие засч байгаад тамхиныхаа цогийг алдсан байгаа юм. Мөн Богдхан ууланд аялж явсан гурван залуу мөн л тамхиа асаагаад шүдэнзээ дутуу унтрааснаас болж түймэр гарсан байдаг. Бид хаа хаанаа хариуцлагатай байх ёстойг энэ мэт жишээнээс харж болно. Түүнээс гадна сүүлийн үед гарсан түймрийн эзэн нь олдохгүй байгаа. Уг нь түймэр алдсан хүн нь сэтгэл гаргаад, түүнийгээ мэдэгдээд бидэнтэй хамтарч ажиллаад түймрээ унтраах ёстой юм шүү дээ. Ингэсэн тохиолдолд ирэх хариуцлага нь ч багасдаг. Ер нь эцсийн дүндээ хариуцлагагүй байдлаасаа болж гал алдсан бол түүнийгээ холбогдох газрууд, хүмүүстэй хамтарч унтраах, илүү их талбайг хамраагүй байгаа дээр мэдэгдэх зэрэг сэтгэл гаргахыг л иргэдээс хүсч байна.
-Богдхан ууланд аялж, амарч байгаа хүмүүс гал түймэр алдахгүй байх тал дээр хэрхэн анхаарах, сэрэмжлэх ёстой вэ. Богдхан уулыг хамгаалж ажиллаж байгаа хүний хувьд та тэдгээр хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Монголчууд Богдхан ууландаа аялах эрхтэй. Тэгвэл эрхээ эдэлж байгаа бол үүргээ биелүүлэх ёстой. Хариуцлагагүй, анхааралгүй байдлаасаа болж уулаа шатаагаад байж болохгүй шүү дээ. Уг нь Богдхан ууланд аялах нөхцлийг бүрдүүлэх гэж БОАЖЯ бодлого барьж, дэд бүтэц бий болгох чиглэлд ажиллаж байгаа. Ингэж ажиллах явцад түймэр тавиад байж болохгүй. Нөгөө талдаа ганцхан хүний болгоомжгүй байдлаас бий болсон түймрийг унтраахад маш их зардал гардаг. Зөвхөн манай газраас л гэхэд гал түймрийг унтраахад 3 сая төгрөг зарцуулсан. Түүний цаана Онцгой байдал, цагдаагий байгууллага хэдий хэмжээний мөнгө зарцуулж байгаа юм мэдэхгүй. Мөн хамгийн чухал нь байгаль дэлхийд маш их хэмжээний хохирол учирч байна. Нэг хэсэг нь гал түймэр гаргахгүй гэж тэмцэж байхад нөгөө хэсэг нь өөрсдийн анхаарал болгоомжгүйгээс болж гал гарах нөхцлийг бүрдүүлдэг. Тэгэхээр бүх хүн сэтгэл гаргах хэрэгтэй байна. Бүгдээрээ нийлж Богд уулаа, байгаль дэлхийгээ хамгаалцгаая. Хариуцлагатай, анхаарал болгоомжтой байцгаая. Мөн ойн түймэртэй байхад аялж, амрахгүй байхыг зөвлөе. Ойн түймэр газар доогуур явдаг болохоор мод доогуураа шатаад гэнэт унах аюул байдаг. Гал унтраах машины цонхыг мод унаад хагалсан тохиолдол бий учраас ийн сэрэмжлүүлж байна.
-
2017 оны 6 сарын 12
Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан иргэд, тээвэрчдэд чиглэсэн, улс орны эдийн засгийн өсөлтийг
-
2017 оны 6 сарын 12
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас санаачлан дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдалд анхаарал хандуулж, түүнийг устгахад бүх нийтийн дэмжлэгийг бий болгохын төлөө Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг 2002 оноос эхлэн тэмдэглэх болсон.
-
2017 оны 6 сарын 12
Өргөдлийн байнгын хороогоор өнөөдөр Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн асуудлыг хэлэлцээ.
-
2017 оны 6 сарын 12
Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр авто замыг АВТОМАШИНГҮЙ, ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ болгон тохижуулж,
-
2017 оны 6 сарын 12
Батлан хамгаалахын яамны албан тушаалтнууд байс гээд АТГ-т шалгагддаг нь хэвийн үзэгдэл мэт болжээ.
-
2017 оны 6 сарын 12
Тохижолт үйлчилгээний ажилтан 50 орчим насны эрэгтэйг хоёр эмэгтэй зодсон талаарх энэ сарын 05-ны өдөр олон нийтийн сүлжээнд бичлэг тавигдаж, багагүй дуулиан тарьсан.
-
2017 оны 6 сарын 12
Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 13:30 цагаас Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон.
-
2017 оны 6 сарын 12
УИХ-ын Тамгын газраас УИХ дахь намын бүлгүүдийн хуралдааныг өнөөдөр зарласан ч одоо болтол хуралдаагүй байна
-
2017 оны 6 сарын 12
БГД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд дотор 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэн
-
2017 оны 6 сарын 12
Хичээл сургууль амарч нийслэлээс орон нутгийг зорих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүйгээс хүүхэд, багачууд болон аялал зугаалгаар явагчид аагим халуун өдрүүдэд гол, ус бараадан амардаг.
-
2017 оны 6 сарын 12
Халиар түүж халиартай хуушуур хийж зарах гэсэн иргэд бас ууланд гал алдсан байна !!!!
-
2017 оны 6 сарын 12
БГД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд дотор
-
2017 оны 6 сарын 12
Залуучуудын хөгжлийг дэмжих, тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулаад удаагүй байгаа юм. Хөгжлийн төвийн дэргэд мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургах төвийг БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага (КOIСА)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (”МКIТ” )сургалтын төвтэй хамтран ажиллуулж байна. Өнөөдөр тус төвд JAWA хөгжүүлэлт болон вев програмчлалын хоёр дахь удаагийн сургалт эхэллээ. Сургалтад суухаар нийт 230 гаруй иргэн шалгалтад орж, 54 хүн тэнцэн JAVA болон web хөгжүүлэгчийн ангид гурван сарын хугацаанд үнэ төлбөргүй суралцахаар боллоо. Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Бид мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж өндөр цалинтай ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх бололцоог бүрдүүлж байгаа юм. Монгол залуучууд маань мэдлэг оюунаа дайчилж, дэлхийн түвшинд хүрэх, амьдралын чанараа дээшлүүлэх, өөрийн эх орондоо байгаа хэдий ч дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төсөл дээр хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Саяхан болсон “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн нээлт дээр Солонгосын мэдээллийн технологийн тэргүүлэх 8 компанийн төлөөлөл хүрэлцэн ирж цаашдын хамтын ажиллагааны тухай ярьсан. Энэ төвийн сургалтад сууж амжилттай төгссөн иргэдийг гадны төслүүд дээр ажиллуулах талаар шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлнэ. Та бүхэнтэй адил энэ сургалтад суух хүсэлтэй олон залуучуудад энэ мэдээллийг түгээж хамтран ажиллаарай. Мөн сургалтдаа идэвхтэй оролцож сайн төгсөөд дараагийн шатны хөтөлбөрүүдэд хамрагдан дэлхийн хэмжээний боловсон хүчин болж эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаарай” хэмээв. “Эм Кэй Ай Ти /MKIT/ төвийн сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш. Төгсбаяр “Манай сургалт дадлага давамгайлсан аргаар яваддаг учраас гурван сарын дотор суралцагчид маань өндөр түвшинд хүрнэ. Мэдээллийн технологийн чиглэлийн гадны төслүүд дээр ажиллаж байгаа туршлагатай, тэргүүлэх зэргийн багш нар хичээл заана. Бид одоогоор сургалт явуулахаас гадна мэдээллийн технологийн чиглэлийн 15 төсөл дээр ажиллаж байна. Сайн суралцсан суралцагчдыг “Бизнес инкубатор төв”-дөө дадлага хийлгэж, дадлагын хугацаанд “Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвөөс сар бүр дөрвөн зуун мянган төгрөгийн санхүүжилтийг олгох боломжтой. Цаашлаад гадны төслүүд дээр баг бүрдүүлж ажиллуулах юм. Та бүхэндээ амжилт хүсье” гэлээ.
Программ хангамжийн суурь сургалтад гурван сарын хугацаанд суралцсан иргэд мэргэжлийн сертификаттай төгсөх бөгөөд амжилттай төгссөн тохиолдолд сургалтын төвийн “Бизнес инкубатор төв”-д хамрагдан мэдээллийн технологийн чиглэлийн төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах боломж бүрдэх юм. Сургалтын талаар сонирхож буй залуучууд та бүхнийг “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар” пэйж хуудаснаас мэдээлэл авахыг урьж байна. Мөн 70122999 дугаарт холбогдож сургалтын талаар тодруулна уу гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 12
Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газраас Хөвсгөл нуурын усанд шинжилгээ хийхэд E-coli буюу гэдэсний эмгэг төрөгч нян илэрчээ.
-
2017 оны 6 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод өчигдөр орой эх орондоо хүрэлцэн ирлээ.
-
2017 оны 6 сарын 12
Өнгөрөгч долоо хоногт буюу 6-р сарын 06-ны өдөр Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны тасгийн эмч нараас бүрдсэн баг, БНХАУ-аас ирсэн хоёр эмчтэй хамтран гол судасны дотуурх хаалттай хагалгааг амжилттай хийжээ.
-
2017 оны 6 сарын 12
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 13 сум, Бичигт авто замын шалган нэвтрүүлэх боомт, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай хотод 2017 оны 06 дугаар сарын 02-11-ний өдрүүдэд ажиллаад ирлээ.
Хэнтий аймаг 2017 он гарснаас хойш гамшигтай тэмцэх, сэргээн босгох үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн гамшигтай тэмцэх сангаас нийт 56,9 сая төгрөгийг зарцуулсан байна.
Мал, амьтны гоц халдварт өвчий хувьд Батноров, Норовлин, Баян-Овоо, Баянхутаг 4 суманд шүлхий, харин Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Биндэр зэрэг 11 суманд цэцэг өвчин тус тус гарч, нийт 707 малыг зориудаар устгажээ.
Улсын онцгой комиссын 2017 оны 01 тоот “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2,5 сая төгрөгийн шагналын сантай болзолт уралдааныг зарласан байна.
Аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, техник хэрэгслийг байнгын бэлэн байдалд томилгоожуулж, зайлшгүй шаардлагатай багаж хэрэгслийн судалгааг гаргаж, бэлтгэсэн. Мөн Хилийн цэргийн 0287 дугаар ангитай хамтран 2013-2016 онд Дадал, Биндэр суманд байгуулсан түймрээс хамгаалах хилийн 175 км шороон зурвасыг 10 метр өргөнтэй байсныг 30 метр болгон сэргээн засварлах, шинээр зурвас татах ажлыг холбогдох газруудтай хамтран зохиож байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, орон нутгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 4,0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, 2 шуурхай бүлгийг 14-21 хоногийн хугацаатай ажиллуулсан нь үр дүнгээ өгчээ.
Өнөөдрийн байдлаар тус аймагт ой, хээрийн түймэр 6 удаа гарч, 54,0 мянган га талбай өртөж, байгаль экологид 32,1 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Түймрийн 3 эзэн холбогдогчийг тогтоож, 1,2 сая төгрөгөөр торгон, түймрийн 2 эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж байна. Аймгийн хэмжээнд хуурайшилт ихтэй, ихэнх суманд гандуу, ургамлын гарц муу байгаа тул 8 удаа үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулж, 23 пуужин зарцуулаад байна.
Аймгийн Онцгой комисс 2017 оны эхний хагас жилд гарсан мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид, иргэдийн томилолт, урамшуулал, зориудаар устгасан малын нөхөн төлбөр, Дадал суман дахь хилийн цэргийн ангид түймрээс хамгаалах зурвас татах зориулалтаар 1 трактор авах зэрэгт шаардагдах нийт 500,0 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг Улсын онцгой комиссоос хүссэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.